Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс Оюутолгойн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргачихсан

Монгол Улс Оюутолгойн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргачихсан

 

-Оюутолгойн хөрөнгө оруулагчид хооронд далд уурхайн санхүүжилт маргаан үүсгэжээ-

Оюутолгойн нийт баялгийн 80 хувийг агуулж буй далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт дахин олны анхаарлын төвд орлоо. Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч "Туркойз хилл ресурс” өөрийн толгой компани болох "Рио тинто”-той далд уурхайн нэмэлт санхүүжилтийн асуудлаар арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн аж. "Туркойз хилл ресурс” компанийн танил­цуулснаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа 21-29 сараар хойшилж, зардал 1.9 тэрбум ам.доллараар огцом өсөх тооцоо бий. Тиймээс "Рио тинто”-гийн зүгээс нэмэлт санхүүжилт болгон 500 сая ам.доллароос ихгүй зээл авах зөршөөрлийг "Туркойз хилл ресурс” компанид өгчээ. Ингэснээр "Рио тинто” өрийн асуудлыг хамтран шийдвэрлэх тохиролцоогоо зөрчиж байна гэж "Туркойз хилл ресурс” компани мэдэгдэлдээ дурджээ. 

"Оюутолгой” компани анх далд уурхайн үйлдвэрлэл эрхлэх хугацаа есөн сараар хойшилж болзошгүйг 2018 оны аравдугаар сард Монголын талд мэдэгдсэн байдаг. Улмаар "Туркойз хилл ресурс” компани шинэчилсэн ТЭЗҮ танилцуулсан бөгөөд далд уурхайн төслийн зардал 6.6-7.2 тэрбум ам.доллар болж өсөх төлөв гарсан. Энэ нь анхны 5.3 тэрбум ам.долларын зардлаас 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн дүн болоод байгаа. Ийнхүү зардал өсөхийн хэрээр Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ногдох өр нэмэгдэнэ. Үүнийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ өнгөрсөн онд шалгаад, 92 дугаар тогтоолыг баталсан юм. Тиймээс  Монголын нийгмийг олон жил талцуулсан Оюутолгойн асуудлаар УИХ-аас гарсан хамгийн сүүлийн шийдвэр бол 92 дугаар тогтоол. Өөрөөр хэлбэл, баялгийн нөөц, эдийн засгийн үр өгөөжөөрөө дэлхийн хэмжээний Оюутолгойн төслийн талаар Монгол Улсын эцсийн байр суурь гэж ойлгогдож байгаа. УИХ-ын "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх асуудлыг тусгаад байгаа. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан. 

Энэ тогтоол гарсны дараа Оюутолгойн 66 хувийг эзэмшигч "Туркойз хилл ресурс” компани олон жил сунжирсан татварын асуудлаар Монголын Засгийн газартай Лондоны Unicitral арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн. Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд "Оюу­толгой" компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрээгүй. Тиймээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасны дагуу олон улсын арбитрын шүүхэд хандаж буйгаа онцолсон байдаг. Энэ маргаан анхных биш бөгөөд 2013 онд мөн татварын байгууллага "Оюутолгой" ком­панид 130 сая ам.долларын татварын акт тавьж байлаа. Тухайн актаас шалтгаалан далд уурхайн төсөл зогсонги байдалд орж,  2015 онд Дубайн гэрээ зурагдсанаар хөдөлсөн байдаг. Тэгвэл 2016 онд УИХ-аас гаргасан "Оюутолгой" төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн дээрх УИХ-ын тогтоол гарсан юм.

УИХ-аас өнгөрсөн онд Оюутолгойн  хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж, доор нь таван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд ажлын хэсгүүд байгуулан өргөн хүрээтэй шалгалт явуул­­сан байдаг. Шалгалтын материалуудыг нэгтгээд товч 40 гаруй хуудас санал, дүгнэлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргаж байлаа. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтээр бол УИХ-аас өгсөн чиглэл анхнаасаа хэрэгжээгүй. УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор "Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь­цааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асууд­лыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон. Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээнд уг асуудлыг гэрээний хугацаа, түүний сунгалттай (хорь, хорин жилээр хоёр удаа сунгах) холбон тодорхойлсон байна. Ингэхдээ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгажээ. Энэ нь Монголын талын хүртэх өгөөжийг бууруулж, бизнесийн зарчмаас гажиж байгааг ажлын хэсгийнхэн тайландаа дурдсан байдаг. Энэ мэт олон чухал асуудлыг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан байдаг ч 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө энэ бүгдийг бүрхэгдүүлсэн гэж үзсэн.  Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байхаар зааж тогтоосон. Гэвч Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл   Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдсон өр тэрбум гаруй ам.доллар болж өсөөд байгаа. Ингэж ашиг хүртэх гэхээсээ илүүтэй өр үйлдвэрлэж байгаа болохоор АМНАТ-т оруулах хувилбар яригдаж эхэлсэн. УИХ-ын 92 дугаар тогтоол ийм агуулгатай гарсан. Одоо Засгийн газар дээрх тогтоолыг хэрэгжүүлэх асуудал үлдсэн.

Хамгийн сүүлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн юм. Олон улсын зөвлөх, шинжээчидтэй ч хамтран ажиллаж буйгаа хэлсэн бөгөөд энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд Оюутолгойн маргаан бүх талаар эцэслэгдэнэ гэдгийг онцолсон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Монгол Улс Оюутолгойн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргачихсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани