Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Асгатын мөнгөний ордын талаар хэн юу хэлэв?

Асгатын мөнгөний ордын талаар хэн юу хэлэв?

 

Т.САЙХАН

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /11.10/ хуралдаанаар  "Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай”  тогтоолын төслийг хэлэлцлээ.  "Монголросцветмет” компанийн мэдэлд байсан тус ордыг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр "Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр, сууриа илэрхийллээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: -Өнөөдрийг хүртэл ордыг ашиглахыг хойшлуулсан үндсэн хоёр шалтгаан бий. Нэг нь дэд бүтцийн асуудал. Нөгөө нь баяжуулалтын   технологи.  Өнөөдрийн байдлаар геологийн суурин руу сайжруулсан зам тавьсан байгаа. Түүнээс цааш орд руу очихын тулд ОХУ-ын хил рүү орж гарах шаардлага үүсдэг. Ордыг ашиглахын тулд ОХУ-тай ойлголцох шаардлага бий болно.  Тиймээс ордыг ашиглахад ОХУ-тай хамтарч ажиллахаас өөр аргагүй. 2006 онд ОХУ-ын Полиметал гэдэг компанитай хамтарч энэ төслийг эхлүүлэх боломж байсан. Тус компани нь Асгатын ордоос цааш 160 км-т өөрсдийн боловсруулах үйлдвэртэй. Өнөөдрийн байдлаар тус компани руу захиа бичсэн боловч хариу ирээгүй байна.  АНУ-ын нэгэн компанитай видео уулзалт хийсэн. Зөвлөлт холбоот улсад ажиллаж амьдарч байсан одоо бол АНУ-ын иргэншилтэй хүмүүс байгаа. Энэ хүмүүс ордыг ашиглах хамгийн оновчтой хувилбар нь ОХУ болон Казахстаны зүгээс тоног төхөөрөмжийн хангамж хийх нь илүү эдийн засгийн хувьд ашигтайг гэж үзэж байгаа юм билээ.  Гадаадын хөрөнгө оруулагчтай хамгийн түрүүнд ярих асуудал нь ажиллах нөхцлөө ярих хэрэгтэй байх. Уг ордыг ашиглах ямар л боломжтой нөхцөл байна тэр бүгдэд нь тооцоо хийж хамгийн ашигтайг нь сонгох ёстой. 

"Эрдэнэс Монгол” компанийн санхүү хариуцсан дэд захирал н.Ганболд: -1998 онд Сибгипрозолото компанийн хийсэн ТЭЗҮ-д үндэслэн 2019 оны зургаадугаар сарын байдлаарх зах зээлийн үнэ болон төсөөллийг түшиглээд ТЭЗҮ-г шинэчилж үзсэн. Ингэхэд хөрөнгө оруулалтад 123.8 сая ам.доллар, 500 ажилтан, борлуулалтын орлого 318.1 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал 256.6 сая ам.доллар, цэвэр ашиг 197.1 сая ам.доллар, татвар хураамж 241 сая ам.доллар байна гэж тооцоолсон. Өгөөжөө өгөх хугацаа нь 11 жил гэж тодорхойлсон. Гэхдээ ТЭЗҮ-г шинэчлэх үйл явц үргэлжилж байгаа. Энэ бол өмнө нь хийсэн ТЭЗҮ-г өнөөгийн үнэ цэнэд хөрвүүлсэн тооцоолол юм. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Бидэнд өгсөн урьдчилсан ТЭЗҮ-г харахаар 1998 онд хийгдсэн ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, бусад тоонуудыг хуучин хэвээр нь үлдээсэн байна. Энэ дээрхээр бол 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд 24 жилийн дараа 180 сая ам.доллар болгож олох юм байна. Тэгэхээр энэ хэр үр ашигтай төсөл вэ. Үүнээс Монгол Улс ямар ашиг олох вэ. Үүнийг сайн тооцоолохгүй бол бас нэг хэрүүл нэмэгдэх юм биш байгаа гэж болгоомжилж байна. 

"Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярваа: -Яг өнөөдөр Асгатын мөнгөний ордын талаар тодорхой ярих түвшинд хүрээгүй байгаа. Энэ ордын судалгаа, ТЭЗҮ-г нэлээд эрт хийсэн байдаг. Өнөөдрийн хувьд ТЭЗҮ-г урьдчилсан байдлаар, таамаг хийж байгаа. 
Монголд ТЭЗҮ хийх чадвартай олон байгууллага байгаа байх.  
Монгол Улс хувь эзэмшинэ, татвар авах нь зөв гэхчлэн янз бүрийн санал гарах нь ойлгомжтой. Бид эхлээд хаанахтай яаж хамтарч ажиллах вэ гэдгээ нарийвчлан тогтох ёстой. Үүний дараа хувь эзэмших эсэхээ ярихгүй бол болоогүй асуудлыг хойноос эхэлж ярих гээд байна. Энэ дээр "Эрдэнэс Монгол” компанийн хувьд Монгол Улсад үр ашигтай байх, төсөл хөтөлбөрөө хурдан эхлүүлэх чиглэл барьж ажиллаж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: -Энэ бол ОХУ-ын компанитай хамтрахаас өөр аргагүй орд. Стратегийн үр ашигтай боловч ашиглахад хүнд ордыг гадаад харилцааны түвшинд Оросын талтай хэлэлцээр хийж ашиглах нь эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй. Байгаль орчинд хор нөлөөгүй технологи бий болсон бол ашиглах эздүүд нь Оросын компаниуд л байгаа.  Тэгэхээр Засгийн газрын түвшинд илүү сайн хувилбар гаргаж ярилцах нь зөв байх. 

Эх сурвалж:www.polit.mn 

Асгатын мөнгөний ордын талаар хэн юу хэлэв?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани