Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефть хангамжийн түүх

Нефть хангамжийн түүхАрдын хувьсгал ялахаас өмнө нийгэм, эдийн засгийн хоцрогдлын улмаас манай оронд техник, механизм байхгүй, нефтийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй байв. 1921 онд хувьсгал ялснаас хойш ЗХУ-ын "Союзнефтьэкспорт” гадаад худалдааны байгууллагын төлөөлөгчийн газар Сэлэнгэ, Баруунхараа, Улаанбаатар, Турт, Хатгал, Цэцэрлэг, Ховд, Өндөрхаан, Баянтүмэн, Эрээнцав, Цагааннуурт өөрийн салбар нефтийн агуулах, колонкуудыг байгуулж 1928-1932 онуудад ашиглалтанд оруулан 1941 оныг хүртэл манай техник, механизмуудыг шатахуун тосолгооны материалаар хангаж байсан. /Монгол Улсын шатахууны хэрэглээ 1923-1924 онуудад 91 тонн, 1924-1925 онд 431 тонн, 1940-өөд оны үед 4000 тонн байжээ./

 

НЕФТЬ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТҮҮХЭН ТОВЧООН 

 

Он

Байгууллагын нэр

Үүсгэн байгуулагдсан шийдвэр

Харъяалал

Дарга, /захирал/

1941-1946

Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1941 оны 2-р сарын 28-ны өдрийн 15 дугаар тогтоол

Тээврийн яам

Агуулахын эрхлэгчээр номч мэргэн гавж С. Гомбожав

1946-1952

Автонефтийн хэрэг эрхлэх газар

 

Тээврийн яам

 

1952-1958

Автонефтийн хэрэг эрхлэх газар

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1952 оны 4-р сарын 12-ны өдрийн 124/38 дугаар хавсарсан тогтоол

Худалдааны яам

 

1949-1969

Монголнефть трест, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр

1957 оны 5-р сард Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр "Монголнефть" трестийн Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн цогцолборыг Монгол улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн

Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам

Лувсанчоймбол

Балжинням

Лувсаннаваан

Лувсанжамц

Багмид

1958-1965

"Автонефтьимпорт” нэгдэл

 

Гадаад худалдааны яам

Ядамдорж

1965-1974

Тээврийн хангамжийн төв газар

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 12-р сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоол

Тээврийн хороо

Цэрэндорж

Я. Равдандорж

1974-1978

Тээврийн яамны нефть хэлтэс

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 06-р сарын 18-ны өдрийн 238 дугаар тогтоол

Тээврийн яам

Ж. Маньбадар Г.Дамба

 

1978-1990

Нефть хангамжийн удирдах газар

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 7-р сарын 7-ны өдрийн 175 дугаар тогтоол

Тээврийн яам

Ж. Маньбадар

1990-1994

Нефть импорт хангамжийн нэгтгэл, Нефть импорт концерн /НИК/

БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаар тогтоол

МУ-ын ЗГ-ын дэргэдэх Тээврийн ерөнхий газар, Худалдаа, үйлдвэрийн яам

Ж. Оюунгэрэл

1994-2004

"НИК” ХК

Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Өмч хувьчлалын комиссын 1994 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаар тогтоол

Худалдаа, үйлдвэрийн яам, Төрийн өмчийн хороо

Ж. Оюунгэрэл

Ж. Маньбадар

С. Энэрэлт

Г. Мөнхбилэг

П. Түвшинбаатар

2003 оноос

Газрын тосны хэрэг эрхлэх газар, АМГТХЭГ, Газрын тосны газар

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 267 дугаар тогтоол

Үйлдвэр, худалдааны яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам

О. Даваасамбуу

Л. Болд

Ж. Билэгсайхан

Д. Амарсайхан

 

Тээврийн яамны нефть тосны зүйлүүдийг  борлуулах ажлыг эрхлэх хэлтэс /1941-1946/ 

 

        БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1941 оны 2-р сарын 28-ны өдрийн 15 дугаар тогтоолоор БНМАУ-д суугаа ЗХУ-ын "Союзнефтьэкспорт" нэгдлийн төлөөлөгчийн газраас Турт, Хатгал, Цэцэрлэг, Ховд дахь нефть агуулах, складууд, Улаанбаатар, Өндөрхаан, Баянтүмэн дахь бензин колонкууд ба автомашины бааз, мөн түүнчлэн Ховдод 9, Улаанбаатарт 15 бүгд 24 бензин тээвэрлэх зориулалтын ЗИС-5 маркийн автомашиныг 1941 оны 4-р сарын 15-наас хожигдуулахгүйгээр хүлээн авахыг Тээврийн яаманд үүрэг болгосон байна. Мөн энэ тогтоолоор Тээврийн яаманд Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтсийг байгуулж автоцистерний жолооч нар ба нефть складын аж ахуйн ажилчдыг бэлтгэх тусгай сургуулийг байгуулах ажлыг нэн даруй эхлэх, Монголын нефть складууд ба бензиний колонкуудад нефть тосны зүйлүүдийг өөрийн автомашинаар тээвэрлэн зөөх явдлыг Тээврийн яаманд даалгажээ.

        БНМАУ-ын Тээврийн яам ЗХУ-ын "Союзнефтьэкспорт" нэгдлийн төлөөлөгчийн газартай 1941 оны 6-р сарын 30-ны өдөр гэрээ /договор/ байгуулж 1208,3 мянган төгрөгний үнэ бүхий Турт, Хатгал, Цэцэрлэг, Эрээнцав, Ховдын нефтьсклад, Улаанбаатар, Баянтүмэн, Өндөрхаан дахь колонкууд, Ховдын автобааз, Улаанбаатар хотод байсан автоцистернүүдийг худалдан авсан байна. Мөн 1942 оны 12-р сард Баруунхараагийн нефть агуулахыг 700,0 мянган төгрөгөөр худалдан авчээ.

        Ийнхүү 1941 оноос манай улсад нефть хангамжийн үндэсний байгууллага бий болсон юм.

        БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1943 оны 11-р сарын 4-ний өдрийн 77 дугаар тогтоолоор "Союзнефтьэкспорт" нэгдлийн Улаанбаатар хотын консулын дэнж дэх 1931 онд байгуулагдсан нефтийн агуулахыг худалдан авах үүргийг Тээрийн яаманд өгчээ. Энэ агуулах нь 7 ширхэг хадаж хийсэн босоо, хэвтээ байрлалтай 3467 мЗ багтаамжтай шатахуун хадгалах савтай, 225 м2 талбай бүхий бочектой тос хадгалах хоёр складтай, бусад үйлдвэр үйлчилгээний 10 шахам барилга байгууламжтай байжээ. "Союзнефтьэкспорт" нэгдлийн хөрөнгө болох барилга байгууламж, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж Сайд нарын Зөвлөлийн бэлтгэл хөрөнгөнөөс 1170,0 мянган төгрөг, нефть тосны зүйл борлуулах хэлтсийн гүйлгээ хөрөнгөнд 600,0 мянган төгрөг, үндсэн хөрөнгө худалдан авахад 50,0 мянган төгрөг олгож, 300,0 мянган төгрөгийн зээл олгох зэргээр "Союзнефтьэкспорт" нэгдлийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хөрөнгийг худалдан авахад нийтдээ 5954,7 мянган төгрөгийг зарцуулсан байна. Энэ үед Улаанбаатар хот дахь агуулахын эрхлэгчээр номч мэргэн гавж С.Гомбожав ажиллаж байжээ.

        Хэнтий, Дорнод аймаг дахь агуулахуудыг Зөвлөлтийн цэргийн ангиуд эзэмшиж хоёр дайнд ашиглаж байгаад сүүлд Монгол Улсын мэдэлд үнэгүй шилжүүлсэн байдаг.

        Шатахуун, тосолгооны материалыг Цагаан-Эргээс /Сэлэнгэ аймгийн/ автомашинаар 335 километр зайд тээвэрлэн авдаг байжээ. Манай улс 1941 онд автобензин 3654 тн, дизелийн түлш 171 тн, автол 312,5 тн, солидол 19,5 тн, нигрол 6,5 тн бүгд 4136,5 тн нефтийн бүтээгдэхүүнийг ЗХУ-аас худалдан авч байсан байна.

        МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1942 онд "Авто тээврийг зөвөөр ашиглах ба бензин, тослох материалыг арвилан хэмнэх явдлыг хүчтэй болгох тухай" 40/63 дугаар тогтоол гаргаж манай оронд түгээмэл ашиглагдаж байсан 13 төрлийн суудлын ба ачааны атомашин, автобусны 100 километрт зарцуулах автобензиний нормыг анх удаа баталжээ. Ийнхүү нефть бүтээгдхүүний хэрэгцээг бодитой тооцож, захиалга, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийг нилээд нарийн журманд оруулсан байна.

 

Автонефтийн хэрэг эрхлэх газар /1946-1958/

 

        Манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ 1946 онд 1941 онтой харьцуулахад 2,7 дахин өссөнийг харгалзан Тээврийн яам өөрийн нефть тосны зүйлийг борлуулах ажлыг эрхэлсэн хэлтсийг тэр үед авто тээврийн хэрэгсэл, сэлбэг материалын хангамжийг хариуцаж байсан Авто контортой нэгтгэн Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор өөрийн харьяа Автонефтийн хэрэг эрхлэх газрыг байгуулан улсын хэмжээний нефтийн бүтээгдэхүүн, авто тээрийн хэрэгсэл, түүний сэлбэг, тоног төхөөрөмж, материалын хангамжийн ажлыг хариуцуулан ажиллуулжээ. Энэ үед ЗХУ-аас 4 чиглэлээр 12450,7 тн нефть бүтээгдхүүнийг худалдан авч байсан ба 1948 онд зөвхөн Сүхбаатар хотоос /Цагаан эрэг/ 11 аймаг сумдад 8375,3 тн нефть бүтээгдэхүүнийг өөрийн авто тээврээр тээвэрлэж байсан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1952 оны 4-р сарын 12-ний өдрийн 124/38 дугаар хамтарсан тогтоолоор Тээврийн яамны харьяа Автонефтийн хэрэг эрхлэх газрыг аймгууд дахь агуулах, колонкийн хамтаар Худалдааны яамны харьяанд шилжүүлсэн байна.

        1956 оноос Наушка-Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр зам бүрэн хэмжээгээр ашиглалтанд орсонтой холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар /Цагаан эрэг/ хотод байсан нефть баазыг Улаанбаатар Төмөр замын мэдэлд шилжүүлэн өгчээ.

 

"Автонефтьимпорт” нэгдэл /1958-1965/

 

        Худалдааны яамны харьяа Автонефтийн хэрэг эрхлэх газрыг 1958 онд Гадаад худалдааны яаманд "Автонефтьимпорт” нэгдэл нэртэй болгон харьяалуулж нефтийн бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, түүний сэлбэг тоног төхөөрөмж, материалын гадаад худалдаа, дотоод хангамжийг хамтатган хариуцуулан ажиллуулжээ.

        Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 12-р сарын 29-ний 421-р тогтоолоор Монголд анх удаа нефть бүтээгдэхүүний хэвийн хорогдлын нормыг батлан мөрдүүлжээ.

        Гадаад худалдааны яамны сайдын 1960 оны 5-р сарын 31-ний өдрийн 69 дугаар тушаалаар Ховдын нефть баазыг Цагааннуурт шилжүүлэн Цагааннуурын нефть салбар болгон зохион байгуулж түүнд Увс, Баян-Өлгий, Ховд, Баянгол, Алтайн колонкуудыг харьяалуулсан байна. Ийнхүү 1941 оноос 1962 оныг хүртэл хугацаанд удирдлага зохион байгуулалт бүтцийн өөрчлөлт хийж байснаас өргөтгөл, шинээр барьж байгуулах ажил үндсэндээ орхигдож, харин нефть бүтээгдэхүүний хэрэглээ асар их хурдацтай өсч байлаа. Энэ үед "Автонефтьимпорт” нэгдлийг н.Ядамдорж гэдэг хүн удирдаж байсан. 1962 онд Толгойтын Автонефть хангамжийн баазыг Зөвлөлт Холбоот Улсын техник-эдийн засгийн тусламжаар барьж ашиглалтанд оруулжээ.

        Уг автонефть хангамжийн бааз нь 300-1000 м3-ийн 7 ширхэг босоо сав бүхий шатахууны агуулах, 50 м3-ийн 17 ширхэг савтай тосны агуулах, шатахуун тосыг вагонцистернээс буулгах эстакад, шинжилгээний лаборатори, шатахуун тос ачих эстакад, тос жижиглэн савлах цех, 500 бочектой тос хадгалах склад, тоног төхөөрөмжийн засварын цех, уурын зуух, дулааны систем, конторын барилга, цэвэрлэх байгууламж болон тээврийн хэрэгсэл, түүний сэлбэг тоног төхөөрөмжийн 2 склад, материал хураах сарай зэргээс бүрдэж байсан юм. Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 6-р сарын 10-ны өдрийн 292-р тогтоолоор Хар хорин, Дашинчилэн, Тариат, Булган аймгийн Төвийн колонкуудыг харьяалсан нефть салбарыг Архангай аймгийн төвд байгуулсан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 3-р сарын 3-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн 11-р автобаазын шатахуун тээврийн хэсгийг Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн автобаазад нэгтгэж, Зүүнбаянгийн үйлдвэрээс хангагддаг бүх газарт нефть бүтээгдэхүүн тээвэрлэх үүргийг хариуцуулсны дээр нефтийн үйлдвэрийн бензин колонкийг Гадаад худалдааны яамны харьяа "Автонефтьимпорт” нэгдлийн Сайншанд дахь нефтийн салбар баазад харьяалуулсан байна.

 

Тээврийн хангамжийн төв газар /1965-1974/

 

        БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 12-р сарын 14-ний өдрийн 467 дугаар тогтоолоор Гадаад худалдааны яамны харьяа "Автонефтьимпорт” нэгдлийн хот, хөдөөгийн бааз, салбар, колонкийг үндсэн ба эргэлтийн хөрөнгө, ажиллах хүчний хамт БНМАУ-ын Тээврийн Хорооны мэдэлд шилжүүлэн Тээврийн хангамжийн төв газрыг 1965 оны 12-р сарын 20-ноос эхлэн аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуулж, түүнд улс хоршооллын байгууллагын бүх авто аж ахуй, автомашины засвар үйлчилгээний байгууллагыг автомашин, сэлбэг хэрэгсэл, дугуй, шатахуун тосолгооны материал, тоноглол төхөөрөмжөөр төвлөрсөн журмаар хангах ажлыг хариуцуулжээ. Харин Гадаад худалдааны яамны "Автонефтьимпорт” нэгдэлд тээврийн хөдлөх бүрэлдэхүүн, түүний сэлбэг хэрэгсэл, тоноглол төхөөрөмж, материал, нефть бараа, хөдөө аж ахуйн машин механизм, сэлбэг хэрэгсэлийг хэрэглэгчдийн захиалгын үндсэн дээр гадаад орнуудаас худалдан авах ажлыг хариуцуулан дотоод, гадаад хангамжийн асуудлыг салгасан байна. Тээврийн хангамжийн төв газрын даргаар Улсын тээврийн хорооны орлогч дарга н.Цэрэндорж гэдэг хүн ажиллаж байжээ.

       1966 оноос Тээврийн хангамжийн төв газрын дарга бөгөөд Тээврийн хорооны орлогч даргаар Я.Равдандорж гэдэг хүн томилогдсон бөгөөд энэ хүн нь 20 гаруй жилийн туршид нефть хангамжийн байгууллагуудыг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрийг оруулсан байдаг. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 10-р сарын 26-ны өдрийн 375 дугаар тогтоолоор зарим аймгуудад байх шатахууны нөөцийн хэмжээг тогтоон, зарим газруудад нефть бааз, агуулах шинээр барьж байгуулах, өргөтгөх шатахууныг лимитээр олгож байх зэргээр нефть хангамжийн ажлыг сайжруулах зохион байгуулалтын нилээд арга хэмжээ авахыг Улсын тээврийн хороонд үүрэг болгосон байдаг. Энэхүү тогтоол нь Монгол Улсын нефть хангамжийн байгууллагын хөгжлийн удирдамж, мөрийн хөтөлбөр болохын зэрэгцээ Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн яам зэрэг газарт хөрөнгө, төлөвлөгөө батлуулах үндэс болж байсан юм.

        Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 7-р сарын 9-ний 230 дугаар тогтоолоор Тээврийн хангамжийн төв газрын колонк засварын группийг Тээврийн яамны харьяа гражийн тоног төхөөрөмжийн засвар, угсралтын групптэй нэгтгэн Тээврийн яамны харьяа, Засвар, барилгын ангийг бие даасан аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуулан ажиллуулсан юм. Энэ ангийн даргаар Очирбал, инженер нь Нял гэдэг хүмүүс ажиллаж байсан. Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 229, Улсын төлөвлөгөөний комиссын 379 дугаар тогтоолоор Барилгын захиалагчийн газрыг байгуулсанаар нефтийн барилгад улсаас захиалагчийн хяналт тавих болсон юм. 1968 онд Тээврийн хангамжийн төв газрын дэргэд 20 гаруй хүнтэй түгээгч, засварчны курс нээн ажиллуулжээ.

        1968 оноос нефть хангамжийн чиглэлээр дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчнийг гадаадын дээд сургуулиудад бэлтгэх асуудлыг шийдвэрлэж, жил бүрийн төлөвлөгөөнд тусгах замаар ЗХУ-ын нефтийн сургуульд Тээврийн яамны нэр дээр газрын тосны техник, тоног төхөөрөмж болон зураг төслийн инженер, эдийн засгийн чиглэлээр бэлтгэж эхэлсэн юм.

        Улсын төлөвлөгөөний комиссын 1969 оны 346 дугаар тогтоолоор 600 м3-ын багтаамжтай өөрөө явагч танкер нэгийг 1970 онд ЗХУ-аас зээл туслалцаагаар захиалан авч угсрахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй уялдан Хатгалын нефть баазыг Зөвлөлтийн техникийн туслалцаатайгаар барьж, 1969 онд ашиглалтанд оруулж, Хатгал, Ханхад усан онгоц ачаагаа ачиж, буулгах 2 причалыг байгуулжээ. Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 6-р сарын 9-ний өдрийн 197-р тогтоолоор Төмөр замын Чойр өртөөн дэх төмөр замын шатахууны агуулахыг Тээврийн яаманд түрээсээр ашиглуулж шатахууны байнгын нөөцтэй байлгахаар шийдвэрлэж, улмаар Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 7-р сарын 16-ны өдрийн 245 дугаар тогтоолоор Чойр дахь түр бензин түгээгүүрийг Улсын байнгын бензин түгээгүүр болгохоор шийдвэрлэсэн нь Чойрын нефть баазыг байгуулах үндэс болсон бөгөөд Өмнөговь аймаг, Дундговь аймгийн төв болон зүүн талын сумдыг хангах болжээ.

        БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 6-р сарын 27-ны өдрийн 219-р тогтоолоор Тээврийн хангамжийн төв газрын зохион байгуулалтыг өөрчлөн, аж ахуйн тооцоо бүхий Нефть хангамжийн төв бааз, Сэлбэг хангамжийн төв бааз болгож 2 салгаж, нефтийн бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлийн хангамжийг тус тусад нь хариуцдаг болгон төрөлжүүлэн байгуулж, Тээврийн хангамжийн төв газрыг Тээврийн яамны бүрэлдэхүүнд орон тооны 14 нэгжтэйгээр /3 хэлтэс, дарга, орлогч дарга/ нэгтгэсэн юм. Газрын даргаар яамны орлогч сайд Я.Равдандорж, орлогч даргаар Мусахаан, нефть хангамжийн хэлтсийн даргаар Ж.Маньбадар, тээврийн хэрэгслийн хангамжийн хэлтсийн даргаар О.Пандаан, санхүүгийн хэлтсийн даргаар Нямаа нар ажиллаж эхэлсэн юм.

        БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 6-р сарын 19-ний өдрийн 175 дугаар тогтоолоор шатахуун, тослогооны материалын зарцуулалтын нормыг шинэчлэн боловсруулах, авто ба нефтийн аж ахуйн зураг төсөв зохиох үүрэг бүхий Авто тээврийн туршлага шинжилгээний институтыг аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуулахаар шийдвэрлэжээ. Автонефть аж ахуйн зураг төсвийн товчоо байгуулагдсанаар Нефтийн зураг төсвийн байгууллага бий болсон юм. Энэхүү зураг төсвийн товчооны даргаар Чулуунбаатар ажиллаж байлаа.

       БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 11-р сарын 20-ний өдрийн 344 дүгээр тогтоолоор Цагааннуур, Хатгал, Дорнод, Баруунхараагийн нефть баазууд болон Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Баян-Өлгийгээс бусад бүх аймаг, Тосонцэнгэл хотын шатахуун түгээх станцыг аймгийн Тээврийг удирдах газраас салгаж биеийг нь даалган аж ахуйн тооцоонд оруулах замаар шатахуун сэлбэг хангамжийн бааз болгон өөрчилж тэдгээрт орон нутгийг шатахуун тосолгооны материал, автосэлбэг хэрэгсэлээр хангах үүргийг хариуцуулсан нь нефть хангамжийн салбарыг биеийг нь даалган ажил үүргээ гүйцэтгэх хэлбэрт шилжүүлэхэд томоохон алхам болсон юм.

        Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 12-р сарын 3-ний өдрийн 384 дугаар тогтоолоор Тээврийн яамны харьяа Засвар барилгын ангийг Авто ба нефть хангамжийн аж ахуйн сав тоног төхөөрөмжийг угсрах, засварлах, контор болгон өргөтгөж нефть бааз, шатахуун түгээх станцыг өргөтгөх, шинээр байгуулах үүрэгтэй Нефтийн аж ахуйн барилга угсралтын анги, Автонефть хангамжийн аж ахуйн сав тоног төхөөрөмжийг суурилуулах, засварлах үүрэг бүхий Засвар ашиглалтын анги, нефтийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн засварлах цех, авто хэсэгтэйгээр байгуулж ажиллуулсан байна. Уг конторын даргаар Сагийдолдаа гэдэг хүн ажиллаж байв.

        Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо, МҮЭ-ийн Төв зөвлөлийн 1972 оны 8-р сарын 24-ний өдрийн 109/90 дугаар тогтоолоор нефть хангамжийн байгууллагуудын ажил ба ажилчдын тариф мэргэжлийн лавлахыг анх удаа баталж гаргасан байна.

        Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 2-р сарын 2-ны өдрийн 23 дугаар тогтоол гарч шатахуун, тосолгооны материалын шинжилгээний лабораторийг 1973 онд багтаан бий болгохыг Тээврийн яаманд даалгасанаар шатахуун, тосолгооны материалын лабораторийг шинээр барьж, Герман, Унгар улсын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр тоноглон ашиглалтанд оруулсан юм.

        БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1970 оны 334-р тогтоолоор улсын нөөцийн шатахуун тосолгооны материалын үнийг төсвийн баталгаатай зээлээр санхүүжүүлж байхыг Сангийн яам, Улсын банкны ерөнхий хороонд даалгаж Тээврийн яам улсын нөөцийн шатахуун, тосолгооны материалыг буй болгож хадгалах үүрэгтэй болсон юм.

        Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 3-р сарын 15-ны өдрийн 93 дугаар тогтоолоор авто ба нефть аж ахуйн сав, тоног төхөөрөмжийн угсралт засварын конторт сав, тоног төхөөрөмж, хэмжүүр хэмжих хэрэгслийг засварлах, савны таблиц тогтоох, баталгаажуулах цехийг суурин ба нүүдлийн лабораторитойгоор 1974 онд байгуулах үүргийг Тээврийн яаманд өгснөөр салбарын хяналтын систем бий болсон гэж үздэг.

        Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 93 дугаар тогтоолоор шатахуун, тосолгооны материалыг ашиглах дүрэм гаргах, шатахуун, тосолгооны материалын ашиглалт, зарцуулалт, хадгалалт, тээвэрлэлтэнд хяналт тавих улсын байцаагчийг буй болох үүргийг холбогдох яам, тусгай газруудад өгч холбогдох дүрмүүд батлагдан мөрдөгдөж, улсын байцаагч нар бий болсон нь ихээхэн ач холбогдолтой болж шатахуун, тосолгооны материалын зарцуулалт, ашиглалт, тээвэрлэлт, хадгалалтанд тавих улсын хяналтын систем бүрэлдэн тогтсон байна.

        1966-1974 оны хооронд нефть хангамжийн байгууллагуудад мөрдөх шатахуун, тосолгооны материалын хэвийн хорогдлын нормыг шинэчлэн тогтоох, шатахуун, тослох материалыг хэмжиж тооцох аргачлал гарган, мөрдүүлэх, бүх төрлийн мэдээ тайлан, бүртгэлийн улсын хэмжээнд мөрдөх маягтыг шинэчлэн батлах, гадаадад нефть хангамжийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэж эхэлсэн зэрэг томоохон ажлууд хийгдсэн байдаг. Тухайлбал: Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 92 дугаар тогтоолооор Улаанбаатар хотын Металлистын техник мэргэжлийн сургуулийг байгуулж, уг ТМС-д түгээгч, засварчны анги, мөн Төмөр замын техникумд Нефтийн техник-эдийн засагчийн ангийг нээх зэргээр боловсон хүчин бэлтгэх асуудалд анхаарч эхэлсэн байна.

 

Тээврийн яамны нефть хэлтэс /1974-1978/ 

 

        БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 06-р сарын 18-ны өдрийн 238 дугаар тогтоолоор Тээврийн хангамжийн төв газрын Нефть хангамжийн хэлтсээс бусад тээврийн хэрэгслийн хангамжтай холбоотой Улаанбаатар дахь Автосэлбэг хангамжийн төв бааз, Төмөр цуглуулах контор, Дорнот, Дархан, Цагааннуур, Хатгалын нефть баазын техникийн хэлтэс буюу хэсгийг тус тус Материал техникийн хангамжийн байгууллагат /Улсын Материалын Техникийн Хангамжийн Хороо байгуулагдаж түүний харьяанд Тээврийн хэрэгслийн хангамжийн ерөнхий газар байгуулагдсан/ шилжүүлж Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 8-р сарын 15-ны өдрийн 312 дугаар тогтоолоор Тээврийн хангамжийн төв газрыг татан буулгаж, Тээврийн яаманд 5 хүний бүрэлдхүүнтэй нефть хэлтэс бий болгосон юм. Даргаар нь Г. Дамба ажиллаж байсан. Энэхүү нефть хэлтэс нь зөвхөн нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний захиалга хийх, түүнийг хуваарилан олгох, технологийн үйл ажиллагаа, техникийн бодлогыг хариуцаж байсан ба харин нефтийн байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, сургах, тайлан бүртгэл, хөдөлмөр цалин хөлсний болон бусад бүх асуудлууд Тээврийн яамны бусад хэлтсээр тарж хариуцагдах болсон бөгөөд тэдгээр нь мэргэжлийн бус нефтийн салбарын онцлогийг мэдэхгүй зэрэг байдлаас шалтгаалан 1978 оны сүүлийн хагас хүртэл тодорхой ахицтай гэхээр ажил хийгдээгүй байдаг.

        Харин энэ 4 жил гаруй хугацаанд Сайд нарын Зөвлөлийн 1977 оны 5-р сарын 27-ны өдрийн 157 дугаар тогтоол гарч 1000 м3-ээс дээш багтаамжтай агуулах, 2000 м3-ээс дээш багтаамжтай нефть баазад галын аюулаас сэргийлэн хамгаалах пост байгуулан галын газартай гэрээгээр ажиллуулсан нь нефть хангамжийн байгууллагад мэргэжсэн хамгаалалт бий болсон чухал алхам байлаа.

Тээврийн яамны Нефть хангамжийн удирдах газар /1978-1990/ 

 

        Нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээ улс ардын аж ахуйн салбаруудад эрс нэмэгдэж, гадаадын ачаатай вагонцистернийг агуулах болгон зогсоож, олон сая төгрөгийн төмөр замын торгуулийг гадаад валютаар төлж, үргүй зардал ихэсч, тулгамдсан асуудлууд олноор урган гарч, нефтийн талаар улсын хэмжээнд нэгдсэн бодлого үгүйлэгдэж ирсэн учраас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1978 оны 7-р сарын 7-ны өдрийн 175 дугаар тогтоолоор Тээврийн яамны нефть хангамжийн хэлтсийг өргөтгөж улс ардын аж ахуйг нефтийн бүтээгдэхүүнээр хангах, нефть хангамжийн аж ахуйг хөгжүүлэх, шатахуун, тосолгооны материалыг хадгалах, тээвэрлэх, түгээх техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, түүнд хяналт тавих үүрэг бүхий биеэ даасан аж ахуйн тооцоотой Нефть хангамжийн удирдах газар байгуулагдсан юм.

        Харин уг удирдах газрын захиалгаар гадаад улстай гэрээ хийж нефтийн бүтээгдэхүүн, түүний техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, хэмжүүр, хэмжих хэрэгсэл, материал зэргийг нийлүүлэх асуудлыг Гадаад худалдааны яамны "Автонефтьимпорт” нэгдэл хариуцан гүйцэтгэдэг байсан байна.

        Нефть хангамжийн удирдах газар нь 3 хэлтэстэй /Нефть хангамж, үйлдвэрлэл техник, төлөвлөгөө санхүү гэсэн/, газрын даргаар Ж. Маньбадар /1978-1990/, нэгдүгээр орлогч дарга бөгөөд ерөнхий инженерээр Л. Сандаг /1978-1984/, Д. Халзанхүү /1985-1986/, Д. Батсүх /1986 оноос тус газрыг өөрчлөгдөх хүртэл/, нефть хангамж эрхэлсэн орлогч даргаар Энхболд /1978-1984/, Адъяабазар /1984-1988/, Т. Пунцаг /1988-1990/ нар ажиллаж байв.

        Нефть хангамжийн удирдах газар байх үед нефть хангамжийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хангамжийн сүлжээг бий болгох, санхүүгийн асуудлыг цэгцлэх талаар дорвитой өөрчлөлт гарсан эрчимтэй хөгжлийн үе байлаа.

        БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1982 оны 204-р тогтоолоор авто ба нефть хангамжийн аж ахуйн сав тоног төхөөрөмжийн угсралт засварын конторыг автын болон нефтийн аж ахуйн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг барих болон угсрах, засварлах үүрэг бүхий Авто тээврийн барилга угсралт засварын трест, болгон өргөтгөсөн. Даргаар нь С. Баасанжав, М. Зул, Д. Бямбасүрэн (Монгол Улсын Ерөнхий сайд асан) ерөнхий инженерээр Д. Батсүх, Д. Ганболд нар ажиллаж байв.

        1990 он гэхэд нефть хангамжийн байгууллагуудын шатахуун хадгалах сав багтаамжийн хүчин чадал 314000 метр.куб-д хүрч 1980 онтой харьцуулахад 2 дахин өссөн, хэвийн хорогдлоос хэтэрсэн дутагдал бүрэн арилсан, мэргэжлийн боловсон хүчний хувьд тодорхой хэмжээнд хангагдсан, үйл ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, шатахуун, тосолгооны материалыг хүлээн авах, тооцохтой холбогдсон олон дүрэм, журам, заавар зэрэг эрхийн актуудыг боловсруулж батлуулан, мөрдүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

        Нефть хангамжийн удирдах газар байсан хугацаанд 1990 оны эхнийг 1978 онтой харьцуулахад нефть хангамжийн системийн үндсэн хөрөнгө 3.1, эргэлтийн хөрөнгө 3.7, нийт бараа татан авалт 2.8, бараа борлуулалт 2.7, балансын ашиг 3.1, ашигт ажиллагааны түвшин 1.6, нийт ажиллагсад 2.4 дахин тус тус өсөж бараа борлуулалтын 1 тн-д ногдох зардал 46.6 төгрөгөөр буюу 22.7 хувиар, бараа борлуулалтын 1 тн-д ногдох хэвийн хорогдол 2.1 кг-аар буюу 51.3 хувиар тус тус буурч эдийн засгийн үр ашиг эрс дээшилсэн байна.

 

Нефть импорт хангамжийн нэгтгэл /1990-1994/

 

        Нефть хангамжийн байгууллага нь хэрэглэгч байгууллага болох Тээврийн яамны мэдэлд байсан нь нилээд асуудлаар зөрчилдөж байсан бөгөөд манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан Ж. Маньбадарын удирдлагаар Д. Батсүх, Б. Сүхбаатар, Т. Пунцаг, Ж. Оюунгэрэл нар нефть хангамжийн байгууллагуудыг бие даалгах асуудлыг боловсруулж Засгийн газрын Ерөнхий сайд Д. Бямбасүрэн, шадар сайд Д. Ганболд, Д. Дорлигжав нарт хүргүүлснээр нефть хангамжийн байгууллагыг бие даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэн БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Тээврийн яамны Нефть хангамжийн удирдах газрыг өөрчилж бие даасан Нефть импорт хангамжийн нэгтгэл болгосон юм.

        Ингэж нефть хангамжийн байгууллага нь хэрэглэгч яамны шууд харьяаллаас гарч, улс орныг нефтийн бүтээгдэхүүн, түүний зориулалттай тоног төхөөрөмж, хэмжүүр, сэлбэг хэрэгсэлээр хангах, гадаад худалдааг бие дааж гүйцэтгэх, боловсон хүчний бодлогоо өөрсдөө эрхлэх, нефтийн бүтээгдэхүүний зарцуулалтанд улсын хяналтыг гүйцэтгэх, тус салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн нэгдсэн бодлого явуулах аж ахуйн бүрэн тооцоотой улсын Нефть импорт хангамжийн нэгтгэл болсон юм. Нэгтгэлийн захирлаар Ж. Оюунгэрэл, ерөнхий инженерээр Д. Батсүх, дэд захирлаар Т. Пунцаг, Б. Сүхбаатар нар ажиллаж байв.

        Энэ үед 25 нефть бааз, 200 шахам шатахуун түгээх станцтай жилдээ 118 нэр төрлийн 850.0 гаруй мянган тн нефть бүтээгдэхүүнийг Зөвлөлт Холбоот Улсаас авто тээврээр 3 чиглэлээр /Ханх, Улаангом, Цагааннуур/, төмөр замын тээврээр 2 чиглэлээр /Сүхбаатар, Эрээнцав/ татан авч тухайн үедээ социалист орнуудын нефть хангамжийн байгууллагуудын техникийн түвшинд хүрсэн томоохон улс ардын аж ахуйн салбарын нэг болсон, Монгол улсын нутаг дэвсгэрийг үндсэнд нь бүрэн хамарсан нефть хангамжийн сүлжээ бүрэлдэн тогтсон байлаа.

        Мөн үед Автотээврийн барилга угсралт засварын трестээс нефтийн барилга байгууламжийн угсралт засварын хэсгийг, тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтийн автонефть аж ахуйн зураг төслийн товчооноос нефтийн хэсгийг тус тус салган Нефтийн барилга угсралт, засварын трестийг байгуулав. Даргаар С. Баасанжав, ерөнхий инженерээр Ө. Ганбат нар ажиллаж эхэлсэн байна.

        1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн захирлуудын зөвлөлийн шийдвэрээр нэрийг Нефть импорт концерн /НИК/ хэмээн өөрчилсөн байна. Концернийн захирлаар Ж. Оюунгэрэл, дэд захирлаар Т. Пунцаг, Б. Сүхбаатар, С.Дашдондог нар ажиллаж байв.

 

НИК ХК /1994-2004/ 

 

        Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Өмч хувьчлалын комиссын 1994 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаар тогтооло

Нефть хангамжийн түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

Өнөөдөр, 15:56
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

Өнөөдөр, 15:38
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

Өнөөдөр, 12:32
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

Өнөөдөр, 10:56
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

Өчигдөр, 17:48
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

Өчигдөр, 17:10
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

Өчигдөр, 17:08
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

Өчигдөр, 12:21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

Өчигдөр, 12:19
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

      "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр ...

2024 оны 04 сарын 03, 09 цаг 04 минут
Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ...

2024 оны 04 сарын 02, 18 цаг 09 минут
ОХУ: Бусад орноос нефтийн төлбөрөө авч чадахгүй байна

 Хятад, Турк, Арабын нэгдсэн Эмират улсууд Оросоос түүхий нефть, ...

2024 оны 04 сарын 01, 13 цаг 06 минут
2024 оны 03 сарын 29, 20 цаг 08 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани