Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3

 

Завхан аймгийн Отгон сумын нутаг, төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг  тойруулан 2-3  ашигт малтмалын зөвшөөрөл олгосон байсныг Засгийн газар энэ оны эхээр цуцласан. Гэвч монголчуудын  хамгийн их  шүтдэг Отгонтэнгэр Очирваань  хайрханд халдаж зүрхэлнэ гэдэг төрийн тахилга гэдэг зүйл тоглоом болсны наад захын   жишээ юм. Бичгийн сурвалжид тэмдэглэснээр одоогоос  1000 гаруй жилийн өмнөөс язгуурын монголчуудын урианхай нар Бурхан Халдун ууланд шүтээн босгон тахиж байсан бол 1778 оноос Богд хан, 1779 оноос Хан Хэнтий, 1818 оноос Отгонтэнгэр уулыг тус тус зарлигаар тахидаг болсон түүхтэй. Монголчууд 1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хааны зарлигаар дээрх уулсыг тайж, 1918 онд хуучин суртлыг дагаж уулсын тахилгыг явуулах тухай хуульчлан тогтоосон. Гэвч 1930-аад оноос тахилгын зан үйлийг зогсоосон. 1990-ээд оноос уламжлалт уул усны тахилгаа сэргээх талаар олон түмнээс гаргасан санаачилгын үндсэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос төрийн тахилгат уул усны тахилгыг сэргээхэд Отгонтэнгэр хайрханыг тахих болсон билээ.
Тус аймгийн удирдлагууд уул уурхайгүй Завхан аймаг болох бодлого баримталсны дүнд  өнгөрсөн жилүүдэд ашигт малтмалын лицензүүдийг цөөрүүлсэн хэмээн мэдэгдэж ирсэн. Тодруулбал,  2016 онд  ашигт малтмалын зөвшөөрөл 95 байсныг 48 болгосон.  105 зөвшөөрөл хүссэн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн тоо баримт байна. ОҮИТБ-ын 2018 оны \2019, 2020 оны тайлан гараагүй хүлээгдэж байгаа\ тайланд дурдсанаар Завхан аймагт ашиглалтын ес, хайгуулын 60 лицензтэй гэж бүртгэгджээ. Харин 2020 оны наймдугаар сард орон нутгийн удирдлагуудын зүгээс ашигт малтмалын зөвшөөрлийн тоог 50 хувиар бууруулсан гэсэн байр суурийг хэвлэлээр илэрхийлсэн байна. Харин мэдэл хүрэхгүй, цуцлуулж чадахгүй  ч хөөцөлдсөөр ирсэн нь  2002 онд Отгонтэнгэр хайрханы бэлд олгогдсон  хайгуулын хоёр, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл байсныг Засгийн газар  18 жилийн дараа  ийнхүү цуцласан юм.
 
Завхан аймагт судалгаа явуулсан зарим  ТББ, судлаачид  тус аймагт ашигт малтмалын зөвшөөрлийн тоог 30 хувиар бууруулсан гэж  үзэж мэдээлсэн баримтууд бас байдаг. Тэд албаны эх сурвалжуудын зүгээс 50 хувь бууруулсан хэмээн мэдээлж байгааг  тайлбарлахдаа тухайн компанийн  зөвшөөрлийн  хугацаа дуусч, дахин сунгуулахаар хүсэлт өгсөн байх хугацаа нь тайлан судалгаанд  хугацаа дуусч цуцлагдсан мэт харагддагтай холбоотой гэсэн юм. Харин Завхан аймагт АМГТГ-ын 2019 оны нэгдүгээр сарын 1-ний  байдлаар гаргасан кадастрын бүртгэлээр уул уурхайн 63 компани 71 тусгай зөвшөөрлөөр 8.253.959.20 га газар эзэмшиж байна гэж мэдээлжээ. Үүнээс 442.655.05 га буюу 5.36 хувь ашигт малтмалын талбай  гэсэн байна.
Тэгвэл, Завхан аймгийн олборлох салбарт мониторинг хийх, уул уурхайн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа малчин эмэгтэйчүүдийг чадавхжуулах дэд төслийг хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдийн "Өрнөх Хөгжил” ТББ-ын тэргүүн М.Дуламжав хэвлэлд өгсөн ярилцлагадаа   "...энэ тоо нь бага  мэт харагдаж байгаа боловч бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай нутгийн хувьд анхаарах ёстой асуудал юм. 
 
 
 
Эдгээр 71 тусгай зөвшөөрлөөс хамгийн олон нь Ургамал суманд 21, Дөрвөлжинд 16, Завханмандалд 18, Эрдэнэхайрханд тав, Сантмаргац суманд тав, Шилүүстэйд найм, Цагаанчулуутад тав гэхчлэн тусгай зөвшөөрөл байна. Уул уурхайгүй байсан Завхан аймаг аль хэдийн уул уурхайд өртсөн аймаг болоод буй баримт энэ юм” гэсэн байна.
 
 
 
 
Отгонтэнгэр хайрхантай холбоотой  Ерөнхий сайдын  "Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана”  гэсэн мэдэгдлийг  хөдөөгийн малчид, иргэд  тусгай хамгаалалттай  болон  дархан цаазат  газар, нутаг нутгийн тахилга шүтээн бүхий уул, овоо, байгалийн үзэсгэлэнт болон цогцолборт газар хамаатай гэж ойлгож хүлээж авсан  байдаг. Тэгэхээр аймаг, сум бүрт нутгийн уугуул иргэдийн тахиж шүтэж ирсэн  уул, овоо бий. Гэтэл Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар  асуудалд мухар сүсгээр хандаж болохгүй гэж  хэлсэн удаатай. Энэ мэт тодорхойгүй, нэг мөр хариу хүлээсэн асуудлууд иргэдийн дунд одоо ч байсаар.
Монгол Улс  тахилгатай уулынхаа ойролцоо лиценз өгөх нь буруу гэдгийг Ерөнхий сайд нь батлан хэлсэн. Энэ шийдвэртээ цаашид ч  тууштай байна гэж үзвэл Завхан аймаг олон  хутагт, хувилгаан төрж гарсан нутаг бөгөөд тахилгатай уул ус олон бий.  Байгалийн ховор тогтоцтой үзэсгэлэнт газрууд, түүнчлэн  түүх,  соёлын дурсгалт газар,  зөвхөн тэнд л ургадаг эмийн үнэт ховор ургамлууд  гэж бий.  Үүнээс  тус аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэдэг нь харагдана. Тиймээс ч орон нутгийн удирдлагууд, иргэд, малчид нь  нутагтаа зөвхөн аялал жуулчлал хөгжүүлье гэж уул уурхайгүй Завхан аймаг гэсэн хөгжлийн бодлогыг дэвшүүлж ирсэн биз ээ.
 
Хэдий Завхан аймаг ашигт малтмалын зөвшөөрлийн тоог цөөрүүлсэн ч  орон  нутгийн удирдлагуудын эрх мэдэл хүрэхгүйгээс цөөнгүй нь  цулагдаагүй үлдсэн гэдгийг дээр дурдсан. Өнөөдрийг хүртэл  нэг мөр шийдэгдэлгүй иргэдийн дунд  хэл ам таталсаар байгаа нь ч байна.  Тухайлбал,  тус аймгийн Эрдэнэхайрхан сумын   Баянзүрх, Багануур багийн нутаг Ар Баян айрагт  уул уурхайн олборлолт явуулж буй "Баян Айраг эксплорэйшн”  компанийн үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг цуцлуулахаар  тус сумын Засаг дарга, ИТХ, иргэд хамтран  өнгөрсөн наймдугаар сард шүүхэд хандсан байдаг. Шийдвэр гараагүй учраас уурхайн өрөмдлөгийн  үйл ажиллагааг түр түдгэлзүүлээд байгаа. Энэ компанийн зөвшөөрөл нь Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай Шин Жун Чи компанийн мэдэлд байдаг  гэлцдэг ч мэдээлэл нь ил тод биш, эзэн нь тодорхойгүй. Зөвшөөрлийн хугацаа 2019 оны наймдугаар сарын 1-нд дууссан. Хайгуулын ажил дууссан учраас ашиглалтын зөвшөөрөл авахаар хүсэлтээ өгөх үед иргэд эсэргүүцэж ийнхүү түр саатуулжээ.
 
 
 
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын   Ар Баян Айрагт  яагаад уул уурхай, алтны хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж болохгүй вэ гэвэл энэ нутаг  Монголын үзэсгэлэнт байгаль бүхий цогцолбор газрын нэг Улаагчны хар нууртай  хаяа залгаа. Цаашлаад Жаахан нуур, Бага нуур гээд олон нуур, голтой холбоотой. Энд дээрх компани алт олборловол гадаргын болон гүний ус ихээр ашиглах учраас  байгаль орчныг доройтуулах эрсдэлтэй.
 
 
 
 
Бүс нутаг, зэргэлдээх сумдын давс, хужир, шүүний хэрэгцээг хангадаг бор давс тус газарт бий. Өөр хаана ч ургадаггүй эмийн ургамал, чулуулаг бодис олонтой. Ар Баян Айраг уул нь нутгийн айлуудын цаг хүндэрсэн үед орж өвөлждөг гол түшиц газар. Одоогоор 34 айлын эзэмшил өвөлжөө  тэнд байдаг. Дээр нь энэ нутгийн хөрс эмзэг, сул шороо ихтэй. Иймээс уул уурхайн хөлд нэрвэгдэх аваас цөлжих аюул нүүрлээд байгааг малчид, иргэд ярьж байгаа юм.
Төр, засгийн зүгээс төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг уул уурхайн лицензээс чөлөөлсөн бол бүс нутгийг цогц байдлаар хамгаалах, тусгай хамгаалалтад орсон  байгалийн үзэсгэлэнт  цогцолбор  газруудыг цогцоор нь хамгаалах нэгдсэн шийдвэр гаргаасай.
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-3
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани