Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Hүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг холбогдох яамд зохион байгуулахаар тохиров

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр цахим хэлбэрээр болов. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар нар тэргүүлж, монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон холбогдох яамны төлөөлөгчид оролцов. Энэтхэгийн талаас тус улсын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива тэргүүтэй манай улстай хамтын ажиллагаа хөгжүүлж буй холбогдох яамны өргөн төлөөлөл оролцлоо.

Хуралдааны үеэр талууд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг бэхжүүлж, улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, мэдээллийн технологийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, коксжих нүүрс зэрэг уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох ажлыг эхлүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Тухайлбал, Энэтхэг Улсад нүүрс экспортлох ажлыг зохион байгуулах хүрээнд Тавантолгойн нүүрсний дээжийг Энэтхэг Улсад илгээж буйг манай талаас тэмдэглэв. Мөн туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хоёр улсын холбогдох яамд хэрэгжүүлэхээр тохиров.

Энэтхэг Улстай мэдээллийн технологийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцсаны дотор Улаанбаатар хотноо А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төв байгуулах ажлыг шуурхай урагшлуулахаар тохиров. Мөн энэ салбарт боловсон хүчин бэлтгэхэд Энэтхэг Улс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд манай улсад айлчлах үеэр талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар тохирсон билээ. Энэ ажлыг цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа эхлүүлэхээр болов. Энэтхэг Улс манай англи хэлний багш нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, ирэх онд англи хэлний цахим сургалтыг зохион байгуулахаар болов.

Талууд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, ойн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцоод байсан дээд, өндөр түвшний айлчлалуудыг ирэх онд аль болох ойрын хугацаанд зохион байгуулахаар ярилцав.  

Хоёр тал олон улсын тавцанд бие биенээ дэмжиж, нягт хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч хадгалж, НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагааулам бэхжүүлэхээр ярилцав. Монголын тал Шинэ Дели хотноо төвтэй Олон улсын нарны холбоонд гишүүнээр элсэхээр шийдвэрлэснээ тус хуралдааны үеэр нотлов.

Дэлхий нийтийг хамарсан "КОВИД-19” цар тахлын үеэр бүс нутгийн улс орнууд нягт хамтран ажиллах шаардлагатай байгаад талууд санал нэгдэв. Хоёр талд саатаад байсан иргэдээ хүргэж өгөх тусгай үүргийн нислэгийг хамтран зохион байгуулах зэргээр ажиллаж ирсний сацуу цаашид "КОВИД-19” цар тахлыг даван туулах болон вакцин, эм, эмчилгээний чиглэлд өргөн хүрээнд мэдээлэл солилцож ажиллахаар ярилцав.  

Хуралдааны төгсгөлд Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайд Ганжуур Данжуурын монгол хэлнээ орчуулсан дээжээс монголын талд бэлэглэв. Мөн Монгол, Энэтхэгийн дипломат харилцааны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол шуудан компаниас гаргаж буй шуудангийн маркийг хоёр тал албан ёсоор зарлав.  

Талууд дараагийн хуралдааныг ирэх онд зохион байгуулахаар тогтов.


Hүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг холбогдох яамд зохион байгуулахаар тохиров
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

    "Оюу толгой” төслийн ирээдүйг дэнслэх чухал цаг мөч ирж ...

2021 оны 01 сарын 19, 16 цаг 51 минут
Бээжин хотын нүүрсний зарцуулалт ихээхэн буурав

  "Арван гуравдугаар таван жил (2016-2020 он)”-ийн хугацаанд Бээжин ...

2021 оны 01 сарын 19, 15 цаг 11 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээлээ

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн ...

2021 оны 01 сарын 18, 18 цаг 55 минут
Шивээхүрэн боомтоор өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна

    Нарийн сухайтын бүлэг орд газарт өнөөдрийн /01.18/ ...

2021 оны 01 сарын 18, 16 цаг 23 минут
Тэдний тэвшинд “ТӨРИЙН” түрийвч яваа

 Манай эрчүүдийн энэ нэг "ГҮНДҮҮГҮЙ” зан олон буруугийн эхлэл болдог ...

2021 оны 01 сарын 18, 15 цаг 42 минут
Далайн ус шорвог болсоор байна

 Саяхан Хятадын Шинжлэх Ухааны Академийн Агаар мандлын физикийн ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 29 минут
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

 Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой орд бол Монголдоо ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 18 минут
БАЯНЗАМЫН ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО: Тээвэрчдийг цалин хөлсөөр хясан боогдуулж байна

      Тээвэр хүндэрч буй нөхцөлд тээвэрчдийг цалин ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 16 минут
Тээвэрчдийн ар гэр, үр хүүхэд, ах дүү, найз нөхдөд хүргэх захидал

      Тээвэр хийж яваа найзаасаа мөнгө төгрөг ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 09 минут
2021 оны 01 сарын 18, 13 цаг 08 минут
Цагаан хадны бараан амьдрал

      Алаг тармагхан цастай өмнийн цэнхэр говь налайж ...

2021 оны 01 сарын 18, 12 цаг 58 минут
Монгол Улс "Оюу толгой"-н далд уурхайг цуцалж магадгүйг олон улсад мэдээлжээ

      Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн ...

2021 оны 01 сарын 12, 17 цаг 29 минут
"Оюу толгой ХХК"-д Татварын Ерөнхий Газраас 649 тэрбум төгрөгийн акт тавьжээ

    Оюу толгой ХХК өөрийн цахим хуудаснаа Татварын ерөнхий ...

2021 оны 01 сарын 12, 12 цаг 14 минут
Оюу толгойн далд уурхайн гэрээг цуцлах шаардлагатай байна гэжээ

    2015 онд Оюу толгойн хувьцаа эзэмшигчид болох Монгол ...

2021 оны 01 сарын 12, 11 цаг 55 минут
Нүүрсний экспортын ойрын ирээдүй өөдрөг байна

  Дэлхий дахиныг хамарсан "COVID-19” вирусийн цар тахлын нөлөөгөөр ...

2021 оны 01 сарын 11, 13 цаг 50 минут
Л.Жаргалсайхан: Цианид хурдан задардаг хоруу чанар багатай, харин мөнгөн ус урагт нөлөөлдөг

    ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, ...

2021 оны 01 сарын 11, 13 цаг 35 минут
2021 оны 01 сарын 09, 17 цаг 48 минут
2021 оны 01 сарын 08, 15 цаг 59 минут
2021 оны 01 сарын 06, 11 цаг 18 минут
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-6

 Манай улс зарлигаар дархалсан  10 хайрхантай.  Тэр дотроос ...

2021 оны 01 сарын 06, 09 цаг 57 минут
"Багануур" ХК 4 сая тонн нүүрс олборлон борлуулна

    Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим ...

2021 оны 01 сарын 05, 11 цаг 10 минут
Багануурын уурхайн нүүрсний нийлүүлэлт өсжээ

      "Багануур” хувьцаат компанийн нүүрсний нийлүүлэлт ...

2021 оны 01 сарын 04, 11 цаг 35 минут
"Эрдэнэс Монгол" ХК-ийн дэд захирлуудыг томилжээ

      "Эрдэнэс-Монгол" компанийн  ТУЗ хуралдан, ...

2020 оны 12 сарын 31, 14 цаг 05 минут
Хармагтайн ордын 53.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

      Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны ...

2020 оны 12 сарын 30, 18 цаг 25 минут
“Баян айраг эксплорэйшн”-ий балаг-2

  Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа ...

2020 оны 12 сарын 29, 14 цаг 04 минут
Жилд 60 сая гаруй тонн газрын тос байгалийн хий олборлох орд байгуулав

 Энэ сарын 27-ны 10:00 цагт Хятадын хамгийн том газрын тос, хийн орд ...

2020 оны 12 сарын 28, 20 цаг 23 минут
2020 оны 12 сарын 28, 19 цаг 36 минут
2020 оны 12 сарын 28, 19 цаг 18 минут
Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрт урамшуулал хүртээлээ

 Цар тахлын амаргүй цаг үед уурхайчнаар овоглосон өрх бүрийг дэмжих ...

2020 оны 12 сарын 28, 18 цаг 48 минут
2020 оны 12 сарын 28, 18 цаг 34 минут
Монголын геологичид алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ

    "Эрдэнэс Монгол" нэгдлийн "Эрдэнэс силвер ресурс" ...

2020 оны 12 сарын 28, 10 цаг 59 минут
Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл хийнэ

    Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлэгч Багануур, ...

2020 оны 12 сарын 28, 10 цаг 56 минут
2020 оны 12 сарын 26, 17 цаг 21 минут
Оюутолгой компанид 228 сая ам.долларын татварын акт тавьжээ

 Монголын Татварын Ерөнхий Газраас Оюутолгой ХХК-д 228 сая ...

2020 оны 12 сарын 25, 14 цаг 52 минут
Оюутолгой компанид 228 сая ам.долларын татварын акт тавьжээ

  Монголын Татварын Ерөнхий Газраас Оюутолгой ХХК-д 228 сая ...

2020 оны 12 сарын 24, 16 цаг 34 минут
2020 оны 12 сарын 23, 13 цаг 09 минут
МАХН: Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой

  МАХН-ЫН ШААРДЛАГА   МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ...

2020 оны 12 сарын 23, 12 цаг 00 минут
Эдийн засагт нүүрсний экспорт голлох нөлөөгөө алдаагүй байна

      Монгол Улс бурхны хишиг гэлтэй нүүрсний арвин их ...

2020 оны 12 сарын 23, 11 цаг 35 минут
Оюутолгойн хөрөнгө оруулагчид Тусгай хороогоор ШАЛГУУЛАХ ХҮСЭЛГҮЙ...

      Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд ...

2020 оны 12 сарын 22, 17 цаг 36 минут
“Rio Tinto”: Оюу толгойн олборлолт 2022 онд эхэлнэ

  "Rio Tinto” компани Монголын Оюу толгой зэс-алтны уурхайн ...

2020 оны 12 сарын 17, 17 цаг 52 минут
Бидний “дургүй” уул уурхай

 Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжөөд 100 орчим ...

2020 оны 12 сарын 16, 19 цаг 07 минут
Алдагдсан протколын мөрөөр: Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн гэрээг дэмжсэн

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар өнгөрсөн баасан ...

2020 оны 12 сарын 16, 10 цаг 35 минут
Оюутолгойн гэрээг байгуулсан Д.Зоригтын үндэслэлгүй баяжсан асуудлыг хэзээ шалгах вэ?

 Монгол Улсын Засгийн газар 2009 онд Рио Тинто компанитай хамтран ...

2020 оны 12 сарын 16, 09 цаг 55 минут
“Эрдэнэт үйлдвэр" түүхийн ҮНЭ ЦЭНЭ

 Тэртээх 42 жилийн өмнөх  яг энэ өдөр эх  орныг минь ...

2020 оны 12 сарын 15, 15 цаг 59 минут
“Баян-айраг эксплорэйшн” ХХК Дөрвөлжин сумыг цианид натрид “ЖИВҮҮЛЖ” байна

 "Баян-Айраг эксплорэйшн" ХХК компанийн олборлолт явуулдаг алтны ...

2020 оны 12 сарын 15, 13 цаг 57 минут
БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаа албан ёсоор мэдэгдэв

      БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаа ...

2020 оны 12 сарын 15, 13 цаг 53 минут
“Бадрах энержи”-н үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас ...

2020 оны 12 сарын 15, 09 цаг 55 минут
Номхон далайн дор асар том супер галт уул байж болзошгүй

 Алеутын арлуудын зарим жижиг арал болон тэдгээрт байрлах зурган том ...

2020 оны 12 сарын 15, 08 цаг 56 минут
Компаниуд мөнгө төвлөрүүлдэг ч нөхөн сэргээлтээ хийдэггүй

 БОАЖЯ-ны төрийн сангийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ...

2020 оны 12 сарын 15, 08 цаг 54 минут
2020 оны 12 сарын 14, 18 цаг 04 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани