Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн үнэ цойлсон шалтгаанууд, Монголд үзүүлэх нөлөөлөл

Зэсийн үнэ цойлсон шалтгаанууд, Монголд үзүүлэх нөлөөлөл

 

Цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн идэвхжил саарч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ эрчимтэй өсөж, цаашдаа өсөлт хадгалагдах төлөв харагдаж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулна гэсэн итгэлийг төрүүллээ.  Дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн хэлбэлзэл, эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм.
 
 
 
 
Хамгийн сүүлийн үеийн таатай мэдээг дуулгахад, 12 дугаар сарын 2-ны өдөр Лондонгийн металлын биржид болсон фьючерс арилжаагаар нэг тонн зэсийн үнэ 7711 долларт хүрсэн байна. Коронавирусний ид тархалтын үед буюу 3 дугаар сард 4600 доллар болтлоо унаж байсантай харьцуулахад үнэ даруй 60 хувиар өслөө гэсэн үг. Ерөнхийдөө үнэ 7000-аас давсан нь 2018 оны 6 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
 
 
 
Энэ нь юуны түрүүнд, эмнэлзүйн 3 дахь шатны туршилтаар Ковид-19-ийн эсрэг вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн тухай Америкийн Moderna, Pfizer, BioNTech, Английн AstraZeneca компаниуд болон Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит хүрээлэн бараг нэгэн зэрэг зарлан мэдэгдсэнтэй холбоотой. Үүнээс үүдэн, сар гаруйхны дараачаас бүх нийтийг вакцинжуулалтанд хамруулах гэж байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарсан нь дэлхийн эдийн засаг эргээд сэргэх нь гэсэн найдварыг зэсийн зах зээлд оролцогчдод төрүүлснээр өнгөрсөн долоо хоногийн турш үнэ тасралтгүй өслөө.
Оны эхэнд зах зээлийн 29 топ шинжээч таамаглал дэвшүүлэхдээ, 2020 онд 191 мянган тонн зэсийн хомсдол үүссэнээр жилийн дундаж үнэ 6050$/тоннд хүрч өсөх бөгөөд "ерөөсөө 2020 он бол зэсийн жил байх болно” гэж тодорхойлж байсан боловч цар тахал дэгдсэнээр уг таамаг хэсэг хугацаанд будилсан билээ.
 
 
 
Хятадын үйлдвэрүүд сэргэсэн нь
 
 
 
Вакцинаас гадна үнэ огцом өссөн шалтгаан бол, дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятад улсын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээснээр зэсийн импорт нь огцом өссөн явдал юм. Зэсийн наймаачид ирээдүйд эрэлт ямар байх вэ гэдгийг тодорхойлохын тулд Хятадын үйлдвэрлэлийн гол индекс болох Caixin-г маш анхааралтай ажигладаг. Уг индекс 7 дахь сардаа дараалан өсөж байгаа бөгөөд тухайлбал, 10 дугаар сард 53,6 байсан бол 11 дүгээр сард 54,9 болж өссөн нь зэсийн үнэд эергээр нөлөөллөө. Цар тахлын улмаас оны эхээр Хятадын үйлдвэрүүд үндсэндээ зогсчихоод байсан бол сүүлийн саруудад ихэнх шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй богино хугацаанд үйл ажиллагаагаа сэргээж чаджээ.
 
 
Хятадын зэсийн импорт ба зэсийн үнийн хэлбэлзэл. 2015-2020 он
 
 
 
Үүний сацуу Хятадын удирдагч Ши Жиньпин мэдэгдэхдээ "манай улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болно”гэсэн нь цаашдаа тус улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд, түүний дотор салхин цахилгаан барихад үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж буйг харуулж байна. Үүнтэй холбогдуулан ганцхан тоо дурдахад, 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд 9 тонн зэс ордог байна.
Сүүлийн жилүүдэд экологийн шаардлагууд улам чангарч байгаа учраас улс орнууд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт ирэх жилүүдэд гарцаагүй өснө. Жишээ татахад, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардагддаг ажээ.  Citicorp компанийн шинжээч Макс Лейтон-ы тооцоолсноор, автомашины үйлдвэрлэл ба эрчим хүчний салбар дахь зэсийн хэрэглээ ирэх 5 жилийн хугацаанд 2,3 сая тонноор өсөх төлөвтэй байна.
Түүнээс гадна, энэ оны эхний улиралд Хятад улс цахилгаан шугам сүлжээгээ шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас уг төлөвлөгөө тодорхой хугацаанд тасалдаад одоо эрчимтэй хэрэгжиж байгаа нь зэсийн үнийг огцом өсгөлөө.  
 
 
 
Мөнгөний зөөлөн бодлого ба Жо Байдений ялалт
 
 
 
Зэсийн үнэ чангарахад хүргэсэн бусад зарим шалтгаан нь АНУ-тай холбоотой. Тус улсын Төв банк буюу Холбооны нөөцийн сан мөнгөний зөөлөн бодлого явуулах болсноор долларын ханш суларч, доллартой харьцах юанийн ханш чангарсаар 2018 оны зунаас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа нь Хятадын зэс худалдан авагчдад таатай боломжийг олгож байна. 
Нөгөөтэйгүүр, Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Жо Байден сонгуулийн сурталчилгааныхаа үеэр "сэргээгдэх эрчим хүчний салбар болон дэд бүтэц тухайлбал, цахилгаан автомашиныг цэнэглэх станцуудын сүлжээг өргөжүүлэхэд 2 их наяд доллар зарцуулна” гэж амласан байна. Хэрвээ шинэ ерөнхийлөгч амлалтаа биелүүлэх ажилд шамдан орох аваас зэсийн үнэ өсөхөд нөлөөлөх нь гарцаагүй. 
 
 
 
Чили дэх нөхцөл байдал  
 
 
 
Үнэ өсөхөд нөлөөлсөн өөр нэгэн томоохон хүчин зүйл бол, Чили, Перу зэрэг улсад цар тахлын үеийн хөл хорионы улмаас нийлүүлэлт тасалдсан явдал юм. Тухайлбал, Чилийн Антофагаста гэдэг зэсийн уурхайн олборлолт одоо л аажмаар хэвийн гольдрилдоо орж, уурхайчдын 2/3 нь ажилдаа эргэж ороод байгаа бол ажил хаялтын улмаас Lundin Mining компанийн уурхайнуудын олборлолт бүрэн зогссон гэх мэт.
 
 
 Дэлхий дээрх хамгийн том зэсийн ил уурхай - Чукикамата, Чили улс 
 
 
 
Үүнтэй зэрэгцээд дэлхий даяар жилд хэрэглэж буй зэсийн 30 орчим хувийг дангаараа олборлодог Чили улсад улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байна. Дарангуйлагч Пиночетийн үеийн Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа, уурхайчдын ажил хаялт сүүлийн 18 сарын турш үргэлжилж байгаа нь уул уурхайн салбарын үйл ажиллагаанд нөлөөлжээ.  Ташрамд сонирхуулахад, дэлхийн зэсийн хамгийн том ордууд 5 бүс нутагт төвлөрдөг байна. Эдгээр нь, дэлхийн зэсийн нөөцийн 1/3-ийг агуулдаг Чили ба Перугийн ордууд; АНУ-ын Мичиган муж улс; Канадын Онтарио, Манитоба, Квебек мужууд; Орос, Узбекистан, Армени, Казахстан; Замби ба БНАКонго улс дахь ордууд юм. 
 
 
 
 
Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл
 
 
 
Дээр дурдсан тоо баримт, шалтгаан хүчин зүйлүүдийг харгалзан үзвээс, ойрын жилүүдэд зэсийн үнэ өндөр хэвээр байх нь. Fitch агентлагийн төсөөлж буйгаар, ирэх онд зэсийн дундаж ханш 6300 доллар байх ажээ. Энэ бол нэлээд "гутранги" таамаглал юм. Харин Goldman Sachs групп нэлээд өөдрөг таамаглал дэвшүүлж, ирэх оны зун гэхэд зэсийн үнэ 7500 доллар орчимд хадгалагдсан хэвээр байх ажээ. Түүнчлэн дүн шинжилгээний Capital Economics компанийн төсөөлж буйгаар, 2021 онд үнэ 7500 долларт хүрч, улмаар Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орох үед буюу 2025 онд 10 мянган долларт хүрнэ гэсэн "хэт өөдрөг” таамаглалыг дэвшүүлжээ.
 
 
 
 
Харин Монгол Улсын 2021 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6500 ам.доллар/тонн байхаар тусгасан байна. Ханшийн уг төлвөөр бол Тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 100.8 тэрбум төгрөг орох ба нийтдээ зэсийн баяжмалын орлогоос 1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Ингэхдээ Оюутолгойн баяжмал дахь алтны агуулга  ирэх онд үлэмж хэмжээгээр өсч, улмаар зэсийн баяжмалын борлуулалтын орлогод эерэгээр нөлөөлнө гэдгийг тооцжээ. Тэгвэл ирэх онд дэлхийн зах зээл дэх зэсийн ханш тооцоолсноос өндөр байж, ашигт малтмалын салбараас орж ирэх орлогын хэмжээ төлөвлөснөөс давах дүр зураг харагдаж байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад нөлөөлөх хүчин зүйл мөн. Ирэх онд зэсийн ханш 7500 доллар дээр тогтлоо гэж өөдрөгөөр төсөөлөөд баримжаа тооцоо хийж үзвэл, улсын төсөвт зэсээс орох орлогын хэмжээ даруй 15 хувиар өсөж, 1 их наяд 700 тэрбум төгрөгт хүрэхээр байна.
Ер нь цаашдаа цар тахал намжсанаар 2023 оныг дуусталх хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглал бий. Үүнд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөөлөл үзүүлэхээр байна.
 
 
 
Б.Адъяахүү 

Зэсийн үнэ цойлсон шалтгаанууд, Монголд үзүүлэх нөлөөлөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өнөөдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани