Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн яам энэ онд хийх 10 том бодит ажлаа танилцуулав

Уул уурхайн яам энэ онд хийх 10 том бодит ажлаа танилцуулавУул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон танилцуулсан юм.

2014 онд Уул уурхайн яамнаас хэрэгжүүлэх 10 том бодит ажил

Уул уурхайн яамнаас 2014 онд хийхээр төлөв­лөсөн 10 том ажлыг танилцуулж байна.
1. Оюу Толгойн далд уурхайн бүтээн бай­гуу­лалтын ажлыг эр­чимжүүлэх.
2. Эрдэнэс таван толгойн ордод гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчдын орол­­цоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэг­дүүлэх, гадаад зах зээл дэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
3. Нүүрснээс шатах синтетик хий гаргах "SNG” төслийг хэрэг­жүүлэх. Хамтарсан ком­пани бай­гуулах, ТЭЗҮ-ийг 08 сарын дунд гэхэд бэлэн болгох.
Төслийн бүтээн бай­гуулалтын ажлыг 2014 онд багтаан эхлүүлэх.
Энэ төслийн санхүүжилт үйлдвэрлэх шатдаг хийн хэмжээнээс хамааран 30 ор­чим тэрбум ам.доллар болно гэсэн ойролцоо тооцоо байна.
Энэ утгаараа бол түүхэнд хамгийн том төсөлд орох магадлалтай.
4. Газрын тос боловс­руулах үйлд­вэр барих байршлийг сонгож, бэлт­гэлийг хангах.
5. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчим­жүүлэх (2014 онд Эрдэнэс таван толгой, Цагаан суврага, Гачуурт, Асгат гэсэн 4 орд)
6. Газрын тосны салбарын үйл ажил­лагааг эрчимжүүлэх / Уламж­лалт газрын тос: түүхий тос, Уламжлалт бус газрын тос; нүүрсний давхарыг метан хий, битум, шатдаг занар, хийтэй занар/. Газрын тосны тухай хууль УИХ-аар батлагдсанаар энэ салбарт хэд хэдэн төсөл хэрэгжих боломжтой юм.
7. Газрын ховор элемент, жонш, нүүрс, алт, цайр ба бусад холимог металл зэрэг хөтөлбөрүүдийг бо­ловсруулж дуусгах. Бусад яамд­тай хамтарч "Зэс”, "Төмөр” хөтөл­бөрийн хүрээнд Зэс хайлуулах бо­лон Гангийн үйлдвэр барих хүнд үйлдвэр төслийг эхлүүлэх.
8. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэх боломжтой болно.
Энэ удаагийн УИХ-ын чуулганаар "урт нэр­тэй” хуулийг дагаж мөрдөх жур­­­мын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэг тийш нь шийдвэрлэх байх гэж бодож байна. Ингэснээр урт нэр­тэй хууль жинхэнэ утгаараа хэрэгжих боломжтой болно. Гол, ус хамгаалагдана.1 мод огтолбол 5-10 мод ургуулдаг болох.Мөн цуц­лагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хайгуулын ажилд зарцуулсан зардлын нөхөн төл­бөрийн асуудлыг шийдэх учиртай.
9. 50.000:1 машстабын Гео­логийн зураглалын ажлыг эрчим­­­жүүлж баялгийн нөөцийн илэр­цийг тогтоох. Энэ ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр тодорхой хэмжээгээр нэмэг­дүүлж улсын төсөвт суулгах.
10. Геологи, уул уурхай, газрын тосны салбар нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг. Тиймээс Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эндээс энэ салбарын санхуужилтийг бос­гох зорилгоор Эрдэс баялагийн бирж байгуулах ажлыг зохион байгуулах.
Геологи, уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчныг ойлгомжтой, урт хугацаанд тогт­вортой байлгах зорилтын хүрээнд доорх хоёр хуулийн төсөл чухал нөлөөтэй байх болно.


Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэхүү төслийг боловсруулахдаа баялгийн эзэн болсон ард түмний эрх ашгийг дээдэлсний зэрэгцээ 2006 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй, мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах эрхэнд халдахгүй байх зарчмыг баримталсан.

УИХ-ын намрын чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг ба­талсан. Энэхүү бодлогын баримт бичигт эрдэс баялгийн салбар нь манай улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол хөдөлгүүр гэдгийг онцолж тус салбарын бүтээмж, өрсөлдөх чад­варыг дэлхийн төвшинд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Тус бодлогод тусгасан зорилтод хүрэхийн тулд одоо байгаа хуульд зохих өөрч­лөлт оруулж байгаа юм. Хууль бат­лагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эр­дэс баялгийн салбарт баримтлах бод­­логын баримт бичигт тус­гагд­сан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны ний­гэм эдийн засагт доорх эерэг үр дүн гарна гэж үзэж байна.

Үүнд:
-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс зөв­шөөрөгдсөн газар нутагт олгож эхэлснээр хөрөнгө оруулалт нэ­мэгдэж, ашигт малтмалын нөөц арвижиж, эдийн засгийн чадавхи, дархлаа сайжрах нөхцөл бүрдэнэ;
-Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэ­рэг­жүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно;
-Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаа нь ха­­риуц­лагатай уул уурхайн зарчим­тай нийцэх боломжтой болно;
-Салбарт орох хөрөнгө оруулалт болон баялгийн сан арвижих, экспортолж байгаа ашигт малт­малын боловсруулалтын түвшин дээшилснээр нэмүү өртөг эх орондоо үлдэх, экспортын орлого нэмэгдэх, боловсруулах үйлдвэрт тэргүүний техник технологи нэвтрэх, хөдөлмөр эрхлэлт эрс нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна.
-Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанд шаард­лагатай бараа, ажил, үйл­чилгээ авах, туслан гүйцэтгэгч сонгоход тэргүүн ээлжинд Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид давуу эрх олгодог болсноор дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлого, ашиг нэмэгдэнэ;
-Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч болох эрхийг үндэсний болон олон улсын хэмжээнд хү­лээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагаас олгодог болсон. Ингэснээр ашигт малтмалын нөөц, ордын нөөцийг олон улсад хү­лээн зөвшөөрөгдсөн аргачлалаар гүйцэтгэдэг болно.
-Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны тогт­­вортой байдлыг хангах, өр­сөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиг­лэлээр хууль санаачлагчид су­дал­гаанд үндэслэн зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Бодлогын зөвлөлтэй болсон.
Ингэснээр хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, үнийн хэлбэлзэл ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олборлох үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.


Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа

Өнөөдөр хүчин төгөлдөр үйл­чилж байгаа Газрын тосны тухай хууль нь 1991 онд батлагдсан.Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жилийн өмнө УИХ-д өргөн барьсан. УИХ дээр эцсийн хэлэлцүүлгийг хийж хуулийг батлах эсэх дээр санал хураахад олонхын дэмжлэг авч чадаагүй. Иймд Засгийн газар энэ хуулийн төслийг УИХ-д дахин өргөн бариад байна.Энэ хууль нь 49 зүйлтэй.

Газрын тосны тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараахь үр дүн гарна гэж үзэж байна.Yүнд:
-Газрын тосны салбарт төрийн байгууллагын эрх үүрэг тодорхой болж, газрын тос ашигласаны төлбөр (роялти)- болон тусгай зөв­шөөрлийн төлбөрийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөн­гөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой ха­рилцаа боловсронгуй болно.
-Газрын тосны ордын ашиг­лалт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцаа ил тод, ойлгомжтой, тодорхой болж бусад хуультай зөрчилдсөн зөрчлүүд арилна.

-Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах тус­гай зөвшөөрлийн ялгаа тодорхой болж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тогтолцоо иж бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээг­дэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцлийг хадгалсанаар хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
- Ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрлөөр олгогдсон тал­бай давхцах тохиолдолд үүсч болох асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
-Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлд­вэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортын ха­маарлаас гарах, экспорт нэмэг­дэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгоно.
- Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болно.
- Газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруу­лалт болон бизнесийн орчны өрсөлдөх чадвар нь олон улсын дундаж түвшнээс дээгүүр хэвээр хадгалагдана.
-Гэрээлэгч ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлж болно.


Хоёр ордыг стратегийн ордод хамааруулах тогтоолын төсөл өргөн барилаа

2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас Цай­дам­нуурын нүүрсний орд, Га­цууртын алтны ордыг страте­гийн ач холбогдол бүхий ордод нэмж хамруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа.Цайдамнуурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК, Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч "Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн зүгээс тухайн ордуудаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлтээ ирүүлсэн юм. "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал гарган "Тог­тоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэ­лэлцээд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн Засгийн газрын хурал­даанаар хэлэлцэхээр тогтсон.

Монгол Улсын Засгийн газраас өмнө нь УИХ-д өргөн мэдүүлсэн 7 ордоос газрын ховор элементийн Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордууд нь бүрэн судлагдаж дуу­саагүй, мөн баяжуулах, боловс­руулах технологийн шийдэл тодор­хой­гүйгээс үр ашиг тооцох тех­ник-эдийн засгийн үндэслэл боловс­руулаагүй байгаа зэргийг хар­­галзан энэ удаагийн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулахыг хойшлуулсан.

Хө­шөө­тийн нүүрсний ордын хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хөрөнгө оруулагчид нь уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тал дээр санал нэгдээгүй, орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хам­руулахгүйгээр гэрээ байгуулан ажил­лах саналыг ирүүлсэн зэрэг үндэслэлээр энэ тогтоолын төслөөс хассан.


Цагаан суваргын ордын 34 хувийг төр эзэмших тогтоолын төсөл өргөн барилаа

Ашигт малтмалын тухай хуульд "Улсын төсвийн орол­цоо­гүйгээр хайгуул хийж нөө­цийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайнордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасны дагуу Цагаан суваргын зэс-молибдений ордын 34 хувийн хувьцааг төр эзэмших тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэхүү төслийн нийт хөрөнгөоруулалт болох 1 тэрбум гаруй ам.долларын 34 хувь болох 350,6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар, төр төслийн 34 хувийн хувь­цааг эзэмших юм. Цагаан суваргын зэс-мо­либдений ордын бүтээн байгуулалт нь хийгдэж эхэлсэн бөгөөд төрийн оролцоог тодорхой болгосноор цаашид богино хуга­цаанд ашиглалтад орох боломж бүрдэх юм.


"Хөрөнгө оруулагчдын чуулган 2014”-д оролцлоо

2014 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 02-ны хооронд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан "Хөрөнгө оруулагчдын чуулган 2014”-д Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Уг чуулган нь санхүүгийн гол төв болох Лондон, Хонг-Конг хотуудад зохион байгуулагддаг бөгөөд тус чуулганд оролцох гол зорилго нь хөрөнгө босгох, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх талаар нэгдсэн ойлголтыг бий болгох явдал юм. Энэ жилийн чуулганд Монголын талаас Эдийн засаг хөгжлийн яам, Уул уурхайн яам, ИБУИНВУ-д суух Монгол Улсын Элчин сайдын яам болон Монголын уул уурхай, банк санхүүгийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд болон гадаадын санхүүгийн байгууллагууд, хө­рөнгө оруулагчид зэрэг нийт 200 орчим төлөөлөгчид оролцлоо. Чуулганд Уул уурхайн яам­ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Монголын Уул уурхайн салбарын өнөөгийн бай­­дал, салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл зэрэг сэдвүүдийг хамарсан "Монголын уул уурхай ба хөрөнгө оруулалт” илтгэл тавьсан.Илтгэлүүдээс харахад хөрөнгө оруу­лалтын онцлог, тулгамдаж буй асуудал нь тухайн хөрөнгө оруулж байгаа салбараасаа ха­мааран харилцан адилгүй байх боловч ерөнхийдөө хөрөнгө оруу­лалтын бодлого тогтвортой байх нь хамгийн чухал зүйл болохыг чуулганд оролцогчид онцолж байлаа. Монгол Улсын өсөн хөг­жиж буй уул уурхайн салбараас гадна үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгааг чуулганд оролцогчид дурьдаж байлаа.


Ирэх сараас шинэ үнийн томьёоллоор шатахууны нийлүүлэлт хийгдэнэ

2014 оны 05 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод олон улсын эдийн засгийн чуулган болж өндөрлөлөө. Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар болон ОХУ-ын "Газрын тосны "Роснефть” НХК-ийн хооронд "Түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай протокол”-д гарын үсэг зурлаа.
Түүнчлэн ОХУ-ын "Газрын тосны "Роснефть” НХК болон Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний томоохон импортлогч компаниуд болох "НИК”, "Магнай трейд”, "Шунхлай” компаниудын хооронд нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай 5 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурагдсан болно.

Энэ нь Роснефть компани болон Уул уурхайн яам, Газрын тосны газар, манай импортлогч компаниудын хооронд бүтэн 1 жил гаруйн хугацаанд хийсэн яриа хэлэлцээний үр дүн юм. Роснефть компанийн зүгээс өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, газрын тосны бүтээгдэхүүний чанар болон үнийн хувьд бусад ний­лүүлэгчтэй харьцуулахад өрсөлдөхүйц санал тавьсан бөгөөд энэ нь Сингапурын биржийн үнэ дээр тулгуурласан үнийн санал байв. Үнийн саналыг хоёр тал харилцан тохиролцож ша­тахуун хангамжийн хэлэл­цээ­рийг амжилттай хийлээ. 2014 оны 6 дугаар сараас шинэ үнийн томьёоллоор шатахууны ний­лүүлэлт хийгдэнэ.


Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

2014 оны эхний дөрвөн са­рын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 305.8 мян.тн, молиб­дений баяжмал үйлдвэрлэл 1.2 мян.тн байна. Алт 1.4 тн, нүүрс 6.9 сая тн, жонш 92.2 мян.тн, төмрийн хүдэр 0.9 сая тонныг олборложээ.

Түүнчлэн газрын тосны үйлдвэрлэл 2,145.0 мян.баррель байна. 5.4 сая тонн нүүрс экспортлоод байна 2014 оны 4 сарын өссөн дүнгээр зэсийн баяжмал 316.5 мян.тн, молибдений баяжмал 1.4 мян.тн, нүүрс 5.4 сая тн, алт 2.5 тн, жонш 83.0 мян.тн, төмрийн хүдэр 1.6 сая тн, цайр 27.0 мян.тн, газрын тос 2,094.6 мян. баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны 4 сарын экспортын өссөн дүнтэй харьцуулвал зэсийн баяжмал 41.0 хувиар, нүүрс 7.3 хувиар, алт 46.5 хувиар, газрын тос 32.2 хувиар тус тус өссөн байна.


Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 12.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 11.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 577.3 сая төгрөг, бусад орлого 660.7 сая төгрөг байна. Газрын тосны газар нийт 69.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.Үүнээс Газрын тосны орлого 68.7 тэрбум төгрөг, бусад орлого 549.3 сая төгрөг байна.


Улсын хэмжээнд нийт 2840 тусгай зөвшөөрөл байна

Улсын хэмжээнд 2014 оны тавдугаар сарын 26-ны байдлаар нийт 2840 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1330 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1510 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.9 хувийг эзэлж байна.
Уул уурхайн яам энэ онд хийх 10 том бодит ажлаа танилцуулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани