Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Суманд хууль бусаар ашигт малтмал олборлогчид, овог, отгууд нэгдэж намыг орлочих вий дээ

Суманд хууль бусаар ашигт малтмал олборлогчид, овог, отгууд нэгдэж намыг орлочих вий дээ

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэтгэлийн асуудлаар УИХ-ын гишүүдэд хандсан захидал
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэтгэлийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буйтай холбогдуулан Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын УИХ-ын гишүүдэд хандсан нээлттэй захидлыг хүргэж байна.
 
Нэг. Оршил
 
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийг шинэчлэх талаар 2012 оноос эхлэн ярьж 2013-2016 онд аймгуудын хурлын дарга, нарийн бичгийн дарга нар хоёр ажлын хэсэгт хуваарилагдан оролцож санал боловсруулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газарт хэд хэдэн удаа хүргүүлсэн билээ. Мөн 2015 оны 6-р сарын 26-27-ы өдрүүдэд болсон зүүн бүсийн аймгуудын хурлын байгуулагын бүсийн чуулга уулзалтаар тухайн үед хуулийн төслийг боловсруулах ажлыг ахлаж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор Дондовын Ганзориг хөтлөн хэлэлцүүлэг хийж саналаа нэгтгэн мөн хүргүүлсэн зэрэг хуулийн шинэтгэлтэй олон  л санал төсөл боловсруулах явцад нэгтгэж байсан ч тухайн үед судлаж ярьж байсан ажлууд ч урагшилсангүй, төсөлд ч тусгасангүй бөгөөд хамгийн гол нь эцэслэн шийдээгүй тул гажуудсан зүйлүүд арилахгүй ужгирсаар байна.
Миний бие, хөдөө нутагт намын ажил, ИТХ-ын төлөөлөгч, аймгийн засаг даргын орлогчийн албыг нийтдээ 20 шахам жил хашиж эл хуулийн шаардлага дор өдөр тутам ажиллаж байсан хүний хувьд санал бодлоо, шийдвэрлэх шаардлагатай гэж хүлээж байсан асуудлуудтай хамтатган та бүхэнд хүргэхийг зорив.
 
Нэг. Гялайх ганц нэгхэн зохицуулалт. 
 
Шинэчилсэн найруулгад байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хооронд чиг үүргийн давхардалыг арилгаж тодорхой болгохоор хичээсэн зүйл байгаа нь ололттой болж болох юм. Татвар тогтоох эрхийг нэмж хэлж болно. 
 
Дордохын долоон зөрчил
 
Нэгэн зүйл. Төслийг, 1.1 дүгээр зүйл буюу хуулийн зорилгодоо: ”... Иргэд орон нутгийн үйл хэрэгт оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэх” гэсэн нь Үндсэн хуульд огт байхгүй нэр томъёо, ойлголтыг оруулсанаар эхэлжээ. Орон нутгийн үйл хэрэг гэж юу вэ, орон нутаг гэж юу вэ? Хууль эдгээр ойлголтыг огт тодорхойлоогүй, тухайлбал хуулийн нэр томъёо гэсэн хэсэгт байхгүй байна. Үндсэн хуульд ч энэ тодорхойлолт байхгүйн адил "орон нутгийн үйл хэрэг”, түүнд хэрэгт иргэд оролцох тухай хууль зүйн ойлголт огт байхгүй юм.  
Үндсэн хуулийн 59-д зааснаар засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгжийг тодорхойлох, тэдгээийн удирдлагын эрх хэмжээг тогтоох, ЗЗНДНэгжийг удирдахдаа нутгийн өөрөө удирдах удирдлагыг төрийн нэгдсэн удирдлагатай хослуулах зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, гол нь хэрхэн хослуулах вэ гэдгийн эрх зүйн үндсийг тогтоох л хуулийн гол зорилго баймаар...
Нэгэн зүйл. Хуулийн төслийн 2.3-т байгаа "Хот тосгоны өөрийн удирдлагад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг шилжүүлж, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна” гэсэн Үндсэн хуульд шинээр орсон заалтын агуулгыг эл төсөлд тодруулах, дахин найруулах шаардлагатай байна. 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал бол Монгол Улс нэгдмэл улс байх бөгөөд улсын нутгийг зөвхөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хуваан захирна”, эдгээр нэгж нь аймаг, нийслэл, сум дүүрэг байх юм. Тодруулбал энэ нь тухайн нутаг дэвсгэрийн хил хязгаар дотор харъяалуулж байгаа иргэд өөрөө өөрийгөө удирдах, нөгөө талаас үүнтэй хослуулан төрөөс улсыг нэгтгэн захирах тухай ойлголт. Тухайн үед Үндсэн хуульд "Хот, тосгон”-ыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс ангид авч үзэж, "хот” гэдэг бол нийгмийн, соёлын, эдийн засгийн бүтэц гэж тогтоосон юм. Өөрөөр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дээр хэдэн ч хот, тосгон байж болохоор зохицуулсан юм. Ардчилсан Үндсэн хуулийн дагуу засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг хуваарилан баталгаажуулахдаа социализмын жилүүдэд үүссэн суурин бүгдийг ЗЗНД-ийн нэгж болгосоноос үүдэн энэ үзэл баримтлал ойлголт бүдгэрсээр 2019 онд зарим хотуудыг ЗЗНДНэгжид тооцсоноор томоохон ухралт хийж, түр амсхийгээд байна. 
Эдүгээ энэ гарах шинэ "хууль” 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд 2019 онд орсон "бяцхан” засварын дараа гарах гэж байгаагаараа, түүнчлэн ЗЗНДН болон хот тосгоны талаархи Үндсэн хуулийн үзэл санааг дахин хэлбэржүүлэх гэж байгаагаараа чухал байна. Иймд та бүхэн хот тосгон буюу эдүгээ үүссэн байгаа суурин газар бүхэн аливаа нэг ЗЗНДНэгж байна гэдэг дээр байх уу, ЗЗНДН бол улсын хүн амаа нутаг дэвсгэрт хуваан захирах эрх ашиг бөгөөд тухайлбал ирээдүйд Монгол Улс Сүхбаатар гэдэг аймгийг татан буулгаж Хэнтий, Дорнод Дорноговь, Говьсүмбэр аймгуудтай нэгтгэн, тийнхүү үүссэн шинэ аймгийн нутаг дэвсгэр дээр Баруун-Урт нэртэй хот үлдэх бөгөөд энэ хот шинэ аймгийн Х нэртэй сумын нутагт харъяалагдах боломжтой, нийгэм соёл, хүн ам зүйн ойлголт байна гэсэн агуулгаар үлдээх үү гэдэг сонголтыг энэ хуулийг тогтоох явцад хийнэ.  
Нэгэн зүйл. Төсөлд "нэгж” гэдэг ойлголтыг томъёолоод түүндээ аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороог бүгдийг багтаасан байна. Гэтэл Үндсэн хуульд "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж”, "засаг захиргааны нэгж” гэсэн тусдаа ойлголт байгаа.
 
Үндсэн хуулийн 58-р зүйлд:
 
1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий . засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн. 
 
2.  Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална гэж зааснаас тодорхой харагдаж байна. Баг нь сумын, хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж юм. Эдгээрт нутаг дэвсгэр гэж байхгүй. Энэ заагийг гаргаж зохицуулсангүй байна.
 
Нэгэн зүйл. Төсөл (4.1.11)-д "Төв засгийн хяналт” гэдэг нэр томъёог тусгажээ. Ийм ойлголт Үндсэн хуульд байхгүй бөгөөд харин Үндсэн хуулийн 60-р зүйлийн 2-т орон нутагт өөрийгөө удирдах зааг, хуулийн дагуу өөрийн асуудлыг шийдвэрлэснийг нь хэнбугай ч хөндөхгүй байх баталгааг олгосон байдгийг дурдалтай. 
Хуулийн төсөл дэх маргаантай асуудлын нэг бол хурлын тэргүүлэгчдийн тухай ойлголт юм. Ажлын хэсэг Үндсэн хуулиас тэргүүлэгчдийн тухай ойлголтыг хассан гэж тайлбарладаг ч түүнийг орлуулах, хурал үйл ажиллагаагаа шуурхай, уян хатан явуулах нөхцлийг хангасан зохицуулалтыг хэлбэржүүлээгүй нь харагдаж байна. Төсөлд томъолсон зөвлөл гэдэг ойлголт нь мөн л цөөнх шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй, үнэн хэрэгтээ тухайн цөөнхийн гаргасан шийдвэрийг олнохи хэлбэржүүлж улмаар хариуцлага тооцох боломжийг үгүйсгэсэн зохицуулалт болжээ гэж харахаар байна.
Ер нь 1992 онд орон тооны бус даргатай бүрдэж байсан ИТХ өнөөдөр бэхжиж, боловсронгуй болон төлөвшлөө олсон томоохон бүтэц болсон гэдгийг бид мэдэж байгаа. Төлөөлөгчид ч хууль дүрмээ мэддэг болж, өөрийн үүрэг зорилгыг ойлгосон, асуудалд ажил хэрэгчээр хандах чадвартай болсон. Амьдрал дээр харахад аймгийн Хурлын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг Тэргүүлэгчид шийдвэрлэсэн тохиолдол миний төлөөлөгчөөр ажиллаж байхад гараагүй. Ийм боломж ч байхгүй. ИТХ нь хуулийн хүрээнд орон нутгийн тулгамдсан болон зайлшгүй асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэх зарчмаар явдаг, байнгын үйл ажиллагаатай байгууллага биш. Гэтэл хурлын завсарт иргэдийг шагналд тодорхойлох, өмчийн харилцаатай холбоотой олон асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх, нийтэд хамааралтай зарим асуудлыг шийдвэрлэх, хурлын үйл ажиллагаатай холбоотой зохион байгуулалтын олон асуудлууд байнга тулгарч байдаг. Тухайлбал Сүхбаатар аймаг 60 гаруй мянган хүн амтай. Энэ хүн амын төлөөллөөс аймгийн 33 төлөөлөгчид  итгэл хүлээгэн сонгодог. Энэ 33 төлөөлөгч урамшуулал, цалин хөлсгүй, зарим нь төвөөс алслагдмал амьдардаг, томилолтын зардалгүй, төрийн унаа хэрэглэдэггүй, боломж нь байнга хязгаарлагдмал байдаг тул байнгын ажиллагаатай парламент шиг байнга хуралдах боломжгүй, иймд зарим эрхээ тэргүүлэгчдэд шилжүүлэн парламентын засаглалтай орнуудын жишгээр л үйл ажиллагаагаа явуулж үүргээ хэрэгжүүлсээр ирсэн.
 
Нэгэн зүйл. Төсөлд цааш нь, 
 
(40.6) Сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно, (47.6) Улс төрийн нам, эвсэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтцэд аливаа хэлбэрээр зохион байгуулалтын нэгж байгуулахгүй гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэл сумын ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь "төрийн захиргааны албан хаагч” байж болох, аймаг, дүүргийн төлөөлөгчид ийм боломж байхгүй гэсэн үг. 
Тэгэхээр аймаг, дүүргийн ИТХ нь төлөөлөгчид нь цалин хөлстэй УИХ шиг байнгын ажиллагаатай хэлбэрээр ажиллана гэсэн үг үү. Үүнийг тайлбарласан тодорхой зохицуулсан зүйл хуулийн төсөлд байхгүй. Сумын хэмжээнд улс төржилтөөс шалтгаалсан үр дүнгүй процесс их байна, ажил цалгардах, чадваргүй хүмүүс нэр дэвших байдал газар авч байна гэдэг шалтгаанаанаар  сумын ИТХ-ын бүтцэд улс төрийн нам, эвсэл аливаа хэлбэрээр зохион байгуулалтын нэгж байлгахгүйгээр төсөлд тусгагдсан. Гэтэл сумын ИТХ-д нэр дэвших төлөөлөгч ямар зарчмаар дэвших нь тодорхойгүйгээс гадна энэ заалтын агуулга нь улс төрийн зарчим алдагдах нөхцөл байдлыг үүсгэх юм. Үнэн хэрэгтээ суманд хууль бусаар ашигт малтмал олборлогсод, эсхүл ах дүүс олуулаа бүлэрхүү овог, отог нэгдэж нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж, намыг орлоно гэх вий. Ялангуяа ашигт малтмалтай сумдад байдлыг улам дордуулах вий гэж айдас хүрч байна!
 
Ардчилал бол засаглалын муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтний байгуулж үзсэн бусад бүх загвараас хамгийн дээр нь гэж Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиль хэлсэнийг л дахин ишилмээр санагдаж байна. Иргэд үнэн хэрэгтээ өөрсдөөсөө эхтэй төр, тэрхүү төрийн эрхийг барих эрхээ хэн нэгнээр төлөөлүүлж хэрэгжүүлдэг, үүний тулд тухайн этгээдийг шалгаруулан сонгодог, ингэхдээ өөрийн гэсэн нэгдмэл үзэл санаа үнэт зүйл бүхий, тодорхой зорилго, хөтөлбөртэй хамтлаг болох улстөрийн нам итгэл хүлээлгэдэг. Энэ бол төлөөллийн ардчилал юм. Намыг төлөвшүүлэх, намд үзэл санаа, итгэл үнэмшил, үнэт зүйл, бодлого, мөрийн хөтөлбөр, гишүүнчлэл гэдэг мөн чанарыг бий болгох, төлөвшүүлэх, улмаар эрх зүйн орчныг нь шинэтгэх ажлыг 30 жилд огт хийгээгүй Монголын парламент "өөрийн хэмжээндээ тааруулж хөлийг нь тайрахын үлгэр”-ээр нэгэнт тогтож хэлбэршиж ядаж буй ардчилсан зарчмаас ухралт хийж байгааг хүлцэн дэмжих аргагүй байна.
 
Дэлхийд, улс төрийн өндөр төлөвшилтэй, АНУ, Англи, Япон зэрэг улсуудад нутгийн удирдлагад, намын өмнөөс л нэр дэвшиж, намын бодлого засагладаг зарчим үйлчилж байгаа. Энэ зарчмыг устгавал дурын хэдэн хүний үйлдлээр орон нутгийн засаглалыг эвдэх, үймүүлэх боломж нээгдэх болно.
2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ын дарга тэргүүлэн аймгийн хурлын дарга, Засаг дарга нарыг оролцуулж эл хуулийн төслийн талаар хийсэн хэлэлцүүлэгээс харахад хууль тогтоох болон хэрэгжүүлэх түвшний хүмүүсийн нутгийн удирдлагын талаарх ойлголт маруухан, ялангуяа орон нутагт ажиллаж амьдарч, амьдралын гүнд байгаа хүмүүс үгээ хэлэхгүй, хэлэлцэх цаг хугацаагаар  хязгаарласан оромдож, нэр төдий өнгөрүүлсэн нь харамсалтай байна. УИХ-ын 76 гишүүний ихэнх нь орон нутгаас сонгогддог, тэр тусмаа аймаг орон нутагт засаг даргаар ажиллаж байсан олон гишүүн байгаа ч өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэхгүй, "хайрцаглуулсан” байдалтай байгаа нь учир дутагдалтай санагдаж байна.
 
Үндсэн хуулийн зөрчлүүд.
 
Нэгэн зүйл. Төсөл (62.1.20)-д энэ хуульд заасан үндэслэлээр аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тараах саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх талаарх заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн, мөн хуулийн төслийн "Нутгийн өөрөө удирдах ёс нь иргэд шууд оролцоотой буюу чөлөөт сонгуулиар сонгогдсон өөрийн удирдлагын байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх удирдлага бүхий тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэсэн заалтаа ч үгүйсгэж байна. Хурлыг тараах саналыг өөрөө тухайн хуралд үйл ажиллагаагаа тайлагнадаг ( хяналтад нь байдаг) Засаг дарга гаргаж түүнийг нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох Засгийн газар шийдвэрлэхээр заасан нь нутгийн өөрөө удирдах эрхийг шууд боомилж цаашилбал сонирхолын зөрчил, гэмт хэргийн сэдэлтэйгээр ч энэ шийдвэрийг гаргаж болзошгүй нөхцлийг үүсгэж мэдэхээр зохицуулалт байна. Түүнчлэн хурлын төлөөлөгчийг эргүүлэн татах талаарх заалт нь сонгуулийн тухай ойлголтыг үгүйсгэж улс төрийн хариуцлага хүлээх намыг үгүйсгэсэн механик буруу үндэслэлээс урган гарч байгаа шийдвэр юм. Үндсэн хуульд иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж нэрлэсэн тул иргэд үүнийг шийдвэрлэх эрхтэй гэж тайлбарладаггүй л юм бол, тодорхой хугацаанд бодлого, зарчим мөрийн хөтөлбөрийг нэг удаа сангож төлөөлүүлэх, дахин дүгнэх, хариуцлага тооцох мехнаизмыг тогтоосон сонгууль гэдэг үнэт зүйлийг төгөлдөршүүлэн үргэлжлүүлэх нь зүйтэй.
 
Төсөлд дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нь хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг Засаг даргаас томилохоос татгалзсан бол хурал тухайн хүнийг дахин нэр дэвшүүлж болохгүй байхаар зааж хурал дахин нэр дэвшүүлэхдээ гагцхүү өөр хүний нэрийг дэвшүүлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ, Ерөнхий сайд Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй байхаар тусгасан нь угтаа хурлын нутгийн өөрийгөө удирдах эрхийг үгүйсгэн түрэмгийлж байгаа Ерөнхий сайдын, үүний цаана эрх барьж буй, түрүүн өгүүлсэн эрх зүйн орчин дутмаг дульханы улмаас төрийн (алба, тогтолцооны) дээр сандайлаад байгаа улс төрийн намын хяналтын дур зоргыг л хуульчилж байгаа хэрэг болно. 
 
Түүнчлэн, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа ЗЗНДНТУТХуульд Хурлаас өөрийн нэр дэвшүүлж томилуулсан Засаг даргыг хаацайлах, огцруулах болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргаас тухайн нэгжийн Засаг даргыг огцруулах, эсхүл хаацайлах боломжийг тус тусын нь (Засаг даргын тухайд хүлээж буй) хариуцлага, эрх ашиг, сонирхолтой нь уялдуулан зохицуулсан байгаа хавьгүй дэвшилтэт зохицуулалтыг таягдан хаяж байгаа нь зохисгүйгээр барахгүй, санаатай бусниулсан үйлдэл гэж харагдахаар байна. 
Ам нээвэл уушиг нээж өгүүлэхийн учирт, 2019 онд Үндсэн хууль оруулсан нэмэлтээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд парламент зардал нэмэхийг хориглосны улмаас түүнчлэн парламентаас хамааралгүйгээр танхимаа бүрдүүлэх эрхтэй болсоны улмаас төрийн эрх мэдлийн салаа мөчир хоорондын хяналт тэнцэл алдагдаж Ерөнхий сайд (намын дарга) парламентыг өмнө сөхрүүлээд байгаа билээ. Үүнд намын эрхийн орчин сул дорой, нам үзэл санаа, итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ нэгддэггүй, нөгөөтэйгүүр сонгуулийн мажоритар тогтолцооны гажиг жижиг тойргийн сул тал, дээр нь төсвийн хөрөнгө оруулалт, тендерээр амь зуугч, түүнийг дамлан худалдагч бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болсон зэрэг үй түмэн шалтгаан нэмж байгааг ч дурдалтай. 
Ийм нөхцөл байдал дор нутгийн удирдлагын тодруулбал нутгийн захиргаа (Засаг дарга), нутгийн өөрөө удирдах байгууллага (ИТХ)-ыг Ерөнхий сайд, Засгийн газрын өмнө сөхрүүлэх дараачийн алхам болж байна гэж шүүмжлэхээс аргагүйд хүрч байна. 
Үндсэн хуулийг зөрчсөн, Үндсэн хуулиар тогтоосон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг зөрчсөн, нутгийн өөрөө удирдах эрхийг доройтуулсан агуулгатай эл төслийг батлах нь "нуухыг авах гэж нүдийг сохлоно” гэгч болох вий хэмээн сэрэмжлүүлж,  энэ нээлттэй захидлыг эрхэм хууль тогтоогчид, хуулийн төсөл дээр ажиллаж байгаа бүх хүмүүст хандан хаяглан илгээж байна.  
 
 
 
Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр
 
Суманд хууль бусаар ашигт малтмал олборлогчид, овог, отгууд нэгдэж намыг орлочих вий дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

    "Оюу толгой” төслийн ирээдүйг дэнслэх чухал цаг мөч ирж ...

2021 оны 01 сарын 19, 16 цаг 51 минут
Бээжин хотын нүүрсний зарцуулалт ихээхэн буурав

  "Арван гуравдугаар таван жил (2016-2020 он)”-ийн хугацаанд Бээжин ...

2021 оны 01 сарын 19, 15 цаг 11 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээлээ

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн ...

2021 оны 01 сарын 18, 18 цаг 55 минут
Шивээхүрэн боомтоор өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна

    Нарийн сухайтын бүлэг орд газарт өнөөдрийн /01.18/ ...

2021 оны 01 сарын 18, 16 цаг 23 минут
Тэдний тэвшинд “ТӨРИЙН” түрийвч яваа

 Манай эрчүүдийн энэ нэг "ГҮНДҮҮГҮЙ” зан олон буруугийн эхлэл болдог ...

2021 оны 01 сарын 18, 15 цаг 42 минут
Далайн ус шорвог болсоор байна

 Саяхан Хятадын Шинжлэх Ухааны Академийн Агаар мандлын физикийн ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 29 минут
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

 Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой орд бол Монголдоо ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 18 минут
БАЯНЗАМЫН ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО: Тээвэрчдийг цалин хөлсөөр хясан боогдуулж байна

      Тээвэр хүндэрч буй нөхцөлд тээвэрчдийг цалин ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 16 минут
Тээвэрчдийн ар гэр, үр хүүхэд, ах дүү, найз нөхдөд хүргэх захидал

      Тээвэр хийж яваа найзаасаа мөнгө төгрөг ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 09 минут
Цагаан хадны бараан амьдрал

      Алаг тармагхан цастай өмнийн цэнхэр говь налайж ...

2021 оны 01 сарын 18, 12 цаг 58 минут
Монгол Улс "Оюу толгой"-н далд уурхайг цуцалж магадгүйг олон улсад мэдээлжээ

      Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн ...

2021 оны 01 сарын 12, 17 цаг 29 минут
"Оюу толгой ХХК"-д Татварын Ерөнхий Газраас 649 тэрбум төгрөгийн акт тавьжээ

    Оюу толгой ХХК өөрийн цахим хуудаснаа Татварын ерөнхий ...

2021 оны 01 сарын 12, 12 цаг 14 минут
Оюу толгойн далд уурхайн гэрээг цуцлах шаардлагатай байна гэжээ

    2015 онд Оюу толгойн хувьцаа эзэмшигчид болох Монгол ...

2021 оны 01 сарын 12, 11 цаг 55 минут
Нүүрсний экспортын ойрын ирээдүй өөдрөг байна

  Дэлхий дахиныг хамарсан "COVID-19” вирусийн цар тахлын нөлөөгөөр ...

2021 оны 01 сарын 11, 13 цаг 50 минут
Л.Жаргалсайхан: Цианид хурдан задардаг хоруу чанар багатай, харин мөнгөн ус урагт нөлөөлдөг

    ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, ...

2021 оны 01 сарын 11, 13 цаг 35 минут
2021 оны 01 сарын 08, 15 цаг 59 минут
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-6

 Манай улс зарлигаар дархалсан  10 хайрхантай.  Тэр дотроос ...

2021 оны 01 сарын 06, 09 цаг 57 минут
"Багануур" ХК 4 сая тонн нүүрс олборлон борлуулна

    Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим ...

2021 оны 01 сарын 05, 11 цаг 10 минут
Багануурын уурхайн нүүрсний нийлүүлэлт өсжээ

      "Багануур” хувьцаат компанийн нүүрсний нийлүүлэлт ...

2021 оны 01 сарын 04, 11 цаг 35 минут
"Эрдэнэс Монгол" ХК-ийн дэд захирлуудыг томилжээ

      "Эрдэнэс-Монгол" компанийн  ТУЗ хуралдан, ...

2020 оны 12 сарын 31, 14 цаг 05 минут
Хармагтайн ордын 53.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

      Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны ...

2020 оны 12 сарын 30, 18 цаг 25 минут
“Баян айраг эксплорэйшн”-ий балаг-2

  Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа ...

2020 оны 12 сарын 29, 14 цаг 04 минут
Жилд 60 сая гаруй тонн газрын тос байгалийн хий олборлох орд байгуулав

 Энэ сарын 27-ны 10:00 цагт Хятадын хамгийн том газрын тос, хийн орд ...

2020 оны 12 сарын 28, 20 цаг 23 минут
2020 оны 12 сарын 28, 19 цаг 36 минут
2020 оны 12 сарын 28, 19 цаг 18 минут
Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрт урамшуулал хүртээлээ

 Цар тахлын амаргүй цаг үед уурхайчнаар овоглосон өрх бүрийг дэмжих ...

2020 оны 12 сарын 28, 18 цаг 48 минут
2020 оны 12 сарын 28, 18 цаг 34 минут
Монголын геологичид алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ

    "Эрдэнэс Монгол" нэгдлийн "Эрдэнэс силвер ресурс" ...

2020 оны 12 сарын 28, 10 цаг 59 минут
Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл хийнэ

    Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлэгч Багануур, ...

2020 оны 12 сарын 28, 10 цаг 56 минут
2020 оны 12 сарын 26, 17 цаг 21 минут
Оюутолгой компанид 228 сая ам.долларын татварын акт тавьжээ

 Монголын Татварын Ерөнхий Газраас Оюутолгой ХХК-д 228 сая ...

2020 оны 12 сарын 25, 14 цаг 52 минут
Оюутолгой компанид 228 сая ам.долларын татварын акт тавьжээ

  Монголын Татварын Ерөнхий Газраас Оюутолгой ХХК-д 228 сая ...

2020 оны 12 сарын 24, 16 цаг 34 минут
2020 оны 12 сарын 23, 13 цаг 09 минут
МАХН: Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой

  МАХН-ЫН ШААРДЛАГА   МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ...

2020 оны 12 сарын 23, 12 цаг 00 минут
Эдийн засагт нүүрсний экспорт голлох нөлөөгөө алдаагүй байна

      Монгол Улс бурхны хишиг гэлтэй нүүрсний арвин их ...

2020 оны 12 сарын 23, 11 цаг 35 минут
Оюутолгойн хөрөнгө оруулагчид Тусгай хороогоор ШАЛГУУЛАХ ХҮСЭЛГҮЙ...

      Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд ...

2020 оны 12 сарын 22, 17 цаг 36 минут
“Rio Tinto”: Оюу толгойн олборлолт 2022 онд эхэлнэ

  "Rio Tinto” компани Монголын Оюу толгой зэс-алтны уурхайн ...

2020 оны 12 сарын 17, 17 цаг 52 минут
Бидний “дургүй” уул уурхай

 Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжөөд 100 орчим ...

2020 оны 12 сарын 16, 19 цаг 07 минут
Алдагдсан протколын мөрөөр: Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн гэрээг дэмжсэн

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар өнгөрсөн баасан ...

2020 оны 12 сарын 16, 10 цаг 35 минут
Оюутолгойн гэрээг байгуулсан Д.Зоригтын үндэслэлгүй баяжсан асуудлыг хэзээ шалгах вэ?

 Монгол Улсын Засгийн газар 2009 онд Рио Тинто компанитай хамтран ...

2020 оны 12 сарын 16, 09 цаг 55 минут
“Эрдэнэт үйлдвэр" түүхийн ҮНЭ ЦЭНЭ

 Тэртээх 42 жилийн өмнөх  яг энэ өдөр эх  орныг минь ...

2020 оны 12 сарын 15, 15 цаг 59 минут
“Баян-айраг эксплорэйшн” ХХК Дөрвөлжин сумыг цианид натрид “ЖИВҮҮЛЖ” байна

 "Баян-Айраг эксплорэйшн" ХХК компанийн олборлолт явуулдаг алтны ...

2020 оны 12 сарын 15, 13 цаг 57 минут
БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаа албан ёсоор мэдэгдэв

      БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаа ...

2020 оны 12 сарын 15, 13 цаг 53 минут
“Бадрах энержи”-н үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас ...

2020 оны 12 сарын 15, 09 цаг 55 минут
Номхон далайн дор асар том супер галт уул байж болзошгүй

 Алеутын арлуудын зарим жижиг арал болон тэдгээрт байрлах зурган том ...

2020 оны 12 сарын 15, 08 цаг 56 минут
Компаниуд мөнгө төвлөрүүлдэг ч нөхөн сэргээлтээ хийдэггүй

 БОАЖЯ-ны төрийн сангийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ...

2020 оны 12 сарын 15, 08 цаг 54 минут
2020 оны 12 сарын 14, 18 цаг 04 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани