Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт үйлдвэр" түүхийн ҮНЭ ЦЭНЭ

 

“Эрдэнэт үйлдвэр" түүхийн ҮНЭ ЦЭНЭ

 

Тэртээх 42 жилийн өмнөх  яг энэ өдөр эх  орныг минь нойрноос нь сэрээж, үндэстэн Монголыг доргиосон томоохон  үйл явдал тохиосон билээ. Энэ нь уул уурхайн баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа үйлдвэрлэн гаргасан түүхэн мөч байв. Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комисс жилд 4 сая тонн хүдэр олборлож боловсруулах хүчин чадал бүхий Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг хүлээн авах тухай баримт бичигт гарын үсэг зурснаар хайгуулчид, зураг төсөл зохиогчид, барилгачид, угсрагчид сэтгэл, оюун, хүч хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж, баярын нулимстай зогссон гэдэг. Тухайн үеийн Монголын Төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбал, Зөвлөлт улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.В Архипов нар үйлдвэрийн автомат залгуурын товчийг дарснаар, Эрдэнэт үйлдвэрийн "цагийн хүрд” эргэж эхлэв. Монгол улсад өнгөт төмөрлөгийн анхны үйлдвэр өндөр үүдээ ийнхүү нээсэн юм.

1960-1970 онд Монгол Улсад хүнс хөдөө аж ахуйн салбар голлож байсан боловч тэр нь экспортын эх үүсвэр болж чадахгүй байж. Эрдэнэтийн овооны зэс молибдены орд газрын хүдрийн нөөц нэгэнт тогтоогдсон нөхцөлд  түүнийг ашиглаж улс орны үндэсний баялгийг арвижуулах, экспортын нөөцийг үлэмж нэмэгдүүлэх шаардлага тулгарч. Манай улс үүнийг дангаараа хийх эдийн засгийн боломж хомс. Тийм болохоор хэнтэй хамтарч, хаанаас  хөрөнгө оруулах тухай олон асуудалд ээрэгдсэн манай төр засаг Зөвлөлт улстай хамтарч ажиллавал богино хугацаанд уг орд газрыг ашиглах боломжтой гэж үзэж, ийм  бодлого барьж байв. Манай төр засгийн  удирдлагууд Зөвлөлтийн талд олон удаа  захидал хүсэлт илгээж,  олон талт уулзалт хийж, ажлын айлчлалын гол сэдэв  болгох  зэргээр  ихээхэн идэвх чармайлт гаргажээ.

1973 оны 2-р сард болсон Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Эрдэнэтийн овооны зэс-молибдены орд газрыг ашиглахад хамтран ажиллах тухай Хэлэлцээр байгуулав. Уг хэлэлцээрт геологи, төсөл хайгуулын ажил болон Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийн барилга байгууламж, бусад бүтээн байгуулалтыг Зөвлөлтийн  барилгын байгууллагын хүчээр  гүйцэтгэхээр заажээ.  Эрдэнэт үйлдвэрийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрийн ашгаас эргэн төлөх, түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж ашиглалтад оруулсан нь ЗХУ-аас манай улсад үзүүлсэн эдийн засгийн томоохон тусламж байсан юм.

Бүтээн байгуулалт амжилттай өрнөж, тавхан жилийн дотор  Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, цагт 450 тонн уур гаргах чадалтай уурын зуух, 170 км төмөр зам, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 407 км шугам, ус дамжуулах 59 км хоолой болон бусад аж үйлдвэр, туслах чанарын объектууд, барилга үйлдвэрлэлийн бааз, түүнчлэн 15 мянган оршин суугч бүхий хотыг багтаасан Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг  ашиглалтад оруулсан байдаг.  

 Эрдэнэт үйлдвэрийн зураг төсөл, бүх шийдэл нь  шинжлэх ухаан техник технологийн ололтыг тусгасан бөгөөд энэхүү бүтээн байгуулалтыг Монгол-Оросын барилгачид богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн юм.  Үүнтэй зэрэгцүүлэн  ажилчдын орон сууц, нийгэм, соёл, ахуйн асуудлыг цогцоор нь шийдэж, орчин үеийн хотыг бий болгосоноороо онцгой ач холбогдолтой юм. Иймээс ч Монгол Улс хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалтаараа "Эрдэнэт”-ийг  тодруулсан юм.

Эрдэнэт үйлдвэр шангаа татсан цагаасаа л эх орны эдийн засгийн тулах хүч, хүчирхэг багана  болсоор ирсэн. Энд цөөн хэдэн тоон баримт дурдья. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсанаар Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжил түргэсч, улс ардын аж ахуйд түүний эзлэх байр суурь өсчээ. Улсын нийгмийн нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн 1970 онд 35,9, 1980 онд 42,5, 1985 онд 46,3, 1993 онд 52,3 хувийг эзэлж байжээ. Манай улсын хамгийн том үйлдвэр болох "Эрдэнэт”  1995 онд  аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 56,3 хувийг  дангаараа үйлдвэрлэжээ. Эрдэнэт үйлдвэр 1980 онд Монголын экспортын тавны нэгийг,  1988 онд гуравны нэгийг гаргажээ.

Эрдэнэт үйлдвэр 1990-ээд оны эхний жилүүдэд  манай улсын гадаад худалдааны эргэлтийн 70 орчим хувийг дангаараа дааж иржээ. Үүнийг нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 оны 2-р сард Эрдэнэт хотын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хэлсэн үгэндээ: "Улс орон нийгэм-эдийн засгийн хүнд хямралтай байгаа өнөө үед уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэр улсын гадаад худалдаанд чухал байр эзэлж байна.Үнэхээр Эрдэнэт Монголын экспортыг нуруун дээрээ тээж яваа ганц үйлдвэр юм” гэжээ.

Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар болж, удирдлага зохион байгуулалтын оновчтой  бодлого хэрэгжүүлж,  үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөн нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулснаар борлуулалтын болон  төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ үлэмж их нэмэгдлээ. Тухайлбал 2020 онд нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлэх боломж бүрдсэн нь 2016 оныхоос даруй 8 дахин өсчээ.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд  сүүлийн жилүүдэд хайгуулын ажилдаа багагүй хөрөнгө зарцуулснаар үйлдвэрийнхээ насжилтыг уртасгаж, жарнаар тооцохоор болж байна. Түүнчлэн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хийж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ бол үйлдвэрийнхээ  алс хэтийг харсан бодлого юмаа.   

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, яруу найрагч агсан Б.Лхагвасүрэн 30 шахам жилийн өмнө  "Эрдэнэт бол Монголчуудад заяасан том өгөөж, өмч юм. Эх газраа ээж гэвэл Эрдэнэт уул их сүүтэй мөөм гэж боддог” хэмээсэн. Тиймээ. Өгөөж ихтэй   бор уулын минь буянг хүртээгүй Монгол хүн үгүй л болов уу. Ойрхны  жишээ дурьдсу. Өчигдөрхөн  Монгол улсын Засгийн газрын тэргүүн цар тахлын үед иргэдийнхээ сэтгэлийг гэрэлтүүлсэн  шийдвэр гаргалаа. Дэлхий дахинд нүүрлээд буйд цар тахлын аюулыг даван туулах,  иргэдийнхээ амжиргааг дэмжихээр энэ оны 12-р сарын 1-нээс 2021 оны 7-р сарын 1 хүртэл айл бүрийн цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг тэглэсэн. Монгол Улс иргэддээ  түүхэндээ анх удаа  ийм том дэмжлэг үзүүлж байгаа аж. Үүнд  шаардлагатай 650 тэрбум төгрөгийг "Эрдэнэт” ТӨҮГ-ын уурхайчид бэлэглэсэн юм. "Эрдэнэт”-ийн уурхайчдын хөдөлмөрийн үр шим    Монгол айл  бүрт буяны  үр болон  түглээ.  


“Эрдэнэт үйлдвэр" түүхийн ҮНЭ ЦЭНЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани