Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ажлаа мэддэггүй сайдын хууль бус амбийц

Ажлаа мэддэггүй сайдын хууль бус амбийц


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажлаа авсныхаа дараа салбарын Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, МСҮТ-ийг  яамныхаа мэдэлд авахаар хөөцөлдөж эхэлсэн нь энэ салбарт ажилладаг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн гайхахад хүргэсэн. Ингэхдээ уг асуудлыг Засгийн газрын тухай хууль, яамдын чиг үүргийг тогтоосон УИХ-ын тогтоолуудыг зөрчин, харьяалах яамдтай нь зөвшилцөж, саналыг нь авалгүйгээр хүч түрэмгийлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн ч учир мэдэх танхимынхан нь дэмжилгүй буцаасан. Эрхэм сайдын дээрх үйлдлийг  зөөлнөөр хэлбэл ёс зүйгүй аашилсан, хатуугаар хэлбэл төрийн ажлын зарчмууд болон олон хууль, журам зөрчсөн тул хариуцлага хүлээлгэхүйц үйл ажиллагаа юм.

Бусад яамынхаа харьяалах чиг үүргийн ажилд аль ч сайд дур мэдэн ордоггүй, хэзээд хүндэтгэлтэй хандаж, шаардлагатай бол аливаа салбар дамнасан асуудлыг зөвшилцөж, хамтын шийдвэр гаргадаг төрийн ажлын уламжлал байдаг.  Уг нь холбогдох хууль болон Засгийн газрын баталсан үндэсний хөтөлбөр, төслүүдэд яам болгоны чиг үүргийг маш тодорхой заасан байдаг. Жишээ нь, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд Боловсрол, шинжлэх ухааны яам дараах эрхийг эдэлнэ гээд тов тодорхой заажээ. Үүнд: Монгол Улсын хэмжээнд шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн захиргааны бусад байгууллагаас шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухаан, технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх зэрэг болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн дагуу МСҮТ-тэй холбоотой бүхий л асуудал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны чиг үүрэгт харьяалагддаг.

З.Мэндсайхан сайдад  хуулиар чиг үүргийг нь олгосон мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр гээд томоохон салбарууддаа хийж  хэрэгжүүлэх, шийдвэрлэх олон чухал асуудал байсаар атал хууль зөрчин байж бусад салбарын байгууллага, ажлыг булаахаар улайран зүтгэж байгаа нь хачирхалтай. Өмнөх аль ч Засгийн газрын үед ХАА-н салбарын төрийн захиргааны болон сургалт, судалгаа, бизнесийн байгууллагууд хуулийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд хэрвээ эдгээр салбарт бүтцийн өөрчлөлт, тогтолцооны шинэчлэл хийх гэж байгаа бол эхлээд холбогдох хууль журмуудад нь өөрчлөлт оруулах ёстойг эрхэм сайд ядаж ойлгож байгаа байлгүй.


                   З.Мэндсайхан  танхимаар ажиллах зарчмаа умартав уу


Засгийн газраар хэлэлцүүлсэн асуудал нь бүтэхгүй болмогц сайд З.Мэндсайхан аргаа өөрчилж, УИХ-ын БОХХАА-н байнгын хороогоор  оруулан хэлэлцүүлсэн боловч мөн л Засгийн газар дэмжээгүй, зөвшөөрөлгүй асуудал хэмээн буцаав.  Гэвч цагаандаа гарсан хүн гэж түүнийг л хэлдэг бололтой. Уг асуудлаа 2020 оны 12-р сарын 16-ны өдөр өнөөх байнгын хороогоор дахин оруулж хэлэлцүүллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, уг асуудал өмнө нь Засгийн газрын хурлаар ороод унасан. Байнгын хороогоор хэлэлцээд дэмжихгүй гэсэн тогтоол гарчихсан байхад дахин танилцуулахгүйгээр дэг зөрчин оруулж ирж байгааг байнгын хорооны дарга Х.Болорчулуунаас асууж, хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасуулах санал гаргажээ. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг уг асуудлыг Засгийн газраас оруулж байгаа бол Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх зарчмын асуудал тул Улсын Их Хурлын байнгын хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэсэн зарчмын байр суурь хэлж байв.

Ингэж уг асуудлаар Улсын Их Хурлын зарим гишүүн эсрэг байр сууриа удаа дараа илэрхийлсээр байтал сайд З.Мэндсайхан зүтгүүлсээр байгаад байнгын хорооны шийдвэр гаргуулж,  асуудлыг нь буцаасан Ерөнхий сайдад үүрэг чиглэл өгүүлж дөнгөсөн юм.  Үүнийг юу гэж ойлгох вэ.  Танхимын сайд нартайгаа учраа олж чаддаггүй, тэдний ажлыг  хууль бусаар булааж  авахыг оролддог, УИХ-ын байнгын хорооны даргаар шийдвэр гаргуулж, асуудлыг  нь буцаасан Ерөнхий сайдыгаа шахаанд оруулдаг  сайд гэж ойлгогдох болов.

 

                                          УИХ-д ташаа мэдээлэл өгчээ

 

"... Би бүх хүрээлэнгийн удирдлагатай уулзахад тэд салбарын яамандаа харьяалагдахад татгалзах зүйлгүй гэсэн...” хэмээн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд энэ асуудлыг хэлэлцэх үеэр ярьсан байдаг. Тэрбээр хүрээлэнгийн захирлуудыг зөвхөн нэг удаа дуудаж уулзсан бөгөөд энэ үеэр хүрээлэнгүүдийг ХХААХҮЯ-ны харьяанд авах тухай асуудал хөндөгдөөгүй. Харин эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар ярилцсан юм билээ. Энэ талаар сайд 2020 оны есдүгээр сарын 22-нд өөрийн фейсбүүк хуудсандаа "Эрдэмтэн, судлаачдаа дэмжиж ажиллана” гарчигтайгаар дараах мэдээг тавьсан байдаг. "Төрийн бодлого шийдвэр, судалгаанд суурилдаг байх учиртай. Энэ чиглэлийг орхигдуулахгүйгээр дэмжиж  ажиллах нь чухал. Тиймээс  өнөөдөр Судалгаа, хөгжлийн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзав. Энэ удаагийн уулзалтаар эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон тэнд ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын өмнө тулгарч байгаа асуудлаар санал солилцож, ажлын хэсэг байгуулан, цаашид идэвхтэй хамтран ажиллахаар боллоо” гэжээ. Огт яриагүй зүйлээ ярилцсан зөвшөөрсөн мэтээр УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд удаа дараа мэдээлж, УИХ-ын гишүүдийг төөрөгдүүлж байгаа нь Төрийн сайдын зүгээс гаргаж болшгүй ёс зүйн алдаатай үйлдэл гэж үзэх үндэстэй.

Ер нь нэг яамны сайд нөгөө яамныхаа харьяа байгууллагуудын удирдлагыг дуудаж ирүүлээд ийм юм ярьж суух ямар ч боломжгүй юм. Учир нь, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу хүрээлэнгүүд нь БШУЯ буюу төрийн өмчит ХААИС-д харьяалагдаж байгаа бөгөөд захирлууд өөрсдийн дээд удирдлагатай зөвшилцөхгүйгээр өөрийн эрх мэдлээс давсан асуудалд аливаа хариулт өгөх боломжгүй юм.

Энэхүү уулзалтын дараа захирлууд хамт олныхоо байр суурийг илэрхийлсэн албан бичгийг харьяалах яам, холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн. Эцэст нь, эрхэм сайдад сануулахад, УИХ-д ташаа мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэдэг хууль батласан билээ. Тухайлбал, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 37.9-д "Чуулганы хуралдаанд...санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэн тухайн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн бол Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13.15-д "Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй” хэмээн хуульчилсан байдаг.

 

 

 


Ажлаа мэддэггүй сайдын хууль бус амбийц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өчигдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өчигдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өчигдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өчигдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани