Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний экспортын ойрын ирээдүй өөдрөг байна

 

Дэлхий дахиныг хамарсан "COVID-19” вирусийн цар тахлын нөлөөгөөр хөгжиж байгаа төдийгүй өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулаад байна. Гэвч нийт улс орон коронавирустэй дасан зохицох, цар тахлын халдварыг тодорхой хэмжээнд хязгаарлах чиглэлээр шамдан ажиллаж, "COVID-19” вирусийн эсрэг вакцин гаргаж авахын төлөө хичээж байгааг ДЭМБ сайшаан тэмдэглэж байгаа юм. Үүний үр дүнд дэлхийн эдийн засаг зарим талаар сэргэх хандлагатай байгааг олон улсын санхүү, судалгаа шинжилгээний байгууллагууд онцолж байна.
Түүний дотор Дэлхийн банкнаас гаргасан "Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд дурдсанаар бүс нутгийн нийт эдийн засаг 3.5 хувиар агших боловч гол тоглогч Хятадын эдийн засаг 7.9 хувиар өсөх төсөөлөлтэй байгаа аж. Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засаг таваас доошгүй хувиар өсөхөөр өөдрөг төсөөлөл гаргажээ. Энэ өсөлтөд уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжил голлох үүрэг гүйцэтгэнэ хэмээн таамаглаж байгаа юм. Манай улсын экспортын төдийгүй ДНБ-д уул уурхайн эрдэс баялаг, түүний дотор "хар алт” нүүрсний олборлолт, борлуулалт томоохон байр суурь эзэлсэн хэвээр байна.
Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхний хагаст 595 мянган тонн нүүрс экспортолсон байдаг. Жилийн турш 28.0 сая тонн нүүрс экспортолсон нь өөдрөгөөр төсөөлж төлөвлөж байсан 42 сая тоннтой харьцуулахад чамлалттай үзүүлэлт боловч цар тахлын улмаас зарим үед экспорт бүрэн зогсолт хийж, ихэнх хугацаанд хязгаарлагдмал байсантай харьцуулбал боломжийн тоо гэж харж болохоор байна.
Энэ оны хувьд нүүрсний экспорт хэвийн үргэлжилж эхэлснээс гадна гадаад нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх үнэ ханш манай улсын экспортод сайнаар нөлөөлөх зарим нөхцөл бүрдэж байгааг шинжээчид хэлж байна. Тодруулбал, өнгөрсөн онд Австралийн коксжих нүүрсний ханш зургаадугаар сараас хойш огцом буурч, тонн тутамдаа 110 ам.доллар болсон нь тогтвортой хадгалагдаж байгаа хэдий ч гол түнш Хятадын Засгийн газраас тус улсын нүүрсний экспортод хориг тавьсан нь олборлолтод сөргөөр нөлөөлж эхэлжээ. Нөгөөтэйгүүр, Хятадаас бусад томоохон зах зээлийн эрэлт хараахан сэргэж чадаагүй байгаатай холбогдуулан Австралийн коксжих нүүрс олборлогчид зарим уурхайгаа хаах шийдэлд хүрсэн байна. Тухайлбал, АНУ-Австралийн хамтарсан "Coronado Coal” компани нүүрсний олборлолтоо 19.7-20.2 сая тонноос даруй гурван саяар бууруулахаар шийдвэрлэсэн бол "South 32” "Peabody”, "AMCI”, "Stanmore coal”, компаниуд олборлолтоо танахаар болжээ. Дэлхийн нүүрсний зах зээлийн голлох тоглогч Хятадын Засгийн газар цаашид бага хүчин чадалтай, жижиг уурхайнуудаа хаах бодлого барьж эхэлсэн нь XIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд зорилтоо бүрэн биелүүлж чадаагүй муж, хэсгийн уурхайд төвлөрөх юм байна. Гэхдээ томоохон уурхайнуудын хүчин чадлыг улам нэмэгдүүлж, техник технологийг сайжруулснаар үр ашгийг нэмэгдүүлж, нүүрсний нийт хэрэглээнийхээ 96 хувийг дотоодоосоо хангах төлөв харагдаж байгааг "Аргус медиа” мэдээллийн группээс мэдээлжээ. Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос хийсэн мэдээллээр, нүүрсний нийт уурхайн тоог 5000-аас хэтрүүлэхгүй байх, ирэх оны эцэст 300 мянган тонноос бага хүчин чадалтай уурхайн тоог 800 болгож бууруулахаар тооцоолсон байна. Үүнийг дагаад Монголоос авах коксжих нүүрсний хэмжээ эрс өссөнийг "My steel” мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн коксжих нүүрсний Хятад руу хийсэн экспорт өмнөх сартай нь харьцуулахад 53.7 хувиар буурсан бол Монголын нийлүүлэлт 120.3 хувиар өссөн байна. Энэ талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуун хэлэхдээ "Манай улсын хувьд нүүрсний үйлдвэрлэл эрчимтэй өсөж, эрчим хүчний биш коксжих нүүрсээ экспортолдог онцлогтой юм.
Монголын нүүрсний салбар өрсөлдөх чадвартайн дээр хойд Хятадын зах зээлээс Австралийн нүүрсийг шахаж чадна. Үүнд гагцхүү төмөр замын тээвэрлэлт чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж гурван жилийн өмнө таамаглаж байсан юм. Одоогоор Монгол Улсын төмөр замын гол магистраль сүлжээнд холбогдох Гашуунсухайт-Замын-Үүд чиглэлийн төмөр замыг энэ онд, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна. Энэ замаар 50 сая хүртэл тонн нүүрс тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Тиймээс Монголын эдийн засагт нүүрсний олборлолт, экспортын оруулах хувь нэмэр илүү нэмэгдэх таатай боломж ойртсоор байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Нүүрсний экспортын ойрын ирээдүй өөдрөг байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

    "Оюу толгой” төслийн ирээдүйг дэнслэх чухал цаг мөч ирж ...

2021 оны 01 сарын 19, 16 цаг 51 минут
Бээжин хотын нүүрсний зарцуулалт ихээхэн буурав

  "Арван гуравдугаар таван жил (2016-2020 он)”-ийн хугацаанд Бээжин ...

2021 оны 01 сарын 19, 15 цаг 11 минут
Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар Засгийн газарт албан тоот илгээлээ

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн ...

2021 оны 01 сарын 18, 18 цаг 55 минут
Шивээхүрэн боомтоор өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна

    Нарийн сухайтын бүлэг орд газарт өнөөдрийн /01.18/ ...

2021 оны 01 сарын 18, 16 цаг 23 минут
Тэдний тэвшинд “ТӨРИЙН” түрийвч яваа

 Манай эрчүүдийн энэ нэг "ГҮНДҮҮГҮЙ” зан олон буруугийн эхлэл болдог ...

2021 оны 01 сарын 18, 15 цаг 42 минут
Далайн ус шорвог болсоор байна

 Саяхан Хятадын Шинжлэх Ухааны Академийн Агаар мандлын физикийн ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 29 минут
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

 Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой орд бол Монголдоо ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 18 минут
БАЯНЗАМЫН ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО: Тээвэрчдийг цалин хөлсөөр хясан боогдуулж байна

      Тээвэр хүндэрч буй нөхцөлд тээвэрчдийг цалин ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 16 минут
Тээвэрчдийн ар гэр, үр хүүхэд, ах дүү, найз нөхдөд хүргэх захидал

      Тээвэр хийж яваа найзаасаа мөнгө төгрөг ...

2021 оны 01 сарын 18, 13 цаг 09 минут
2021 оны 01 сарын 18, 13 цаг 08 минут
Цагаан хадны бараан амьдрал

      Алаг тармагхан цастай өмнийн цэнхэр говь налайж ...

2021 оны 01 сарын 18, 12 цаг 58 минут
Монгол Улс "Оюу толгой"-н далд уурхайг цуцалж магадгүйг олон улсад мэдээлжээ

      Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн далд уурхайн ...

2021 оны 01 сарын 12, 17 цаг 29 минут
"Оюу толгой ХХК"-д Татварын Ерөнхий Газраас 649 тэрбум төгрөгийн акт тавьжээ

    Оюу толгой ХХК өөрийн цахим хуудаснаа Татварын ерөнхий ...

2021 оны 01 сарын 12, 12 цаг 14 минут
Оюу толгойн далд уурхайн гэрээг цуцлах шаардлагатай байна гэжээ

    2015 онд Оюу толгойн хувьцаа эзэмшигчид болох Монгол ...

2021 оны 01 сарын 12, 11 цаг 55 минут
Нүүрсний экспортын ойрын ирээдүй өөдрөг байна

  Дэлхий дахиныг хамарсан "COVID-19” вирусийн цар тахлын нөлөөгөөр ...

2021 оны 01 сарын 11, 13 цаг 50 минут
Л.Жаргалсайхан: Цианид хурдан задардаг хоруу чанар багатай, харин мөнгөн ус урагт нөлөөлдөг

    ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, ...

2021 оны 01 сарын 11, 13 цаг 35 минут
2021 оны 01 сарын 09, 17 цаг 48 минут
2021 оны 01 сарын 08, 15 цаг 59 минут
2021 оны 01 сарын 06, 11 цаг 18 минут
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-6

 Манай улс зарлигаар дархалсан  10 хайрхантай.  Тэр дотроос ...

2021 оны 01 сарын 06, 09 цаг 57 минут
"Багануур" ХК 4 сая тонн нүүрс олборлон борлуулна

    Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын эрчим ...

2021 оны 01 сарын 05, 11 цаг 10 минут
Багануурын уурхайн нүүрсний нийлүүлэлт өсжээ

      "Багануур” хувьцаат компанийн нүүрсний нийлүүлэлт ...

2021 оны 01 сарын 04, 11 цаг 35 минут
"Эрдэнэс Монгол" ХК-ийн дэд захирлуудыг томилжээ

      "Эрдэнэс-Монгол" компанийн  ТУЗ хуралдан, ...

2020 оны 12 сарын 31, 14 цаг 05 минут
Хармагтайн ордын 53.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

      Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны ...

2020 оны 12 сарын 30, 18 цаг 25 минут
“Баян айраг эксплорэйшн”-ий балаг-2

  Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа ...

2020 оны 12 сарын 29, 14 цаг 04 минут
Жилд 60 сая гаруй тонн газрын тос байгалийн хий олборлох орд байгуулав

 Энэ сарын 27-ны 10:00 цагт Хятадын хамгийн том газрын тос, хийн орд ...

2020 оны 12 сарын 28, 20 цаг 23 минут
2020 оны 12 сарын 28, 19 цаг 36 минут
2020 оны 12 сарын 28, 19 цаг 18 минут
Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрт урамшуулал хүртээлээ

 Цар тахлын амаргүй цаг үед уурхайчнаар овоглосон өрх бүрийг дэмжих ...

2020 оны 12 сарын 28, 18 цаг 48 минут
2020 оны 12 сарын 28, 18 цаг 34 минут
Монголын геологичид алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ

    "Эрдэнэс Монгол" нэгдлийн "Эрдэнэс силвер ресурс" ...

2020 оны 12 сарын 28, 10 цаг 59 минут
Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл хийнэ

    Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлэгч Багануур, ...

2020 оны 12 сарын 28, 10 цаг 56 минут
2020 оны 12 сарын 26, 17 цаг 21 минут
Оюутолгой компанид 228 сая ам.долларын татварын акт тавьжээ

 Монголын Татварын Ерөнхий Газраас Оюутолгой ХХК-д 228 сая ...

2020 оны 12 сарын 25, 14 цаг 52 минут
Оюутолгой компанид 228 сая ам.долларын татварын акт тавьжээ

  Монголын Татварын Ерөнхий Газраас Оюутолгой ХХК-д 228 сая ...

2020 оны 12 сарын 24, 16 цаг 34 минут
2020 оны 12 сарын 23, 13 цаг 09 минут
МАХН: Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой

  МАХН-ЫН ШААРДЛАГА   МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ...

2020 оны 12 сарын 23, 12 цаг 00 минут
Эдийн засагт нүүрсний экспорт голлох нөлөөгөө алдаагүй байна

      Монгол Улс бурхны хишиг гэлтэй нүүрсний арвин их ...

2020 оны 12 сарын 23, 11 цаг 35 минут
Оюутолгойн хөрөнгө оруулагчид Тусгай хороогоор ШАЛГУУЛАХ ХҮСЭЛГҮЙ...

      Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд ...

2020 оны 12 сарын 22, 17 цаг 36 минут
“Rio Tinto”: Оюу толгойн олборлолт 2022 онд эхэлнэ

  "Rio Tinto” компани Монголын Оюу толгой зэс-алтны уурхайн ...

2020 оны 12 сарын 17, 17 цаг 52 минут
Бидний “дургүй” уул уурхай

 Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжөөд 100 орчим ...

2020 оны 12 сарын 16, 19 цаг 07 минут
Алдагдсан протколын мөрөөр: Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн гэрээг дэмжсэн

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар өнгөрсөн баасан ...

2020 оны 12 сарын 16, 10 цаг 35 минут
Оюутолгойн гэрээг байгуулсан Д.Зоригтын үндэслэлгүй баяжсан асуудлыг хэзээ шалгах вэ?

 Монгол Улсын Засгийн газар 2009 онд Рио Тинто компанитай хамтран ...

2020 оны 12 сарын 16, 09 цаг 55 минут
“Эрдэнэт үйлдвэр" түүхийн ҮНЭ ЦЭНЭ

 Тэртээх 42 жилийн өмнөх  яг энэ өдөр эх  орныг минь ...

2020 оны 12 сарын 15, 15 цаг 59 минут
“Баян-айраг эксплорэйшн” ХХК Дөрвөлжин сумыг цианид натрид “ЖИВҮҮЛЖ” байна

 "Баян-Айраг эксплорэйшн" ХХК компанийн олборлолт явуулдаг алтны ...

2020 оны 12 сарын 15, 13 цаг 57 минут
БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаа албан ёсоор мэдэгдэв

      БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаа ...

2020 оны 12 сарын 15, 13 цаг 53 минут
“Бадрах энержи”-н үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас ...

2020 оны 12 сарын 15, 09 цаг 55 минут
Номхон далайн дор асар том супер галт уул байж болзошгүй

 Алеутын арлуудын зарим жижиг арал болон тэдгээрт байрлах зурган том ...

2020 оны 12 сарын 15, 08 цаг 56 минут
Компаниуд мөнгө төвлөрүүлдэг ч нөхөн сэргээлтээ хийдэггүй

 БОАЖЯ-ны төрийн сангийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ...

2020 оны 12 сарын 15, 08 цаг 54 минут
2020 оны 12 сарын 14, 18 цаг 04 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани