Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Удаанжаргал: “Ковид” гэх том эрсдэлийг даваад ажиллаж байна. Бидэнд өөр ямар эрсдэл байгаа гэж

 

Н.Удаанжаргал: “Ковид” гэх том эрсдэлийг даваад ажиллаж байна. Бидэнд өөр ямар эрсдэл байгаа гэж

 

Эх орны хөгжил дэвшлийг урагшлуулах их бүтээн байгуулалт төмөр замыг барьж байгуулах үйлсэд хүчин зүтгэж буй "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай ярилцлаа.

 

 

 

-Гашуунсухайт-Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай байна вэ. Эндээс яриагаа эхэлье.

 

-Бид ажлаа 2022 оны долоодугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар хил рүү 7 киллометр хүртэл ойртсон. Төв трассаас нааш 20 км өөрөөр хэлбэл 227 км замын ажлыг гүйцэтгэж байна. Хилийн холболтын 20, ачилтын тойргийн хасах 12 км-ийн газар шорооны ажил энэ ондоо багтаан дуусна. Үндсэндээ төслийн бүтээн байгуулалтын доод бүтцийн ажил, нэмэлт ТЭЗҮ-ээр тодотгосноос бусад ажил 100 хувь дууссан. Гол зам дээр баласт буюу чулуун давхаргын эхний үеийг дэвсэж дуусгасан. Мөн гол зам угсрах ажил, бетон дүүргэлтийн ажил 150 километртэй, 145 км-т үе угсарч байна. Энэ жилдээ 82 км-ийн нарийн засварын чиг тохиргоо, хүнд машин механизм ажиллах боломжийг бүрдүүлэх гээд ажиллаж байгаа. Эхний хоёр гүүрийг энэ жил ашиглалтад оруулж 82 дугаар км хүртэл ажлаа үргэлжлүүлж хийхээр төлөвлөж байна.

 

-Хүйтний улирал эхэллээ. Энэ оны ажил хэдэн сар хүртэл үргэлжлэх үү?

 

-Цаг агаарын нөхцөл байдал сайн байвал бид арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл ажиллахаар төлөвлөж байгаа ч энэ жил маш эрт хүйтэрч байна. Далангийн хийгдэж байгаа ажил ус хөлдөхгүй байх хэмжээний температурын түвшинтэй байх ёстой. Зам дээр хийгдэж байгаа ажлыг гүйцэтгэж буй машин, механзим хасах 10 хэмээс дээш хүйтэнд ажиллах боломжгүй учраас хөлддөг. Түүнчлэн гагнуур нарийн тохиргооны ажлууд темпаратур шаарддаг. Гэхдээ бид төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байна.

 

-Монгол Улс дотоодынхоо санхүүжилтээр энэ бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэж байгаагаараа онцлог. Санхүүжилт зогсох вий гэсэн болгоомжлол, төсөл дахин гацахгүй дуусах болов уу гэсэн хүлээлт байна. Эрсдэлийг хэрхэн тооцоолж байна вэ?

 

-"Ковид” гэж маш том эрсдэл байсан ч бид өнөөдөр ажлаа явуулж байна. Бидэнд одоо өөр ямар эрсдэл байгаа гэж. Эрсдэл байхгүй. Энэ төслийг анх 200 сая ам.доллар Чингис бондын хөрөнгөөс гаргаж санхүүжүүлсэн. Мөн 80 сая ам.долларыг Сангийн яам болон бусад эх үүсвэрээс босгосон анхны түүхтэй. Ингээд 280 сая ам.долларыг Засгийн газрын тогтоол гарч Монголын Төмөр замаас оруулсан хөрөнгө оруулалтад, өөрөөр хэлбэл тэр хөрөнгө оруулалтыг Монголын төмөр зам компанид харъяалуулсан. Тэгэхээр Монголын төмөр зам компани энэ хэмжээнд л хөрөнгө оруулалт хийнэ. Бусад хөрөнгө оруулалтыг "Эрдэнэс тавантолгой” компани гаргана гэсэн үг. Тээвэр зохион байгуулалт болоод төмөр замын бодлогын хувьд заавал хяналтын багцан дээр Монголын төмөр зам компани байх ёстой гэдэг үүднээс энэ компани хувь эзэмшиж байгаа.  Манай компанийн хувьцааны 66 хувийг "Эрдэнэс Таван толгой”, 34 хувийг "Монголын төмөр зам” эзэмшдэг.

 

Зүүнбаян болон Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замын тухайд нэг эх үүсвэртэй хоёр өөр төрлийн санхүүгийн арга, механизмтэй хөрөнгө оруулалтыг сонгон ажиллаж байна. Зүүнбаянд "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2018, 2019 онд өөрийн бий болгосон ашгаас төрд ногдох ногдол ашгийг төслийн хөрөнгө оруулалт руу татсан. Энэ бол газар доорх баялаг, өөрөөр хэлбэл тус компанийн ирээдүйд  нүүрс олборлоод олох ашигт тулгуурлан, газрын баялгийг урьдчилан борлуулах буюу оптек гэрээгээр төслийн хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдэж чадсан Монголдоо анхдагч төсөл. Өөрөөр хэлбэл бид 900 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг урьдчилж босгоод энэ төслийг дуусгана. Үүний дараа тодорхой үе шаттайгаар, уурхайн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр жилдээ 10 хүртэлх хувийн нүүрс борлуулах эрхийг гүйцэтгэсэн компанид шилжүүлэх байдлаар буцаан төлөх тухай ойлголт. Энэ хугацаанд өөрийн төслийн өртгийг нөхчихнө. Тэгэхээр энэ бол үндсэндээ улсын төсвөөс 0 төгрөгийн санхүүжилттэй төсөл гэж ойлгох хэрэгтэй.

 

-Эдийн засгийн үр өгөөжийг дурдахгүй юу?

 

-Энэ төсөл Монголын сүүлийн 30 жилийн хугацаан дахь  хамгийн үр өгөөжтэй төсөл. Бид яагаад ингэж итгэлтэй хэлж чадаж байна вэ гэвэл ОУВС, АХБ, Дэлхийн банкнаас Монгол Улсад эдийн засаг, санхүүгийн тодорхой хориг, хязгаарлалт авсан үед ч энэ төслийг санхүүжүүлэхэд бэлэн гэж тухайн үед мэдэгдэж байсан. Үүнээс төслийн үр өгөөжийг харж болно. Бид хэрэв зээлээр энэ бүтээн байгуулалтыг явуулсан тохиолдолд 12 жил, нугарлын цэгээр 7.6 жилийн дотор өртгөө нөхөхөөр байсан. Эдийн засгийн үр өгөөж нь зөвхөн төмөр замдаа биш. Бүс нутгийнхаа нүүрс гаргаж байгаа уул уурхайн бүхий л хувийн болон төрийн компанид үр өгөөжөө өгч нэг жилд 2.3 тэрбум ам.доллараар Монгол улсын эдийн засгийг тэлнэ гэж үздэг төсөл. Тэгэхээр зөвхөн өөрийнхөө өртгийг нөхөх тухай ойлголт биш. Эдийн засагт үзүүлж байгаа өгөөжөөр авч үзэх юм бол ганцхан жилийн хугацаанд төсөлд зарцуулсан өртгөөсөө нэг дахин илүү хөрөнгийг бүс нутгийн өгөөж, Монгол улсын эдийн засагт бий болгочих төсөл юм.

 

-Хамгийн чухал өгөөж нь нүүрсний экспортыг чөлөөтэй нэвтрүүлэх шинэ гарц?

 

-Монголд 82 жилийн өмнө Налайхын төмөр зам буюу анхны төмөр зам баригдсан. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг байгуулагдаад 71 жилийн хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн жил 27 сая ачаа тээвэрлэсэн. Энэ нь 71 жилийн түүхэн дэх дээд үзүүлэлт байсан. 71 жилийнхээ түүхэнд 2.5 сая тонн ачаа тээсэн. Харин энэ зам баригдсанаар өдөртөө 12 толгой галт тэрэг хоорондоо зөрж, 100 км цагийн хурдтай 10 мянган тонн ачаатай явна. 2019 оны мэдээгээр "Эрдэнэс тавантолгой” ХК хамгийн ашигтай буюу 1 их наяд төгрөгийн борлуулалттай байсан. Энэ үед уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрс 19 сая тонн гарч байсан. Бусад боомтыг нийлүүлбэл 25 сая орчим тонн нүүрсний экспорт гадагшилж байлаа. Харин энэ замын тухайд өөрийнх нь хүчин чадал нь 30 сая тонн. Хөдлөх бүрэлдэхүүний одоогийн хэмжээг нэмэгдүүлэхэд 50 сая хүртэлх тонныг гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл Зүүнбаянгийн замаар 15 сая тонныг, Гашуунсухайт тал руугаа 30 сая тоннын хүчин чадлаар гаргах боломжтой. Яагаад 30 сая тоннын тухай яагаад яриад байна вэ гэхээр БНХАУ-ын талд хүлээж авч байгаа Ганцмодны боомт 30 сая тонныг хүлээн авах л хүчин чадалтай. Манай тал 50 сая тонныг гаргаад явуулж болно. Цаад талд хүлээн авах хүчин чадлын тухай ойлголт.

 

-Төмөр зам баригдсанаар тээврийн зардал дөрөв дахин буурна гэсэн. Үүнийг дахин багасгах боломжтой юу?

 

-Тийм шаардлага байхгүй. Өнөөдөр 32 ам.доллараар тээвэрлэж байгаа. Үүнийг найман ам.доллар, цаашлаад 12 ам.доллар болгоход ч төмөр замыг сонгохоос өөр аргагүй. Мэдээж монополь бизнес гаргаж ирсэн гэдэг утгаараа заавал доод үнэтэй байх биш автозам ч өрсөлдөж болохуйц дундаж үнийг тогтоох байх. Үүнийг Монгол Улсын Засгийн газар бодлогын түвшинд шийдэх ёстой. Найман ам.доллар гэдэг бол энэ нүүрсийг ачих, буулгах, тээвэрлэх, вагон явуулахтай холбоотой, түүнчлэн суурь бүтцийнхээ үндсэн хөрөнгө оруулалтын зардлыг нөхөхтэй холбоотой авч байгаа шууд зардлууд.

 

-Төслийн хүрээнд суурьшлын бүс байгуулах асуудал яригдаж байгаа.

 

-Суурьшлын бүсийг Засгийг газрын удирдлагууд ирж ажилтай танилцах болгонд уламжилж байгаа. Уг нь Цогтцэцийг хотын хэмжээнд төлөвлөх хэрэгтэй. Учир нь зөвхөн манай төслийн хүрээнд 2000 гэр бүл энд ирж амьдрах гэж байна. Цэцэрлэг, сургууль, зургаан өртөө зөрлөгийн барилга байгууламж, хүн амьдрах сууц, хил дээр амьдрах 300 айлын орон сууцтай холбоотой томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр санхүүжилт нь шийдэгдсэн учраас үүнийг хотын түвшинд авч үзэж шийдэх нь зөв. Учир нь Монголын нэг номерын төрийн болон хувийн компани энд байна. Тиймээс хот доорх хотоо түрүүлж байгуулж өгнө үү гэдэг хүсэлтийг бид Засгийн газарт тавиад байна.

 

Г.Тэгшсүрэн


Н.Удаанжаргал: “Ковид” гэх том эрсдэлийг даваад ажиллаж байна. Бидэнд өөр ямар эрсдэл байгаа гэж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани