Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагаан хадны бараан амьдрал

 

 

Цагаан хадны бараан амьдрал

 

Алаг тармагхан цастай өмнийн цэнхэр говь налайж угтах их холын замд айлын бараатай томоохон суурин бараантах нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын нутагт орших Цагаан хад аж. Анх үүсэн байгуулагдахаас өнөөдрийг хүртэл үе үехэн энэ сууринд ирж байсан учир өдрөөс өдөрт улам л томорч байгаа энэхэн суурьшлын бүсд ямархуу амьдрал буцалдагийг мэдэхдээ мэдэж, мэдэхгүйгээ мэдэхгүй өнгөрүүлсэн миний хувьд энэ удаа арай өөр "урилга”-аар ирж таарав.

"Сэтгүүлчид та нар худалдагддаг. Худалдагдаагүй юм бол ирээд үз, нэр зураг авч "матарлаад” байлгүй бидэнтэй ярилцаж, бодит амьдрал, жинхэнэ үнэн гэдгийг сурвалжлаад өг. Төрийн нэр барьсан гаалийн байцаагчид хэрхэн "галзуурч” байгааг гаргаад тэр бичдэг юмаараа төр засагт хүргээд өг. Чи чадна биз дээ, эсвэл хүсэхгүй юу…” гэх мэтээр мэссэж, утасны дуудлагын дараа "нээрээ ч очоод үзий” гэдэг бодол төрөөд гараад давхичихсан хэрэг л дээ… Ийм нэгэн сурвалжлагаа эрхэм уншигчиддаа хүргэе.

Цагаан хад…

Монголын маань үзэсгэлэнт нутагт Өмнөговийн Цогтцэций, Ханбогдын нутаг Цагаан хаданд амьдрал ёстой л буцалж байна лээ. Газар тэнгэр нийлүүлтэл боссон их шороон түйрэнгийн хөлд нэвсийж бараантах жижигхээн суурин Цагаан хад нэг үеэ бодвол овоо тэлсэн харагдана. Цагийн цагт л анхаарал татаж байдаг Цагаан хадны нүүрс тээврийн жолооч нарын асуудал нэг хурцдаж, нэг намдаг учир тэр хэмжээгээр монголчууд мэдээлэлтэй, би ч ялгаагүй. Ийм учраас мэдэх атлаа мэдэхгүй, мэдэхгүй атлаа мэдэх энэ л суурингийн амьдралыг сурвалжлахаар ирсэн учир жолооч нартай ихэвчлэн уулзахаар шийдсэн юм.

Хятад, Монголын хилийн зурваст оршиж, нүүрс хэмээх хар алтны урсгалын гол тэнхлэг болсон энэ сууринд өнөөдрийн байдлаар 15 мянга орчим жолооч нар ажиллаж, амьдарч байгаа гэнэ. Харин 110 компанид нүүрс тээвэрлэлтийн жолооч нар хамаарна. Эдгээр компаниудад бүртгэлтэй жолооч нар нь монголчууд хэдий ч жинхэнэ эзэд нь хятад хүмүүс. Компанийн байршил Улаанбаатар хотод тэр дундаа Хан-Уул дүүрэгт орших өндөр түрээстэй оффисуудад байрладаг нь сонин санагдаж байлаа…

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Авто тээврийн үндэсний төв байрладаг. Уг төвийг бараадсан үнэтэй оффиссуудад байрлах эдгээр компаниудын гол ачааг нугалж, "мөнгө бороо оруулагчид” нь монгол жолооч нар. Тэд хотоос 800 гаруй километрт орших Цагаан хаданд хилээр гаргаж байгаа нүүрс шигээ харагдах шахам зүтгэнэ. Харин тэдний энэ зүтгэл Улаанбаатар хотод байрлах үнэтэй оффисуудын түрээсийг төлж, АТҮТ гэх төрийн том данхар байгууллагад ажиллаж буй цөөнгүй хүмүүсийн халаасыг түнтийлгэж, амьдралыг нь сайжруулдаг нь нууц биш болжээ, хэдийнэ…

Нүд шүд нь гялалзсан 15 мянган жолоочийн хувьд 65-70 тоннын хүнд даацын машинаар хоёр улсын хилийн хооронд тээвэр хийж нэг рейсээсээ 600.000-1.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг юм байна. Үнэндээ хилээр нүүрс тээвэрлэдэг машинуудын эзэд хувь хүмүүс, ялангуяа уг машиныг жолоодож байгаа хүмүүс байх хэдий ч "хувь хүний тээвэрлэлтийг хоёр улсын хамтын ажиллагаанд зөвшөөрөгдөөгүй учир жолооч заавал аль нэг компанийн нэр дээр бүртгэгддэг” юм байна. Миний хувьд энэ бол "нугалаа” санагдсан, харин энд маш сайн мөрдөгддөг "нугалаа”-ны ард ямар хүмүүсийн данс руу мөнгө урсаж байдгийг мэдэх нэг нь мэдэж, мэдэхгүй бусад нь анзаардаг ч үгүй бололтой. Мэдээж машинаа, жолоочтойгоо тухайн компанид бүртгүүлж байгаа учир татаас төлөх нь ойлгомжтой. Харин жолооч нар энэ татаасыг төлөх ёстой гэдгээ маш сайн ойлгодог, хэл ам ч хийдэггүй нь анзаарагдсан.

No description available.

Цагаан хаданд төрийн олон алба үйл ажиллагаа эрхэлж байгаа ч хамгийн эрх мэдэлтэй  нь Гааль болон Автотээврийн үндэсний төвийн байцаагчид аж. Энэ хэрээрээ гаалийн болон авто тээврийн байцаагч нарын "нугалаа” ил цагаандаа гарсан ч хэн ч тоохгүй, анзаарахгүй. Ийм зүйл байж л байсан, цаашдаа ч байж л байх биз гэсэн хандлагаар ханддаг нь илт.  Цагдаа, мэргэжлийн хяналтынхан мэдсэн ч мэдээгүй царайлна. Арга ч үгүй, тэдний дээд дарга нар нь саяын эрх мэдэлтэй хүмүүстэй хамтарч нягт ажиллана. Иймээс мянга шударга ажиллаад эргээд "нухуулна” уу гэхээс илүү сайн зүйл хүртэхгүй гэнэ. Энэ утгаараа энд цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар тогтож ажиллах нь тааруухан. Мөн эрх мэдэл нь ч хязгаарлагдмал. Нөгөө талаараа энд ажиллаж байгаа жолооч нартай хамгийн ойр ажиллаж, бас хамгийн шударга ажилладаг нь гэхэд ч хэтрүүлсэн болохгүй.

Энд гаалийн нэг байцаагч 4-5 машинтай байх нь ердийн үзэгдэл. Үүнд Авто тээврийн тээврийн үндэсний төвийн хэлхээ холбоо маш чухал. "Манай машин байгаа шүү хө, болно биз дээ…” ийм л ярианы ид шидийг ярьж байгаа хоёр л мэдэх хэдий ч сонссон хүмүүс нь анзаарахгүй байгаа мэт өнгөрүүлдэг. Амьдарлаа залгуулж байгаа машинаа хураалгахгүй шиг, шатаалгачихгүй шиг, эвдрэлгүй шиг, дугаарлалтаасаа хасагдчихгүй шиг хилээр давж, эргэж байвал л болох учир жолооч нарын хувьд өвөр зуураа бухимдахаас цааш үл хэтрэх. Дашрамд дурдахад энд тээвэрт явж байгаа машинуудын хувьд хамгийн хуучин нь 80.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй. Он залуу, шинэ машинууд бол 300.000.000 хүрнэ. Ийм машинуудыг гаалийнхан болон авто тээврийнхэн л "эзэмшинэ”. Гэхдээ тэдний эзэмшил гэж хүмүүс мэдэхээс цаасан дээрх бүртгэлээс мянга хайгаад хамаарал олдохгүй гэнэ. Учир нь төрийн нэрийн өмнөөс алба хашиж байгаа энэ хүмүүсийн хувьд давуу талаа ашиглаж, амьжиргаандаа "нэмэр” болгож байгаа нь хууль бус үйлдэл биш ч хууль ёсны ажил биш учир аливаа нэг шалгалт, үзлэг, хэл амнаас хол байлгахын тулд "төөрдөг байшин” шиг "утас хөврүүлж” байгаад тэд эзэмшилээ хамгаалчихаа маш сайн мэднэ.

НҮҮРС ТЭЭВРИЙН

Цагаан хаданд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Цагаан хад дахь гэрээт цагдаагийн тасаг, гурван  уурхайн удирдлага, тээврийн компаниуд ажилладаг. Цагаан хаданд Гаалийн хяналтын бүсүүд, НАБТ, Тайван зогсоол зэрэг анхаарал татсан обьектүүд цөөнгүй. Цагаан хаданд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг дугаарлалтын дагуу хилээр нэвтрүүлэх ба жолооч нарыг амраах, аюулгүй байдлыг тээврийн компаниуд хариуцан ажилладаг бөгөөд бидний харсанаар хилээр нэвтрэхээр эгнэх машинуудыг хамгийн эмх цэгцэнд оруулсан нь уг цогцолбор байсныг дурдах хэрэгтэй байх.

Авто тээврийн үндэсний төвийн байцаагчдын "нугалаа”

Энэ бол төрийн үйлчилгээг хүргэж байгаа төрийн байгууллага. Энэ хэрээрээ хүнд суртал, бичигдээгүй дүрэм ихтэй жинхэнэ "толгойн өвчин” гэдгийг жолооч нар ам уралдан өгүүлсэн. Учир нь АТҮТ-ийн зүгээс жолооч нарт гаргадаг олон хүнд сурталын нэг нь С зөвшөөрөл нь улиралд нэг удаа гарна. Жилд дөрвөнтөө гарах энэ С зөвшөөрлийн "ид шид” хятадын хилээр гарах жолооч нарт лав үйлчилдэггүйг тэд ам булаалдан өгүүлсэн.

Мөн жилд нэг удаа бүх жолооч нарт мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэгчийг гаргаж өгнө. 70-110 тоннын ачаа тээвэрлэж яваа жолооч нарын хувьд мэргэшээгүй хүн жолоо барих үнэхээр бэрхтэй. Тиймээс жил бүр энд ажиллаж байгаа жолооч нараас шалгалт авч, төлбөр төлж баталгаажуулдаг "мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэх жижигхэн нугалаанаас их мөнгө "цохьсон” үйлчилгээ гэж үздэгээ жолооч нар бүгд өгүүлж, дургүйцэж байсан.

Дашрамд дурдахад, С зөвшөөрлийн үндсэн үнэ 15 мянган төгрөг гэлцэх ч Улаанбаатар хотоос тодруулбал, АТҮТ-өөс Цагаан хаданд байгаа жолооч нарт хүрэхдээ 150.000-200.000 төгрөг болж байж гарт нь очдог нь хэдийнэ нууц биш болсон гэнэ. Харин энэ мэргэшсэн жолооч, С зөвшөөрлийн хэрэг хэзээ хаана гардагийг мэдэж, тайлбарлах жолооч байсангүй ч Монгол, Хятадын хил дээр тэр дундаа хятадын талд энэ огт хамааралгүй зүйл байдгийг жолооч нар бүгд хэлж байлаа.

Хаягдсан балгас болсон

Эдгээрээс гадна,  НАБТ буюу нүүрс ачиж, буулгах талбайд нэг тонн нүүрсийг 8.000-9.000 төгрөгөөр тооцож пүүлнэ. 65-70 тонн нэг машинд ачдаг гэхэд нэг машины жолооч энэ талбайгаас нүүрсээ ачаад гарахдаа 520.000-630.000 төгрөг зөвхөн пүүлүүлэхдээ төлнө. Мөн очёргүй ачуулахын тулд ковшийн жолоочид 20.000 төгрөг, талбайн манаачид мөн 10.000 төгрөг төлнө. Ингэснээр 550.000-660.000 төгрөгийн зардал гаргаж байж арай гэж машиндаа нүүрсээ ачуулна. НАБТ-ыг анх дотооддоо мөнгө үлдээнэ хэмээн байгуулсан ч эдүгээ Монгол компаниуд ашиг олдог бас нэгэн нугалааг бий болгосноос цааш гараагүй гэнэ.

Гаалийн байцаагчдын "мөнгө угаалт”

Хилээр гарахын өмнө нүүрсээ ачуулсан жолооч нарын дараагийн даваа нь гаалийн байцаагчаар лац даруулах. Мэдээж төлбөртэй дарагддаг энэ уг лац нь тус нүүрс тээвэрлэсэн машин нь ямар нэгэн хууль бус бараа бүтээгдэхүүн буюу "цэнэг” тээвэрлээгүй гэсэн баталгаа болгож Монголын гаалийн байгууллагаас дардаг аж.

Цагаан хад дахь гаалийн боомтод дугаарлаж байсан жолооч амиа алджээ - Eguur.MN

Харин уг лацыг жолооч нарт төлбөртэйгээр тараахаас яг харж лацаддаг байцаагч бараг байхгүй, ёс төдий үйлдэл болсон гэнэ. Гэтэл энэ хайхрамжгүй үйлдлийн улмаас аль нэгэн машинд хууль бус бараа тээвэрлэгдэн хилээр гарч байгаад хятадын гааль дээр баригдвал тухайн өдөр хилээр гарах байсан зөвшөөрөлтэй 800 машин тэр чигээрээ нам зогсолтод орно. Нэг бүрчлэн машиныг шалгах ажлыг эхлүүлсэн хятадын гаалийн байцаагчдын хараа хяналтанд бөнжигнөх монгол жолооч нараас тухайн өдөр нь түүнээс хойших гурван хоногт хоногт 300 машин хилээр давбал дээдийн заяа болдог гэх. Ингэх юм бол тэр өндөр үнээр тараагддаг ЛАЦ хэнд хэрэгтэй юм бэ гэсэн асуулт гарч байсан ч мөн л хариулах албан тушаалтан олдсонгүй.

Үнэндээ ийм асуудал гардаг учир Цагаан хадны жолооч нар одоогоор түр үйл ажиллагаа нь зогссон Тайван зогсоолыг ажиллуулахыг шаардаж байгаагаа илэрхийлж байв. Учир нь энэ зогсоолд байршсан машины жолооч нарт төрийн нэрээр ажиллаж байгаа алба хаагчдын зүгээс үзүүлдэг дарамт байдаггүй давуу талтай гэнэ. Мөн хэдийгээр машиндаа сахиж хонож байгаа ч хамгийн ихээр эрсдэл болдог ачаатай машины завсраар шургуулагдчихдаг "цэнэг” буюу хууль бус бараа ачигдах магадлал огт байхгүй. 24 цагийн харуул хамгаалалттай бүсэд амар тайван байдаг гэдэг утгаараа жолооч нарын хувьд уг зогсоолыг ажиллуулахыг шаардаж байсан юм.

Уртын болон богинын тээвэр…

Цогтцэцийн нүүрсний гурван уурхайгаас ачигдсан нүүрснүүд буудаг талбайг НАБТ гэж нэрлэдэг аж. Энд 29 аж ахуйн нэгж байдаг ч байнгын ажиллагаатай нь 22 гэнэ. Эдгээр талбай дээр уртын рейс буюу 210 орчим км яваад буулгадаг нүүрс түр байршуулдаг газар. Эндээс богинын рейсийн жолооч нар нүүрсээ ачиж хил гаргадаг. Ойролцоогоор 8-22 километр яваад хил гарна. Ингэхэд заавал энэ талбай дээр нүүрс буулгаж,  эргүүлж ачих шалтгаан юу байв. Хилээр нүүрс гаргаж, амьдарлаа залгуулдаг жолооч нарын хувьд маш ядаргаатай мэт харагдах энэ ажиллагаа юунаас үүдэв гэсэн асуултад "нүүрс тээвэрлэлтийн машинуудын хилээр гарах очер 140-150 болж хэдэн арван километр газарт үргэлжилдэг. Үүнээс болж жолооч нарын дунд бухимдал үүсч, санаатай, санаагүй гэмт хэрэг гарах нөхцөл бүрэлдэх болсон. Тиймээс энэ очер дугаарыг саармагжуулахаар НАБТ буюу нүүрс ачиж буулгах талбайг бий болгосноор зуу гаруй километр үргэлжилдэг жолооч нарын очерлолт багассан. Учир нь нэг хэсэг нь дугаарлаж байхад, нөгөө хэсэг нь талбайгаас нүүрсээ ачиж байна, мөн нөгөө хэсэг нь нүүрсээ ачихаар хүлээнэ, бас нэг хэсэг нь уурхай дээр явж байхад нөгөө хэсэг нь зам дээр явж байна… гэх мэтээр хилээр гарах гэж зуу гаруй километр үргэлжилдэг очерын ачаалал багассан гэдэг тайлбарыг өгч байлаа.

Өнөөдрийн байдлаар засмал болон шороон замаар 15 мянган жолооч Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэрлэж, хятад, монголын хил дээр ажиллаж, амьдарч байна. Засмал замаар давхар чиргүүлтэй машинууд явдаг бол шороон замаар дан чиргүүлтэй машинууд явдаг юм байна. Харин даац тооцохгүйгээр олгоддог уг С зөвшөөрлийг 6900 жолоочид олгосон ч 60 хувь нь өнөөдөр зөвшөөрлийн боломжоо ашиглаж байгаа гэх.

Үнэндээ дэндүү их хувийн ашиг сонирхол ажилладаг энд хамгийн томоор ноёрхолоо бий болгосон гаалийн байцаагчид бол амьдралаа залгуулж яваа жирийн монголчуудаа "мөлжиж” байгаа нь хамгийн том гамшиг. Ингэхэд Монгол Улсад толгой байгаа, холын тэртээ говьд даруулгагүй аашилж байгаа төрийн албан хаагчдад үйл ажиллагааны хяналт тавихгүй бол мэрийж, чардайж ажилласанаар улсынхаа төсвийн томоохон хэсгийг бүрдүүлэгч нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа тасалдахад хүрэх эрсдэлтэй.

Харин даравч дардайж, булавч бултайна гэгчээр төрийн нэр барьж хөрөнгөө зузаатгагч төрийн зарим албан хаагчдад төр хатуу нүүрээ харуулж, хариуцлага тооцохгүй бол олон хавар нэгэндээ гэх эмзэглэл төрж байсныг нуух юун. Магадгүй, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нар одоо л хятад  монголын хил дээрх буйдхан энэ сууринд үүсээд байгаа асуудалд анхаарлаа хандуулахгүй бол асуудал хүндэрсээр 15 мянган жолоочийн эрх ашиг дэндүү ихээр хохирчих вий гэсэн бодол төрж байлаа… Үргэлжлэл бий…

No description available.

Х.Ган-Ялалт

ЭХ СУРВАЛЖ: MURCH.MN
Цагаан хадны бараан амьдрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:13
Дэлхий хүчилтөрөгчийн гамшигт нэрвэгдэнэ

Дэлхийн уур амьсгалын загварчлалаас үзвэл нэг тэрбум гаруй жилийн дараа ...

Өчигдөр, 18:48
Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй

 Өнөөдөр уул уурхайн салбарт тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь ...

Өчигдөр, 11:27
Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

 Хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэн цагаас тэнгэр газар, байгаль дэлхий, ...

Өчигдөр, 11:03
Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй

  Өнөөдөр уул уурхайн салбарт тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг ...

Өчигдөр, 09:54
2021 оны 03 сарын 02, 12 цаг 51 минут
Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө

 "Рио Тинто" болон Монгол Улсын Засгийн Газар "Дубайн гэрээ" буюу ...

2021 оны 03 сарын 02, 11 цаг 13 минут
Дубайн гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрчилнө

      "Рио Тинто" болон Монгол Улсын Засгийн Газар ...

2021 оны 03 сарын 02, 10 цаг 32 минут
Хятадын “TTJVCO”компани “Эрдэнэс таван толгой” ХК-ийг шүүхэд өгчээ

 "Эрдэнэс таван толгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч "TTJVCO” компанитай ...

2021 оны 03 сарын 02, 10 цаг 07 минут
2021 оны 03 сарын 01, 14 цаг 51 минут
“Эрдэнэт” үйлдвэрийн зогсолтод Засгийн газар буруутай юу

 -"Эрдэнэт”-ийн удирдлагуудын асуудал Шадар сайдын өрөөнд өрнөж, ...

2021 оны 02 сарын 27, 18 цаг 56 минут
39 тонн дизель түлш ачсан тээврийн автомашин онхолджээ

 Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн Хөх булангийн гүүр гэдэг ...

2021 оны 02 сарын 27, 18 цаг 09 минут
Нүүрс тээвэрлэхийг хориглосон сайдын шийдвэртэй холбогдуулан тус яамнаас мэдэгдэл гаргажээ

 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ...

2021 оны 02 сарын 27, 16 цаг 26 минут
Нүүрсний экспорт 3,893.5 мянган тоннд хүрч, өмнөх оны үеэс 42.9 хувиар өсжээ

 Он гарснаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн, ...

2021 оны 02 сарын 27, 16 цаг 18 минут
Оюутолгойн хоёр дахь арван: Авах уу, алдах уу?

    Улсаараа өрнөөс гарч "жаргана” гэсэн Хөрөнгө оруулалтын ...

2021 оны 02 сарын 26, 17 цаг 54 минут
"Б.Чойжилсүрэнгийн" хэмээх уурхайд ХОЁР ХҮН АМИА АЛДЛАА

 Өмнөговь аймгийн Тост багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Сауд ...

2021 оны 02 сарын 26, 10 цаг 37 минут
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-10: Алтай Таван Богд

 Монгол орны дээвэр болсон  хамгийн өндөр уул, эртний ...

2021 оны 02 сарын 26, 10 цаг 13 минут
"Сауд гоби коэл транс"-ын заргыг шүүхээс БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ болголоо

 Тост, Тосон бумбын нурууг хамгаалах Засгийн газрын шийдвэрийг ...

2021 оны 02 сарын 25, 17 цаг 04 минут
Ам.долларын ханш суларч, зэсийн үнэ 4 дэх өдрөө дараалан өсөж байна

 Зэсийн үнэ дөрөв дэх өдрөө дараалан өсөж байна. АНУ-ын Төв банкны ...

2021 оны 02 сарын 25, 14 цаг 42 минут
“Оюу Толгой” төслийн хэлэлцээтэй холбоотой асуудлыг ажлын хэсэг ирэх сарын дундуур Засгийн газарт танилцуулна

Ирэх сарын дундуур "Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй ...

2021 оны 02 сарын 25, 14 цаг 37 минут
ХБНГУ-ын нүүрсний импорт 2020 онд жилийн дүнгээр 27.3 хувиар буурчээ

 Европт нүүрсний импортоор тэргүүлэгч Герман улс 2020 онд нийт 25.55 ...

2021 оны 02 сарын 25, 12 цаг 17 минут
100 сая тоннын нөөц бүхий газрын тосны шинэ орд илрүүлжээ

 Бө Хайн буланд 100 сая тоннын нөөц бүхий газрын тосны шинэ орд ...

2021 оны 02 сарын 25, 10 цаг 48 минут
Хятадад газрын тос, байгалийн хийн томоохон орд илрүүлжээ

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын үндэсний оффшор газрын тосны корпорац ...

2021 оны 02 сарын 24, 12 цаг 15 минут
“Хармагтай” ордод хийсэн хайгуулын өрөмдлөгийн дүн эерэг гарлаа

        Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй ...

2021 оны 02 сарын 24, 10 цаг 09 минут
УУХҮЯ: I/01-II/14-нд төмрийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 18 хувиар буурсан

 Монгол Улс 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын 14-ний ...

2021 оны 02 сарын 23, 13 цаг 14 минут
2021 оны 02 сарын 23, 11 цаг 12 минут
“China Shenhua Energy” нүүрсний гарц өссөн гэж мэдээлснээр хувьцааных нь ханш 6 хувиар өсөв

 БНХАУ-д нүүрс олборлолтоор тэргүүлэгч "China Shenhua Energy” ...

2021 оны 02 сарын 23, 09 цаг 32 минут
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" 9 тэрбум ам.долларын ногдол ашиг тараана

 Манай улсын Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" ...

2021 оны 02 сарын 22, 16 цаг 27 минут
Reuters: “Рио Тинто” Монголын Засгийн газрын саналыг хүлээн авахад бэлэн

  Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто” компани ...

2021 оны 02 сарын 22, 12 цаг 27 минут
АНУ-д нэн ховордсон амьтныг эсийн аргаар хувилжээ

 ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын эрдэмтэд устаж үгүй болж байгаа хар ...

2021 оны 02 сарын 22, 12 цаг 10 минут
"Рио Тинто" 9 тэрбумын ногдол ашиг хуваарилна

  Манай улсын Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" ...

2021 оны 02 сарын 22, 10 цаг 31 минут
Судлаач Ганаа: “Rio Tinto"-гийн мэдээг тойрсон тэнэг маргаан

Уг нь би энэ бичвэрийг бичнэ гэж бодоогүй юм. Гэтэл сүлжээнд жиргээгээр ...

2021 оны 02 сарын 22, 10 цаг 21 минут
NASA-ийн робот станц Ангараг гарагт газардаж, эхний гэрэл зургуудаа илгээлээ

 АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн судалгааны робот станц ...

2021 оны 02 сарын 19, 17 цаг 39 минут
Ам.долларын ханш чангарч, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөнөөр алтны үнэ буурав

 Алтны спот үнэ долоо дахь өдрөө дараалан унаж байна. Энэ нь 2018 оны ...

2021 оны 02 сарын 19, 17 цаг 18 минут
Аж үйлдвэрийн салбар 415.9 тэрбум төгрөгөөр өслөө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан ...

2021 оны 02 сарын 19, 17 цаг 11 минут
Эдийн засгийн сэргэлт эрчимжиж, эрэлт өссөнөөр зэсийн үнэ тонн нь 8500 ам.доллар давлаа

 Эдийн засгийн эрэлт эрчимжиж байгаа энэ үед зэсийн үнэ өсөж, тонн нь ...

2021 оны 02 сарын 19, 17 цаг 06 минут
2021 оны 02 сарын 19, 16 цаг 57 минут
СЯ: Ирэх оны төсвийн орлогын 26 орчим хувийг уул уурхайгаас төвлөрүүлэхээр тооцоолсон

Засгийн газар ирэх онд уул уурхайн салбарын орлого анх удаа 3.4 их наяд ...

2021 оны 02 сарын 19, 16 цаг 49 минут
Замгүйн улмаас заменд суух монгол нүүрс

БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаас хойш Хятадын ...

2021 оны 02 сарын 19, 16 цаг 28 минут
Нэг баррель “Brent” нефтийн үнэ 65 ам.долларыг давлаа

    Нэг баррель "Brent” загварын газрын тосны үнэ 2020 оноос ...

2021 оны 02 сарын 19, 14 цаг 12 минут
Европ руу экспортлох 70 бүтээгдэхүүний жагсаалтыг дэмжихийг хүслээ

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол ...

2021 оны 02 сарын 19, 13 цаг 53 минут
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-9

Монгол Улсын төрийн тахилгат 10 хайрханы нэг нь их говийн үзэсгэлэнт ...

2021 оны 02 сарын 19, 13 цаг 14 минут
Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй

 ВАШИНГТОН. /CNN/. Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас ...

2021 оны 02 сарын 19, 12 цаг 59 минут
Батлагдсан вакцин бус баталгаагүй мэдээлэл аюултай

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 23-наас ...

2021 оны 02 сарын 19, 00 цаг 12 минут
БНХАУ 2020 онд Монголоос импортолсон коксжих нүүрсний хэмжээ 29 хувиар буурсан

      Өнгөрсөн 2020 оны эхний 11 сард БНХАУ-ын Монгол ...

2021 оны 02 сарын 18, 16 цаг 24 минут
Оюутолгойн асуудлыг хариуцсан 20 гишүүнтэй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр захирамж гаргаж Оюутолгой ордын ...

2021 оны 02 сарын 18, 15 цаг 42 минут
Төмөр замын осол дахин гарч ГУРВАН ВАГОН замаас гарч галт тэрэгтэй мөргөлджээ

 Шинийн нэгний өдөр буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнө Улаанбаатар ...

2021 оны 02 сарын 18, 13 цаг 55 минут
Австралийн дархан цаазат газрыг сүйтгэсэн Рио Тинто-Оюу толгойн хэрэг юу болов оо?

  1. Эх орны минь байгаль уул усыг болон Үнэт түүхийн соёл ...

2021 оны 02 сарын 18, 12 цаг 22 минут
Антарктидаас шинэ амьд биет илрүүлжээ

 Эрдэмтэд Антарктидын мөсөн тавцангийн (900 метрийн гүнд) ёроолоос ...

2021 оны 02 сарын 18, 11 цаг 51 минут
Г.Тэмүүлэн: Газрын тосны эрэл хайгуул хийж буй аж ахуйн нэгжийг дэмжих асуудлыг хөндөнө

 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "Газрын тосны ...

2021 оны 02 сарын 18, 11 цаг 20 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани