Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...

 

Өмнөговийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой орд бол Монголдоо байтугай дэлхийд дээгүүрт орох нөөцтэй гэдэг. Зэсийн орд гэж томъёологддог ч алт, мөнгө, молибден  зэрэг бүхий л төрлийн ашигт малтмалтай баялаг юм.
Оюутолгой ордын зэс алтны нөөцийн ТЭЗҮ-ийг 2010 онд баталсан байдаг. Дараа нь 2015 онд шинэчилж баталжээ. Энэ ТЭЗҮ-ээр Оюутолгой орд нь 31.4 сая тонн цэвэр зэс, 1200 тонн алт, 7850 тонн мөнгөний нөөцтэй гэж үзжээ. 
Энгийнээр ойлгоё гэвэл найман ширхэг "Эрдэнэт”, 30 ширхэг "Бороо гоулд”-тай тэнцэнэ гэдэг юм.
Харамсалтай нь Оюутолгой төслийн 2009 оны аравдугаар сарын 6-ны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-нд байгуулсан Дубайн гэрээ Монголд ашиггүй болсон. Тэр нь жил ирэх тусам нотлогдсоор л байна. Манайх ордоо өгөөд хувь эзэмших биш, "Рио Тинто”-ийн гаргасан зардлыг хамтран төлөгч болж хувирсан. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Монголд төлөх асар өндөр дүнтэй татвараас "Рио Тинто” бас бултсан.
Тиймээс энэ хоёр гэрээг байгуулсан Засгийн газрын нэг Ерөнхий сайд нь шүүхээс ял авч, нөгөөх нь гадагшаа зугтаад алга болсон. Бас Сангийн сайд нар нь шоронд ороод байна.
Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгой төслийн алдааг залруулахаар ажиллаж байгаа юм. Арбитрын шүүхэд маргаан үүсгээд явж байна. 
Мэдээж хэрэг, Монголын Засгийн газар "Рио Тинто”-д бууж өгч болохгүй. Гэрээнүүдийн алдааг засаж, Монголдоо 34 хувийнх нь ашиг ирдэг болгох хэрэгтэй. Энэ бол Засгийн газрын үүрэг юм. 
Харамсалтай нь энэ Засгийн газар Оюутолгойн төслийг Монголдоо хэрэгтэй болгож чадахгүй бололтой. Учир нь "...Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй Л.Оюун-Эрдэнийн хийж буй алхам Монголоо "алаад” дуусах вий” гэдэг болгоомжлол маш ноцтой хэмжээнд яригдаад эхэллээ. 
Юу гэвэл 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээрийн талаар "...Засгийн газар 2015 онд байгуулсан Дубайн гэрээг цуцлах саналаа "Рио Тинто”-д тавьсан. Бид дангаараа цуцалж чадахгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээтэй холбоотой асуудал Монголын талд асар ашиггүй гэдэг нь тодорхой болсон” гэсэн. Мөн хэдхэн хоногийн өмнө ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго "...Урьдчилсан байдлаар далд уурхай 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй. Цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог "Рио Тинто” Монгол Улсын Засгийн газарт өгсөн” гэлээ. Ноцтой мэдэгдэл шүү. Эдгээр мэдэгдлийг тойроод карантинд суугаа монголчууд талцчихсан нүдэлдэж байна.
 
 
 
Ер нь бол Засгийн газрын ажлын хэсэг, Л.Оюун-Эрдэнэ ингэж болохгүй. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн асуудлаар "Рио Тинто”-той маш болгоомжтой харилцах учиртай.  Хов базаж байгаа юм шиг "... "Рио Тинто”-д би тэгж хэлсэн”, "... "Рио Тинто” бидэнд ингэж мэдээллээ” гэж зарлаад байж болох уу. Эдгээр мэдээллийг нэгэнт эхэлсэн Арбитрын маргаан дээрээ нэг тийш болгох ёстой. 
 
 
 
Эсвэл асуудал яаж дуусахыг, Арбитр хэрхэн шийдэхийг Л.Оюун-Эрдэнэ мэдрээд эхэлсэн үү. Манайх Арбитр дээр ялагдаж, татвараа сул хаяж, Дубайн гэрээнийхээ дагуу цаашаа үргэлжлүүлэх нөхцөл үүсчихэв үү. Тийм болоод Л.Оюун-Эрдэнэ ийм "вакцин” хийгээд унав уу. Л.Оюун-Эрдэнэ ингэж мэдэх л нөхөр. 
Оюутолгой бол бүх монголчуудад хамаатай сэдэв, баялаг мөн. Тийм боловч Л.Оюун-Эрдэнэ үүгээр популизм хийж, нэр төр олж авах гэж, аль эсвэл алдвал хариуцлагаас бултах аргаа хайж улайрах хэрэггүй. 
Ерөөс энэ нөхөр өөрийнхөө хийгээд сурчихсан "хэт монголжуу улс төр”-өөр "Рио Тинто”-г буулгаж авна гээд үзэж байх шиг байна. Тэр бүтэхгүй. Түүн шиг худлаа юм байхгүй. 
Тиймээс Л.Оюун-Эрдэнэд "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Оюутолгойн 34 хувь хоёр чинь огт өөр юм шүү гэдгийг ойр хавийнхан нь ойлгуулчихвал зүгээр байгаа юм.    
Бод доо, Л.Оюун-Эрдэнэ гэж хэн билээ дээ. Тэр том эдийн засаг, уул уурхайн хэр зэрэг мэргэшилтэй вэ. Бас олон улсын түвшинд тоглох туршлага чадвар нь хэр вэ. Харвард төгссөн гээд тархинд нь далан мэргэжил, туршлагын "хард” суулгачихаагүй л юм бол барахгүй. Амжихгүй. Аль аль нь болоогүй л залуу шүү дээ. 
"...Хүн хэмжээгээрээ, тэмээ тэнгээрээ” гэж нэг сайхан үг бий. "...Даахгүй нохой булуу хураана” ч гэдэг. Л.Оюун-Эрдэнэд Оюутолгойн асуудал томдоно. Үүний оронд тэр "Эрдэнэт үйлдвэр”, "Хөгжлийн банк”-ных нь ажлын хэсгээ хариуцаад "Зөвхөн Монголдоо” улс төрөө хийгээд явж байсан нь дээр. 
 
 
 
Энд нэг сонин улс төр бас гарч ирж байна. Нэг хэсэг "...У.Хүрэлсүх нь Л.Оюун-Эрдэнийгээ "Эрдэнэт үйлдвэр”, "Хөгжлийн банк”-ны ажлын хэсгээс гаргаж хаяад, улс төрийн буланд шахчихлаа” гээд л улс төр хавиар яриад байлаа шүү дээ. Энэ худлаа байжээ. Хөшигний ард эсрэгээрээ өрнөж байжээ. Юун буланд шахах, бүр Монголын топ орд Оюутолгойгоор Л.Оюун-Эрдэнийгээ тоглуулж суужээ. Энэ бол улсын асуудал болохоос Хэнтийн хэдэн хөшөөний тухай яриа биш юмсан. 
 
 
 
Яагаад Л.Оюун-Эрдэнэд энэ том "тоглоом”-ыг өгсөн бэ. Монголын төр, МАН хоёр боловсон хүчний ийм дутагдалд орчихоо юу. Гээд сонин юм их байна.
Ер нь тэгээд Оюутолгойн асуудлыг барьчихсан суугаа Л.Оюун-Эрдэнэ "ордон”-уудыг бол базчихсан байж мэдэх л юм байна. Барын юуг бага дээр нь гэдэг билээ, мөдхөн энэ Л.Оюун-Эрдэнийгээ олуулаа элбээд ч хүчрэхээ болих вий дээ.   
Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн "ид шид”-үүдийг нь МАН-ынхан мартаагүй л байгаа байлгүй. Бүгдийг нь "барьж иднэ” гээд салахгүй зуучих нөхөр байна лээ шүү.
Тэгэхээр У.Хүрэлсүх одоо алдаагаа засах цаг нэгэнт болжээ. Тэр ойрын үед шуурхай шийдвэр гаргаж, эхний ээлжинд Л.Оюун-Эрдэнийгээ Оюутолгойн асуудлаас гаргах ёстой. 
Тэгээд Д.Бямбасүрэн гуай, Ч.Хурц гуай, бүр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүнээ сонсож, дадал туршлагатай улстөрчөөр Засгийн газраа төлөөлүүлсэн нь хамаагүй дээр хувилбар болно. 
Түүхэнд нэрээ яаж үлдээх вэ, Төрийн ордны хананы зургаас хэтрэхгүй Ерөнхий сайд байх уу гэдэг хамгийн их хамаатай асуудал бол энэ.  
Дахин хэлэхэд, Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ дээ. Алдана шүү. Монгол хохирно. 
Бас л буруу тооцоолсон байгаа юм шүү. Анх ЗГХЭГ-ын дарга болоод довтолсоор байгаад "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг "сахал” Д.Эрдэнэбилэгээс булаагаад авчихсан юм. Тэр хүн гэнэдсэн. Төрийн өндөр албан тушаалд "бинго”-доод гарч ирсэн нэг муу бацаанд  дийлдэнэ гэж тооцоогүй нь тодорхой байдаг юм. 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Оюутолгой юу билээ, Л.Оюун-Эрдэнэ хэн билээ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өнөөдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өнөөдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани