Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу Толгойн драм буюу ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТОЛХИЛЦООН

 

Оюу Толгойн драм буюу ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТОЛХИЛЦООН


 

"Оюу Толгой”-н асуудал дээр хөрөнгө оруулагчдын толхилцоо аль хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон, үүнээс шалтгаалаад хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тухай яриа хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид дунд явж эхлэхэд л "Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид хардаж байсан юм. Тэдний хардах нь ч зөв байсан. Хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл тэгш хүртээхгүй атлаа зардал нэмэгдэж, хугацаа хойшлох тухай мэдэгдэхээр ямар ч хөрөнгө оруулагч эргэлзэх нь гарцаагүй. Яг ийм л нөхцөл байдал хоёр жилийн өмнөөс эхэлж энэ жил байдал улам хурцдаад маргаанаа шүүхээр шийдүүлэх дээрээ тулаад байна.


Австралийн цагаар мягмар гарагийн үд дунд "Туркойз Хилл Ресурс” компани нэгэн мэдэгдэл гаргав. Энэ мэдэгдлээр бол "Оюу Толгой” төсөл цуцлагдах нь ямар ч утгагүй бөгөөд Рио Тинто компанийн зүгээс хугацаа хойшилж, бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн асуудал дээр тодорхой байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. Бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн асуудал дээр "Туркойз Хилл Ресурс”-ын хөрөнгө оруулагчид анхнаасаа шүүмжлэлтэй хандаж байсан гэдгийг дээрх мэдэгдэлд онцгойлон дурджээ.


Өөрөөр хэлбэл "Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын сураг чих дэлсэж ирсэн цагаас эхлэн хөрөнгө оруулагчид маргалдсан болж таарч байна. Яахав олон нийтэд мэдэгдсэн нь л дөнгөж саяхнаас болохоос далд уурхайн гэрээ Дубай хотын зочид буудалд үзэглэгдсэнээс хойш маргаан дэгдсэн хэрэг. "Туркойз Хилл Ресурс” бол Рио Тинтогийн 51 хувийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч. "Оюу Толгой” төсөл анх гараанаас гарч байхад хамгийн баяртай байсан нь тэд. Гэхдээ "Туркойз Хилл Ресурс” компани төсөл хэрэгжсэнээс хойш баярлаж байсан удаа үгүй.


Учир юунд вэ гэвэл Рио Тинто компани анхнаасаа Монгол Улсын Засгийн газартай ойлголцож чадаагүйд байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хэд, хэдэн хурал дээр чухам энэ асуудлаас болж бичиг, цаас шидилцэх дээрээ тулж байлаа. Өнгөрсөн 2019 онд УИХ-аас Оюу Толгойн үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулахад хөрөнгө оруулагч талаас буюу "Туркойз Хилл Ресурс”-аас гурав, "Эрдэнэс Оюутолгой” компаниас гурван төлөөлөгч байлцуулан далд уурхайн хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн асуудлыг нягтлахаар болсон. Рио Тинтогоос төлөөлөгч байлцуулаагүй нь нэгэн арван өнгөрөөд байхад "Оюу Толгой” өмнөговьдоо л эргэцсээр байгаатай ч мөн холбоотой. Хөрөнгө оруулагчид "Оюу Толгой” төслийг одоо бүр мөсөн цуцлаад, зогсоож чадахгүй. Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Үнэхээр цуцаллаа гэхэд тэр их хөрөнгө оруулалтын зардлыг Монгол Улсаас нэхэмжилсэн ч өнөөх нь төлбөрийн чадваргүйг тэд ойлгож байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд үүссэн асуудлыг хэлэлцээрийн ширээний ард суугаад нарийн тодорхой болгох байр суурьтай байгааг "Туркойз Хилл Ресурс” компани удаа дараа мэдэгдээд байна.


"Оюу Толгой”-н далд уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор  нэмэгдсэн. Үүнээс ч хойшлох үндэстэй гэж Рио Тинтогоос мэдэгдсэнээс нь  "Туркойз Хилл Ресурс”компанид  ч , Монгол Улсын Засгийн газарт ч ашиггүй. Австралийн алдарт "AFR” сонинд дурдсанаар "Туркойз Хилл Ресурс”, Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто” компанийг бүх талаар шахаж ажиллаж байгаа бололтой. Гэхдээ үүнд Монгол Улсын Засгийн газрын нөлөө, байр суурь ямар байгаа нь тодорхойгүй байна. Далд уурхайн зардал нэмэгдэнэ гэдэг нь мөнгө хэрэгтэй гэсэн үг. Хэдийгээр Туркойз Хилл Ресурс, Рио Тинто хоёул дэлхийд тэргүүлэх компани хэдий ч мөнгө тарьдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Чухам энэ шалтгаанаас болж хөрөнгө оруулагчдын толхилцоон улам хурцадсан.

Одоогоос хоёр сарын өмнө "Рио Тинто” компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал коронавирусээс шалтгаалж нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсан юм. Энэ нь голлох хөрөнгө оруулагч болохын хувьд "Туркойз Хилл Ресурс” компани шүүмжлэлтэй хандаж байсан билээ. Харилцан ойлголцлын санамж бичиг ёсоор бол хоёр тал зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, одоо байгаа зээлийн нөхцөлийн хүрээнд олон улсын зээлдэгч нараас 500 сая ам.доллар нэмж татах зэргийг тусгасан юм. Гэхдээ сүүлд өгүүлдэг энэ бүх ажлуудыг Рио Тинто компани хариуцна. Үлдсэнийг нь "Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэхээр тусгасан юм. Чухамдаа энэ нь л "Туркойз Хилл”-ийн харыг төрүүлсэн хэрэг. Үнэхээр эргэн төлөлтийн хугацаа сунгагдаад, нэмэлтээр 500 сая ам.долларын санхүүжилт татаж чадлаа гэхэд "Туркойз Хилл Ресурс” компани хамгийн багадаа 1.7 тэрбум ам.долларыг хувьцааны санхүүжилтээр татах шаардлагатай болох юм. Гэвч эргэн төлөлтийг сунгах, 500 сая ам.долларыг нэмэлтээр босгох нь хэцүү даалгавар. Даалгавраа хийж чадахгүйд хүрвэл "Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцаанаас босгох хөрөнгө 3.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. "Туркойз Хилл Ресурс”компани  чухам энэ хуваарилалт дээр л маргасан хэрэг.


"Рио Тинто компани Оюу Толгой төслийн гүний уурхайн санхүүжилтэд хандах хандлага нь манай компанийн стратегитай нийцэхгүйгээр барахгүй эргэн төлөлтийн хугацааг сунгах, одоо байгаа зээлийн нөхцөл дээрээ суурилаад 500 сая ам.доллар босгох зэрэг нь эргэлзээ төрүүлж байна” гэж Туркойз Хилл Ресурс компани гаргасан мэдэгдэлдээ онцолжээ.

Том хувьцаа эзэмшигчийн хувьд Туркойз Хилл Ресурс компани зээлийн хүүгийн түвшинг буруулах, урт хугацаанд найдвартай хамтран ажиллахын тулд зээлийн нөхцөлөө сайжруулахыг эрмэлзэж байсан ч сүүлд дурдсан асуудал тэдний эргэлзээг төрүүлж орхижээ. "Оюу Толгой” төслийн ажил өмнийн говьд эхэлснээс хойш "Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчидэд "Рио Тинто” компанийн бодлого таалагдаж байгаагүй. Хөрөнгө оруулагчдын хурал болох бүрд жижиг хувьцаа эзэмшигчид ямар нэгэн байр суурь илэрхийлдэг байлаа. Хэдийгээр жижиг нэртэй боловч Рио Тинто компанид үзүүлдэг нөлөөллийг нь жишиж ярьвал”том” гэж дүгнэж болно.

 

Рио Тинто компани зөвхөн манайд хэрэгжүүлж буй "Оюу Толгой” төслөөс гадна хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг төслүүд нь бүгд л маргаан дагуулдаг учраас жижиг хувьцаа эзэмшигчид тус компанид шүүмжлэлтэй хандаж ирсэн. Хоёр талын маргаан харьяаллын дагуу Канадын Бритиш Колумб мужийн арбитрын шүүх дээр оччихсон, арбитрын ажиллагаа эхэлжээ. Тооцоолол ёсоор бол хоёр талын маргаан шийдэгдтэл 4-5 сарын хугацаа шаардлагатай. Чухам маргаан хэрхэн дэнслэгдэхээс "Оюу Толгой” дээрх хөрөнгө оруулагчдын байр суурь хэрхэх нь шалтгаална. Маргаан яаж ч шийдэгдсэн "Монгол ялна”-чуудын бодож байгаа шиг цуцлагдахгүй гэдгийг "Туркойз Хилл Ресурс” компани аль хэдийнээ мэдэгджээ. Нөгөө талаар 2015 онд байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг "Туркойз Хилл Ресурс” компани эргэн харах хүсэлтэй байгаагаа далдуур илэрхийлээд байна. Учир нь шаардлагатай хөрөнгө босгоход "Туркойз Хилл Ресурс” л ачааны хүндийг үүрэхээр байгаа. Тиймээс "Оюу Толгой”-г хаа хаанаа ашигтай болгохын тулд гэрээгээ эргэн харж ачаагаа эн тэнцүү үүрэлцэх ёстой. Ингэж байж хөрөнгө оруулагч тал ч, Монгол Улсын Засгийн газар ч хожих нөхцөл бүрдэх юм.


Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Оюу Толгойн драм буюу ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ТОЛХИЛЦООН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани