Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

24 настай ерөнхий инженер: "Монгол залуус гаднын зөвлөхгүйгээр гүүр барьж чадна"

Өмнийн цэнхэр говийг өнгөрөгч амралтын өдрөөр зориод ирлээ. Өнгө ижил хувцсаар жигдэрсэн инженерүүд өглөө эрт ажилдаа гарч байна. "Хамаг хөөрхөн залуучууд энд ажилладаг юм биш үү” хэмээн адал явдал хайж яваа дүү бүсгүй шивнэв. Тэд нээрэн нүд хужирлам цог зальтай харагдсан.

 

Өөрөөр гойд зүйл говьд ер үгүй. Өнөө л нүүрс тээврийн уртаас урт дараалал. Нөгөө л үнс шиг бужигнах сул шороо. Нүд, шүд л гялтагнаж үзэгдэх жолоочид. Тэдний зарим нь машиныхаа бүхээгт хоолоо хийж сууна. Өөр бусад нь хөзөр тоглож байгаа харагдана. Өмнөх машины хоёр хоорондоо барилдаж тэдний урд талын машины жолооч харин унтаж буй нь үзэгдэнэ. Хөөрхий эрчүүд урт дараалал, уйт өдөр хоногийг ингэсхийгээд л өнгөрүүлж сууна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нүүрсний тээвэрлэлтийг төмөр замаар хийх тухай монголчууд 10 гаруй жилийн өмнөөс ярьж, төлөвлөж, бүтээн байгуулалт эхлүүлсэн ч 2015 оноос хойш таван жилийн хугацаанд "гацсан”. "Тэр үед л гацаагүй бол, тэгээд төмөр зам баригдсан бол” гэх бодол төрж уртын урт дараалалд зогссон жолооч нарыг хараад санаа алдаж л явлаа.

 

Гэхдээ говьд "овоолсон шороо” алга. Таван жил гацсан бүтээн байгуулалтыг энэ оноос үргэлжлүүлэн 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өмнөговийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрт өнөөдөр бүтээн байгуулалт өрнөж бүгд завгүй ажиллаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 242 дугаар тогтоолоор "Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Компани энэ оны гуравдугаар сарын 1-нээс Тавантолгой-Гашуунсухайт төслийн үндсэн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 240 км төмөр замаас гол замын үеийн эхний 130 км-ыг нь угсарчээ. Энэ бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчин, "Монголын төмөр зам”, УБТЗ, "Тавантолгой төмөр зам”, үндэсний 21 компани, аж ахуйн нэгж, 300 гаруй инженер, мэргэжилтэн, техникийн ажилтан, 1470 гаруй ажилтан гар бие оролцож байгаа. Төслийн захиалагч нь "Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл” ХХК.

 

Энэ зам Монгол Улсад анх удаа тавигдах гэж буй уулзваргүй, нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам гэдгээр онцлогтой. Мөн дотоодын санхүүжилтээр үндэсний аж ахуй нэгжүүд хамтран анх удаа бие дааж төмөр замын томоохон төслийг хэрэгжүүлж буйгаар түүх юм. Хамгийн чухал нь монгол залуучууд гаднын зөвлөхгүйгээр өөрсдөө үндэснийхээ төмөр замыг барьж байна.

 

Улаанбаатар хотын дөрвөн гүүрийг БНХАУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар барьсан. Харин өнөөдөр монгол инженерүүд, монгол залуус өөрсдөө гүүр барьж чаддаг болсныг "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүүр, хоолойн инженер Д.Лхагважав, гүүр хоолойн хийцлэлийн инженер Г.Золжаргал. "Ухаалаг зам” консалтинг ХХК-ийн ерөнхий инженер 24 настай С.Мөнхтамгын ур чадвар, хичээл зүтгэлээс харагдаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замд 27 гүүр баригдаж байгаа бол Гашуунсухайтад 16 гүүр баригдаж байна. Үүний найм нь дам нуруут, үлдсэн найм нь жаазан гүүр.

 

С.Мөнхтамга 16 настайдаа БНХАУ-д зам гүүрийн чиглэлээр суралцаж бакалаврын боловсрол эзэмшсэн. Суралцах хугацаандаа  БНХАУ-ын Жөнжоу хотод байрлах шилэн гүүрийн бүтээн байгуулалтад зургаан сар ажиллажээ. Харин өнөөдөр 24 настай инженер эх орондоо төмөр замын хамгийн урт буюу 450 метр гүүрийн дам нурууг цутгах ажлыг удирдаж байна.

 

 "Ухаалаг зам” консалтинг ХХК-ийн ерөнхий инженер С.Мөнхтамга:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Би Бээжингийн Зам харилцааны их сургуульд бакалаврын боловсрол эзэмшсэн. Одоо Наньжин хотын их сургуульд мастер хамгаалахаар суралцаж буй ч"Ковид-19” цар тахлын улмаас онлайнаар хичээллэж байгаа. Хил нээсэн ч дипломоо хамгаалах л ажил үлдсэн тул буцаж явахгүй.

 

Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын ID105 буюу 450 метрийн урттай гүүрийн ажлыг гүйцэтгэж буй "Ухаалаг зам” консалтингийн ерөнхий инженерээр ажиллаж байна. Одоогийн байдлаар арматур, хүчтгэл, дам нуруу гүйцэтгэлийн ажил явагдаж байгаа. Ирэх долоо хоногоос суурийн ажил, сарын дараагаас угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эх орны чухал бүтээн байгуулалтад оролцож байгаа учраас  маш их хичээн ажиллаж байна” гэж ярив.

 

Ажлын талбайд бусад инженер, удирдлагуудын хамт 68 хүнийг чиглүүлэн ажиллаж буй залуу инженер:

 

"Монголд гаднын компанид ажиллаж туршлага хуримтлуулаад ирсэн чадварлаг инженерүүд олон байгаа. Миний хувьд Жөнжоу хотод байрлах шилэн гүүрийн бүтээн байгуулалтад ажиллаж байсан. БНХАУ үйлдвэрлэгч орон учраас зам гүүрийн хөгжил нь түрүүлж хөгжсөн. Гэсэн ч монголчууд өөрсдөө дам нуруут гүүрийг хийхэд бэрхшээл үгүй болсон. Боловсон хүчин бас технологи нь ч байна.

 

Говь харьцангуй дулаахан ч салхи шуурга нь жаахан хэцүү. "Бодь интернейшнл” ХХК-ийн ХАБ-ын шаардлагаар 12 метр секундээс хүчтэй салхитай үед кранаар өргөлт хийхийг хориглодог. Энэ мэт цаг агаартай холбоотой бэрхшээл л байхаас чадахгүйн асуудал монголчуудад байхгүй” хэмээлээ.

 

Гэр бүлтэй болж амжаагүй ээ гээд инээвхийлэх энэ залуу:

 

"Цаг агаар сайхан байвал 12 сард гүүрийн ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Өнөөдөр шиг сайхан цаг агаартай байвал гялалзуулаад л байна. Бетон цутгалт авах боломжгүй болсон цагт л буугаад гэртээ харина даа” гэсэн нь Монгол залуус Монголдоо ажиллаж, амьдрах сайн цагийн эхлэл, өөдрөг тэмүүллийг мэдрүүлж байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Түүний адил шижигнэсэн, гар нийлсэн олон залуус Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө зүтгэж байна. Нүүрсний экспортын шинэ гарцыг энэ залуус, энэ төсөл, энэ төмөр зам нээнэ.

 

Энэхүү шинэ чиглэлээр нүүрс тээвэрлэвэл нэг жилд 15 сая тонн гэж тооцоход нийт 180 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтойг "Монголын төмөр зам” компани мэдэгдэж байсан. Ингэснээр Хятадын нутагт үлдэх байсан 180 сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо шингээх давуу талтай.

 

"Манай хамгийн гол өрсөлдөгч Австралиас ирж байгаа нүүрс далайн тээврээр тонн тутамд тавхан долларын өртөгтэйгээр орж ирж байгаа. Гэтэл бид автозамаар 32 доллар төлөн тээвэрлэж байна. Хэрэв Монгол Улс төмөр замаа бариад л өгчих юм бол өрсөлдөгчгүй болно” гэж "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлсэн.

 

Удахгүй ирэх өрсөлдөгчгүй өдрүүдийн зүг урагшлаад л байгаарай, залуус аа. Тивд экспорт хүргэх төмөр замыг монгол инженерүүд бүтээж, өндөр хөгжлийн буухиаг зурайлгаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

 

 

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан "Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд багтаан барьж байгуулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийн төсөл УИХ-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганаар батлагдсан.

Хуулийн төслийг ХЗДХЯ, СЯ, УУХҮЯ, АМГТГ, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг боловсруулж, Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-ын чуулганаар нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан ажлын хэсэг байгуулж,  тухайн хууль болон дагалдан гарах хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулав.

Энэхүү хууль батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн болон дагалдах байгууламжийн бүтээн байгуулалтад олон улсын норм, дүрэм, журам, стандартыг гэрээнд заасан хэлээр хэрэглэх, зураг төслийг боловсруулах, баталгаажуулах, зураг төсөлд магадлал хийх, барилгын ажилд хяналт тавих, ашиглалтад хүлээн авахүйл ажиллагааг хөнгөвчлөх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь газрын тосны хэтийн төлөв бүхий талбайд "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулж түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зэрэг эрх зүйн орчин бүрдэж байна.

24 настай ерөнхий инженер: "Монгол залуус гаднын зөвлөхгүйгээр гүүр барьж чадна"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани