Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа

 
 

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа

 

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14 дүгээр захирамжаар "Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа. 
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ц.Анандбазар, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь ажиллах юм. 
 
 
Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш арван жилийн дараа анх удаа Улсын Их Хурал шийдвэр гаргаж, "Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан энэхүү тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгоод жил гаруй хугацаа өнгөрөөд байна.  
Засгийн газарт үүрэг болгосон Монгол Улсын нийтлэг эрх ашиг, эдийн засаг, хөгжлийн асуудалтай холбоотой, өргөн цар хүрээтэй, нэн чухал энэхүү асуудлын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын Их Хурал санаачилга гарган олонх, цөөнхийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ. 
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайханы ахалсан "Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тус ажлын хэсэг өнөөдөр (2021.02.09) анхны хурлаа хийв. 
 
 
2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг дагасан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ”, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө нь Монгол Улсад хохиролтой, монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй гэдэг дээр санал нэгдэн Улсын Их Хурал энэхүү ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хурлын эхэнд тэмдэглэлээ. Шуурхай ажиллах үүднээс ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг танилцуулаад, "Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын заалт бүрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг байгууллаа. 
Дээрх тогтоолын нэгдүгээр заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгойн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолд нийцүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар шийдвэрлэв. Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хоёрдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Дубайн гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн нар ажиллана. Гуравдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгой төслөөс ашиг хүртэх зарчмыг шинээр тогтоох эсэх асуудлыг хариуцах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Алтанхуяг нар ажиллах юм.   
Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах дөрөв дэх заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баярсайхан нар ажиллана. 
 
 
Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот "Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох гаргуулах тав дахь заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Энхтүвшин нар ажиллахаар боллоо. 
Тогтоолын зургадугаар заалт буюу Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах заалтын хэрэгжилтэд хяналт тавих дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Ганибал нар ажиллахаар шийдвэрлэв.  
Оюу толгой гэрээтэй болон тус ордын ашиглалттай холбоотой олон улсын болон дотоодын шүүхийн байгууллага, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар ажлын хэсгийг мэдээллээр хангах дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, С.Ганбаатар нар ажиллана. 
 
 
Дэд ажлын хэсгүүдэд Улсын Их Хурлын Тамгын газар болон холбогдох албан тушаалтнууд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд дэд ажлын хэсгүүд тус бүрийн чиглэлээр санал, дүгнэлт гарган "Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт танилцуулах юм. 
Ажлын хэсгийн хурлын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ажлын хэсгийн гол чиг үүргийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Н.Ганибал нар оролцов. 
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан "Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хувь заяатай холбоотой чухал асуудлаар Улсын Их Хурлын 20 гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон Ажлын хэсэг анх удаагаа байгуулагдлаа. Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, бие даагчдын төлөөлөл орсон  Ажлын хэсэг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах гол зорилгоор ажиллана. Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш арван жил болж байхад анх удаагаа Улсын Их Хурал тодорхой шийдвэр гаргасан нь Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ. Жил, гурван сарын дотор Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэхээр хэрхэн ажилласан бэ гэдэгт Ажлын хэсэг хяналт тавина. Өөрөөр хэлбэл баталсан тогтоолдоо Улсын Их Хурал хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулахаар ажиллана. Шаардлагатай бол Улсын Их Хурлаас тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө” гэв. Тэрбээр мөн Ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийж, ажил үүргээ хуваарилан, дэд ажлын  хэсгүүдээ байгуулсан талаар мэдээллээ.  
Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлэв. Гишүүд, Оюу толгойн гэрээг харилцан үр ашигтай болгох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ энэ ажилд тодорхой үр дүн гаргана гэдгээ хэлсэн юм.  
Төгсгөлд нь сэтгүүлчдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани