Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энэтхэг 30 сая тонн коксжих нүүрс авах сонирхолтой

 

 

Энэтхэг 30 сая тонн коксжих нүүрс авах сонирхолтой

 

"Монголын нүүрс ассосация”-аас Энэтхэгийн "Нүүрс баяжуулах нийгэмлэг”-тэй хамтарч Энэтхэг Монголын нүүрсний хамтын ажиллагаа сэдвээр цахим хурлыг энэ сарын 10-нд зохион байгуулсан юм. "Нүүрс-кокс-ган-хими”  сэдэвт тус хурлаар Монголоос коксжих нүүрс Энэтхэг рүү экспортлох боломж, Энэтхэгийн коксжих нүүрсний зах зээлийн чиг хандлага, тус улсын кокс болон гангийн төсөл, нүүрс баяжуулах асуудлуудыг хөндсөн юм. Энэтхэгийн талаас "Indian Coal Preparation Society”, "Tata steel”, "Cotecna India”, "Talcher Fertilizers”, "Central Institute of Mining and Fuel Research” зэрэг байгууллагууд оролцож илтгэл тавив.

Мөн Энэтхэгээс МонголУлсад  суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга О.Р Мееna, Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа элчин сайд Г. Ганболд  нар оролцжээ. Энэтхэг улс нүүрсний нөөцөөр дэлхийд тавдугаар, хэрэглээгээрээ мөн дээгүүрт явдаг орон. Ирээдүйд хэрэглээ нь улам өсөн нэмэгдэх төлөвтэй. Нүүрсэнд тулгуурласан түлш эрчим хүчний үйлдвэр ихтэй. Иймээс нүүрсийг стратегийн чухал ач холбогдолтой салбар гэж үздэг.

Тус улс геологийн 300 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс 150 орчим тэрбум тонн нь батлагдсан нөөц юм. 2020 онд гадаадаас импортоор 250 сая тонн нүүрс авсан. Үүний 52 сая тонн нь коксжих  нүүрс. Манай улсын хамгийн том зах зээл Хятад улс гэхэд жилдээ 70 орчим сая тонн коксжик нүүрс импортоор авдаг. Тэгэхээр Энэтхэг Хятад улс дэлхийн коксжих нүүрсний том импортлогч.

Энэтхэг 2025 он гэхэд коксжих нүүрсний хэрэглээг 80 сая тонн хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа энэ хурлын үер онцолж байсан. Тус улсын эдийн засаг, бүтээн байгуулалт өсөхийн хэрээр коксжих нүүрсний хэрэглээгээ дотоодоосоо хангах боломжгүй. Учир нь нүүрсний нөөц ихтэй ч агуулга нь үнслэг байдал эрдэс ихтэй тул нэлээн хүнд нөхцөлд баяжуулах шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл манай нүүрсний үнслэг байдал арван хувиас ихгүй байдаг бол эднийх 40-50 хүртэл хувь нь үнслэг аж.

Тиймээс гаднаас коксжих нүүрсээ нэмэгдүүлэх  бодлого барьж байгаа аж. Австрали, АНУ, Канад, ОХУ-аас авах коксжих нүүрсээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсаас авахаа удаа дараа илэрхийлдэг. Энэ хүрээнд 2019 онд хоёр улсын төрийн бус байгууллагууд санамж бичиг байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжиж ажиллана  гэдгээ энэ үеэр тодотгосон.

 

МАНАЙ ГАНГИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ

 

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлэхдээ "Энэтхэг улс Монголын талаас 30 сая тонн коксжих нүүрс импортоор авья гэдэг. Гэвч энэ нь дэд бүтэц тээврийн зардлаас шалгаална. Өнгөрсөн жил зарим судалгааны байгууллага тээврийн зардлыг тооцсон. Гэвч коксжих нүүрсний үнэ өсөлттэй байх үед боломжтой. Үнэ унах тохиолдолд тээврийн зардлаа даахгүй болно. Өөрөөр хэлбэл, ашиг алдагдлын цикль дээр байгаа.

Ирээдүйд өсөн нэмэгдэх коксжих нүүрсний хангамжаа найдвартай болгох зорилт эднийд байна. Манай Түлш эрчим хүчний яам, Энэтхэгийн нүүрс баяжуулах нийгэмлэгтэй хамтран  нэг тонн нүүрсний зардлыг тооцуулахаар явуулсан. Дахин 50 сая тонныг туршилтад явуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Хол газар тээвэрлэх учраас чанартай байх нь чухал. Тиймээс баяжуулах зайлшгүй нөхцөл үүсч байна” гэсэн юм.

Энэ үеэр Энэтхэг, Монголын  баяжуулах үйлдвэрүүд туршлагаа солилцлоо. Сонирхуулахад, Энэтхэгийн хими бордооны "Talcher Fertilizers”компани Хятад улстай хамтран  чанар муу нүүрсээ хийжүүлж химийн метонол, хуванцар, бордоо зэргийг гарган авах төсөл хэрэгжүүлж буй гэдгээ хэлсэн. Мөн Энэтхэгийн гангийн үйлдвэрийхэн Монголын гангийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж ганга гарган авах талаар санал тавьсан байна. Энэтхэгт гангийн үйлдвэрүүд хангалттай ч түүхий эд болох коксжих нүүрсний дутагдалд орох магадлалтай тул манайд хөрөнгө оруулалт хийх сонирхол байгаа гэдэг нь анзаарагдаж байлаа. Монгол нүүрс ассоциаци ийнхүү Хятад, Энэтхэг улстай нүүрсний зах зээлийн талаар цахим хэлэлцүүлэг хийсэн бол цаашид ОХУ, Солонгос зэрэг улсуудтай хэлэлцүүлэг хийж гадаад харилцаагаа үргэлжлүүлнэ гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)


Энэтхэг 30 сая тонн коксжих нүүрс авах сонирхолтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Сауд гоби коэл транс"-ын заргыг шүүхээс БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ болголоо

 Тост, Тосон бумбын нурууг хамгаалах Засгийн газрын шийдвэрийг ...

Өчигдөр, 17:04
Ам.долларын ханш суларч, зэсийн үнэ 4 дэх өдрөө дараалан өсөж байна

 Зэсийн үнэ дөрөв дэх өдрөө дараалан өсөж байна. АНУ-ын Төв банкны ...

Өчигдөр, 14:42
“Оюу Толгой” төслийн хэлэлцээтэй холбоотой асуудлыг ажлын хэсэг ирэх сарын дундуур Засгийн газарт танилцуулна

Ирэх сарын дундуур "Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй ...

Өчигдөр, 14:37
ХБНГУ-ын нүүрсний импорт 2020 онд жилийн дүнгээр 27.3 хувиар буурчээ

 Европт нүүрсний импортоор тэргүүлэгч Герман улс 2020 онд нийт 25.55 ...

Өчигдөр, 12:17
100 сая тоннын нөөц бүхий газрын тосны шинэ орд илрүүлжээ

 Бө Хайн буланд 100 сая тоннын нөөц бүхий газрын тосны шинэ орд ...

Өчигдөр, 10:48
Хятадад газрын тос, байгалийн хийн томоохон орд илрүүлжээ

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын үндэсний оффшор газрын тосны корпорац ...

2021 оны 02 сарын 24, 12 цаг 15 минут
“Хармагтай” ордод хийсэн хайгуулын өрөмдлөгийн дүн эерэг гарлаа

        Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй ...

2021 оны 02 сарын 24, 10 цаг 09 минут
УУХҮЯ: I/01-II/14-нд төмрийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 18 хувиар буурсан

 Монгол Улс 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын 14-ний ...

2021 оны 02 сарын 23, 13 цаг 14 минут
2021 оны 02 сарын 23, 11 цаг 12 минут
“China Shenhua Energy” нүүрсний гарц өссөн гэж мэдээлснээр хувьцааных нь ханш 6 хувиар өсөв

 БНХАУ-д нүүрс олборлолтоор тэргүүлэгч "China Shenhua Energy” ...

2021 оны 02 сарын 23, 09 цаг 32 минут
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" 9 тэрбум ам.долларын ногдол ашиг тараана

 Манай улсын Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" ...

2021 оны 02 сарын 22, 16 цаг 27 минут
Reuters: “Рио Тинто” Монголын Засгийн газрын саналыг хүлээн авахад бэлэн

  Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто” компани ...

2021 оны 02 сарын 22, 12 цаг 27 минут
АНУ-д нэн ховордсон амьтныг эсийн аргаар хувилжээ

 ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын эрдэмтэд устаж үгүй болж байгаа хар ...

2021 оны 02 сарын 22, 12 цаг 10 минут
"Рио Тинто" 9 тэрбумын ногдол ашиг хуваарилна

  Манай улсын Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" ...

2021 оны 02 сарын 22, 10 цаг 31 минут
Судлаач Ганаа: “Rio Tinto"-гийн мэдээг тойрсон тэнэг маргаан

Уг нь би энэ бичвэрийг бичнэ гэж бодоогүй юм. Гэтэл сүлжээнд жиргээгээр ...

2021 оны 02 сарын 22, 10 цаг 21 минут
NASA-ийн робот станц Ангараг гарагт газардаж, эхний гэрэл зургуудаа илгээлээ

 АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн судалгааны робот станц ...

2021 оны 02 сарын 19, 17 цаг 39 минут
Ам.долларын ханш чангарч, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөнөөр алтны үнэ буурав

 Алтны спот үнэ долоо дахь өдрөө дараалан унаж байна. Энэ нь 2018 оны ...

2021 оны 02 сарын 19, 17 цаг 18 минут
Аж үйлдвэрийн салбар 415.9 тэрбум төгрөгөөр өслөө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан ...

2021 оны 02 сарын 19, 17 цаг 11 минут
Эдийн засгийн сэргэлт эрчимжиж, эрэлт өссөнөөр зэсийн үнэ тонн нь 8500 ам.доллар давлаа

 Эдийн засгийн эрэлт эрчимжиж байгаа энэ үед зэсийн үнэ өсөж, тонн нь ...

2021 оны 02 сарын 19, 17 цаг 06 минут
2021 оны 02 сарын 19, 16 цаг 57 минут
СЯ: Ирэх оны төсвийн орлогын 26 орчим хувийг уул уурхайгаас төвлөрүүлэхээр тооцоолсон

Засгийн газар ирэх онд уул уурхайн салбарын орлого анх удаа 3.4 их наяд ...

2021 оны 02 сарын 19, 16 цаг 49 минут
Замгүйн улмаас заменд суух монгол нүүрс

БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаас хойш Хятадын ...

2021 оны 02 сарын 19, 16 цаг 28 минут
Нэг баррель “Brent” нефтийн үнэ 65 ам.долларыг давлаа

    Нэг баррель "Brent” загварын газрын тосны үнэ 2020 оноос ...

2021 оны 02 сарын 19, 14 цаг 12 минут
Европ руу экспортлох 70 бүтээгдэхүүний жагсаалтыг дэмжихийг хүслээ

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол ...

2021 оны 02 сарын 19, 13 цаг 53 минут
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-9

Монгол Улсын төрийн тахилгат 10 хайрханы нэг нь их говийн үзэсгэлэнт ...

2021 оны 02 сарын 19, 13 цаг 14 минут
Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй

 ВАШИНГТОН. /CNN/. Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас ...

2021 оны 02 сарын 19, 12 цаг 59 минут
Батлагдсан вакцин бус баталгаагүй мэдээлэл аюултай

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 23-наас ...

2021 оны 02 сарын 19, 00 цаг 12 минут
БНХАУ 2020 онд Монголоос импортолсон коксжих нүүрсний хэмжээ 29 хувиар буурсан

      Өнгөрсөн 2020 оны эхний 11 сард БНХАУ-ын Монгол ...

2021 оны 02 сарын 18, 16 цаг 24 минут
Оюутолгойн асуудлыг хариуцсан 20 гишүүнтэй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр захирамж гаргаж Оюутолгой ордын ...

2021 оны 02 сарын 18, 15 цаг 42 минут
Төмөр замын осол дахин гарч ГУРВАН ВАГОН замаас гарч галт тэрэгтэй мөргөлджээ

 Шинийн нэгний өдөр буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнө Улаанбаатар ...

2021 оны 02 сарын 18, 13 цаг 55 минут
Австралийн дархан цаазат газрыг сүйтгэсэн Рио Тинто-Оюу толгойн хэрэг юу болов оо?

  1. Эх орны минь байгаль уул усыг болон Үнэт түүхийн соёл ...

2021 оны 02 сарын 18, 12 цаг 22 минут
Антарктидаас шинэ амьд биет илрүүлжээ

 Эрдэмтэд Антарктидын мөсөн тавцангийн (900 метрийн гүнд) ёроолоос ...

2021 оны 02 сарын 18, 11 цаг 51 минут
Г.Тэмүүлэн: Газрын тосны эрэл хайгуул хийж буй аж ахуйн нэгжийг дэмжих асуудлыг хөндөнө

 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд "Газрын тосны ...

2021 оны 02 сарын 18, 11 цаг 20 минут
Бодит бус боломж амласан заруудад хууртахгүй байхыг уртын тээвэрчдэд анхаарууллаа

  Сүүлийн үед өндөр цалин, урьдчилгаатай тээвэрт тээврийн ...

2021 оны 02 сарын 17, 16 цаг 00 минут
Зэсийн үнэ тонн нь 8393.50 ам.доллар болоод байна

 Компаниудын хувьцааны ханш өсөж, ам.долларын ханш суларснаар зэсийн ...

2021 оны 02 сарын 17, 15 цаг 59 минут
2021 оны 02 сарын 17, 10 цаг 14 минут
Энэтхэг 30 сая тонн коксжих нүүрс авах сонирхолтой

      "Монголын нүүрс ассосация”-аас Энэтхэгийн "Нүүрс ...

2021 оны 02 сарын 17, 09 цаг 51 минут
Зэсийн үнэ 2012 оноос хойших дээд түвшинд хүрлээ

      Компаниудын хувьцааны ханш өсөж, ам.долларын ханш ...

2021 оны 02 сарын 16, 18 цаг 14 минут
Л.Наранбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулга Гашуунсухайтын төмөр замын ажлыг зогсоосон

Уул уурхайн инженер-эдийн засагч Л.Наранбаатар Тавантолгойд барих ёстой ...

2021 оны 02 сарын 10, 20 цаг 05 минут
2021 оны 02 сарын 10, 16 цаг 41 минут
Reuters: “Оюу Толгой” төслийн гэрээг шинэчлэх саналыг МУ-аас илэрхийлсэн

"Оюу Толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн ...

2021 оны 02 сарын 10, 11 цаг 56 минут
“Түмний байр”-ын С.Мөнхбат Асгатын мөнгөний ордыг худалдаж авах уу?

  Орон сууцанд орох боломжгүй иргэдийг орон сууцжуулах "Түмний ...

2021 оны 02 сарын 08, 17 цаг 50 минут
2021 оны 02 сарын 08, 10 цаг 07 минут
FT: Монгол Улс уурхайн гэрээг цуцлахын тулд Риогоос дэмжлэг эрж байна

  Монгол Улсын Засгийн газар говьд байх 6.75 тэрбум ам.долларын ...

2021 оны 02 сарын 08, 09 цаг 49 минут
Монголд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-Д Б.Болд

      "...Алтан дээр суусан гуйлгачин” гэж биднийг аль ...

2021 оны 02 сарын 05, 09 цаг 27 минут
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 1,9 сая тонн нүүрс борлуулав

 "Эрдэнэс-Тавантолгой” ХКэнэоны нэгдүгээр сард 308 тэрбумтөгрөгийн ...

2021 оны 02 сарын 04, 18 цаг 29 минут
24 настай ерөнхий инженер: "Монгол залуус гаднын зөвлөхгүйгээр гүүр барьж чадна"

Өмнийн цэнхэр говийг өнгөрөгч амралтын өдрөөр зориод ирлээ. Өнгө ижил ...

2021 оны 02 сарын 04, 10 цаг 46 минут
Б.Жонсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар уулзалт хийнэ

 НЬЮ-ЙОРК. /TASS/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уур амьсгалын ...

2021 оны 02 сарын 03, 10 цаг 09 минут
Хятадын зах зээл дэх Монголын нүүрсний орон зай

  "Нүүрсний зах зээл 2021” сэдэвт  Монгол, Хятадын цахим ...

2021 оны 02 сарын 03, 09 цаг 33 минут
2021 оны 02 сарын 02, 13 цаг 26 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани