Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-9

Монгол Улсын төрийн тахилгат 10 хайрханы нэг нь их говийн үзэсгэлэнт
 
Говь гурван сайхан  уул. Түүнийг тойрсон бүс нутаг өмнийн говийн  байгалийн үзэсгэлэн, баялгийн "баян бүрд” цогцолсон газар юм. Тогтоцыг нь авч үзвэл Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос  баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх гурван том нуруунаас бүрдэж,  Баянхонгор аймгийн Баянлиг, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Баяндалай, Хүрмэн сумын нутгийг дамнан оршдог. Хамгийн өндөрлөг цэг нь  Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метрт оршдог. Алдарт Ёлын ам энэ ууланд байдаг.  2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Төрийн тахилгат уул болгосон. Үүнээс өмнө буюу 1993 онд баруун тийш  Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2.694.307 га талбайг хамруулан баталгаажуулсан байдаг. Хавар, намартаа хамгийн үзэсгэлэнтэй байдаг гэлцдэг энэ газарт дөрөвдүгээр сарын сүүлчээр бүйлс \монгол сазура\ цэцэглэж, аргаль янгирын сүрэг бэлчиж байдаг. Ойр орчинд нь Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Бүгийн цав, Гурилын цав зэрэг үлэг гүрвэлийн хамгийн баялаг олдвор олдсон  газруудтай. "Улаан ном”-д орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Ёлын ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газруудад  сүүлийн жилүүдэд аялал жуулчлал  хөгжиж байна.
Тус нутаг архелиогичдын  сонирхлыг эртнээс татсан, тодруулбал  1922-1925 онд  Р.Ч.Эндрюсийн удирдсан экспедиц  Хаалганаас Өргөө, Мишиг гүн, Сайн ноѐн ханы өргөө, Таацын Цагаан нуур Бага Богд, Говийн Алтайн нурууны Гурван сайхан, Баянзаг, Сайр-Ус хаалган, 1923 онд Хаалган, Баянзаг, Таацын цагаан нуур, Бага Богд, Хаалган, 1925 онд Хаалган, Баянзаг, Орог нуур, Их Богд, Баянзаг, Хялга, Хөх хотын замаар, Борзон гэсн замаар  аялсан байдаг. 1940-өөд оноос, Монголын анхны үндэсний археологичид гадаадын судлаачидтай хамтарсан болон бие даасан судалгаануудыг хийж , 1957 онд Х. Пэрлээ Өмнөговь аймгийн Долоон, Цогтцэций, Аргалант, Номгон, Ханхонгор, Мандал-Овоо сумдад хайгуул судалгааны ажил хийж гүйцэтгэсэн  түүхтэй. Монголын үеийн  булш бунхан олонтойн дээр хожмын судлаачид  Гурван сайханы нурууны хойд болон өмнөд талаас олон арван чулуун зэвсгийн дурсгал илрүүлсэн байдаг. Сүүлд Оюутолгойн санхүүжилтээр хийсэн соёлын өвийн судалгааны тайлан гарсан ч тоймтой зүйлүүд дурдаагүй. Харин "Говьд аялал жуулчлал хөгжүүлэхэд учир дутагдалтай”  гэсэн мессэж өгөхөд түлхүү чиглэсэн санагддаг. Үүнтэй санал нийлэхгүй хүн байхыг үгүйсгэхгүй, дээрх тайланг үзье гэвэл цахим орчинд нээлттэй байгаа нь олзуурхууштай. 
 
Сүүлийн 10 гаруй жил говийн  үзэсгэлэнт байгаль эрсдэлд орж,  усны нөөцгүй болох аюул нүүрлэсэн. Оюутолгойн ордыг ашиглах болсноор гүний усны нөөц шавхагдахад хүрч, Тавантолгойн нүүрс  тээврийн зам байгаль орчныг доройтуулж байгаа талаар судлаачид бишгүй дуугарсан. Хамгийн сүүлд өнгөрсөн онд Өмнөговь аймгийн төвд усны асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Харамсалтай нь эрх баригчид үл тоомсорлож, зөвхөн аймгийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид энэ хэлэлцүүлгийг санаачилж ач холбогдол өгсөн байдаг. Тавантолгойн замыг сайжруулах асуудал бол мөнхийн сэдэв болж, үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд очоод ч асуудлыг нэгмөр шийдэж чадалгүй явж ирсэн.
 
 
 
Газар нутгийн онцлог, байгалийн баялаг, түүхийн чухал олдворуудын  талаар  дээр товч дурдсанаас  энэ бүс нутгийг яагаад  хамгаалах ёстой вэ. Дархан цаазат, байгалийн цогцолбор газрыг бүрэн бүтэн байлгаж, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх ёстой гэсэн санаа бага ч гэсэн ойлгогдож буй болов уу. Мөн тахилгат уулаа тахиж шүтэж чадахгүй  баялгийн шунахай наймаачдын гарт өгч ирсэн Монгол төрийн эмгэнэл  энд бугшиж, байгаль хамгаалагчийн аминд хүрсэн жигшүүрт явдлыг монголчууд мартах учиргүй юм.
 
 
 
 
Тус уулыг төрийн тахилгат болгосон Ерөнхийлөгчийн зарлиг, тусгай хамгаалалттай цогцолбор газар болгосон Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүдийг зөрчиж  их говийн баян бүрд,  дэлхийд нэн ховор ургамал, амьтны аймаг бүхий  эко системийг сүйтгэн "Сауд  гоби коэл транс” хэмээх компани олборлолт явуулж ирсэн түүхтэй. Энэ бол Монголын төр төрийн тахилга, байгалийн цогцолбор газарт авсан гэх нэрээр ард түмнээ төөрөлдүүлж уул уурхайн олз ашиг хайгчдын гарт өгч мөнгө хүүлж ирсний бас нэгэн жишээ. "Сауд  гоби коэл транс”-ын лицензийг  цуцлуулахаар  өмнийн говийнхон, иргэний хөдөлгөөнүүд, байгаль хамгаалагчид олон жил тэмцсэн. Эцэст нь зөвшөөрлийг хүчингүй болгож улсын тусгай хамгаалалт авах шийдвэрийг төр, засгаас гаргуулж чадсан. Ингэснээр Говь гурван сайхан уул, Тост, Тосон бумын нуруу бүрэн хамгаалагдаж чадсан уу гэдэг асуултад  нутгийн иргэд " БНСУ-ын хөрөнгө оруулалттай "АГМ майнинг” хэмээх компани  олборлолт явуулсаар байгаа гэх хариултыг  өгч байв. Энэ  компани  тус аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны  Алтан уул орчимд  МV-014917 дугаартай Торомхон, МV-017452 дугаартай Ямаан усны хярын алтны үндсэн орд, МV-020519 дугаартай Тамгатын зэс, цайрын орд (Шанд I)  гэсэн 3-4 ашиглалт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байв. Алтан уул бол хэзээнээсээ алтны нөөц ихтэй гэж яригддаг.  Тост, Тосон бумбын нуруу  бол байгалийн нөөц газар, Говь гурван сайхан дархан цаазат газрын зааг дахь  монгол орны говийн гайхамшигуудын нэг Нэмэгтийн хөндийн эхэнд оршдогоороо онцлог. Гэтэл төр, засгийн хараа хүрэхгүй, нутгийн удирдлагуудын мэдэл хүрэхгүй, байгаль хамгаалагчид нь ус балгасан мэт дуугарахаа байсан тул иргэд, малчид гарын үсэг цуглуулж тэмцсээр өнгөрсөн  намар \2020.9.4\  Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын тушаалаар тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тус компанийг шалгасан ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтын дагуу байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан болохыг тогтоосон байдаг. Энэ явдлаар говийнхон болоод монголчууд "одоо болчихлоо” гээд сэтгэл амарч бас болохгүй юм. Лицензээ цуцлуулсан уул уурхайн компаниуд эргээд шүүхийн шатанд асуудал тавьдаг. Их төлөв зөвшөөрлийг нь сэргээсэн шийдвэрүүд гардаг. Шүүх нь хүртэл худалдагдсан, бүлэглэлд үйлчилдэг тогтолцоонд бид амьдарч байна. Тиймээс Говь гурван сайхан уулын орчим дахь  ашигт малтмалын лиценз авсан компаниуд улс төрийн нөхцөл байдал,  өөрсдөд ашигтай үеийг хүлээж  байгаад "амилах”-ыг үгүйсгэхгүй.
 
 
 
"Төрийн тахилгат уулганд олгосон лицензүүд” сэдвийн хүрээнд бид зарлигаар дархлагдсан 10 уул бүрэн бүтэн байж чадаж байна уу гэдэг асуудлыг хөндөн бичиж ирсэн юм. Харамсалтай нь монголчуудын тахилга шүтээн болсон уулс дотор ухуулж төнхүүлээгүй, сэв суугаагүй нэг ч хайрхан алга.
 
 
 
Харин ч тахилгат уул, тусгай хамгаалалтад авсан нэрээр иргэдийн тархийг угааж, анхаарлыг нь сулруулж байгаад араар нь эрх баригчид ашигт малтмалын лицензийн наймаа хийдэг, олз ашиг хайдаг нь харагдаж байгаа юм. Ухах юм бол тахиад яах юм бэ, тахилга шүтээнээ сэвтээхгүй байж чадахгүй юм бол төр гэж  тоглох  хэрэг байна уу. Төр нь төр шиг, зарлиг нь зарлиг шиг болсон цагт л байгаль орчныг хамгаалах  шийдвэрүүд нь   хэрэгжиж магадгүй.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-9
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өнөөдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани