Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Сауд гоби коэл транс"-ын заргыг шүүхээс БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ болголоо

"Сауд гоби коэл транс"-ын заргыг шүүхээс БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ болголоо

 

Тост, Тосон бумбын нурууг хамгаалах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байх Тост, тосон бумбын нуруунд уул уурхайн чиглэлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг 2019 онд гаргасан билээ. Эдгээр компанийн нэг "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн MV-017038, MV-019036 дугаар тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны наймдугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын захирамжаар цуцалсан байдаг.   

Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархууд Монгол төрийн хуулийг их зөрчиж байна. Уул усыг хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд газар нутгаа хамгаалж, уйлаад ярьж байна. Тэд байгалийнхаа эко систем, онгон дагшин байгалиа хамгаалж тэмцэж байна. Төрөөс юу ч гуйгаагүй. Ард түмэн нь газраа ухуулахгүй гээд байхад яагаад ухаад байдаг юм. Анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байна. Тэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хэд, хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж, ханадаггүй шунал вэ. Тэр "Сауд Гоби Коэл транс” компанийн лицензийг хуурамчаар үйлдсэн байна. Багийн Иргэдийн төлөөлөгчийн хурал хуралдаж тогтоол, шийдвэрээ гаргах ёстой байтал хуралдуулаагүй гарын үсэг зураад салбар яам руу нь явуулчихсан байна. Хууль зөрчиж ашигт малтмалын зөрчлийг олгосон байна. Үүнийг цагдаа, тагнуулынхан хэрэг үүсгэж шалга” хэмээн ярьж байлаа.

 Харин хоёр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан "Сауд Гоби Коэл транс" компани Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандан 130 тэрбум төгрөг Засгийн газраас нэхэмжлээд байсан юм. Тэгвэл "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2021 оны 1 дүгээр сарын 27-нд хэлэлцээд, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулбал, "Сауд гоби коэл транс” ХХК  2018 оноос олборлолт хийж эхэлснээр Тост, Тосон Бумбын нуруу буюу говь нутгийн дэлхийд данстай байгалийн давтагдашгүй өв онгон дагшин байдлаа алдах аюулд бүрэн орсон юм. Тиймээс нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран үе шат дараатай, уйгагүй тэмцэж, үр дүнд нь төрийн сонорт хүргэж чадсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн уурхайд газар дээр нь ажиллаж, "Сауд гоби коэл транс" ХХК MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд хортой нөлөөлж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тухай дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлж байв.

Улмаар нэгэнт хууль, журам зөрчсөн үйлдэл нь нэгэнт ил болсон үйлдлүүдийг хэлэлцэж, байгаль, экосистемийг хамгаалан үлдэх жишиг шийдвэрийг тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр удирдуулсан Засгийн газар гаргасан юм.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 14-ний өдөр Тост, Тосон Бумбын нурууг БҮХЭЛД НЬ улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг гаргасан нь Тост, Тосон Бумбын нурууны газар орныг, ан амьтдыг, иргэдийн амьдрах орчныг, уух уусыг "амьд” хэвээр нь амжиж авч үлдсэн шийдвэр болсон юм.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр "Сауд гоби коэл транс” ХХК-ийн  MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан билээ.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран  хяналт шалтгалтыг эхлүүлж, MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж буй "Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайн ам, техникүүдийг лацдаж, 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс үйл ажиллагааг зогсоосон. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д   заасныг үндэслэн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн, орон нутагт хүлээлгэн өгөхийг  "Сауд гоби коэл транс” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож байв.

Харин тус компани Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандаад зогсохгүй, шүүхийн шийдвэр гарах хүртэл нөхөн сэргээлт хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан бол нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр Тостын нурууг хамгаалсан төрийн шийдвэрийг дахин баталгаажуулаад байна.

 
https://news.zindaa.mn/3ls6
"Сауд гоби коэл транс"-ын заргыг шүүхээс БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ болголоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани