Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-10: Алтай Таван Богд

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-10: Алтай Таван Богд

 

Монгол орны дээвэр болсон  хамгийн өндөр уул, эртний хүний  мөр олдсон  түүхийн дурсгалт, байгалийн цогцолбор  газар, Төрийн тахилгат  Алтай Таван Богд хайрханд алтны эрэлчид эзэн суух эрхээ хэдийнэ  дархалжээ.
Алтай Таван Богд уул Баян-Өлгий аймгийн  Улаан хус, Цэнгэл сумын заагт оршдог. Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдорж  2012 онд зарлиг гарган   төрийн тахилгатай болгож дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар болсон. 1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолбор газрыг  улсын хамгаалалтанд авсан байдаг. Гэтэл  тахилгат хайрханы тэргүүн  бэлд 2003.63 га талбайд  "Эс Жи групп” хэмээх  компани  2018 онд алтны хайгуул олборлолтын   зөвшөөрөл авсан байдаг. Мөн "Цэцэ Гоулд Ресус” гэх компанид   Цэнгэл сумын  Бор бургацын аманд  14484. 58 га газарт геологийн хайгуул хийх зөвшөөрөл олгосон асуудал ч хөндөгддөг.
"Эс Жи групп”-ийн  авсан MV-021083  тоот лицензийн талбайд  50 гаруй   айлын  өвөлжөө орсон тул малчдын төлөөлөл   эсэргүүцээд  дийлээгүй. Түүнээс гадна Ногоон дарь эхийн хад, Сүүн гол, Шар гол зэрэг өвөрмөц тогтоцтой газрууд,  эртний  булш, бунхан  багтсан  асуудлыг нутгийн иргэд орон нутгийнхаа удирдлагуудад тавиад  шийдэгдээгүй.  Сумын дарга  нь аймгийн дарга нартай хуйвалдан  иргэдийн шаардлага, хүсэлтийг зохих газар нь явуулахгүй дарагдуулсан. Орон нутагт засаглаж байсан улс төрийн намын бүлэглэл, нутгийн удирдлагууд  асуудлыг шийдэж өгөхгүй  байсан тул  нутгийн иргэд өнгөрсөн намар Төрийн тэргүүнд хүсэлт тавьж байв.
"Эс Жи групп” уг лицензийг  хууль, журмын дагуу авсан гэдэг. Гэтэл тэр нь  бодит байдалд өөр байгаа юм. Малчдын эрх ашиг,  түүхийн  дурсгал, дэлхийд танигдсан хаан уул,  төрийн тахилгат  хайрханы  бүрэн бүтэн байдал гээд яривал маш олон зөрчил тэнд үүсээд буй. Тухайлбал, уул уурхайн компаниуд  Сүүн гол, Ховд голын эргээр хайгуул,  олборлолт хийж, усны  сав газрыг хөндсөн. Ойр хавийн  ан амьтад  дүрвэн  дайжсан. Хайгуул хийж байгаа газарт   нь хүн шороонд дарагдаж нас барсан ч хэргийг нуун дарагдуулсан гэх мэдээллүүд дуулддаг. Цэнгэл сумын  газар нутгийн нэлээд хэсэг нь Монгол Алтайн уулсын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг. Сумын иргэдийн хүсэлт шаардлагаар ч багагүй хэмжээний газар нутгийг 2008 онд сумын ИТХ-ын тогтоолоор тусгай хэрэгцээний газар болгож, хамгаалалтад авчээ. Гэтэл тусгай хэрэгцээнд авсан газар нутагт сумын ИТХ болон багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэргүйгээр аймгийн ИТХ-ын дарга нь  дур мэдэн тогтоол гаргаж геологийн хайгуул хийх, ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон асуудлыг иргэдийн зүгээс гаргаж  тавьж байсан юм.
 
 
 
Монгол Улс зарлигаар дархалсан тахилгат уулсаа бүтэн байлгах уу, уул уурхайг шүтсэн алтны эрэлчдийн эрх ашгийг "дархан” байлгах уу.
 
 
 
Хамгийн гол нь иргэдийн гомдол, хүсэлтийн мөрөөр ямар шийдвэр гаргасан нь одоо болтол тодорхойгүй. Одоогоор "Цэцэ Гоулд Ресус”, "Эс Жи групп”-д хууль дүрэм сануулсан, БОАЖЯ, АМГТГ-аас ажлын хэсэг гарч бодит байдыг  шалгасан,  зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, цуцласан эсэх талаар  ямар ч мэдээлэл алга.
Байгаль орчны судалгаа, дүнгээс үзвэл Алтай Таван Богд орчмын нутаг, цогцолбор газарт олон гол  ус ширгэсэн, байгалийн доройтолд орсон гэх мэдээллүүд бүртгэгджээ. Уул уурхайн компаниуд эрэг орчмыг нь ухаж төнхөж буй Ховд гол гэхэд л  Монгол Алтайн оргил Таван Богдын зүүн өмнөд хажуугийн мөсөн голоос  эх авч 516 км урсан Хар-Ус нуурт цутгадаг. Ховд голын сав газар Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай, Өлгий, Бугат, Ногооннуур, Алтанцөгц, Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Буянт нийт 14 сумдын нутгаар дайран урсдаг. Сүүлийн 10 жилийн байдлаар Ховд голын сав газрын 60 орчим хувийг эзлэх Баян-Өлгий аймгийн нутагт 313 гол, 1215 нуур тоологдсоноос 179 нуур, 21 гол горхи, 73 булаг шанд ширгэжээ.  Ховд голоос  эх авдаг Даян, Хотон, Хурган нуурын орчимд 1970-1988 он хүртэл хөрөө рам ажиллаж олон жил ихээхэн хэмжээний мод бэлтгэж байсны улмаас шинэсэн ойн нөөц хомсдож хуурайшилт, цэвдэгийн хайлалт нэмэгдэх гол үндсэн шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн  дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн  хам нөлөөгөөр  өндөр уулын мөнх цас, мөсөн гол, цэвдэг, намаг зэргийн талбайн хэмжээ багассан  тул  голуудын урсацын хэмжээ багассан гэсэн судалгаа байдаг. Үүн дээр хариуцлагагүй уул уурхай нэмэгдвэл бүс нутгийн байгаль орчны доройтол улам газар авна. Иймээс уул уурхайг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг  тус нутагт өнө удаан жил оршин амьдарч ирсэн уугуул иргэд хүсч байгаа юм.
Монгол Улс зарлигаар дархалсан тахилгат уулсаа бүтэн байлгах уу, уул уурхайг шүтсэн алтны эрэлчдийн эрх ашгийг "дархан” байлгах уу. Энэ асуултад Монголын төр нэг мөр хариулт өгөх цаг хэдийнэ болжээ. "Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” цуврал нийтлэлээр бид энэ асуудлыг хөндөж   Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгатай  болгосон  10 уул, түүнийг тойрсон  цогцолбор   газарт олгосон лицензийн мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Ухах юм бол  тахиж яах юм бэ. Тахих юм бол ухаж  болно гэж үү?!
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-10: Алтай Таван Богд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюутолгойн гэрээг сайжруулах ТҮР ХОРОО бүрэлдэхүүнээсээ эхлээд унаж мэднэ

 -Монгол Улс Рио Тинтогийн эсрэг "мөрөөдлийн баг”-аа илгээв- ...

Өчигдөр, 12:26
Засгийн газар Риотинтогийн эсрэг гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргана

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж ...

2021 оны 04 сарын 21, 15 цаг 44 минут
Хэлэлцээ бус СӨРӨГ нэхэмжлэлээр Оюутолгойн "зовлон" шийдэгдэх үү?

    Өнөөдөр /2021.04.21/ Засгийн газрын ээлжит ...

2021 оны 04 сарын 21, 13 цаг 06 минут
2021 оны 04 сарын 21, 11 цаг 42 минут
2021 оны 04 сарын 21, 11 цаг 35 минут
2021 оны 04 сарын 21, 09 цаг 26 минут
Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй байна

      "Зууны мэдээ” сонин "Голомт капитал” үнэт цаасны ...

2021 оны 04 сарын 21, 09 цаг 04 минут
Монголын уул уурхайн салбарт 1600 гадаад иргэн ажиллаж байна

 Манай улсад 2021 оны эхний улирлын байдлаар гадаадын 89 улсын 4.4 ...

2021 оны 04 сарын 20, 15 цаг 33 минут
2021 оны 04 сарын 20, 13 цаг 07 минут
Монгол Улс дөрөвдүгээр сарын байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолжээ

   Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж ...

2021 оны 04 сарын 19, 17 цаг 57 минут
Зэсийн баяжмалын экспорт 25.9 сая ам.доллароор БУУРЧЭЭ

    Үндэсний статистикийн хорооноос өгч буй мэдээллээс ...

2021 оны 04 сарын 19, 11 цаг 38 минут
“Газпром” компани Монголоор дайруулах хийн хоолойн маршрутаа зураглан гаргажээ

      Монголоор дамжин Хятадад хүрэх "Союз Восток” хийн ...

2021 оны 04 сарын 16, 16 цаг 04 минут
Дизель түлш тээвэрлэж явсан том оврын авто машин замын хажуу руу унаж, гурван тонн түлш асгарчээ

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик чиглэлийн ...

2021 оны 04 сарын 16, 13 цаг 36 минут
Хэлэлцээ: “Рио Тинто”-д эргэлзэх шалтгаан байна

      Оюутолгой төсөл, хамтын  гэрээнд Монголын ...

2021 оны 04 сарын 15, 11 цаг 17 минут
Хүлээлт дагуулсан ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” ...

2021 оны 04 сарын 15, 10 цаг 54 минут
Нүүрс болон баяжмалын экспортын хэмжээ огцом буурав

     2021 оны гуравдугаар сард "Оюутолгой” компанид ...

2021 оны 04 сарын 14, 12 цаг 17 минут
Хятадын импортод нөлөөлсөн Монгол нүүрсний таатай ирээдүй

      БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас тус улсын ...

2021 оны 04 сарын 14, 09 цаг 05 минут
Монголын нүүрс моод болох цагсан

    БНХАУ-Австралийн харилцаа улам дордож, нүүрсний ...

2021 оны 04 сарын 13, 15 цаг 22 минут
Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв

      Монголын Засгийн газар,  Оюутолгойн хөрөнгө ...

2021 оны 04 сарын 13, 09 цаг 38 минут
"ОЮУ ТОЛГОЙ"-Н ХЭЛЭЛЦЭЭ: Татвар, зардлын хувь, зээлийн хүүг бууруулна

 Олон жилийн дараа Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ...

2021 оны 04 сарын 12, 15 цаг 37 минут
2021 оны 04 сарын 12, 14 цаг 44 минут
Балтын хуванд үл мэдэгдэх байгалийн антибиотик илэрчээ

 АНУ-ын судлаачид Балтын хувны бүтэц, найрлагыг судлах явцад дотор нь ...

2021 оны 04 сарын 12, 13 цаг 07 минут
Газрын тос дамжуулах хоолой барих төсөлд 20 компани оролцох хүсэлтээ ирүүлжээ

 Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам олон улсад нэр хүнд ...

2021 оны 04 сарын 12, 12 цаг 51 минут
ЦУВРАЛ 1 I Таван голыг “тамлахаар” ирсэн “Мон Ураниум Ресурс” ХХК-ийг Эрдэнэцагааныхан эсэргүүцэж байна

Монгол орны зүүн хязгаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны тал нутагт хүн ...

2021 оны 04 сарын 12, 11 цаг 44 минут
Гашуунсухайт боомтоор өдөрт 20 машин гарч байна

 Гашуунсухайт-Ганц мод боомтоор өдөрт дунджаар 20 машин нэвтэрч буй ...

2021 оны 04 сарын 12, 11 цаг 16 минут
2021 оны 04 сарын 12, 10 цаг 44 минут
“Туркойз Хилл Ресурс”, “Рио Тинто” хоёр хэлэлцээ угтан ТОХИРОЛЦЛОО

    Монголын Засгийн газрын Ажлын хэсэг Улаанбаатарт ...

2021 оны 04 сарын 12, 10 цаг 16 минут
Cент-Винсент арлын галт уул дэлбэрчээ

 КИНГСТАУН. /BBC/. Карибын тэнгисийн Сент-Винсент арал дээр ...

2021 оны 04 сарын 12, 10 цаг 07 минут
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

 Иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас 25 удаа шар өвсний ...

2021 оны 04 сарын 08, 15 цаг 00 минут
Оюутолгойн хэлэлцээр: Хожил хоёр тийшээ

      Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагч ...

2021 оны 04 сарын 08, 10 цаг 03 минут
“Рио Тинто”-гийн “дургүй” Валютын хуулийг УИХ гурван жил гацаав

2018.6.19. Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд ...

2021 оны 04 сарын 07, 11 цаг 55 минут
“Баганат Өргөө” компани цэвэр усны шугам дээр зөвшөөрөлгүй барилга барьж байна

  Өнгөрсөн 3 сарын 13-ны өдөр нийслэлийн Байнзүрх дүүргийн 8-р ...

2021 оны 04 сарын 06, 10 цаг 55 минут
Импортын хамгийн том боомт тэг зогсоод 15 хонож байна

 Коронавирусын халдвар дотоодод эрчимтэй нэмэгдэж байгаатай зэрэгцэн ...

2021 оны 04 сарын 05, 10 цаг 36 минут
ОХУ нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд шинэ төмөр зам барина

 Хятадын  Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сараас ...

2021 оны 04 сарын 05, 08 цаг 48 минут
50 мянган долларын биткойн 270 тонн нүүрстөрөгч ялгаруулж байна

 Огцом өсөлтийг үзүүлж 60 мянган ам.долларт хүрээд байсан биткойны ...

2021 оны 04 сарын 02, 18 цаг 59 минут
Х.Нямбаатар: Оюутолгойн зардлыг шинжилсэн дүгнэлт 6-р сард гарна

 Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн ...

2021 оны 04 сарын 02, 18 цаг 04 минут
Аргентинаас 80 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олджээ

 БУЭНОС-АЙРЕС. /Sky News/. Аргентины Сан-Луис хотын Үндэсний их ...

2021 оны 04 сарын 02, 11 цаг 13 минут
Сонгуулийн өмнөх улс төрийн цикл ба хоёр ахлагчийн БАЙР СУУРЬ

Монголын Засгийн газрын Ажлын хэсэгтэй нүүр тулсан хэлэлцээ хийхээр багаа ...

2021 оны 04 сарын 02, 10 цаг 56 минут
Оюу толгой аз уу?, эз үү?

      Оюу толгой орд ашиглах гэрээнд гарын үсэг зурсан ...

2021 оны 04 сарын 02, 10 цаг 47 минут
О.Мөнхжаргал: “Эрдэнэс-Таван толгой”-н бонд хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө

   Ц.Баасансүрэн : Өдрийн сонин   "Эрдэнэс-Таван толгой” ...

2021 оны 04 сарын 02, 10 цаг 47 минут
Оюутолгойн гэрээ “жонхуу” болсон түүхээс

      Одоогоос 11 жилийн өмнө буюу 2010 оны 3 дугаар ...

2021 оны 04 сарын 02, 10 цаг 46 минут
"Оюутолгой"-н хөрөнгө оруулагчид АРБИТРЫН МАРГААНЫГ түр хойшлуулахыг Монголын талаас хүсчээ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2021.04.01) үдээс хойших ...

2021 оны 04 сарын 02, 10 цаг 20 минут
2021 оны 04 сарын 01, 17 цаг 13 минут
Хятадын Сэхэ боомт Монголын нүүрсний тээврийг нэвтрүүлэхээ ЗОГСООЛОО

 Хятадын тал Шивээхүрэн-Сэхэ боомтоор Монголын  уул уурхайн ...

2021 оны 04 сарын 01, 11 цаг 55 минут
ЭТТ бондын арилжаа эхэллээ

 "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ЭТТ бондын анхдагч зах зээлийн ...

2021 оны 03 сарын 31, 10 цаг 26 минут
Оюу Толгойн хөрөнгө оруулагчдын маргаан хурцадлаа

 Тийм ээ, та буруу сонсоогүй. Тэртээ тэргүй олон асуудалтай байгаа ...

2021 оны 03 сарын 29, 11 цаг 02 минут
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ

 Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ...

2021 оны 03 сарын 29, 10 цаг 46 минут
2021 оны 03 сарын 29, 09 цаг 59 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани