Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн хоёр дахь арван: Авах уу, алдах уу?

 

Оюутолгойн хоёр дахь арван: Авах уу, алдах уу?

 

Улсаараа өрнөөс гарч "жаргана” гэсэн Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ  хохирогч  нь болсноор Оюутолгойн  эхний  арван  жил төгсөв. Энэ мөчлөгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн "Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүд хуйвалдаж, улсаа худалдаж, нийгэм, үндэсний эрх ашгаасаа урвасан үйлдэл. Оюутолгой дөнгөж ажиллаж эхэлж байхад монгол төрийн гурван сайд ороод хоёр тэрбум 130 сая ам.долларын зөрчилтэй байна гээд илрүүлсэн атал үүний ул мөрөөр ямар ч ажил хийгдээгүй. Хээл хахуульд гүн гүнзгий живсэн нь Монгол Улс Оюутолгойн гэрээг батлуулах үндсэн эх сурвалж нь болсон.Энэ талаар олон баримт дурдаж болно, одоо ч  баримтууд гарч ирсээр байна” хэмээн дүгнэсэн юм.
Оюутолгойн хоёр дахь арван  өдгөө Л.Оюун-Эрдэнэ хэмээх  Ерөнхий сайдтай эхэлж байна.  Ерөнхий сайдын  хувьд шинэ ч, засагт ажилласан хугацааг нь харвал  хуучин хүн. Тэр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар таван жил ажиллахад гурван жилд нь  Засгийн газрын ХЭГ-ын даргаар  ажилласан. Түүний засаг барьж буй цаг  үе нь  УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлснээр монголчууд Оюутолгойгоо өөрсдөдөө  ашигтай болгож чадах хувьсгалын тохироо бүрдсэн "алтан боломж” тохиож буй тун эгзэгтэй цаг мөч. Түүнчлэн дуулиан шуугиантайгаар эхэлж буй  Оюутолгойн хоёр дахь арваныг   тодорхойлж буй бас нэгэн дүгнэлт  юм. Юу гэвэл, Английн шүүх дээр \ мэдээлэл нь Нью-Йоркийн шүүхийн цахим санд тавигдсан\ Оюутолгойн хөрөнгө оруулагч тал ХОГ байгуулахдаа Монголын төрийн эрх мэдэлтнүүдэд авлига өгсөн  асуудал сөхөгдөн шалгагдаж эхэлсэн. Монголын төр шалгуулахыг  хүсээгүй байхад Англи, АНУ, Сингапур, Хонгконгийн шүүхүүд дээр Оюутолгойн жижиг хувьцаа эзэмшигч болох "Туркойз Хиллс”-ийн тал "Рио Тинто”  шударга биш байна  хэмээн  шүүхдэх явцад  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед  Монголын улстөрчдөд авлига өгсөн байж болзошгүй асуудлууд үүссэн.  Английн шүүх Монгол Улс хохирогч юм байна гэдэг асуудлыг сөхсөн бөгөөд Монголын Засгийн газарт  нэхэмжлэл гаргах эрх үүссэн. Энэ асуудал  нотлогдвол  гэрээг засах боломжтой гэж байгаа. Дээр нь зэсийн үнэ ирэх жилүүдэд огцом өсөх эдийн засгийн зураг гарч буй. Монгол Улс өрнөөс гарах, алдсанаа авах нөхцөл ийнхүү үүсч байгаа юм. Харин засгийн шинэ тэргүүн гэрээг шинэчилж, Н.Алтанхуягийн сөхөж тавиад "сөхөрсөн” боломжийг эргүүлж,   өөрт нь халаагаа өгсөн өмнөх  Ерөнхий сайдынхаа  "сүхдэж” чадалгүй орхисныг гүйцээх үү.
Ямартай ч  Английн шүүх рүү Монгол Улс хуулийн хугацаанд багтан ард түмнийхээ нэрийн өмнөөс "бид хохирсон” гэсэн утга бүхий нэхэмжлэл  илгээх ёстой байсныг өмнөх Ерөнхий сайд нь явуулалгүйгээр   огцорсон. Эцэст нь  75 гишүүний  нэг  болох С.Ганбаатар   өлсгөлөн зарлаж, амь насаараа дэнчин тавьж  байж  УИХ-аас  Ажлын хэсэг  гарч,  Засгийн газар Оюутолгой төслийн хооронд  2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх,  "Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагыг хөрөнгө оруулагч талд тавьсан. Ингээд шуудрах нь уу гэтэл эргэлзээтэй.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго "Оюутолгой далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог "Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан” хэмээн ярилцлага өгч, түүнийг нь бүх эх сурвалж  цацав. Нөгөө л  "Гэрээ байгуулахгүй бол монголчууд өдөрт 1.5 сая ам.доллар алдаж байна”  гэсэн айлган сүрдүүлэлтэд автуулж байсантай агаар нэг мэдэгдэл, мэдээллүүд ийнхүү цуврах төлөвтэй.
Дараагийн нэг асуудал нь  "Английн шүүх рүү Монголын Засгийн газар гомдол гаргахгүй гэсэн бичиг илгээсэн байжээ” гээд хэсэг  шуугисан. Зарим нь  "Тэр худлаа, харин ч хохирлоо  нэхэмжилж,  яриа хэлэлцээ өрнүүлж  байсан” гэж  хэлдэг. Аль нь болохыг тогтоож, хариуцлага ярих байх гэтэл  тэгсэнгүй. Ер нь бол Засгийн газраас ямар нэгэн бичиг явуулсан нь үнэн бол хэнд тийм эрх байх вэ гэдэг асуулт бий. Нэг номерийн эрх бүхий хүн бол  Ерөнхий сайд. Түүний дараа Засгийн газрын ХЭГ-ын дарга, энэ асуудлыг эрхэлсэн Ажлын албаны дарга гэсэн   гурван хүнээс  энэ  асуудал хаашаа ч зайлахгүй. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ  нь Л.Оюун-Эрдэнэ байсан.
Бас нэг эх сурвалж бол  Оюутолгой ТУЗ дахь гурван хүн, тэднийг  хардах эрх хэнд ч бий. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн ТУЗ-д  нь байгаа тохиолдолд, тэд Монголоос биш гадаадын хөрөнгө оруулагчаас өндөр цалин аваад,  Оюутолгой Монголд ямар ч ашиггүй  дээр нь өрөнд оруулж газар нутгаа гадны барьцаанд тавьсан асуудалд  хардлага бүр ч лавшрах учиртай. Энэ бүхнийг өнгөрүүлж  дараагийн асуудал руугаа цаг алдалгүй яаравчлан орж байгаа бол дахиад  сонин нөхцөл байдал гарч ирж буй. Тэр нь Засгийн газрын ХЭГ-ын дарга бөгөөд өдгөө  Оюутолгойн асуудлыг барьж ажиллах гол хүн нь Ц.Нямдорж. Түүний хувьд С.Баярын Засгийн газар Оюутолгойн    гэрээг байгуулахад хууль эрхзүйн асуудлыг боловсруулж  хянаж шалгасан  Хууль зүй, дотоод хэргийн сайд нь байсан. Улмаар С.Батболдын танхим хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж батлуулахад ч салбарын сайд, УИХ-ын гишүүн гэсэн "давхар дээл”-тэй гар өргөж дэмжээд сууж байсан.  Түүнээс хойш ч  сайд хэвээр явж ирсэн. Ерөөс Оюутолгойн эхний арван жилд үе үеийн Засгийн газрыг дамжин Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажилласан хүн бол Ц.Нямдорж юм. Гэтэл  одоо  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын газар Оюутолгойн хувь заяаг хаашаа эргүүлэх бол гэсэн эгзэгтэй мөчид Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар очлоо. Хамгийн гол нь Английн шүүх дээр "Оюутолгойн гэрээг 2009 онд байгуулахад хөрөнгө оруулагч тал Монголын  шийдвэр гаргах түвшний хүмүүс  авлига өгсөн” гэдэг асуудал яригдаж байхад тэрээр  Засгийн газрын ХЭГ-ын дарга болсон нь сонин. Тухайн үед тэр шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан, тэр бүү хэл гол салбарын сайд  байсан хүн шүү дээ. Оюутолгойн "баасыг барьсан”  хуучин хүнээс болж гэрээг шинэчлэх ажил гацвал яах вэ. Эсвэл өөрчилнө, шинэчилнэ гэж гацааж цаг алдуулсаар   тэр хооронд нь  "Рио Тинто” компани  Оюутолгойг цөлмөчихөөд гараад явчихвал яах билээ. Ийм гашуун сургамж манайд бий. Оюутолгой "Эрдэнэт”-ээс хэд дахин том гэж ярьдаг. Зэсээс гадна алт, мөнгөний орц их гэлцдэг. Гэтэл ашгаа гадагш нь зөөж гаргачихаад монголчуудыг мэхэлж өрөнд оруулж, алдагдал үүрүүлж ирснийг бид мартах учиргүй. 
Өөр нэг асуудал  нь Оюутолгойн асуудал орж ирэхэд одоогийн УИХ дорвитой шийдвэр гаргаж чадах уу. Гэрээг баталсан тухайн үеийн \2009 оны\ УИХ-д бас ч гэж "Наад гэрээ чинь Монголд ямар ч ашиг өгөхөөргүй байна” хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн  6-7  гишүүн байсан. Даанч тэд  цөөнх болсон. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан одоогийн УИХ-ын гуравны нэг нь шинэ хүмүүс гэж байгаа ч  62 суудлыг эрх баригч МАН дангаар эзэлж байгаа. Сөрөг хүчин АН нь  хүчгүйн дээр асуудалд нэгдэж нягтрахын оронд намын дарга хэн болох, Оюутолгойн гэрээний наад, цаадыг сайн мэдэх, Ерөнхий сайд байж үзсэн Н.Алтанхуяг нь бие даагчийн статустай сууж байгаа.
Оюутолгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж ирсэн  хуучны гишүүдээс Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар байгаа ч нам дотроо бас л цөөнх. УИХ-аас гарсан ажлын хэсэг, түр хороог тэднээр удирдуулсангүй.  С.Ганбаатарын хувьд 2009 онд Монголын Засгийн газар  Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах үед "Монголчуудын эзэмших хувийг нэмэгдүүл” хэмээн  Сүхбаатарын талбай дээр жагсч явсан иргэний хөдөлгөөний фронт командлагчдын нэг байсан. Тэрээр  УИХ-д орж ирснээр өлсгөлөн зарлаж байгаад ч болов  Оюутолгойн шинэ арваныг эхлүүллээ. Хэдийгээр тэрээр намаасаа ганцаархнаа УИХ-д сууж буй ч МАХН  Оюутолгойн асуудалд хүрд эргүүлэхэд хүчин зүтгэсэн нь жагсаал, цуглаанаас харагдсан.  Түүний зэрэгцээ Монголын төр нэг гишүүнээ  Английн шүүх дээр асуудал үүсээд байгаа Оюутолгойн асуудлаар шаардлага тавихад нь үл тоомсорлож, эцэст нь  хөхөө авлийн хүйтэнд хөлдөөж  алсан гэвэл  ардчилсан Монгол Улс дэлхийн тавцанд юу болох билээ гэдгээс эрх баригчид шийрэгнэсэн биз. Гэхдээ одоогийн эрх баригчид бол С.Баярын л шавь нар, ард түмний нэр барьсан  "үр могой”-нууд  цөөнгүй.
Эцэст нь  "Рио Тинто” компаниас УИХ-ын ажлын хэсэгт ирүүлсэн Оюутолгой төслийн 2029 он хүртэлх санхүүгийн загварчлалыг авч үзвэл "2023 онд далд уурхай ашиглалтад ороход Оюутолгой төслийн борлуулалтын орлого өснө, 2029 онд 29 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Үүнээс 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулна. 
Үлдсэн 19 тэрбум ам.доллараас 12 тэрбумыг нь элэгдэл хорогдолд тооцох,  үлдэж буй 6.3 тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалтаа нөхөж, Монгол Улс  гурван  тэрбум ам.долларын зээл төлнө” гэсэн  загвар ирүүлжээ.
Үүний дараа  гэрээг  ашигтай болгохын тулд цөөнхийн бүлэг болон С.Ганбаатар гишүүнийг  оролцуулан өргөтсөн баг  байгуулсан.  20 гишүүнтэй  энэ ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ "Оюутолгойн орд бол Монгол Улсын, ард түмний баялаг. Гэтэл ордыг ашиглаад дуусахад Монгол Улс нэг ч ам.долларын ашиг авахгүйгээр барахгүй 22 тэрбум ам.долларын өрөнд орохоор байгаа нь байж боломгүй зүйл. Ямартай ч Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил болж байхад анх удаагаа УИХ тодорхой шийдвэр гаргасан нь тус ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ.
Оюутолгойн эргэн тойронд өрнөж буй талуудын үг, үйлдлийг шинжихэд ийм байна. Оюутолгойн хоёр дахь арван: авах уу, алдах уу  гэдгийг тодруулах он жилүүд байх нь ойлгомжтой ч үүссэн нөхцөл байдлаас тийм горьдлого төрөхгүй байна.  Харин ч Засгийн газар дахиад  "Рио Тинто”-гийн шидэт үлгэрт итгэж, шинэ тоглоомынх нь золиос болчих вий. Үе үеийн Ерөнхий сайд Оюутолгойн захиалгаар төрдөг, бас түүнээс   болж огцордог байсан.  Л.Оюун-Эрдэнийн танхимын хувь заяа,  ард түмнээр дүнгээ тавиулах хамгийн том асуудал нь  Оюутолгой гэдэгтэй хэн ч маргашүй юм.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Оюутолгойн хоёр дахь арван: Авах уу, алдах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өчигдөр, 12:46
Өчигдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани