Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт” үйлдвэрийн зогсолтод Засгийн газар буруутай юу

“Эрдэнэт” үйлдвэрийн зогсолтод Засгийн газар буруутай юу

 

-"Эрдэнэт”-ийн удирдлагуудын асуудал Шадар сайдын өрөөнд өрнөж, Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилсэн гэхээр чамгүй газар авчээ- 

"Эрдэнэт” үйлдвэр тойрсон маргаан тасрана гэж үгүй. Угтаа бол үйлдвэрийн ажиллагаандаа биш их хөрөнгө дагасан маргаан байдагт ихээхэн учир бий. Маргааны эцэст үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, нэгдүгээр орлогч, Ерөнхий инженер М.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарын удирдлагуудыг халах сэлгэх тухай ярьжээ. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар энэ тухай яриа Шадар сайдын өрөөнд өрнөж, Ерөнхий сайдын өрөөнд үргэлжилсэн гэхээр чамгүй газар авсан байна. Энэ үеэр байнга хэл ам дагуулж байгаа тус үйлдвэрт шинээр удирдлагын баг бүрдүүлж ажлаа "шинэ мөр”-нөөс эхлүү­лэхгүй бол болохгүй гэх асууд­лыг хөндсөн бололтой юм. 

Нэгэнтээ Шадар сайд С.Амар­сайхан чуулганы хурал­даанаар "Эрдэнэт” үйлдвэрийн охин компани болох "Эрдэнэт-Медипас” эмнэлгийн талаар ноцтой баримт дэлгэж байсан нь санаандгүй хэрэг биш гэдгийг дээрх эх сурвалжийн мэдээлэл баталж байна. Тэрээр Франц, Японы тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, 300 хүний ортой 49 сая ам.долларын хөрөнгөөр баригдсан эмнэлгийг менежментийн хувьчлал нэрийн дор үнэгүй өгчихсөн гэх баримт дэлгэж байсан. Ингэхдээ тус эмнэлэг нь хоёр тэрбум төгрөгийг "Эрдэнэт” үйлдвэрээс жил бүр авч, буцаан 1.5 тэрбум төгрөгийг үйлдвэртээ төлбөр хэлбэрээр төлдөг гэж байв. Уг эмнэлэг нь үйлдвэрийн ажилчдад эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зориулалттай аж. 

Гэхдээ энэ нь Х.Бадамсүрэнгийн үед биш, захирал асан Ц.Даваасүрэн 2015 оны есдүгээр сарын 25-ны өдөр Японы хөрөнгө оруулалттай "Медипас” ХХК-д менежментийн хувьчлалаар өгсөн юм билээ. Гагцхүү энэхүү будлиантай асуудлыг мэдсээр байж 2016 оноос хойш шийдвэрлэлгүй явж ирсэнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг Шадар сайдын байр сууринаас харж болно. Шадар сайд энэ асуудлыг чуулганы хуралдаанаар зүгээр ч нэг хөндөөгүйг ихэс дээдсийн өрөө дамжин яригдсан эх сурвалжийн мэдээллээс харагдана. Ийнхүү Засгийн газрын хэмжээнд "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын эрхийг хөндөх тухай асуудал яригдаж байтал тус үйлдвэрийн гурван бутлуур нь эвдэрч, 35 хувийн зогсолт хийснийг арваад хоног нуусан гэх эх сурвалжийн мэдээлэл нь "Гал дээр тос” гэгч болов. Уг нь үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд цаашид ажиллах боломжгүй, засвар үйлчилгээ нэн даруй хийх шаардлагатай байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, нэгдүгээр орлогч М.Бат­мөнх нарт дуул­гасан ч тэд тоогоогүй гэдэг. Яах аргагүй инженер техникийн ажилтнуудын хэлсэнчлэн гурван бутлуур зогсоход хүрч төлөвлөөгүй засвар хийсэн байна.

Хүчээр ажиллуулж төлөвлөөгүй засвар, зардалдаа тулсан Ерөнхий инженер М.Батмөнх "Хүйтний эрч огцом нэмэгдсэн учраас Хог хаягдлын хиймэл нууран дахь эргэлтийн ус хөлдөж, эргэлтийн усны хэмжээг нэмэгдүүлэхээр гурван тээрэм зогсоож, төлөвлөгөөт засвар хийсэн” хэмээн мэдэгдсэн нь худал байх магадлалтай. Яагаад гэхээр ид өвөл, хүйтний цагт хөлдөж эвдрэл гараагүй байж нэгэнт хавар болж урь унасан хойно эргэлтийн ус хөлдөх хэмжээнд эвдрэл гарах уу, үгүй юу гэдэг эргэлзээ бий. Энэхүү явдлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, газрын дарга Б.Цэнгэл нар хаацайлж суугааг ч дурдсан. Сүүлдээ Х.Бадамсүрэн нарын удирдлагууд эвдрэл гарсан шалтгаан нь Засгийн газарт өгөх 650 тэрбум төгрөгийн нормоо биелүүлэх шаардлага байсан мэтээр хэвлэл мэдээллээр цацуулж байгаа гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Өөрөөр хэлбэл Засгийн газарт мөнгө гаргаж өгөх шахалт байсан мэтээр "бухаж” бурууг нь засагт тохохдоо тулж байгааг юу гэж ойлгох вэ. Цар тахлын дэгдэлт, хөл хориотой холбоотойгоор цахилгаан дулааны төлбөр тэглэж, үүний төлбөр болох 650 тэрбум төгрөгийг "Эрдэнэт” үйлдвэрээс гаргана хэмээн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх олон нийтэд мэдэгдэж, Х.Бадамсүрэн захирал ч өөрөө тайлбарлаж байсан.  

Үүнээс гадна өдгөөгийн удирдлагуудын факт баримт дуусахгүй. Тухайлбал, Зас­гийн газраас цар тахалтай холбогдуулан зардал хэмнэх тухай тушаал шийдвэр гаргаж байхад хагас тэрбум төгрөгийн үнэтэй машин захиалах, тансаг зэрэглэлийн архины тендер зарлах мэтээр хэрхэн яаж мөнгө "халааслах” тухай л төлөвлөж суудаг удирдлагууд аж. Тэр ч бүү хэл өнгөрөгч 2020 онд нийт 429 тэрбум төгрөгийн гэрээ шууд байгуулах худалдан авалт хийсэн байдаг. Уг нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ҮБАЗ-өөс зөвшөөрөл авах ёстой. Гэтэл "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд ҮАБЗ-ийг үл тоож, тансагласан нь баримтаар нотлогдсон гээд дурдаад байвал олон зүйл бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

“Эрдэнэт” үйлдвэрийн зогсолтод Засгийн газар буруутай юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өчигдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани