Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Таван толгой” ХК үндэсний эрх ашгийг зөрчин, TTJVCO ХХК-ийн гэрээг сунгажээ

 

 

“Эрдэнэс Таван толгой” ХК үндэсний эрх ашгийг зөрчин, TTJVCO ХХК-ийн гэрээг сунгажээ

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-өөс 2019 оны хоёрдугаар сарын 13-нд "Эрдэнэс Таван толгой” ХК, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, ЕТГ-ын дарга З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүлсэн албан бичигт Тавантолгой нүүрсний ордын Цанхийн зүүн хэсэгт өндөр үнийн дүнтэй олборлолт явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Ти ТИ Жи Ви Си Өү” ХХК /TTJVCO ХХК/-ийн гэрээг сунгахгүй байх, улмаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах даалгаврыг өгч байжээ. Үүний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал гарч, "Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирал Б.Ганхуягт уг компанитай байгуулсан гэрээг цуцлах үүрэг чиглэлийг өгсөн боловч, TTJVCO ХХК-тай байгуулсан гэрээг хоёр жилээр сунган, хууль зөрчсөн баримтыг та бүхэнд толилуулж байна.

ҮАБЗ-өөс яагаад TTJVCO ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах чиглэл өгөв? Уг албан тоотод хэд хэдэн ноцтой баримт дурдагдсан байна.

Нэгд, "Эрдэнэс Таван толгой” ХК тус компанитай 2012 онд гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн ба гэрээг удаа дараа сунгаж ирсэн ч ямар шалтгааны улмаас сунгасан шалтгаан, үндэслэл тодорхойгүй /ҮАБЗ албан тушаалын гэмт хэрэг гэж тодорхойлсон/,

Хоёрт, 2012-2014 оны гэрээний хэрэгжилтийг үнэлж дүгнээгүй,

Гуравт, 2015 оны гэрээнд "гэрээний гүйцэтгэлийн гол үзүүлэлтийн оноо 95 хувиас дээш байх” гэж заасан ч 2015 онд 3,7 хувьтай гарсан /гэсэн ч гэрээг сунгасан/,

Дөрөвт, ТУЗ-ийн шийдвэр гараагүй байхад "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлага нь 77 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг 2012 оны дөрөвдүгээр сард TTJVCO ХХК-д худалдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн,

Тавд, "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2013 оны 12 дугаар сард нэмж 47 нэр төрлийн 78,8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг TTJVCO ХХК-д шилжүүлсэн,

Зургаад, гэрээнд 1м3 уулын цулыг олборлох ажлын хөлсийг 4,39 ам.доллар буюу 10,5 мянган төгрөгөөр тооцохоор тохиролцсон нь Цанхийн баруун хэсгийн олборлолтын үнээс даруй 62,4 хувь өндөр тогтоогдсон /407,3 сая төгрөг хэмнэх боломжоо алдсан/,

Долоод, гэрээг ам.доллараар хийж Монгол улсын төлбөр тооцоог үндэсний валютаар гүйцэтгэх тухай хуулийг тус тус зөрчсөнийг ҮАБЗ-ийн уг албан тоотод цагаан дээр хараар бичжээ.

Гэвч, 2019 оны хоёрдугаар сард тус компанитай байгуулсан гэрээг сунгасан бөгөөд гэрээг сунгасан албан тушаалтан нь "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болж таараад байна.

Тэрээр хоёр жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 28-нд дууссан ч төлбөр тооцоог хэлэлцэн багасгаж дахин сунгах санаатай байгаа гэсэн мэдээлэл байна.

Үүний цаана албан тушаалын гэмт хэргийн зүйл заалтыг зөрчсөн болон хувийн ямар ашиг сонирхол нуугдана вэ?!

Дүгнэж хэлбэл, 2019 онд TTJVCO ХХК-ийн гэрээг сунгаж улсад 400 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан асуудал нь "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нартай холбогдож байна.

Иймд иргэн Т.Шаравдорж энэ бүх асуудлыг АТГ-аар шалгуулахаар гомдол гаргажээ.

 
Toim.mn 
“Эрдэнэс Таван толгой” ХК үндэсний эрх ашгийг зөрчин, TTJVCO ХХК-ийн гэрээг сунгажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

Өчигдөр, 17:59
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

Өчигдөр, 12:16
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

Өчигдөр, 11:55
Өчигдөр, 10:21
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани