Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй

 

Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй

Өнөөдөр уул уурхайн салбарт тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь үл ойлголцол буюу тусгай зөвшөөрөлтэй олгохтой холбоотойгоор төр, иргэд, уул уурхайн компаниудын хооронд саналын зөрүү үүсдэг явдал юм. Ялангуяа 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор уул уурхайн салбарын бодлого, зохицуулалт шинэчлэгдэж байгаа энэ цаг мөчид дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ буюу шийдвэр гаргах үйл явц, тэр дундаа хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн оролцоо ямар түвшинд байх тухай асуудал их яригдаж байна.

 

Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжил, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, түүнд суурилсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харгалздаггүйгээс орон нутаг хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмждэггүй,  иргэдийн эсэргүүцэл гардаг асуудал юм. Иймээс энэ удаагийн шинэчилсэн найруулгаар энэ асуудлыг нэг тийш болгох шаардлага үүсээд байгаа юм.  1997 онд анх манайх Ашигт малтмалын  тухай хуулийг баталсан бол үүнээс хойш 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулсан ч бодит байдалд хэрэгцээгээ хангах тухай  зөрчил үүсгэсэн гэж үздэг. 2015, 2017 онуудад нэмэлт өөрчлөлтийг оруулсаар ирсэн байна. Харин энэ удаагийн өөрчлөлтийг энэ Засгийн газар хийх үүрэг хүлээж цаг үед нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгарч хоёрдугаар сарын эхээр УУХҮЯ- ажлын хэсэг байгуулан санал авч эхлээд байгаа юм.


2016 онд ашигт малтмалын  хайгуулын 2000 орчим тусгай зөвшөөрөл байсан бол өнөөдрийн байдлаар 974 болж 50 хувиар буурсан байна. Хэрэв  олгохгүй байх шийдвэр энэ хэвээр үргэлжилбэл 2024 он гэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл 400 орчим, бүр түүнээс ч бага болно. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо нь хувийн хөрөнгөөр гүйцэтгэх хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын хэмжээнд шууд нөлөөлдөг. Ийм ч учраас геологи хайгуулын салбар   хүнд байдалд байна. 2017 оны арванхоёрдугаар  сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгох болсон. Үүний гол шалтгаануудын нэг нь геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийж үр шимийг нь хүртэх зорилгоор бус, зөвхөн дамлан наймаалах зорилгоор авах сонирхолтой хүмүүсийн үйл ажиллагааг хязгаарлах алхам хийсэн гэж хардаг.

 

Гэвч 2018 оноос өнөөг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалтын журмаар 90 тусгай зөвшөөрөл олгосон нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс " Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тогтмол, ил тод, нээлттэй явуулах талаар анхаарч байна. Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр хэрхэн шударга, ил тод олгох боломжийг судалж, шаардлагатай бол сонгон шалгаруулалтын болон үнэлгээний журмыг дахин авч үзэн тодорхой алхам хийнэ. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, илүү боловсронгуй болгох үүднээс хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна”  гэсэн юм.

Харин хайгуулын  тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгодог системийг яаралтай сэргээж өгөхийг  салбарынхан шаардаж байгаа аж.  Сонгон шалгаруулалтын журмаар олгох нь цөөн хэдэн мөнгөтэй компанийн  ажил болж хувирчих гээд байгаа учраас яам өргөдлийн тогтолцоог сэргээхээр ажиллаж байгаа гэх ч хуулийн шинэчилсэн найруулгын батлах хугацаа хүлээлт үүсгэжээ. Тус хуульд ямар саналтай байгаа талаар экспертүүдийн байр суурийг сонссон юм.

 

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ЗАСАГЛАЛЫН ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕР Д.ЭРДЭНЭЧИМЭГ: САНАЛ АВАХ НЬ ОНОВЧТОЙ ЗОХИЦУУЛАЛТ БОЛЖ ЧАДАХГҮЙ

 

- Одоо хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай тогтооход орон нутгаас буюу аймгийн Засаг даргаар уламжлан сумын ИТХ, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс ээс санал авч байгаа нь дээрх асуудлыг шийдвэрлэх оновчтой зохицуулалт болж чадахгүй байна.  Ийнхүү орон нутгаас санал авах хүргүүлдэг мэдэгдэл нь цаасан хэлбэртэй тул орон нутаг газрын кадастрын бүртгэл, зурагтайгаа тулган харах, хэдэн өвөлжөө хаваржаа байгааг мэдэх боломж хомс байдаг. Үүнээс шалтгаалан иргэдийн суурьшлийн бүсэд давхардуулан  тусгай зөвшөөрөл олгох,  тусгай, малчдын өвөлжөө хаваржааны газар ашиглалтын тусгай зөвшөөрөл давхцсан ч нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр олгох зохих ёсоор олгохгүй байгаа асуудал дагуулж байна.

 

ХУУЛЬЧ, СУДЛААЧ Д.ТЭГШБАЯР: ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ТӨР ИРГЭДЭЭСЭЭ АСУУЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

 

-Одоогоор хүчин төгөлдөр хайгуулын талбайн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн гурван хувьтай тэнцэхээр байна. Засгийн газар, төрийн захиргааны байгууллагаас  хайгуулийн талбайн төлөвлөлтийг ил тод хийх, яагаад сонгож байгаа нь  хөшигний цаана хийгддэг гэхэд болно. Өөрөөр хэлбэл, тухайн талбайг яагаад эхлээд эсхүл дараа нь зарлаж байгаа нь ойлгомжгүй, бодлого, аргачлал, зохицуулалтгүй, ил тод биш.

Гэтэл эдийн засагт үзүүлэх өндөр ач холбогдлыг улс анхаас нь тооцсон байх ёстой тул, аль орд, нөөцийг ямар дараалалтай, хэдийд ашиглах нь урт хугацааны төлөвлөлттэй уялдан, тогтсон бодлогоор дараалалтай байх нь зүйтэй. Ингэж байж аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид төлөвлөлтөө хийж, сонгон шалгаруулалтад оролцох нөөц, боломжоо урдчилан тооцоолж чадна.

 

МУУҮА-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА А.БИЛГҮҮН: ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН  ЗӨВШӨӨРЛӨӨ ЯАРАЛТАЙ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

 

-Уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагтай Монголын хувьд экспортыг тэлэх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, бусад салбараа хөгжүүлэх цорын ганц боломж нь геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах гэж үзэж байна. Эрдэсийн салбар нь Монголын эдийн засгийн гол "зэвсэг” гэж толрхойлсон ч болно.  Өдгөө ашиглалт болоод хайгуулын шатандаа хэрэгжиж байгаа төслүүд нь 2016 оноос өмнө нээсэн ордууд. Өнөөдөр Монголын эрдэс баялгийн потенциалыг дэлхийд таниулж, олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол итгэлийг торгоож байгаа цөөн төслүүд. Тогтвортой хэрэгжиж чадваас ирээдүйд эх орны эдийн засгийг тэтгэх экспортын гол эх үүсвэрүүд юм.

 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2021.3.3 ЛХАГВА № 42 (6519)


Хуулийн шинэчлэлийг яаралтай хийж, лиценз олголтыг хэвийн болгох хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 07, 10 цаг 52 минут
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

2026 оны 05 сарын 06, 12 цаг 21 минут
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани