Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?

 

Хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэн цагаас тэнгэр газар, байгаль дэлхий, уул усаа  шүтэж, амьдчилан харьцаж, тахилгын зан үйлийг хийж ирсэн түүхтэй. Энэ ёс жаяг олон оронд, тэр дотроо дорно дахины улсуудад ямар нэг хэмжээгээр уламжлагдсаны  дотор монголчуудын дотор онцгой гүн бишрэлтэйгээр оршиж ирснийг судлаачид хэлдэг.  Эх нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах  энэ  ёс монгол хүний үнэт өв,   түүх соёлын  дархлаа, оршихуйн баталгаа болж ирсэн учраас түүхийн янз бүрийн цаг үед тодорхой шалтгааны улмаас  тасалдсан ч  сэргээж ирсэн түүхтэй. Тэртээ XIII зуунд, Богд хаант төрийн үед, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ч ийм зарлиг, шийдвэр гаргаж ирсэн байдаг. Үүний нотолгоо нь өнөөдөр Монгол Улс  зарлигаар дархалсан 10 хайрхантай. Дөрвөн жилээр тахидаг уламжлалтай. Улмаар тахилгын зан үйл нь НҮБ, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд  бүртгэгдсэнийг уншигчид юу эс андах вэ.  Харин зарлигаар дархалсан, дархан цаазат, тусгай хамгаалалт бүхий тэрхүү хайрхан уулс бүрэн бүтэн байж чадаж байна  уу гэдэгт хэн хэрхэн хариулах бол.  Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ” сонин  энэ асуудлыг хөндөн  мэдээлэл цуглуулж, эрэн сурвалжилж цуврал нийтлэлээр  олон нийтэд хүргэлээ.
"Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” сэдвийн хүрээнд Төрийн тахилгат 10 хайрхан, түүний ойр орчмын байгаль орчны асуудлууд, цогцолбор газрын бүхэн бүтэн байдал, ашигт малтмалын ямар  зөвшөөрлүүд  олгогдсон, цуцагдсан болон одоо хүчинтэй байгаа, шүүхийн шатанд маргаан эцэслэгдээгүй гэх мэт бүх мэдээллийг багтаахыг хичээв.
Харамсалтай нь монголчуудын тахилга шүтээн болсон уулс дотор ухуулж төнхүүлээгүй, сэв суугаагүй нэг ч хайрхан алга. Эндээс   тахилгат уул, тусгай хамгаалалтад авсан нэрээр иргэдийн тархийг угаадаг юм биш үү. Ингэж  анхаарлыг нь сулруулж байгаад араар нь эрх баригчид ашигт малтмалын лицензийн наймаа хийдэг, олз ашиг хайж ирсэн юм биш биз гэсэн хардлага төрж  байна. Энэ бол сэтгүүлчийн хийж болох хамгийн наад захын дүгнэлт юм. Хөндлөнгийн судалгааны байгууллагууд, байгаль орчны үнэлгээ хийдэг судлаач, эрдэмтэд бол бүр ч нарийн тооцоо, судалгааг гаргаж хэлэх биз ээ. Бид мэдээллийг бэлтгэх явцдаа цөөнгүй судалгааны дүнтэй танилцсан. Төрийн бус байгуулагууд, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг судалгааны төвүүд, зарим нь  уул уурхайн компаниудын санхүүжилттэй судалгаа гэдэг нь ч харагдаж байлаа.
Бид  төрийн тахилгат уул бүхий давхардсан тоогоор 15-16 аймгийн, 20 орчим сум, 13 багийн иргэд малчдын төлөөлөлтэй холбогдсон.  Аймаг, сумын удирдлагад болон ИТХ-ын төлөөлөгчөөр  ажиллаж байсан болон одоо байгаа албан тушаалтнуудтай холбогдсон. Тэдний хэлдэг үг хэвэнд цутгасан мэт илжилхэн. "Дээрээс тушаадаг, биднийг мэдээгүй байхад АМГТГ-аас лиценз олгосон байдаг” гэх. "Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа” гэгчээр ийнхүү тэд мэдээлэл өгөхгүй, тун хойрго хийгээд хайхрамжгүй хандаж байв. Харин малчид, иргэд бол  эцэг өвгөдөөс тахиж шүтэж ирсэн уулаа бүтэн байлгах,  дэлхийд ховор  ургамал, амьтны аймгийг хамгаалах, өөрсдийн өнө удаан жил оршин амьдарч ирсэн нутгийн багаль орчныг доройтуулахгүй байх сан гэсэн хоёргүй сэтгэлээр  зүтгэж иржээ.
 
 
 
Төрийн тахилгат 10 хайрхан бүхий аймаг, сумын иргэд  бүгд уул уурхай явуулахыг зөвшөөрөхгүй, тэр бүү хэл тэмцэл хөдөлгөөн өрнүүлж  ирсэн баримтууд  үүнийг нотолно. Тэдний тэмцлийн дүнд тахилгат уулс уул уурхайнхны мэдэлд бүрэн орсонгүй. Гэхдээ энд тэндээсээ ухуулж, төнхүүлсээр  сэвтсэн нүхэн уул, хүн юм гэвэл хөл гараа алтны эрэлчдэд таслуулчихсан, бурхан  гэж үзвэл доторх алт мөнгө, элдэв баялаг бүхий  шүншиг нь хулгайд алдагдсан хайрханаа  Монголын төр тахисан болж, иргэд шүтдэг ажээ.
 
 
 
Монголын хамгийн өндөр цэг, дэлхийн дээвэр, анхны хүний мөрийг хадгалсан Алтай Таван Богд, Эзэн Чингисийн үеэс монгол төрийн голомтыг тулсан Бурхан Халдун,  дорнын тахилгат  уул Алтан-Овоо, олон ястны их шүтээн Алтан Хөхий, Хан Хөхий, эртний шүншигт Отгонтэнгэр уул, их говийн үзэсгэлэнт "Баянбүрд”  болсон Говь гурван сайхан, хангай нурууны гайхамшиг, олон гол мөрний эх ундарга  Суварга хайрхан, Сутай хайрхан, Богдын үеэс зарлигаар дархалсан Богд хан уул гээд  уг нь  10-хан уулыг бүтэн үлдээж  болмоор сон. Тиймээс Монголын ард түмэн  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д   "Ухах юм бол тахиад яах юм бэ, тахилга шүтээнээ сэвтээхгүй байж чадахгүй юм бол Төрийн  тахилга гэж  тоглох хэрэг байна уу”  гэдэг шаардлагыг тавих ёстой. Төр нь төр шиг, зарлиг нь зарлиг шиг болсон цагт л байгаль орчныг хамгаалах шийдвэрүүд   хэрэгжих биз ээ. Төрийн  тахилга үргэлжлээд явах учраас  эрэмдэг болсон уулсаа аргадаж тайх, ядаж ухсан нүхийг нь тэгшилж, сүр шүншгийг нь оршоон бүтэн болгох  зан үйлийг эхлүүлээсэй.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани