Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойд эзэн суусан Хятадын TTJVCO компанийг гаргах цаг болсон

Тавантолгойд эзэн суусан Хятадын TTJVCO компанийг гаргах цаг болсон

 

-TTJVCO компани Тавантолгойн ордоос нэг тэрбум ам.доллар хийжээ-  

Тавантолгойн баялаг монголчуудын өмч нэртэй боловч тус ордын тал нь Хятадын мэдэлд очоод арваад жилийн нүүр үзэж байна. Хятадын TTJVCO буюу "Ти Ти Жи Ви Си Өү” компани Тавантолгойн ордоос ойрын хэдэн жил гарахгүй. Хэрэв гаргавал Тавантолгойн ордод нүүрсний олборлолт буурч, Монголын эдийн засаг муугаар нөлөөлнө хэмээн сүрдүүлж эхэлжээ. Тавантолгойн ордын хууль ёсны эзэмшигч "Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс Зүүн цанхид олон жилийн турш үйл ажиллагаа явуулж, монгол нүүрсээр тэрбум ам.долларын ашиг хийсэн TTJVCO-г өнгөрсөн баасан гарагт гаргах шийдвэр гаргасан. Учир нь тус компанийн зүгээс урьдын адил  зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр ажил гүйцэтгэх санал ирүүлжээ. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд Хамтын ажиллагааны гэрээгээ өнгөрсөн сарын 28-наар тасалбар болгон дуусгахаа мэдэгдсэн байна.

TTJVCО компани 2018 онд нэг метр.куб уулын ажлын зардлыг 4.37 ам.доллараар гүйцэтгэсэн. Энэ нь НӨАТ-гүй төлбөр бөгөөд НӨАТ оруулбал 4.8 ам.доллар болдог. Харин Баруун цанхид үйл ажиллагаа явуулж буй монгол компаниудын нэгдэл  нэг метр.куб уулын ажлыг 6475 төгрөгөөр гүйцэтгэж байжээ. Нэг уурхайн хоёр хэсэгт ийм харьцангуй байдлаар буюу Хятадын TTJVCО хэт өндөр үнээр ажил гүйцэтгэж ирсэн байдаг. Жишиг үнэ нь гэрээний хугацааг дуусгах хүртэл энэ байдлаар явсан аж.  Өөрөөр хэлбэл, TTJVCО компани хугацаа нь дууссан гэрээгээр далимдуулан олон жилийн турш монгол компаниудаас гурав дахин их үнээр ажил гүйцэтгэж ирсэн байгаа юм. Энэ өртөг нь нийтдээ тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг эх сурвалжууд мэдээлж эхэлсэн олны анхаарлыг татаад байна. Мөн үүнээс монголчууд хэдий хэмжээний ашиг олох боломжтой байсан нь ч харагдана.  Улмаар Монгол Улсын 2.6 сая иргэний мэдлийн "Эрдэнэс-Тавантолгой” компани 400 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломжтой байжээ. Тэгвэл одоо Тавантолгойгоос тэрбум ам.доллар хийсэн TTJVCO компанийг бүр мөсөн гаргаж, монголчууд өөрсдөө ажлаа хийх цаг ирсэн. Эдийн засгийн хувьд монгол компаниуд ийм чадавхтай болсон гэдгийг "Эрдэнэс-Тавантолгой” компани жилдээ тэрбум ам.долларын борлуулалт хийж эхэлснээс харж болно. Баруун цанхид хямд бөгөөд амжилттай ажиллаж буй монгол компаниудын түншлэл ч TTJVCО-гийн оронд орох боломжтой гэдгээ олон жилийн турш илэрхийлж буй. 

Анх Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаа явуулж байсан Австралийн "Макмахон” компани хоёр жил гаруй "Эрдэнэс-Тавантолгой”-той маргаантай байсны эцэст Монгол дахь төлөөлөл болох TTJVCO-г хятадуудад худалдаад гарсан байдаг. Ийнхүү олон жилийн турш хятадуудаас харамлаж ирсэн Тавантолгойн ордыг австраличууд хятадуудад хялбархан өгчихсөн. Түүнээс хойш Тавантолгойн Зүүн цанхийн менежмэнт үндсэндээ Хятадуудын мэдэлд орсон гэж ойлгож болно. Гэвч TTJVCO-гийн хамтран ажиллах гэрээг удаа дараа сунгаж ирсэн нь олны нийтийн шүүмжлэлийг дагуулж, эсэргүүлцэлтэй тулгарсаар байгаа. Тухайлбал, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ 2015 оны арваннэдүгээр сард Тавантолгойн баялгийг Хятадын TTJVCO компанийн мэдэлд өглөө хэмээн өөрийгөө шатааж байлаа. Тухайн үед "Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагуудыг огцруулснаар хэрэг явдлыг дарсан. Гэтэл өнөөг хүртэл TTJVCO компани ажилласан гэхээр сонирхол татна. Үүний дараа С.Эрдэнэ "TTJVCO компани Тавантолгойгоос олборлосон нүүрснийхээ 65 хувиар зардлаа нөхдөг. Үүнийг Монгол компани илүү хямдаар хийж чадна. Уурхайчдын ярьж байгаа Тавантолгойн ордод Хятадын компаниуд 100 хувь хяналтаа тогтоосон гэдэг үнэний ортой” хэмээж байсан юм. Тэгвэл өнөөдөр TTJVCO компанийн зүгээс "Эрдэнэс-Тавантолгой”-г 2015 онд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээнд тусгасны дагуу гэрээгээ энэ онд автоматаар сунгах ёстой хэмээн буруутгаж байгаа аж. Ийм нэг талыг хэт баримталсан гэрээний дагуу одоо TTJVCO компани олон улсын шүүхэд хандана хэмээн сүрдүүлэг бүхий мэдээлэл цацаж эхэлсэн. Мөн 2015 оны гэрээний заалтад 2019 онд завсар орсон байдаг. Учир нь 2015 онд байгуулсан гэрээ дөрвөн жилийн хугацаатай буюу 2019 онд дуусах байсан. Гэвч TTJVCO компанийн зүгээс гэрээний хэрэгжилт тохирсон хувьдаа хүрээгүй гэдэг шалтгаанаар энэ оныг хүртэл хоёр жилээр сунгасан байдаг аж. Тэгвэл нүүрсний үнэ өртөг сайн байсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд TTJVCO компанийн гэрээний гүйцэтгэл хангагдсан гэж үзэж болох юм байна.

Ийнхүү Хамтын ажиллагааны гэрээгээр халхлан их хэмжээний ашиг хийсэн TTJVCO компани өнгөрсөн хугацаанд монгол ажилч­дыг учир шалтгаангүй хоморголон халсан, төрийн өмчит  "Эрдэнэс-Тавантолгой” компаниас олон арван тэрбумын тоног төхөөрөмж хууль бусаар шилжүүлж авсан зэрэг асуудал аль гэрээнд засвар оруулсан 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яригдаж байжээ. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс  Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хаягласан албан бичигт "Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлогчоор ажиллаж байгаа Ти Ти Жи Ви Си Өү компанитай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-нд дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй. Харин  гэрээний улмаас "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэсэн чиглэл өгсөн байдаг аж. Төрийн өндөрлөгүүдийн өгсөн энэ чиглэл өнөөг хүртэл хэрэгжээгүй бөгөөд Хятадын төлөөлөл TTJVCO компани Тавантолгой дахь барьцаа улам бүр лавшруулахаар зэхэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Тавантолгойд эзэн суусан Хятадын TTJVCO компанийг гаргах цаг болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани