Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Төрбат: Археологийн олдворыг алт, мөнгөөр хэмждэг цаг үе өнгөрсөн

Ц.Төрбат: Археологийн олдворыг алт, мөнгөөр хэмждэг цаг үе өнгөрсөн

 

Монголын археологчдын холбооны УЗ-ийн дарга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.
-Дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулж байна.  Археологийн салбар нэлээд үр бүтээлтэй байлаа.  Ховор олдворуудын талаар сонирхуулахгүй юу?
 
-Археологчдын хувьд нэлээд өвөрмөц нөхцөл байдалтай болж өнгөрлөө. Учир нь цар тахлын улмаас олон улсын төслүүдтэй хамтран ажиллаж чадсангүй. Дотоодын санхүүжилт дээр тулгуурласан жил болсон гэж үзэж болно.  Тиймээс 2020 онд зөвхөн хоёр судалгааг шилдгээр шалгаруулсан байгаа.  Хүннүгийн Луут ордныг Улаанбаатарын их сургуулийн багш доктор Т.Идэрхангайн удирдсан баг нээсэн.
Луут ордон нь Архангай аймгийн Өлзий суманд байдаг. Хүннүгийн хааны зуны ордон байжээ. Тус ордны дээврийн нүүр ваарнууд дээрх бичээс дурсгалынхан шинж чанар нь маш сайн тодорхойлж өгсөн нь гайхамшигтай тул манай улсын хэмжээнд хийгдсэн археологийн томоохон нээлт юм. Хоёр шилдэг судалгаа нь мөн л Архангай аймагт хийгдсэн байгаа. Археологийн хүрээлэнгийн доктор А.Энхтөр ахлагчтай судалгааны багийнхан төмөр зэвсгийн түрүү үеийн маш сонирхолтой дурсгалыг Тамирын голын хөндийд нээсэн. Төмөр зэвсгийн түрүү үеийн судалгаа гэхээр ихэвчлэн Баруун Монголд байдаг Чандмань-Сагилын соёл, Пазырыкийн соёл, Төв ба Зүүн Монголд тархсан дөрвөлжин булшны соёлыг л сайн мэддэг байсан. Гэтэл аль ч соёлд багтахгүй цоо шинэ төрлийн дурсгал, сонирхолтой баялаг эд өлгийн зүйлс илэрсэн нь чухал нээлт болсон. Энэ нь төмөр зэвсгийн түрүү үеийн археологийн судалгаанд цоо шинэ үзэгдэл болсон учир өнгөрсөн оны археологийн шилдэг нээлтийн хоёрдугаар байрт орсон. Мөн өөр олон чиглэлээр судалгаа явагдсан байна. Төрөөс шинжлэх ухаан технологийн сангаар хэрэгжүүлж байгаа санхүүжилтээр хэрэгждэг төслүүдийн хүрээнд хэрэгжсэн олон ажлын дотор хадны зургийн судалгаануудыг онцлоё. Нэг судалгааг дурдвал Говийн бүс нутагт хийж байгаа чулуун зэвсгийн үеийн хадны зургын маш сонирхолтой судалгаа байна. Яагаад гэвэл, Монголын хадны зургийн 90 гаруй хувь нь хүрэл зэвсгийн үед холбогддог. Он цагийн хувьд одоогоос 5 мянган жилийн өмнөөс эхэлсэн. Гэтэл 5000 жилийн өмнөх чулуун зэвсгийн үеийн хадны зургууд дэлхийд маш ховор байдаг юм. 
 
-Археологийн шинжлэх ухааны ач холбогдлыг яаж тодорхойлох вэ?
 
-Археологи бол Монголд харьцангуй залуу шинжлэх ухаан. Монголд анхны археологийн судалгаа 1870-аад онд хийгдсэн байдаг.  Үүнээс хойш 150 жил өнгөрч байна. Харин үндэсний боловсон хүчин бүрдээд 70 орчим жил болж байна. Бидний зорилго хүний бичигдмэл түүхгүй цаг үеийг судлах юм. Бичигдмэл түүхийн хамрах хүрээ хязгаарлагдмал, хамгийн эртний бичигдмэл сурвалж 5000 жилийн тэртээд бий болсон гэж үздэг. Үүнээс манай улсад холбоотой хамгийн эртний бичигдмэл эх сурвалж одоогоос 2500 жилийн өмнө холбогдож байгаа. Түүнчлэн хэдийгээр бичигдмэл эх сурвалжуудтай боловч аж ахуй, урлаг соёл гэх олон асуудлуудыг бичигдмэл сурвалжаар бүрэн тодорхойлж чадахгүй. Тийм учраас эртний ба дундад үеийг судлахад заавал археологийн сурвалж голлох байр суурийг эзэлдэг. Археологи нь нэг талаасаа эд өлгийн зүйл дээр тулгуурлаад түүхийг бичихэд гол хэрэгсэл болдог тул түүхтэй зэрэгцэн оршдог.
 
-Монголын археологийн  шинжлэх ухаан олон улсынхаас юугаараа  онцлог ялгаатай вэ?
 
-Заримдаа хамгийн жижиг, энгийн булшнаас хүртэл урд өмнө огт илэрч байгаагүй олдвор олддог. Жишээлбэл, 2015 онд манай судалгааны багийнхан Дорнод аймгийн Хөх нуурын эрэгт малтлага хийж илрүүлсэн нэг булш бий. Дөрвөн метр орчим голчтой хавтгай чулуунд дараастай булш байсан. Тэрхүү булшнаас нэлээд муудаж эвдэрсэн оршуулга илэрсэн нь хажуудаа жижигхэн хэмжээний дөрөөтэй, мөн л болхи хийцийн шавар ваартай, төмөр хутганы хэлтэрхийтэй маш энгийн булш байсан. Уг дурсгалын он цагийг  радиокарбоны гэж нэрлэдэг цацраг идэвхтэй нүүрстөрөгчийн аргаар тогтооход Жужаны үеийнх болж байгаа юм. Жужаны үеийн дурсгал Монголд гарын таван хуруунд багтахаар маш ховор байдаг. 150 жилийн турш Монгол нутагт улсаа байгуулж, монголчуудын өвөг дээдэс болсон жужанчуудыг яг хэн юм гэдгийг мэдэхгүй. Генетикийн судалгаа хийе гэхээр жужанчуудын булш, яс нь байхгүй учраас манай археологид цагаан толбоор тэмдэглэгдсэн байсан юм. Мөн уг дурсгалаас гарсан 15 сантиметр өндөртэй дөрөө нь манай улсад олдсон хамгийн эртний дөрөө. Дөрөө гэдэг адуу мал эдлэх соёлтой холбоотой нүүдэлчдийн бүтээсэн маш чухал хувь нэмэр юм. Хүннүчүүд агуу их нүүдэлчин ард түмэн байсан боловч дөрөөгүй байсан. Хүннүчүүдтэй нэг цаг үед байсан ромчууд ч бас дөрөө хэрэглэдэггүй байсан. Хамгийн анх дөрөөг сяньбичууд үүсгэсэн гэж үздэг. Нууц товчоо  III зууны эхээр анхны дөрөөнүүд гарч ирсэн. Монголоос олдсон хамгийн эртний дөрөө бол Хөх нуурын булшнаас гарсан дөрөө юм. Энэ нь дөрөө гэх адууны том соёлын эхлэл Монгол нутагт хамаатай гэдгийг харуулж байгаа юм. Монголчуудын өвөг дээдэс хүн төрөлхтөний соёл иргэншилд оруулсан хувь нэмэр дотор адууны соёлыг их ярьдаг.
 
 
 
Адууг унаж, эдлэх соёлд монголчуудын өвөг дээдэс чухал үүрэг гүйцэтгэсэн. Дөрөөг тал нутгаас гаралтай гэж батлахад Хөх нуурын олдвор их чухал баримт болж байгаа юм. Ийм учраас нэг булшнаас жижиг, том алт мөнгө гарсан, гараагүй гэж ялгадаггүй, олдвороос гарсан хүний болон малын ясны дээж болгон бидэнд үнэ цэнэтэй.
 
 
 
 
Хуучин бол том булш малтаад ихээхэн алт гаргаж ирэхэд мундаг том нээлт гэж боддог байсан бол одоо бол нээлтүүдийг харах өнцөг өөр болж байна.
 
-Манай улс хосгүй үнэтэйд тооцогдох олдвороо хэрхэн хамгаалдаг вэ?
 
-Соёлын яамнаас баталсан хосгүй үнэт олдворын жагсаалт бий. Жагсаалтаа нэмэгдүүлэх шаардлага байгаа. Учир нь жагсаалт гарснаас хойш сүүлийн үед олон олдвор, хэрэглэгдэхүүн гарч ирж байгаа тул олдворуудоо нэмэгдүүлээд, баяжуулаад явах ёстой. Газрын хэвлийгээс гарсан бүх баялаг төрийн хамгаалалтад байгаа.
 
-2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг "Хориг” хэмээх газар мөнх цэвдэгт тэс хөлдүү гурван ваар өрөм, ваар шар тос олж археологийн түүхэнд нэн ховор олдвор олдсон. Гэвч эдгээр булшийг тонуулчдад тоногдсон байсан гэсэн. Ер нь ганц энэ тохиолдол ч биш өөр зөндөө тоногдсон олдворууд байдаг байх?
 
-Тонуулын цар хүрээ ямар хэм хэмээнд хүрээд байгаа түвшнийг хүмүүс төсөөлж чадахгүй байгаа. Хүмүүсийн төсөөлж байгаагаас хэдэн зуу дахин их. Хаа очно нэг булш тончихсон, хаана  ч очсон нэг дурсгалыг сүйтгээд хаячихсан байдаг. Үүний ард  асар их сүлжээнүүд байгаа. Энэ асуудлын шийдлийг сайн мэдэж байгаа хүн байхгүй гэж бодож байна. Гэхдээ шийдлийг зайлшгүй, цаг алдалгүй олох шаардлагатай. Ганц жишээ хэлэхэд эрүүгийн цагдаагийн газарт соёлын өвийн эсрэг гэмт хэргийн талаар ажилдаг ганцхан хүн байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр энэ асуудалд бид дээд зэргээр бага анхаарч байгааг харуулж байна.
 
-Бид даяаршлын нийгэмд амьдарч байна.  Улсын маань өв соёл, уламжлалын дархлаа суларч байгаа талаар зарим эрдэмтэд байр сууриа илэрхийлдэг. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
 
-Даяаршлын хажуугаар соёлын ондоошил гэж бий. Нэг хэсэг даяаршил дэлхий даяар чухалчлагдсан бол сүүлийн хэдэн жилд яг эсрэгээрээ үндэсэрхэг үзэл, ондоошлын хандлага давалгааллаа. Энэ нь даяаршлын сөрөг нөлөөлөлд үзүүлж байгаа зүй ёсны хариу үйлдэл байх. Хүмүүс даяаршлын системд байгаа хамгийн хүчтэй соёлд уусах үзэгдэл бий болчихоод байна. Үүнээс үүдэж үндэстнүүд, угсаатны бүлгүүд өөрийнхөө онцлогийг алдаж эхэлж байна. Энэ асуудал нь цаашлаад аливаа улсын соёл, тусгаар тогтнол хэврэгших эрсдлийг үүсгэж байгаа юм. Ийм нөхцөлд үндэстэн бүр, тэр дундаа монголчууд өөрийнхөө өвөрмөц онцлогийг хөгжүүлэх нь маш чухал ч үндэсэрхэг үзлээс ангид байх нь мөн л чухал. Нэг талд бид нар онцгойрч байна гээд дэлхийн бусад үндэстнээс илүү дээгүүр, бусад үндэстэн доод гаралтай гэдэг үзэл тавигдах л юм бол нацизм болчихно. Тймээс үндэснийхээ онцлогийг гаргаж үндэснийхээ соёлыг хөгжүүлэх ба бусдаас илүү дээд үндэстэн гэж үзэх хоёрыг маш сайн зааглаж өгөх хэрэгтэй.  Соёлын бүтээн байгуулалт бидний зүрх сэтгэлд байх ёстой. Соёл бол зөвхөн хүнд байгаа нийгмийн үзэгдэл. Хүн бол тухайн бүлэгт, угсаатан, үндэстэнд харьяалагдах харьяалалд цусаараа биш соёлоороо байдаг. Тухайлбал африк монгол гаралтай холимог гэр бүлээс гарсан хүн байлаа гэж бодоход тэр хүн цусны хувьд холимог хэдий ч өөрийгөө монгол гэж бодож байвал тэр хүн монгол болно. Учир нь тухайн хүн соёлын хувьд өөрийгөө монгол хүн гэж тодорхойлж байгаа учир монгол хүн юм. Соёл бол бидний дотор байдаг зүйл. Иймээс соёлын бүтээн байгуулалт мөн бидний зүрхэнд босох ёстой болохоос биш сум болгонд соёлын шинэ ордон барих нь  соёлын бүтээн байгуулалт биш зөвхөн гадаад үзэгдэх байдлын нэгхэн хэсэг төдий юм.
 
-Томоохон судалгааны ажлууд ямар хөрөнгө оруулалттай явагддаг вэ. Төрөөс дэмждэг үү?
 
-Томоохон хэмжээний малтлага хийхэд хоёр том зардал байдаг. Нэг дэх зардал нь хээрийн зардал. Малтлага хийх үед олон туслах ажилтан, техник хэрэгслийн зардал гэх мэтээр маш их зардал гарна. Томоохон малтлагын зардал зуун саяас буухгүй. Гэтэл Монголоос яг зуун сая төгрөг гаргаад санхүүжүүлсэн тохиолдол ховор. Ихэвчлэн гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, санхүүжилтыг гадаадынхнаар шийдүүлдэг. Ойрын жилүүдэд ч энэ хандлага өөрчлөгдөхгүй байх. Манай төрөөс сүүлийн үед эртний соёлоо судлан шинжлэхэд илүүтэй анхаарч байгаа боловч томоохон хэмжээний санхүүжилт шийдсэн тохиолдол маш ховор хэвээр байна. Товчхондоо амлалт их байгаа боловч үйлдэл ховор байна. Гэхдээ миний бодлоор одоогийн цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлтэй үед заавал бүх юмыг өөрсдөө санхүүжүүлэх гэж оролдох нь тийм ч оновчтой биш байх. Нүүдлийн соёл иргэншлийн түүх нь өөрөө дэлхийн хэмжээний соёлын судалгааны түлхүүр асуудлын нэг юм. Энэ глобал асуудлыг судлах хүрээнд дэлхийн шилдэг эрдэмтэдтэй бид хамтраад судалгаа хийгээд явах нь зүй ёсны үзэгдэл. Харин бид нэг зүйлийг өөрсдийнхөө гар дээр авах ёстой. Энэ бол аналитик чадвараа нэмэгдүүлэх асуудал юм. Аналитик чадвараа нэмэгдүүлэхэд нэгдүгээрт мэргэжлийн боловсон хүчин, хоёрдугаарт, лабораторийн бааз дутмаг байна. Үүнийгээ бид хөгжүүлэхгүй бол гадаадын хамтран ажиллагсдынхаа эрхэнд яваад байгаа юм. Үүнтэй холбогдуулж хэлэхэд археологийн судалгааны хоёр дахь зардал нь лабораторийн анализын зардал юм. Жишээ нь 50 булш малтлаа, нэг том дурсгал дээр таван жил ажиллалаа гэхэд үр дүнд нь 40 дээж яс гарч ирлээ гэж төсөөлье. Энэ хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан маш олон төрлийн анализ хийж болно. Хээрийн болон лабораторийн судалгааг нь санхүүжүүлээд өөрсдөө гардаж хийж байгаа гадаадын хамтрагчид маань хэвлэгдэж гарч байгаа өгүүлэл дээр нэгдүгээр зохиогч байхаас яах билээ. Ямар ч аргагүй, бидний оролцооны мөн чанар үр дүн ийм л байгаа юм.
 
 
Г.Хулан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Ц.Төрбат: Археологийн олдворыг алт, мөнгөөр хэмждэг цаг үе өнгөрсөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани