Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Рио Тинто" хөрөнгө оруулагч юм уу, эсвэл зээл зуучлагч юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй

"Рио Тинто" хөрөнгө оруулагч юм уу, эсвэл зээл зуучлагч юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй

 

Эрдэс баялгийн үндэсний нийгэмлэгийн гишүүн, доктор Х.Владимир  Оюутолгойн ордыг тойрсон асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандан захидал бичжээ. Тэрээр Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах тухай ил захидал бичих болсон үндэслэлээ "...Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг сайжруулах талаар хөрөнгө оруулагч "Рио Тинто”-гийн  талд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн тавьсан  саналыг талархан  дэмжиж байна. Миний бие   Оюутолгойн ХОГ-ний  УИХ-ын  Ажлын хэсэгт  ажиллаж байсан мэргэжлийн хүний хувьд дараах  хэдэн саналыг  Та бүхэнд  ил захидлаар  хүргүүлж  байна” гэжээ. 
 
Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга,
 
 Монгол Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар      
 
 Монгол Улсын  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  нар Танаа:         
 
          Оюутолгой төсөл бол   монголчууд бидний төсөл, Оюутолгойн ордын нөөцийг монгол геологич нээснийг  монголууд бид үүрд бахархан дурсаж явах учиртай бөгөөд төслийн үр өгөөжийг хойч үедээ хөрөнгө болгон үлдээх эрхэм үүрэг,  хариуцлага та бидэнд оногдож байна. Тийм учраас та  бид  нэг бодолтой,  нэг ойлголттой,  нэг зорилготой, мэргэжлийн өндөр түвшинд тооцсон нарийн тооцоололтой байж гэмээ нь  "Рио Тинто”  компанитай эв зүйг олж, Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг  сайжруулах зорилтонд хүрч  чадах болно.  Бид дотроо нэгдмэл нэг ойлголттой болохын тулд миний бие дараах хэдэн саналыг  Засгийн газрын Ажлын хэсгийн түвшинд анхааралдаа авч ажиллахыг хүсч  байна.
Нэгдүгээрт, Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн тухай:  Оюутолгой  төслийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар  хэлэлцүүлэх  явцад  Засгийн газраас  томилогдсон Сангийн сайд С.Баярцогтоор ахлуулсан Ажлын хэсэг  УИХ-д  Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт  хоёр тэрбум ам.доллараар буурч, таван  тэрбум ам.доллар болсон, энэ дүнгээс "Айвенхоу Майнз”  компанийн  хайгуулын ажлын зардал 350 сая ам.долларыг тус компанийн  өөрсдийн эрсдэлд тооцож хасагдах ба  хөрөнгө оруулалтын нийт дүн 4.7 тэрбум ам.доллар байхаар тохиролцоонд хүрлээ гэж УИХ-ын 2009 оны наймдугаар  сарын 21-26-нд   болсон ээлжит бус чуулганд удаа дараа мэдэгдэж  байсан.Оюутолгойн  ХОГ-ний 9.5-д  "Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний 3.6-д заасан ТЭЗҮ-д тусгасан ойролцоогоор дөрюөн  тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг таван жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын энэ хуваарий г ТЭЗҮ-д тусгана гэж заасан байдаг.
 
     Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын  2013 оны  гуравдугаар сарын 25-ний өдрийн  30\15\59 тоот  хамтарсан тушаалаар  Оюутолгой ХХК-ний анхны хөрөнгө оруулалтын  зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсэг байгуулагдан,  Оюутолгой  ХХК-ний ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтыг, тус компанийн   2010, 2011, 2012 оны  санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, эргэлтийн бус хөрөнгийн дүнг капиталжуулсан зардлын дүнтэй тулган анхан шатны хөрөнгө оруулалтын зардалд тооцогдох 6345.0 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг  Оюутолгой  ХХК-ний НББ-ын анхан шатны баримт болон бусад нотолгоонд үндэслэн дүгнэлт гаргасан.
 
2012 оны жилийн эцсийн байдлаар Хувь нийлүүлэгчдийн зээл, өрийн бичиг хувьцааны  санхүүжилт өглөг нийт 6573.8 сая ам.доллар түүнд тооцогдсон хүү 564.5 сая ам.доллар байна. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хүлээн авсан Оюутолгой уурхайн ТЭЗҮ-д анхны хөрөнгө оруулалтйн дүнг 5174.0 сая  ам.доллар гэж баталсан бөгөөд анхны хөрөнгө оруулалтын  гүйцэтгэлийн дүн 4698.0 сая ам доллар харин "Рио Тинто”-гийн  гүйцэтгэлээр 6110.0  сая ам.доллар болж Оюутолгой  төслийн анхны хөрөнгө оруулалтын зардлыг 1412.0 сая ам.доллараар буюу 30.1 хувиар хэтрүүлсэн байдаг. Энэхүү анхны хөрөнгө оруулалтын  1412.0 сая ам.долларын хэтрэлт  нь  ХОГ-ний 9.5 дахь  зүйл заалтыг хэрэгжүүлээгүй, Оюутолгой ХХК-ний 2009-2012 оны санхүүгийн тайланд НББ-ын анхан шатны баримтын бүрдэлт хангалтгүй зэрэг нийт 1885.9 сая ам.долларын зөрчил илэрүүлсэн.
718.3 сая ам.долларын асуудлыг цаашид дахин нягтлан шалгах нь зүйтэй  гэж үзээд  Оюутолгой  ХХК нь төслийн хөрөнгө оруулалтын НББ-ын үйл ажиллагаа нь НББ-ын Олон улсын стандартын холбогдох заалтыг зөрчсөн гэж  дүгнэсэн. Засгийн газрын ажлын хэсгийн энэ дүгнэлтийг үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний зөрчлийг арилгахаас хяналт шалгалтаа эхлүүлэх шаардлагатай байна.
 
Хоёрдугаарт,  Дубайн гэрээний тухай:
 
Дубайн гэрээ бол Оюутолгой төслийн хоёрдугаар үе шатны хөрөнгө оруулалтын асуудал бөгөөд энэ гэрээ нь хоёр  зүйлийн агуулгаас бүрдэж байна. Нэгдүгээрт,  далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах, хоёрдугаарт нэгдүгээр үе шатны анхны хөрөнгө оруулалтыг ТЭЗҮ-д тодорхойлсноор дүгнэж, Хувь нийлүүлэгчдийн зүгээс оруулсан хөрөнгө оруулалтын дүн, санхүүжүүлэх хувьцаагаар оруулсан хувь нийлүүлэгчийн  хөрөнгө оруулалт, зээлийн үлдэгдэл, Монголын талын үр өгөөжийг 2009-2014 оны санхүүгийн тайлан мэдээлэлд үндэслэн үнэн зөв дүгнэж  баталгаажуулах шаардлагатай  байсан. Гэтэл тухайн үеийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байсан  Ч.Сайханбилэг нь   өмнөх Ерөнхий сайд  Н.Алтанхуягийн Засгийн газрын Ажлын хэсгийн дээрх дүгнэлтийг үл харгалзан  Оюутолгой төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг ашигтай байна гэж дүгнэсэн.  Жич: Дубайн гэрээнд "Оюу Толгой төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа бөгөөд  үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь Оюутолгой төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гээд тус гэрээний 4.4-д  "Монгол Улсын Сангийн яам нь энэхүү Төлөвлөгөөг байгуулснаас ажлын тав хоногийн дотор Оюутогой ХХК-ийн мэдүүлсэн 2010, 2011, 2012, 2013, 2014 оны санхүүгийн тайлангуудыг хүлээж авч баталгаажуулна” гэж  заасан нь  дээр дурдсан Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг үгүйсгэж,  Монголын талын өгөөж буурсан байдлыг илт нуун дарагдуулж ашигтай байдлаар гэрээнд баталгаажуулж өгсөн байдаг. Тийм учраас  Дубайн гэрээний эдгээр заалтыг нэн даруй хүчингүй болгож Оюутолгой ХХК-ийн санхүүгийн тайлангуудад дахин аудит хийлгэх  шаардлагатай байна. 
 
Гуравдугаарт,  Оюутолгой ХХК-ний санхүүгийн тайлангийн тухайд:
 
ХОГ-ний  3.24-д  хөрөнгө оруулагч нь тухайн жилийн санхүүгийн тайлан гармагц аль болох богино хугацаанд санхүүгийн тухайн жил дэх өөрийн үндсэн хөрөнгийн болон үйл ажиллагааны зардалд болон бусад асуудлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий аудит ба нягтлан бодох бүртгэлийн компаниар аудит хийлгэн хүргүүлэх  гэж бий.  Гэрээний энэхүү заалт нь Оюутолгой  ХХК-ний   улирлын болон жилийн эцсийн санхүүгийн тайлан балансыг Сангийн яаманд хүргүүлсэн байдлаас харахад хөрөнгө оруулагч  "Рио Тинто”-гийн  тал огт хэрэгжүүлээгүй байдаг. Монгол Улсын компанийн  тухай хуулийн 6.3-т  компанийн  нийт гаргасан  энгийн хувьцааны  50-аас дээш хувийг өөр \толгой\ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бол бие даасан компанийг охин  хараат компани гэнэ. 6.4-т  "...Охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба толгой компани нь охин  компанитай нэгдсэн  санхүүгийн тайлантай байна гэсэн Монгол Улсын компанийн  тухай  хуулийн энэхүү заалтыг давхар зөрчиж байна .Оюутолой ХХК-ийн толгой компани болох  "Туркойз Хилл ресоурс”  компани нь  Канадын Хөрөнгийн бирж дээр нэг их наяд энгийн хувьцаа гаргасан нээлттэй хувьцаат компани юм. "Туркойз хилл ресоурс” толгой компанийн  2013-2016 оны  санхүүгийн аудит хийлгэсэн тайланд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой уурхайн  бүтээгдэхүүний орлого, борлуулалтын зардлыг,  үйл ажиллагааны нийт өртөг зардлыг бүрэн хэмжээгээр тусгасан, тус компанийн  татвар ноогдуулснаас өмнөх ашиг 200-300 сая ам.доллар байхад Монголд  үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой ХХК-нийн  борлуулалтын орлого,үйл ажиллагааны зардлаас  олсон ашгийг толгой компани дээр бүртгээд, Монголд бүртгэлтэй  Оюутолгой ХХК-д ашиг хуваарилахгүй зөвхөн алдагдал бүртгэж, өндөр хүүтэй эргэн төлөгдөх өрийн бичилт  хийж бүртгэж байгаа нь дээр дурдсан Монгол Улсын  компанийн  тухай хуулийн тодорхой заалтыг илт зөрчсөн  байна. 
 
Дөрөвдүгээрт,  Рио Тинто компани хөрөнгө оруулагч стратегийн түнш юм уу,  эсвэл зээл зуучлагч компани юм уу гэдгийг тодорхойлох болгох:
 
2004 оны аравдугаар сард "Рио Тинто”  компани  Оюутолгой төслийн талбайтай хил залгаа  хайгуулын лиценз  эзэмшдэг "Энтри Гоулд”  компанитай  гэрээ хийж, гэрээний нөхцөлөөр энэ компанийн   хувьцааны 11 хувийг худалдан авч, Оюутолгой төсөлд орох үүд хаалгаа нээжээ. "Айвенхоу Майнз” корпораци 2006 оны аравпугаар сарын 18-ны өдөр  "Рио Тинто”  компанитай  хувьцаа худалдан авах тухай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний нөхцөлөөр эхний ээлжинд "Айвенхоу Майнз” компанийн 9.95 хувь  хувьцааг 303 сая ам.доллараар  худалдан авах, хоер дахь  шатны 9.95 хувь хувьцааг 388 сая ам.доллараар  "Айвенхоу Майнз” компани Монгол Улсын Засгийн газартай  хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан  тэр мөчид худалдан авах, "Айвенхоу Майнз” компанийн  нийт хувьцааны 33. 35-42.2 хувийг "Рио Тинто”  худалдан авах баталгаа гарган, хувьцаа худалдан авах дээд хязгаарыг 46.65 хувь хүртэл тохиролцож, Оюутолгой төслийн санхүүжилтийн 90 хувийг  "Рио Тинто” компани хариуцахаар гэрээний нөхцөлд заасан байна.  
"Айвехоу Майнз” компани бол Оюутолгой төслийг хайгуулын үе шатаас эхлэн хувьцааны арилжааны хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн ба "Рио Тинто”  компани  Оюутолгой төсөлд давуу эзэмшил тогтоох зорилгоор  "Айвенхоу Майнз”  компанийн  50.8 хувийн  хувьцааг  4019.0 сая ам.доллараар худалдан авч, энэхүү хувьцаа арилжааны хөрөнгө оруулалтыг, Монгол Улсын  Засгийн газрын  эзэмших 34 хувийг санхүүжүүлэх өндөр хүүтэй зээл, Оюутолгой ХХК-д  санхүүгийн тайланд толгой компанид эргэн төлөх өндөр хүүтэй санхүүжүүлэх хувьцаа нэртэй  өглөгийн бичилт хийж капиталжуулсан  болохыг дээр дурдсан  Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан байдаг.
 
 
Ийнхүү "Рио Тинто”  компани  өөрийн эзэмшлийн 50.8 хувийн хувьцаат хөрөнгийг өндөр хүүтэй  зээлээр эзэмшиж, охин хараат компани болох Оюутолгой ХХК-д  \Либор нэмэх  6.5\  хувийн хүү тооцож давхар зээлдэж байгаа тул  Монгол Улсын Засгийн газар "Туркойз Хилл  Ресоурс”  компанийн  хувьцааны 34  хувийг зээлээр эзэмшиж толгой компани болох "Туркойз Хилл Ресоурс”-ийн  ТУЗ-д төлөөллөө суулгаж ,олон улсын санхүүгийн стандартыг санхүүгийн тайландаа мөрдөж, Монголын ард түмний өмч , \ашигт малтмалын өмч\ хөрөнгөд санхүүгийн  хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай байна
 
 
  Тавдугаарт,  Монгол Улсын Засгийн газрын зээлийн зардал 22 тэрбум ам.долларт хүрч, Оюутолгой төслөөс  ашиг хүртэх хугацаа 2051 он хүртэл хойшилсон тухайд:  
 
Хөрөнгө оруулалтын гэрээний 2.31-д хөрөнгө оруулагчийн зээл, хөрөнгө оруулалтын харьцааг тодорхойлсон байдаг. Оюутолгой ХХК-ний санхүүгийн тайланд  энэхүү харьцааг хэрэгжүүлээгүй нийт оруулсан хөрөнгө оруулалтаа эргэн төлөгдөх өр хэлбэрээр бичилт хийсэн нь  хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх үндэс болсон байна. Хөрөнгө оруулалтын  үр өгөөжийг тооцохдоо тухайн компанийн  ажилласан жилийн тайлант хугацаанд олсон орлого, гарсан  зардлыг хөрөнгө оруулалтын санхүүгийн үнэлгээний  жишиг аргаар Оюутолгой төслийн  "Туркойз Хилл  Ресурс”  компанийн   аудит хийлгэсэн санхүүгийн тайланд тусгасан 2013-2020 оны  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, нийт борлуулалтын орлого, үйл ажиллагааны зардал болон нийт зардлыг тооцож үзэхэд  тус  компанийн  мөнгөн урсгал  2020 оноос эерэг гарч   Оюутолгой төсөлд оруулсан анхны хөрөнгө оруулалт  5.1 тэрбум ам.доллар, Монгол Улсын  Засгийн газрын хувьцаа эзэмшлийн  2.1 тэрбум ам.долларын зээл, хүүгийн өр  төлөгдөж,  Оюутолгой төслийн   анхны хөрөнгө оруулалт   нөхөгдсөн тул УИХ-ын 2009 оны долдугаар  сард гаргасан 57 дугаэар тогтоолын гурван  заалтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. 
УИХ-аас Оюутолгойн төслийн  хөрөнгө оруулалтыг дэмжиж  таван хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Ашигт малтмалын нэмэгдсэн өртгийн 68 хувийн татварыг хүчингүй болгож, ашигт малтмалын өсөн нэмэгдэх татварыг Оюутолгойн төсөлд үйлчлэхгүй болгосон мөн УИХ-аас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд Хөрөнгө оруулагчийн тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийг 50 байсныг  100 /зуу/ хувиас хэтрэхгүй гэж өөрчлөлт оруулсан . Энэ хуулийн дагуу Оюутолгойн ХХК-ийн н Хөрөнгө оруулагчийн 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи хугацаанд татварын тайлангаар гарсан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 /найм/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ. Дубайн гэрээний 4.4-ийн (b) ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон ОТ ХХК-ийн шилжүүлэн тооцох алдагдалын дүн нь 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256.580.000 ам.доллараас багагүй байгааг баталгаажуулна гэж ТЕГ-т үүрэг болгосон байна. Ийнхүү 2018 он хүртэл Оюутолгой ХХК зардлаа өсгөөд алдагдал хуримтлуулаад байхад 100 хувь татвар ноогдуулах ашгаас чөлөөлөгдөх боломжийг ХОГ-нд  тусгасан  байна.
 
 
Мөн  ХОГ-ний 2.33.1-т зааснаар Оюутолгой төслийн Барилгын ажлыг гүйцэтгэж дуусгах хүртэлх хугацаанд элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд Хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлт олгоно гэж заасны дагуу Дубайн гэрээний 4.4-ийн а\ Монгол Улсын Татварын Ерөнхий газар нь  (a) ХөОГ-ний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн ХОГ-ний 2.26-ын дагуу тооцсон хуримтлагдсан дүн нь 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646. 260.000 ам.доллараас  багагүй байгааг баталгаажуулна  гэж  Оюутолгой  ХХК-ийн татвар ногдох орлогоос дээрх алдагдлыг хасагдуулан мөн ХОГ-ний 9.5-д заасан дүнгээс 30 хувиар өсгөн нийт хөрөнгө оруулалтын 6460 сая ам.доллараар тооцно  гэж зөвшөөрсөн байдаг.
 
 Ийнхүү Монгол Улсын Их хурлаас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад  асар их хөнгөлөлт чөлөөлөлт, татварын тогтворжуулалт үзүүлсэн байхад хөрөнгө оруулагч "Рио Тинто” компани Монгол Улсын  Засгийн газрын 34 хувийн хувцаа эзэмшил хамаарах 1.3 тэрбум ам.доллар, хүүгийн хуримтлуулсан зардал 800 сая ам.доллар нийт  3.1 тэрбум ам долларын өр төлбөр нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. "Рио Тинто” компанийн 2020 онд хувьцаа эзэмшигч нарт зориулан гаргасан Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын тайланд тусгасан Хюго Дайментийн нөөцийг ашиглах  далд уурхайн өртөг зардлыг ашиглан Оюутолгойн ордыг 40 жил олборлох явцад зэсийн зах зээлийн үнэ 2.54 ам.доллараас 2.81 ам.долларын хооронд хэлбэлзэж байхад хөрөнгө оруулалтаа төлсөн хуримтлагдсан бодит мөнгөн урсгал дундажаар 63.2 тэрбум буюу ирэх 20 жилд 31.5 тэрбум  ам.доллар болж байгаа нь энэ орд маш их үнэ цэнтэй ашигтай болох нь тодорхой байна. Олон нийтийн мэдээллийн  хэрэгсэл  болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр  Оюутолгойн ордын далд уурхайн ашиглалтын зардал өсөн нэмэгдэж Монгол Улсад ногдох ашиг 2051 он хүртэл хойшилсон 22 тэрбум  ам.долларын өрөнд орж байгаа тухай мэдээлэл нь үндэслэлгүй болохыг дээрх тооцоолол харуулж байна.
 
Эцэст нь тэмдэглэхэд: Оюутолгойн ил уурхай 2013 онд ашиглалтанд ороод  2013-2020 онд 5.823  мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, баяжмал дахь  металлаар 1.124  мянган тонн зэс, 88.9 тонн алт, 253.1  тонн мөнгө экспортод гаргаж борлуулсан бүтээгдэхүүний  орлого нь 8.989 тэрбум ам.доллар, үйл ажиллагааны нийт зардал 2.9 тэрбум  ам.доллар, татварын өмнөх ашиг 2.9 тэрбум ам.доллар, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлд 1.970 тэрбум ам.доллар, үүнээс  "Туркойз хилл”  компанийн санхүүгийн балансад зөвхөн Өмнөт Оюу ордын зэсийн нөөцийг 1072 сая ам.доллараар үнэлж, ашигт малтмалын  хорогдлын шимтгэл 570 сая ам.доллар,  менежментийн төлбөрт 300 сая.ам доллар хуримтлуулсан  ба  Оюутолгой төслөөс хөрөнгө оруулагч "Рио Тинто” 5.1 тэрбум  ам.долларын цэвэр ашиг олсон бол Монгол Улсын Засгийн газарт 533.6 сая ам.долларын нөөц ашигласны төлбөрөөс татварын урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.долларыг хүүгийн хамт суутгаад 266 сая ам.доллар ногдож байна. Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт нөхөх шатанд Монголын талын өгөөж буурсан хэдий ч, Монгол Улсын   Засгийн газрын 34 хувийн зээл, хүүгийн өр төлөгдсөн тооцоо гарч байна.
УИХ, Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дэмжиж таван төрлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.   
68 хувийн татварыг энэ гэрээнд зориулж хүчингүй болгосон. Өсөн нэмэгдэх роялтын татвар Оюутолгой төсөлд үйлчилэхгүй байгаа нь Сангийн яамны буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Компанийн тухайн жилийн балансын алдагдлыг энэ төсөлд зориулж найман жилээр 100 хувь хойшлуулснаар 1059 сая ам.долларын алдагдлыг хойшлуулах боломж олгосон, стратегийн ордыг тэргүүлэх чиглэлийн салбарт хамруулсанаар хөрөнгө оруулалтын 10 хувийн буцаан олголтоор 640 сая ам.долларын  татварын хөнгөлөлт эдэлж, мөн барилгын ажил дуусах шатанд гааль НӨТ-өөс чөлөөлсөн зэргийг  тооцох юм бол Монголын тал ямар нэгэн өр төлбөргүй байх ёстойг гэрээ хэлцэл дахин хийх явцад тооцож үзэх шаардлагатай.
 
      
Эрдэс баялаг үндэсний нийгэмлэг ТББ-ын гишүүн, доктор  Х.Владимир
"Рио Тинто" хөрөнгө оруулагч юм уу, эсвэл зээл зуучлагч юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани