Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн гэрээ “жонхуу” болсон түүхээс

 
 

Оюутолгойн гэрээ “жонхуу” болсон түүхээс

 

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улс, үндэстэнд хор хөнөөлтэй нэгэн үйл явдал болсон нь Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн Газрын шийдвэр, даалгавраар Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Л.Гансүх нар Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ (ХОГ) болон түүнтэй салшгүй холбоотой Хувь Нийлүүлэгчдийн Гэрээ (ХНГ) -г хүчин төгөлдөр боллоо хэмээн зарласан явдал байв. 
Тун ч их яарч сандран хийсэн энэ мэдэгдэл нь нэг талаар Оюутолгойн гэрээг ямар ч үнээр хамаагүй байгуулах гэсэн манай эрх баригчдын улайрсан сонирхлын илрэл, нөгөө талаар гаднынхны бодлого,шахалтын  биелэл байсан юм.
Мөн Оюутолгойн гутамшигт гэрээний эсрэг улс төр,нийгмийн хүрээнд тухайн үед өрнөж байсан эсэргүүцэл, тэмцэл амжилтад хүрэхээс айж эмээн тэдгээрийг эцэслэн нам дарахаар сөрж хийсэн заналтай цохилт байсан гэж үзэж ч болно.
Ямар ч байлаа эрх баригчдын энэхүү үйлдэл нь Оюутолгойн гэрээнүүдийг хамгаалагчдын ярьж сурталчилж ирсэн шиг  Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомж хийгээд ард түмний хүсэл эрмэлзлийг биелүүлэх зорилготой ариун үйлс огт байгаагүй юм.
 
Одоо Монголчууд 10 гаруй жилийн гашуун сургамжаасаа Оюутолгойн гэрээний худал, үнэнийг бараг хангалттай мэддэг болжээ.
 
Ямар гээч аймшигт гамшгийн хор уршигтай, мөн балиар луйврын далд агуулгатай гэрээнүүдийг байгуулж, хүчин төгөлдөр гэж үзэн хэрэгжүүлж ирснийг ялангуяа сүүлийн үеийн хэрэг явдлууд, түүний дотор Засгийн газрын зүгээс олон нийтэд өгсөн цочирдом мэдээллүүд, ямар ч эргэлзээгүйгээр нотлон харуулж байгаа. 
Ерөөс Оюутолгойн ХОГ болон ХНГ гээчийг ийм нөхцөл,байдлаар тохиролцож,үзэглэж,хүчин төгөлдөр хэмээн зарлаж болохгүй байжээ гэдэг нь улам бүр тодорхой болж байна. 
Үүнийг манай эрх баригчид хүлээн зөвшөөрч, ард түмэндээ ил тодоор зориглон хэлж чадахгүй дүлэгнэсээр, аргацаасаар л байна. Гэсэн хэдий ч үйл явдлын цаашдын өрнөлт энэ үнэнийг хүлээн зөвшөөрүүлж таарах байх.
Оюутолгойн гайхамшигт ордыг улс,үндэстнийхээ хөгжил, цэцэглэлтэд зориулан ухаалгаар ашиглахын төлөө, үе үеийн эрх баригчдын хариуцлагагүй шийдвэр,ажиллагааны эсрэг тэмцсэн хүмүүсийн хувьд бол эдгээр гэрээг огт байгуулж болохгүй гэдэг нь эртнээс ойлгомжтой байсан билээ. 
Яагаад эртнээс ойлгомжтой байсан юм? гэж асууж магад. Үүнд дараах товч хариултыг өгч болно.
 
Нэгд, Монгол үндэстний шилдэг сэхээтэн доктор С.Авирмэд, доктор Ч.Хурц, доктор профессор Ж.Бямба зэрэг эрдэмтэн,мэргэжилтнүүд болон ”Миний Монголын Газар Шороо” хөдөлгөөний П.Болд нарын зэрэг иргэний нийгмийн зүтгэлтэн,идэвхтнүүдээс бүрдсэн бидний хэсэг нөхдийн хувьд эх орныхоо байгалийн баялагт эзэн байх, онцгой чухал орд газруудаа төр,түмнийхээ мэдэл,хяналтанд байлгах, нөөц баялгийг нь арвич хямгач ашиглах,Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг ягштал дагаж мөрдөх, гадаадын хөрөнгө оруулалтын давуу талуудыг ашиглах зэрэг зарчим,үндэслэл ямагт тэргүүн зэрэгт тавигдаж ирсэн билээ.
Тиймээс ч 2009 оны 3дугаар сарын эхээр Оюутолгойн гэрээний төсөл ил болоход гол гол заалтууд нь эдгээр шаардлагад огт нийцэхгүй, эсвэл нийцэхээргүй байгааг тогтоож, 2007 оны түүхий гэрээний алдааг засч залруулалгүйгээр дахиад л үндсээрээ буруу гэрээ хийх гэж буйг ойлгож мэдэцгээсэн юм даг. (Жич: миний байр суурь "Монгол Улсын иргэн Таны анхааралд” гарчигтайгаар 2009 оны 4дүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын хаврын чуулган эхлэх үед гарсан нийтлэлд бичээстэй бий: http://archive.olloo.mn/m/modules.php?name=News&file=article&sid=1150876 )
Хоёрт, үндсээрээ буруу ХОГ-ний заалтууд нь үндэсний хөгжлийн эрмэлзэл,боломж,бодлогод үлэмжийн хор уршиг тарих нь хөгжлийн асуудлыг нэлээд олон жил нухсан мань мэтийн хувьд алган дээр тавьсан юм шиг тов тодорхой харагдаж байсан юм. Иймээс гамшиг тарих гэрээг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байв.
Гуравт, Үндсэн хууль болон  бусад хууль тогтоомжийг зөрчих өндөр магадлалтай нь гэрээний төсөл хийгээд түүнтэй холбоотой асуудлуудыг 2009 оны хавар,зун хэлэлцэх явцад анзаарагдсан билээ. Ингээд ХОГ болон ХНГ-нд 2009 оны 10дугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурахын өмнө лав л ХОГ нь хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгуулагдаж буй нь илэрхий болсон.(ХНГ-ний тухайд бол яг ямар зүйл,заалт агуулж буй нь нууцлаг байсаар бүр ихээхэн хожуу буюу 2010 оны 11дүгээр сард л олон нийтэд ил болсон юм. Энэ нь хуйвалдаан байсан гэж үзэх үндэстэй.) 
 
Улс,үндэстний эрх ашигт нийцэхгүй төдийгүй хууль тогтоомжийг зөрчиж хийгдэж буй ХОГ нь удаан наслах тавилангүйгээс гадна эрх зүйн хувьд чадамжгүй гэдэг нь ийнхүү ихээхэн тодорхой болж эхэлсэн билээ.
 
(Жич: Эдгээрийг сэрэмжлүүлэн анхааруулах, явцгүй гэрээ байгуулахаас татгалзахыг санал болгох зорилгоор гаднынханд, мөн уг чанартаа эрх баригчдад хандан гаргасан бидний Мэдэгдэлд "Луйврын шинжтэй энэ гэрээний жинхэнэ агуулга, хор уршиг олон түмэнд ойлгогдож мэдрэгдэхийн хэрээр дургүйцэл, эсэргүүцэл өсөн нэмэгдэж, гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэх өндөр магадлалтай...Энэхүү гэрээ нь анхнаасаа хууль бус, тиймээс хүчин төгөлдөр бус байх болно гэдэгт бид эргэлзэхгүй байна" хэмээн  бичсэн нь бий. ”ЗМ” сонин,2009.09.28. )
Эдгээр нөхцөл байдал нь тэртэй тэргүй "бантан” болчихоод байсан Оюутолгойн тохиролцоонууд цаашдаа эрх зүйн мухардалд орох, мөн түүнчлэн Монгол Улсын нэр хүнд дэлхийн бизнесийн хүрээнд унаж, шившигт хутгагдах эрсдлийг дагуулж эхэлсэн юм. 
Ийм нөхцөлд нэг бол буруу болчихсон гэрээг больж, зогсоож шинээр зөв гэрээ хийх, аль эсвэл буруу гэрээг үргэлжлүүлэх ийм л хоёр сонголт байсан юм. Бид эхний хувилбарын төлөө зогссон бол эрх баригчид буруу гэрээгээ үргэлжлүүлэн явуулах сонголтыг хийцгээсэн.
Ингээд тэд гэрээ хүчин төгөлдөр боллоо хэмээн хөөрцөглөн зарлаж, энэ үйлдлээрээ болзошгүй аюул,эрсдлийг жинхэнэ бодит зүйл болгож хувиргасан юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээнүүд мухардалд орж болзошгүй байсныг хууль зүйн утгаар нь бүрмөсөн мухардалд оруулж, өмнө нь зуурсан гэрээний "бантангаа” бүр "жонхуу” болгож дордуулсан түүхтэй. 
Оюутолгойн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж зарлахтай холбоотойгоор өрнөсөн янз бүрийн үйл явдлыг одоо хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Ил өрнөснийг нь үндсэндээ мартсан бол далд болсныг нь зөвхөн оролцсон хүмүүс л мэдэж байгаа.  
Сануулж хэлэхэд, гэрээнүүдийг гарын үсэг зурснаас хойш 6 сарын дотор (ХОГ-ний заалт 15.7-д тусгагдсан) 10 нөхцлийг биелүүлсний үндсэн дээр хүчин төгөлдөр болгоно гэж хоёр тал тохиролцсон байсан бөгөөд 6 сарын хугацаа дуусах өдөр (2010.04.06.) дөхөх тусам манай эрх баригчид болон гаднынхан сандралдаж, эцэс сүүлдээ бүр цагаандаа гарсан байдаг.
 
Эрх баригчид ямар ч хамаагүй үнээр гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд оромцоглох, хууль зүйг уландаа гишгэх, үл хайхрах, муйхарлах,хуйвалдах, хууран мэхлэх, хүч хэрэглэх зэрэг есөн шидийн бохир,башир арга "технологийг” эрээ цээргүй хэрэглэсэн юм. Ариун сайхан үйлсийг бузар муухай аргаар цогцлоон бүтээж болдоггүй гэх үг Оюутолгойд яг биеллээ олсон билээ.
 
Жишээ нь, Оюутолгойн ТЭЗҮ-г шаардлага хангахгүй байна гэж үзээд 2009 оны 12 дугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс буцаасан байхад зүсийг нь хувиргаад дахин оруулж ирээд 2010 оны 3дугаар сарын 25-ны өдөр хүчээр шахуу  "засвартайгаар” хүлээн авахуулсан байдаг.
Мөн түүнчлэн УИХ-ын 11 гишүүн, үүний дотор Аюулгүй байдал,гадаад бодлогын Байнгын Хороо,Хууль зүйн Байнгын Хороо болон Төсвийн Байнгын Хорооны дарга нар, 2009 оны 3дугаар сарын 26-ны өдөр "УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хангах тухай” албан бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлж, ХОГ болон ХНГ-ний зарим заалт Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэхгүй байхад эдгээр гэрээг Засгийн газрын зүгээс эцэслэн батлах нь Монгол Улсын хуулиудыг зөрчихөд хүргэнэ гэдгийг анхааруулсан. 
Гэвч төр, засгийн холбогдох албан тушаалтнууд ёстой л дургүйд хүчгүй гэгчээр энэ бичгийн агуулгын мөрөөр ямар ч арга хэмжээ авалгүй өнгөрсөн юм. 
Тухайлбал, Засгийн газрын зүгээс огт хайхарч үзээгүй. Сангийн сайд С.Баярцогт сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Албан бичиг ч юм уу,шаардах бичиг ч юм уу бичгийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өгснөөс Засгийн газарт өгөөгүй.Тэгээд ч тэр бичигт заасан асуудлууд нь хууль зөрчсөн зүйл байхгүй” хэмээн тоомжиргүй хандсан байдаг.
УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл ч уг бичигт яг яаж хандсан нь олон нийтэд учир битүүлэг үлдсэн бөгөөд улс,үндэстнийг хохироох гэрээнүүдийг засч залруулах,эсвэл зогсоох чиглэлд эрх мэдэл нь байсаар атал дорвитой алхмуудыг хийгээгүй нь үнэн.
Ер нь бол гэрээнүүдийг хүчинтэйд тооцож эхлэх хүртэлх 6 сарын хугацаанд гэрээнүүдийн агуулгыг өөрчилж сайжруулах  боломж Монголын талд зарчмын хувьд нээлттэй байсан юм. Энэ алтан боломжийг огт ашиглалгүй өнгөрүүлсэн билээ. Үндсээр нь сайжруулдаггүй юм аа гэхэд ядахнаа зарим зүйл,заалтыг өөрчлөх, нэмж тусгах зэргээр улс орныхоо эрх ашгийг уг нь бодолцож болмоор. Жишээ нь, ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийг бий болгоод гэрээнд тусгах хэрэгтэй байсан. Ингэж ажиллахыг ч УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон байв. 
Гэтэл ямар ч өөрчлөлт,нэмэлт оруулаагүй төдийгүй сайжруулах оролдлогыг ч хийгээгүй юм. Тэгэх хүсэл ч байгаагүй нь хожим бүрэн тодорхой болсон билээ.
(Жич: Гэрээнүүд хүчин төгөлдөр болвол ямар аюултай хор уршиг тарихыг гадарлаж байсан хүний хувьд миний бие тухайн үед УИХ-ын цөөнгүй гишүүдэд хандан санаа оноогоо бичгээр хүргүүлж, үр нөлөөтэй үйл хөдлөл хийхийг тэднээс хүссэн боловч хүчин чармайлт маань талаар болж буйг ойлгоод эцсийн боломжит аргаа хэрэглэж 2010 оны 3дугаар сарын 30-ны өдөр "Нийгмийн толь” сонин, www.shuud.mn зэрэг мэдээллийн хэрэгслүүдэд УИХ-ын нийт гишүүдэд хандсан Ил захидлаа гаргасан билээ: http://www.ord.mn/index.php?newsid=1484  )
Гэрээнүүд хүчин төгөлдөр боллоо гэж албан ёсоор мэдэгдсэн тэр агшнаас эхлэн  монголчууд бид гэрээний хавханд орж, баялгаа захиран зарцуулах эрхээ алдаж, баялагтаа хяналт тавих  боломжоо хязгаарлуулах, зарим талаар бүр алдах, санхүүгийн луйварт өртөх, зээл болон зээлийн хүүгийн өрөнд баригдах, авах ёстой ногдол ашиг,татвар,төлбөрөө дутуу хүртэх, баялгаа цөлмүүлэх зэргээр хохирч эхэлсэн билээ.
 
Оюутолгойн гэрээнүүд Монгол Улсын хувьд дэндүү хохиролтой байгуулагдсан нь одоо бүрэн нотлогдоод буй. Тиймээс өмнөх үеийн эрх баригчдын тарьсан хэмжээлшгүй их  гай балгыг багасгах гэж тал талаасаа олон хүн байдгаараа хичээн зүтгэцгээж байна. Харамсалтай нь, хүчин төгөлдөр гэх гэрээ хэлцлүүдийн уршгаар улс орны эрх ашиг бодит утгаараа цаашид ч ихээр хохирсоор байх төлөв ажиглагдаж  байгаа.
 
Энэ гашуун үнэнийг эхлээд сайтар олж харах хэрэгтэй санагдана. Тэгээд байдлыг үндсээр нь засч цэгцлэхийг зорьж байгаа бол эрх баригчид гэрээ хэлцлүүдийн талаарх үнэлгээ,байр сууриндаа, улмаар гаднынхантай хийх гэж буй хэлэлцээний страгеги,тактикдаа зарим чухал өөрчлөлт оруулах шаардлагатай ажээ гэж үзэж байна.
Олон нийтэд ил болсон мэдээллүүдэд тулгуурлан ийм дүгнэлтэд хүрч байгааг хэлэх хэрэгтэй. Мэдээж хэлэлцээний үр дүнд их,бага ямар нэг хэмжээгээр ахиц,дэвшил гарч л таараа. Үүнийг харин Оюутолгойн гэрээг сайжруулчихлаа гэж үзээд,сурталчлаад, өөрсдийгөө хуураад цааш нь явах уу, аль эсвэл шинээр хийсэн тохиролцооны үр дүнд Монголын ард түмэн Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу баялгийнхаа эзэн дахин болох уу гэдэгт хэргийн хамаг учир оршиж байна. 
 
Р.Эрхэмбаяр
Sonin.mn 

Оюутолгойн гэрээ “жонхуу” болсон түүхээс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани