Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сонгуулийн өмнөх улс төрийн цикл ба хоёр ахлагчийн БАЙР СУУРЬ

 

Монголын Засгийн газрын Ажлын хэсэгтэй нүүр тулсан хэлэлцээ хийхээр багаа ахлан Улаанбаатарт ирсэн "Рио Тинто”-гийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болд өчигдөр /2021.04.01/ байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Өнөөдөр хурцадмал асуудал үүссэн нь Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, төслийн хугацаа хойшилсонтой холбоотой. Гэрийнхээ тооныг тойрч сууж байгаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна. Мэдээж аль аль талд сэтгэл дундуур зүйл бий... Талуудын хэлэлцээрийг ийм тийм гэж ярихад одоо арай эрт байна” гэв.

Тэгвэл Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар өчигдөр "Оюутолгойн хэлэлцээг улстөржүүлж Ерөнхийлөгчийн сонгуулийн сэдэв болгомооргүй байна. Хэлэлцээрийн ширээний ард нэгдмэл байр суурьтай суух боломжгүй байдал үүсээд байгаа...” гэсэн байр суурийг илэрхийллээ. Түүний хэлж буйгаас үзэхэд Дубайн төлөвлөгөөг цуцлах тухай санал дээр Ажлын хэсэг дотооддоо ойлголцлоо нэгтгэж чадахгүй байгаа бололтой.

Хүлээлт үүсгэсэн хэлэлцээ албан ёсоор эхэлж буйтай зэрэгцэн  хоёр талын ахлагчийн илэрхийлэх байр суурь, өгөх мессеж чухал.

Манай тухайд сүүлийн арваад жилд Оюутолгой төсөл хамгийн халуун сэдвүүдийн нэг байсаар өнөөдөртэй золгож буй. Улстөрчид, иргэний нийгмийн  байгууллагууд, сэтгүүлчид, иргэд гээд бүхий л талууд энэ төслийн талаар  ярьцгааж, гэрээнд өөрчлөлт оруулах ёстой, цуцлах ёстой гэхчлэн байр сууриа илэрхийлдэг ч чухам яг ямар асуудал дээр тухайлан анхаарах ёстой вэ гэдэгт үндэслэл сайтай хариултыг гаргаж тавьж байсан нь цөөн.

Нэг ёсондоо өнөөдрийг хүртэл бид Оюутолгой төслөөр талцсан нь их болохоос  нэгдмэл байр сууриар асуудалд хандсан нь цөөн гэдгийг Х.Нямбаатарын өчигдрийн үгс хэлэлцээний өмнө дахин сануулж байгааг тодотгоход илүүдэхгүй болов уу.

Оюутолгойн менежмэнтийг хэрэгжүүлэгч "Рио Тинто”-той хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсэг 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр УИХ-аас баталсан "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр энэ хэлэлцээний ширээнд сууж байгаа билээ.

 

 "ОЮУТОЛГОЙ ОРДЫН АШИГЛАЛТАД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ САНУУЛАН ХҮРГЭЕ.

 

 

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 11 сарын 21-ний өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

                                                                                      Дугаар 92

 

                                      Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай

 

   Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэс Монгол ХХК болон Айвенхоу Оюу Толгой (Ви Ви Ай) Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Оюу Толгой ХХК хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон)-ний хэрэгжилтийг Улсын Их Хурлын 2008 оны "Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дүгээр тогтоол, 2009 оны "Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах.2/Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюу Толгой ХХК хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах;

3/Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах;

4/Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах;

5/Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот "Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох;

6/Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах;

7/Оюу толгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/-нд даалгасугай.

   

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР

 

 

Монгол Улсын Их Хурлын уг тогтоолыг эерэг хүлээж авч буйгаа төслийн хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс”  2019 оны сүүлээр  мэдэгдэж байсан билээ.

92 дугаар тогтоолд УИХ-ын  40 болон 57 дугаар тогтоол, Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна. Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, төслийн нийт үр ашгийн 53 хувиас багагүй хэмжээний ашгийг бид өөрсдөдөө наахын тулд 10 жилийн турш ярьсан 34 хувийн асуудлаа эргэн харж, шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тусгасан байгаа.

Эндээс Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг бол ямар нэг нөхцөлгүйгээр цуцлах нь зөв гэсэн байр суурийг Ажлын хэсгийн ахлагч одоогоор илэрхийлсэн. Хөрөнгө оруулагч тал ч энэ саналыг  хүлээн авч байгаа аж.

Харин Монголын Засгийн газрын 34 хувийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлах асуудал УИХ-ын 40 болон 57 дугаар тогтоолуудад  заасан агуулгуудтай нийцэж байна уу гэдгийг тодотгож харах хэрэгтэй болдог.

40 дүгээр тогтоолд бол Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбарыг судлах тухай тусгасан ч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг албан ёсоор даалгасан 57 дугаар тогтоолыг харахаар Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын Засгийн газрын эзэмших хувь 50-иас доошгүй хэмжээнд очсон байх ёстой гэсэн байдаг.

"Рио Тинто”-гийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болд 34 хувьтай холбоотойгоор өчигдөр байр сууриа илэрхийлэхдээ энэ бол монголчуудын шийдэх асуудал гэж онцолсон. Гэхдээ арван жилийн дараа зэсийн үнэ одоогийнхоос хоёр дахин өслөө гэхэд 34 хувийг хямдаар өглөө гэдэг асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг бодоход илүүдэхгүй гэсэн зүйлийг мөн хэлэв.

Өнгөрсөн жилүүдийн  нөхцөл байдлыг авч үзэхэд бид 34 хувиа өрөөр санхүүжүүлж өнөөдрийг хүрсэн нь зовлонгийн суурь шалтгаан гэж тайлбарлах хүмүүс манайд цөөнгүй бий.

Хоёр талын татварын маргаан арбитрт хүрсэн. "Оюутолгой” ХХК  татварын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийг Төрийн сан руу шилжүүлсэн ч арбитрын маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс энэ мөнгө манайд үлдэх эсэх нь шийдэгдэнэ. Манай тал нийтдээ 1 их наяд 26 тэрбум төгрөгийн татварыг тус компаниас авах ёстой гэсэн акт гарсан байдаг.

Х.Нямбаатар сайд хөрөнгө оруулагч тал Лондоны арбитраас маргаанаа түр хойшлуулах гаргасныг манайх хүлээж аваагүй гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн.  Тэрбээр  "Ажлын хэсэг УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах үүднээс  Рио Тинтогийн төлөөлөлтэй хэлэлцээрээ албан ёсоор эхлүүлэх гэж байгаа яг энэ цаг үед АНУ-д болж байгаа үйл явдлууд манай Засгийн газраас өмнө нь гаргаж байсан санаачлагуудын хүрээнд, далд уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой асуудал нэлээн өндрөө аваад явж байна” гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 26-нд өгсөн.

Ер нь бол энэ төсөлтэй холбоотой асуудал зөвхөн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд  бус Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээг хамарсан суурь шинжтэй учраас нэгэнтээ хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж эхэлж буй учраас аль аль талаас нь авч үзэж, нягт хандах хэрэгтэйг ч хуульчид, эдийн засагчид хэлж буйг тодотгоё.

Тухайлбал, Бизнесийн эрх зүй, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн хуульч, арбитрч Т.Алтангэрэлээс "Оюутолгойн хөрөнгө оруулалтын үндсэн болон бусад гэрээ, Дубайн төлөвлөгөө гээд бүгдэд л өөрчлөлт орж байж Монгол Улсын эрх ашиг нөгөө талтай эрх тэгш хангагдах юм байна гэсэн ойлголт байна. Гэхдээ яг ямар эрэмбэ дарааллаар шийдэх нь зөв вэ? гэсэн  асуултад хариулт авахад:

-Үүсээд буй үл ойлголцол, маргааныг хоёр хэсэгт бүлэглэж болно. Эхний бүлэгт 34 хувьд оногдох зээл хэлбэрийн хөрөнгө оруулалт, зардал, хугацаа хэтрэлт, ногдол ашигтай холбоотой хувь нийлүүлэгчдийн хүрээнд шийдвэрлэх асуудлууд байна. Дээр хэлсэнчлэн Оюутолгой төсөл нь олон асуудал дагуулсан, өнгөрсөн хугацаанд Монголын талын эрх ашиг ихээр хохирч байгааг одоо хэлэлцээрийн шугамаар үндсэн гэрээнүүд, Дубайн гэрээ зэрэгт өөрчлөлт хийх болон бусад байдлаар засч залруулах ажлыг шат дараатай хийх шаардлага бодитой бий болчихлоо. Дубайн гэрээ нь далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд түлхэц болсон ч олон хуулийг зөрчсөн, "Оюу Толгой” компанийн  бүх лиценз, биет болон биет  бус хөрөнгийг УИХ-д танилцуулалгүй олон улсын 15 банкинд барьцаалсан, Монголын талыг цаашид хөдөлшгүй болгосноороо их эрсдэлд оруулсан. Төслийн зардал хэтрэлтийн асуудал анх үүсэхэд тэрийг Монголын талын эрх ашигт нийцүүлэх байтал хүлээн зөвшөөрсөнөөрөө хөрөнгө оруулагчтай хариуцлага ярихад хүндрэлтэй болгосон. Тэгэхээр далд уурхайн бүтээн байгуулалтын 4,4 тэрбум ам.долларын зээлийн төслийн санхүүжилтийн асуудлыг цаашид Монголын хуульд нийцүүлэн засах, үндсэн гэрээнүүдтэй хамт өөрчлөх,  "Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгийг барьцаалж зээл босгож, Монголын талыг эрсдэлд оруулж байгаа тул 34  хувьд ногдох хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээс өөрчилж, хүүнээс чөлөөлөх хүртэл саналыг тавих боломжтой байж болох юм. Дараагийн бүлэгт Монгол Улсын хуулийн хүрээнд тогтоосон арга аргачлалыг хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой төр, татвар төлөгчийн хоорондын асуудлууд байна. Миний бодлоор олон улсын арбитрт очсон татварын маргаан нь 300-400 сая ам.доллароор хязгаарлагдахгүй цаашид энэ төслийн үргэлжлэх хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих жишиг маягийн шийдвэр болохын хувьд хэдэн арван тэрбум ам.доллароор хэмжигдэх учраас Монголын тал энэ асуудал дээр нэлээн сайн хүн хүчээ төвлөрүүлэх нь зүйтэй байх. Татвартай холбоотой Олон улсын арбитрын маргааныг шийдвэрлэх энэ явцад Монголын тал өмнө байгуулсан аливаа гэрээ хэлэлцээрээ өөрчлөх саналаа хэзээ яаж тавих нь нарийн бодолцох асуудал болох байх. Татварын маргааныг нааштай шийдвэрлэсний дараа хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх үү, эсвэл нь зэрэгцээд хэлэлцээрээ хийгээд явах уу, ингэвэл татварын маргаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй болно.” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм.

Эхэнд хэлсэнчлэн хүлээлт үүсгэсэн хэлэлцээ Улаанбаатарт эхэлж байна. "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоол Ерөнхийлөгчийн сонгууль угтсан хаврын улс төрийн циклийг давж гарах  эсэх нь ШИНЭ ХҮЛЭЭЛТ үүсгээд буйг тодотгоё.


https://news.zindaa.mn/3nqw
Сонгуулийн өмнөх улс төрийн цикл ба хоёр ахлагчийн БАЙР СУУРЬ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани