Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн хэлэлцээр: Хожил хоёр тийшээ

 
 

Оюутолгойн хэлэлцээр: Хожил хоёр тийшээ

 

Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай энэ долоо хоногт  хэлэлцээрийн ширээнд сууна. Хэлэлцээ хаалттай болох уу, нээлтэй байх уу гэсэн хүлээлт олон нийтэд байна. Албаны зарим эх сурвалж хэлэлцээ хийсний дараа хоёр тал албан ёсны мэдээлэл хийх болов уу гэв.
Хөрөнгө оруулагч талыг төлөөлж  "Рио Тинто” компанийн Зэсийн группийн ерөнхийлөгч Б.Болд  Монголд ирсэн. Тэрээр   14 хоногийн тусгаарлалтад  байсны дараа хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлэхдээ хэлэлцээрийн гол асуудал нь "харилцан ашигтай байх талаар ярилцана” гэсэн. Гэтэл  "Монгол Улс  Оюутолгойгоос  ногдол ашиг авахгүй, 2051 он хүртэл 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ” гэсэн тооцооллыг "Рио Тинто” компанийнхан гаргаж   Монгол Улсыг сүрдүүлж байна гэсэн мэдээлэл бүх сувгаар цацагдчихаад байгаа. Тэгвэл Монголын талаас   Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газраас байгуулсан "Рио Тинто" компанитай Оюутолгойн асуудлаар хэлэлцээ хийх Ажлын багийн гишүүн Б.Солонго "Хоёр талын хэлэлцээгээр Оюутолгойн төслийг зогсоох хүртэл асуудал хурцдахгүй болов уу” гэсэн ярилцлагыг хэвлэлд мөн өгсөн. Үүнээс үзвэл хэлэлцээрийн оршил "Хожил хоёр тийшээ” гэсэн месежийг олон нийтэд өгөөд байна.  Гэхдээ хэлэлцээрийн шатанд юу болохыг таашгүй.
 
Засгийн газраас Ажлын хэсэг, УИХ-аас байгуулсан Түр хороо хэд хэдэн удаа хуралдаж хэлэлцээрийн бэлтгэлийг хангасан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн даваа гарагт хуралдахдаа хэлэлцээрийн удирдамжийг баталсан гэсэн мэдээлэл байна.  Өөрөөр хэлбэл, хэлэлцээрт  Монголын талыг төлөөлж оролцох багийн нэрийг тодорхой болгож, хэлэлцэх асуудлын дарааллыг тодорхой болгож  баталсан гэсэн үг юм. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. Энэ ажлын хэсгийн бас нэг гол хүн  нь ХЗДХ-ийн экс сайд Ц.Нямдорж юм. Түүний  хувд 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулах үед ХЗДХ-ийн сайд байсан. Энэ удаа Засгийн газрын ХЭГ-ын даргын статустайгаар хэлэлцээрт оролцох гэж байна. Харин Оюутолгойн асуудлаар шаардлага тавьж, өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-аас Оюутолгойн асуудлаар байгуулсан Түр хороонд багтсан ч хэлэлцээрт оролцохгүй. Тэрээр хэлэлцээрийг угтаж өдөр тутмын хэвлэлүүдээр ил захидал, шаардлага гаргаад байгаа. Түүндээ "Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газрын хооронд хийх хэлэлцээрээ амжилттай үргэлжлүүлэх, Лондоны Арбитрын шүүхэд манай Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой” гэсэн хатуу байр суурийг илэрхийлээд байна.
 
 Ажлын хэсэг, Түр хорооны хамтарсан хурлаар нэгдүгээрт, "Хөрөнгө оруулагч талын шахалтаар 2015 онд байгуулсан "Дубайн гэрээ”-г бүрмөсөн цуцлах ёстой. Хоёрдугаарт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлага тавьсан. Хэрэв хөрөнгө оруулагч тал шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах байр суурь илэрхийлсэн” гэж мэдээлж байсан билээ.
Ажлын хэсгийг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч ийм утгатай зүйлийг С.Ганбаатарыг төв талбайд өлсгөлөн зарлаж байх үед очиж уулзахдаа хэлж байсныг олон нийт мартаагүй байх. Тэгэхээр хэлэлцээ хэрхэн явагдах нь  монголчуудын анхаарлын төвд байгаа гэсэн үг. "Рио Тинто” компанийн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Энэ явцад төлөвллөгөөт бус зардал их гарсан. Газрын гүнд чулуулаг ихтэй учраас хөрөнгө, цаг хугацаа шаардаж ажил удааширснаас асуудал үүссэн гэсэн тайлбар хэлж байгаа. Энэ нь зөвхөн Монгол Улсыг төдийгүй бусад хамтрагчид эдийн засгийн болон цаг хугацааны хүлээлт үүсгэн  бухимдуулж, олон улсын шүүхийн шатанд маргаан эхлүүлээд байгаа билээ.

Хэлэлцээрийн эргэн тойронд Монголын иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, эдийн засагч, судлаач, ажиглагчдын зүгээс шүүмжлэл өрнүүлж байна. Тухайлбал, гавьяат эдийн засагч Т.Балжинням саяхан "Монголын Засгийн газар "Рио Тинто"-д алдаад байгаа 10 гаруй тэрбум ам.доллараа авч чадах уу?" гэсэн ярилцлагыг хэвлэлд өгсөн. Энэ бол далд уурхайн бүтээн байгуулалтыг 4.4 тэрбумаар хийнэ  гээд 15 тэрбумыг зарцуулсан гэж буй Рио Тинто” компаниас асуух зүй ёсны асуулт юм. Ажлын хэсэг энэ талаар ямар шийдэлд хүрэх вэ гэсэн хүлээлт олон нийтэд байна. Бас нэг шүүмжлэл байгаа нь "Рио Тинто” компанийн удирдлагатай биш салбар хариуцсан гүйцэтгэх захиралтай Монголын Засгийн газар бараг танхимаараа шахам хэлэлцээийн ширээнд сууж байгаа нь хэтэрхий "жижгэрсэн” асуудал гэж зарим эх сурвалж үзэж буй юм.
Эцэст нь хэлэхэд хэлэлцээр "хожил хоёр тийшээ” гэсэн горимоор явах уу, баялгаа өгчихөөд өрөнд орж, алдагдал хүлээсэн хэвээр үлдэх вий  гэдэгт монголчууд санаа зовж байна.
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Оюутолгойн хэлэлцээр: Хожил хоёр тийшээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өнөөдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани