Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ОТГОНБАЯР МЭНДЧИЛГЭЭ

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ОТГОНБАЯР МЭНДЧИЛГЭЭЭх орныхоо гал голомтыг сахих ариун үйлсэд хүчин зүтгэж байгаа уурхайчиддаа болон их уурхайн хотын иргэд, оршин суугч та бүхэнд Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жил, Уурхайчдын баярын өдөр, Ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.
Өгөөж баян эх орны маань баялгийн нэгэн ундарга Багануурын орд газраас нүүрс олборлож эхэлснээр Багануур дүүрэг үүсэн хөгжиж улмаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж байна.
 
 
Багануур ХК-ний уурхайчид бид улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж гэрэл цахилгаан, дулаанаар тогтмол, найдвартай хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс орныхоо гал голомтыг бадрааж явдагаараа ямагт бахархаж омогшиж байдаг. Бид байгуулагдсанаас одоог хүртэлх 35 жилийн хугацаанд нийт 320,6 сая м3 хөрс хуулж, 95,4 сая тонн нүүрс гаргаж борлуулан 600,4 сая м3 уулын цулын ажил хийсэн байна.
Өнгөрөгч 2013 он Багануур ХК-ны хувьд амжилт ололт арвин, баяр бахархалаар дүүрэн түүхэн жил болж өнгөрлөө. 35 жилийн ойгоо Багануурчуудтайгаа хамт сайхан тэмдэглэж, Төрийн өндөр дээд шагнал хүртэн, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИ хэмээн нэрлэгдэх боллоо.
 
 
Хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж 25,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, Техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр хөрс нүүрс тээврийн 8 автосамосвал, Hitachi маркийн 2 гидроэкскаватор, авто ачигч, 100 тн-ын даацтай трайлер, тус бүр 40 хүний суудал бүхий 2 автобус, Ниссан пикап 2 автомашин, 150 тн-ийн автопүү тус тус шинээр ашиглалтанд орлоо. УУЯ-ны "Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч компани”-иар шалгарав.
Манай уурхайчдын ажил хөдөлмөрийг төр үнэлж, 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад инженер Ж.Чимэддорж, Алтан гадас одонгоор 11 уурхайчин, хөдөлмөрийн хүндэт медалиар 6 ажилтан тус тус шагнагдсан бол Засварын хэсгийн дарга Х.Хашбат Техникийн ухааны докторын цол хамгаалж Багануур ХК-иас анхны доктор төрлөө.
2013 оны 04-р сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Компанийн мэдлийн нийтийн байрны 54 айлын орон сууцыг одоогийн оршин суугч уурхайчдад үнэгүй хувьчлах шийдвэр гарав.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өмнөх оноос илүү өсөж нүүрс гаргалт борлуулалт 3.8 сая.тн-д хүрч, ашиглалтын түүхэнд тэмдэглэгдээгүй 30.3 сая шоо метр уулын цулын ажил хийж, төлөвлөгөөт зорилтоо тоо чанарын бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ. Компанийн ажилтан бүр өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж ажилласан нь ийнхүү амжилттай ажиллах үндэс болсон.
Мэргэжил ур чадвар, авъяас чадлаа дайчлан ажилласан уурхайчид маань Багануурын уурхайн бахархал билээ. Уурхайчид бид бүхэн нийтээрээ зорилго нэгтэй хөдөлмөрлөснөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нэмэгдүүлсэн, амжилт бүтээлээр арвин, хамт олонч уур амьсгал бүрдсэн он боллоо.
Өсөн нэмэгдэж буй нүүрсний хэрэгцээг даган бидний олборлолтын хэмжээ жил дараалан нэмэгдэж байна. Өнгөрөгч 2013 онд 3.5 сая.тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байсан бол 2014 онд 3,8 сая.тонн, 3-4 жилийн дараа жилд 6.0 сая.тонн, түүнээс цаашхи жилүүдэд 12.0 хүртэл сая.тонн нүүрсний эрэлт бий болох төлөв ажиглагдаж байна. Борлуулалтын хэмжээний өсөлттэй уялдуулан техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, шинэ технологи нэвтрүүлэх ажлыг шат дараалан хийх болно. Бид уул уурхайн салбарт эзэлсэн тэргүүлэх байр сууриа баттай хадгалан, бизнес менежментийн шинэ бодлого, үйл ажиллагаа явуулах болно. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ жил дараалан өсөж байгаа өнөө цагт манай компанийн ирээдүй өөдрөг сайхан харагдаж байна.
2014 онд Засгийн газрын дэмжлэг, Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Технологи дамжлага №1-ийн өргөтгөлийн ажлыг хийж ашиглалтанд оруулна.
Багануур ХК 2018 он хүртэлх хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгээ боловсруулж байна.
ҮТП-ийн 2020 он хүртэлх мастер төлөвлөгөө болон хөгжлийн төлөвлөгөөний урьдчилсан төслийг боловсруулаад байна. Багануур ҮТП-ийн үйл ажиллагаа явуулах гэрээг ҮХААЯ-тай байгуулахаар Сайдын зөвлөлийн хуралд саналаа оруулаад байна. 2014 онд ҮТП-ийн бие даасан үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангаж, эхний ээлжинд Хайрга олборлон боловсруулах, Нүүрс баяжуулах, Нүүрс шингэрүүлэх болон Хагас коксон шахмал түлшний үйлдвэрүүдийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Бидний амжилт зөвхөн дан ганц манай компанийх гэвэл өрөөсгөл ойлголт. Монгол улсын Их хурал, Засгийн газар, ЭХЯ, УУЯ, ТӨХ, Нийслэл, Дүүргийн ИТХ, Засаг дарга гээд төр захиргааны байгууллагууд биднийг шаардлагатай шийдвэр тогтоолоор дэмжин, хөрөнгө санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэнд уурхайчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
Олон жилийн туршид бидэнтэй хамтран ажиллаж, харилцан бие биеээ дэмжин ажиллаж ирсэн ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-2 ТӨХК, Дарханы ДЦС, Эрдэнэтийн ДЦС, Улаанбаатар Төмөр зам, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Вагнер Ази Тоног төхөөрөмж ХХК, НИК ХК, Очир ундраа ХХК, Монмаг ХХК, Хөгжлийн банк, ХААН, Голомт банк зэрэг олон арван хэрэглэгч, харилцагч нартаа гүн талархал илэрхийлье. Та бидний харилцан ашигтай байх найрсаг хамтын ажиллагааны үр дүн өнөөдөр биднийг ийм амжилтанд хүргэсэн гэдгийг тэмдэглэн хэлэхэд туйлын таатай байна.
Цаашид Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч байж, дэвшүүлсэн зорилтоо биелүүлж, төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэхийн төлөө хамтран ажиллацгаая.

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ gariin useg М.ОТГОНБАЯР

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ОТГОНБАЯР МЭНДЧИЛГЭЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өчигдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өчигдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани