Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн өгөөж 50 жилээр хэмжигдэж байхад, говийн усны нөөц секундээр дундарч байна

 

Оюутолгойн өгөөж 50 жилээр хэмжигдэж байхад, говийн усны нөөц секундээр дундарч байна

 

Өнөөдөр "Говьд ус эрдэнэ үү, зэс эрдэнэ үү” гэж асуувал, "Зэс эрдэнээ зөв зохистой олборлож, ашиглаад цэвэр ус аваад уучихад болно” хэмээн тайлбарлаж дөнгөх улсууд олон бий. Ялангуяа, олон гэрээ хэлэлцээр, гадна дотны хөрөнгө оруулалт ярьж, хэлэлцдэг хэсэгт. Гэхдээ жинхэнэ говийн малчнаас энэ талаар асуувал чулуугаар нүүлгүүлнэ. Говьд ус гэдэг зүйл зэс, алт битгий хэл хүний амьтай дүйцүүлэн үзэх сургаал байгалиас заяажээ. Өнөөдөр бол Говьд худаг уснаас болж айл саахалтынхан хүртэл өөр хоорондоо зодолдож нүдэлдэх тохиолдол олон гарах болсон. Энэ нь Монголын хээр талд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хоёр дахин хүчтэй нөлөөлсөн, мөн уул уурхайн компаниуд төрөлх нутгийг нь эзэлж авснаас улбаатай.  Ус хүний анхдагч үндсэн хэрэгцээ боловч Оюутолгой, Тавантолгойн ордуудын бүсийн усны хэрэглээний 80 орчим хувийг уул уурхайд хэрэглэж байгаа гэдэг судалгаа байна.    

Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай эд мөнгөний хэлэлцээ хийж буй энэ үед байгаль орчны асуудлаа ч нэг мөр болгож авах ёстойг эх сурвалжууд хэлж байгаа. Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээр Монголын байгаль орчинд учруулсан хамгийн том хор хохирол бол дахин нөхөн сэргэхгүй гүний усыг ашиглаж байгаа явдал гэдгийг судлаачдын хүрээнд олон жил хэлэлцсэн. "Оюутолгой” компани үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш Говийн Гүний хоолойн ус нөөц ордыг ашиглаж байгаа. Үндсэндээ тус компани 2011 оноос хойш бүрхэг тооцооллоор жилд дунджаар 14-16 сая м3 ус хэрэглэжээ. Өнгөрсөн оны эцэст, нийт ашигласан гүний усны хэмжээ 120 сая м3-ээр хэмжигдэж байна. Тэгвэл 2013-2020 онд ус ашигласны төлбөр хэлбэрээр улсад төлсөн мөнгө нь 114 тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс харахад, "Оюутолгой” компани жилд 14-16 сая м3 ус хэрэглэж, төлбөрт нь 14-17 тэрбум төгрөг Монголд төлдөг гэж ойлгож болох нь. Үүнийг Монголын төрийн байгууллагууд бага ус хэрэглэж байгаа мэтээр тайлбарладаг бөгөөд жилийн эхэнд өгсөн төлөвлөгөө нь хэт өндөр байдагтай холбоотой аж. Анхандаа тус компани Гүний хоолойн ус нөөцийн 20 хувийг Оюутолгойд ашиглан гэх тооцоог хөрөнгө оруулагчдын зүгээс танилцуулсан байдаг. Тодруулбал, 2008 онд Гүний хоолойн газрын доорх усны ордоос нэг секундэд 870 литр буюу хоногт 75,168 м3 ашиглах зөвшөөрөл авсан байдаг аж. Энэ нь явсаар секундэд 918  литр өссөн. Ерөнхийдөө манай төрийн мэдэж буй тоо нь албан бичигт ингэж буужээ. Гэвч байгаль орчны мэргэжилтнүүдийн зүгээс яг Монголын төр яг хэдий хэмжээний ус хэрэглүүлж буйгаа мэддэггүй гэдэгтэй санал нэгддэг. Шалтгааныг нь манайхан "Оюутолгой” компанийн усны тоолуурыг хянах эрх мэдэлгүй, яг нарийн тоо бүртгэлийг нь олз үздэггүй  хэмээн тайлбарладаг.  Иймээс л монголчууд энэ удаад байгалийн баялгаасаа ашиг хүртэх эсэхээс гадна байгаль орчноо хамгаалан авч үлдэх ёстой гэж үзэх хүн олон байна.

Ийнхүү Говийн усны нөөц секундээр дундарч байхад Оюутолгой ордын Монголд ирэх ногдол ашиг 2051 он хүртэл хойшлоод байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго танилцуулсан. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зүгээс далд уурхайн зардлыг санаатай өсгөсөн гэдэг маргаан газар авахаас өмнө 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхайг Монголын Өмнөговьд ашиглалтад оруулна гэдгээ зарлаад байлаа. Үүний зэрэгцээ олон жилийн татварын маргаан ч явж ирсэн. Хөрөнгө оруулагчдын сүүлд танилцуулсан эдийн засгийн тооцооллоор Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2022 оны аравдугаар сард дуусна. Улмаар 2028-2036 онд Оюутолгой ил болон далд уурхайгаас жил тутам 480,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх тооцоотой байгаа. Тэгвэл энэ өсөлтөөс Монголд ирэх ашгийн хэмжээ 2051 оныг хүртэл тэг байх тооцоог Б.Солонго тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид хийсэн байгаа юм. Магадгүй, "Оюутолгой” компанийн өр, төлбөр нэмэгдсээр байвал, Монголд ирэх ногдол ашгийн хугацаа бүр ч хойшлох боломжтой аж. Эдийн засгийн ашиг энэ мэтээр хойшлох бол Оюутолгойн ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлснээр усны хэрэглээ төдий чинээгээр өсөх тооцоолол мөн  бий.  Дэлхийн банкны дэргэдэх Усны нөөцийн бүлгээс хийсэн тооцооллоор, Тавантолгой, Оюутолгойн бүсийн уул уурхайн усны эрэлт 2019 оныхтой харьцуулахад 2030 онд өсөлтийн бага хувилбараар 1.2 дахин, дундаж хувилбараар 1.6 дахин, их хувилбараар 2.1 дахин өсөх төлөвийг өнгөрсөн жил танилцуулсан байдаг. Тиймээс  Оюутолгой уурхайн ТЭЗҮ-г шинэчлэх шатанд ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэрийн усны эрэлтийг нарийвчлан тооцох зайлшгүй шаардлагатай гэдгийг сануулсан байгаа юм.

Мөн Монголын шийдвэр гаргах түвшинд Говийн усыг уул уурхайд ашиглах талаар хэлэлцэх бүрд Оюутолгойд хамгийн төд хэмээн "Хэрлэн говь” төслийг урагшлуулах хөнддөг. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан  өнгөрсөн сард УИХ-д хийсэн танилцуулгадаа "Цэнгэг усыг 2030 он гэхэд уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлана” хэмээн ам алдсан байна лээ. Тухайн үед Монголын томоохон гол мөрний урсацыг тохируулан Говийн бүсийн уул уурхайд хүргэх асуудлыг дурдсан. Энэ талаар "Алсын хараа-2050” хөтөлбөр цаашид Говийн гүний усны нөөцийг хадгалж, хамгаалахын тулд "Хэрлэн говь” төсөл, "Хөх морь” нэрээр  Оюутолгой ордод хүрэх төлөвлөгөө гарчээ. Тэгэхээр "Оюутолгой” компаниас эхлээд Говийн гүний усны хэрэглээгээ бууруулахын тулд дээрх төслүүдэд Монголын талтай хамтран ажиллахаас өөр гарцгүй болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Оюутолгойн өгөөж 50 жилээр хэмжигдэж байхад, говийн усны нөөц секундээр дундарч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани