Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Манайхан баярлан мишээж, “Роснефть” бүр ч илүү баяртай байна

Манайхан баярлан мишээж, “Роснефть” бүр ч илүү баяртай байна-Манайд 100 байтугай ШТС-аа барих эрхтэй болсных аргагүй биз-

 

ОХУ-ын хуучин нийслэл Санкт-Петербург хотноо саяхан болж өнгөрсөн Олон улсын эдийн засгийн форумын үеэр манай Газрын тосны газар болон нефть импортлогчид нэлээд амжилттай гэрээ хэлэлцээ хийсэн  гэх мэдээлэл гарсан. Энэ үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн манайд нийлүүлэгддэг шатахууны 60 хувийг хангадаг "Роснефть” компаний захирал Игорь Сечинтэй Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зуржээ. Ингэснээр "Роснефть” компани манайд нефтийн бүтээгдэхүүний хангамжийн дэд бүтэц бий болгох, нефть болон хийн ордод хайгуул хийх эрх үүсчээ. Мөн "Роснефть” нь манай "МТ”, "Шунхлай”, "НИК” компаниудтай хамтран ажиллаж, таван жилийн турш газрын тосны бүтээгдэхүүнээр хангах гэрээг байгуулсан байна. Энэ гэрээг Сингапурын биржийн ханшаар хийсэн учир жилдээ 120 орчим сая ам.доллар хэмнэх аж. 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээг үзэглэхэд хойд хөршийн төрийн тэргүүн  В.Путин өөрөө байсан нь асуудлыг их томруулж харагдуулж байна.

 

Хэдий энэ нь сайхан мэдээ мэт боловч Г.Өлзийбүрэнгийн гарын үсэг зурсан протокол дотор нэгэн "нохойтсон” эрх явж байна. "Роснефть” компани манайд нефтийн хангамжийн дэд бүтэц бий болгох эрхтэй болжээ. "Хүргэн хүү” киноны Жамц баян "Дэмбэрэл юм үзээгүй болохоороо баярлаж л байна лээ” гэдэг шиг манайхан ч үүнд баярлаж байгаа.  Баярлахын учир ч бий.

 

Н.Алтанхуягийн Засгийн газрын  хийсэн их ажил  дунд  шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр бий. "Үнэ тогтворжуулах” ерөнхий том хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнийг тогтворжуулахаар 167 тэрбум төгрөг зарцуулсан. Ингэхдээ Оросоос авч байгаа өндөр үнэтэй шатахууны үнийн зөрүүг импортлогч компаниудад өгөх замаар барьж ирсэн. Тэгвэл энэ удаа байгуулсан гэрээгээр Засгаас мөнгө гарахгүйгээр үнийг барих боломжтой болов. Хэдий тийм ч эдийн засгийн утгаараа манайд ашиггүй байх магадлалтайг анзаарах хэрэгтэй юм.

 

"Роснефть” компани манайд ийм дэд бүтэц байгуулах тухай С.Баярыг Ерөнхий сайд байх үеэс л ярьж эхэлсэн. 2008 оны хавар "Роснефть” компани манайд урьдын адил хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдэхийн ялдамд "Мянганы зам”-ын тэнхлэгийн дагуу 100 ШТС байгуулах санал  тавьсан байдаг. Одоогоос яг зургаан жилийн өмнө Ерөнхий сайд С.Баяр, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, Түлш эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар нар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн уг асуудлыг УИХ-д танилцуулж байв. С.Баяр тэр үед "Засгийн газар ОХУ-ын компанийн гаргасан саналыг дангаараа шийдвэрлэх эрх зүйн боломжгүй.Үүнд УИХ хариу өгөх ёстой.Саналыг хүлээж авлаа гэдэг хариу өгвөл одоогийн хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун авч байгаа байдал үргэлжилнэ.Үгүй гэвэл тэдний хэлсэн үнээр манайх шатахуун авах болно” гэж байлаа. Тухайн үед УИХ дээр уг асуудлыг хэлэлцэн, нийгэмд ч бөөн шуугиан дэгдэж байлаа. Манай шатахуун импортлогч томоохон компаниуд Ерөнхий сайд С.Баярт тэр үед "Роснефть”-ийг оруулчих, харин төр хяналтаа сайн тавь гэсэн гэдэг. Гэвч газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлдэг этгээд дотоодын зах зээлд нэвтрэхийг хуулиар хязгаарласан байсан учраас уг санал бүтээгүй юм.  Тэр үед С.Баяр "Ойрын 10 жилд хэцүүдэх нь дээ” гэсэн гэдэг. Уг саналаа Оросууд 2011 онд дахин тавьж, тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод захидал ирүүлэхэд ч манайхан бас зөвшөөрөөгүй. Эл асуудал яригдах бүрт Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр барих асуудал хөндөгддөг. Ийм үйлдвэр яагаад баригдахгүй байна, та нар юу хийгээд байна гэсэн асуултад С.Баяр "Үvнийг биднээс биш, биднээс өмнө ажиллаж байсан Засгийн газруудаас асуу. Бас УИХ-аас ч асууж болно” гэж байжээ. Дорнодын Тамсагийн сав газрыг түшиглэн ийм үйлдвэр барих асуудал яригдаад одоо чимээгүй болсон. Мөн Дарханд ч нэг үйлдвэрийн сураг гарсаар л, өнөө хэр гэхдээ эхэлсэн зүйл алга. Үнэндээ бол манай нефть импортлогч том компаниуд улс төр, бизнесийн сүлжээгээрээ дамжуулан нөлөөлж,  боловсруулах үйлдвэр барих асуудлыг Ерөнхий сайд  Н.Алтанхуягийн хэлдгээр царцаасаар иржээ.  

 

"Роснефть”-тэй холбоотой асуудал 2012 оны сүүлчээр ч бас яригдсан. Бас л үгүй гэсэн. Тэр үеэс  Н.Алтанхуягийн Засгийн газар асуудлыг "нухацтай” судалсаар өнөөдрийн шийдэлд хүрсэн бололтой юм. Гэхдээ анх асуудлыг С.Баярын  Засгийн газар  УИХ-аар хэлэлцүүлэхийг эрмэлзсэн бол өнөөдөр Н.Алтанхуягийнхан УИХ-аас асуух шаардлагагүй гэж үзжээ. Нэг агентлагийн даргаараа гарын үсэг зуруулаад л шуудхан шийдчих аж.  Нэгэнт протокол үйлдээд зөвшөөрөл өгчихсөн хойно, одоо Газрын тосны хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарч ирж байна.  Дээр хэлсэнчлэн газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлдэг этгээд дотоодын зах зээлд нэвтрэхийг хязгаарласан хуулийн заалтыг хүчингүй болгох, эсвэл өөрчлөх асуудал удахгүй хөндөгдөнө гэсэн үг.

Т.Үлэмж

Манайхан баярлан мишээж, “Роснефть” бүр ч илүү баяртай байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

Өнөөдөр, 15:01
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

Өнөөдөр, 14:48
Өнөөдөр, 12:56
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани