Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алт угаасан шавартай усаар ОРХОН ГОЛ угжигдаж байна

-Алтныхны ашигладаг цианид натри, мөнгөн усаар бохирлогдсон хортой ус Орхон гол руу хальж оржээ-


Улаанбаатараас 600 орчим километр давхисаар Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ирлээ. Өндөр сүрлэг уулын өвөр бэлийг сэтэлж үүсгэсэн шороон далан үерийн усанд нурж, хаа сайгүй шар шавар урссан байдал биднийг угтах нь тэр.

"Орхон голын эх улаанаараа урсаж байна” гэх мэдээллийн мөрөөр явж буй манай сонины сурвалжлах баг үйл явдлын учир шалтгааныг дээрх байдлаас хараад  бараг л олов. "Жаахан л устай бороо орохоор шавар шалбааг нь дийлдэхээ больсон. Хэд хоногийн өмнөхөн орсон ширүүн борооноор уурхайнхны ухаж орхисон шороон далангаар үерийн ус урсаж, улмаар алт угаадаг байсан тогтоол устай том нуур хальж, Орхон голын урсгал руу урссан” тухай орон нутгийн иргэд халаглаж ярихтай таарлаа. Алтныхны ашигладаг цианид натри, мөнгөн усаар бохирлогдсон тийм хортой ус Орхон гол руу урсаж орсон гэдэг бол маш ноцтой асуудал юм.

Ч.Бармид: Нөхөн сэргээлт хийлгүй хаясан уурхайнхнаас л болсон хэрэг

Бодит нөхцөл байдлыг тодруулахаар Цэнхэр сумын Орхон багийн Засаг дарга Ч.Бармидаас дараах тодруулгыг авлаа.


-Орхон голын эх ундарга улаан шавраар урсах болсон байна. Энэ талаар та Багийн Засаг даргын хувьд ямар мэдээлэл өгөх вэ?

-Хэд хоногийн өмнө орсон ширүүн борооны улмаас хуучин байсан далан сэтэрч,  тогтоол нуур үерийн усанд хальж урссанаас болсон хэрэг л дээ.

-Тухайн үедээ нэлээн их үерлэсэн үү?

-Тиймээ. Борооны дараа хэсэг хугацаанд нэлээн их үерлэсэн. Одоо бол арай гайгүй болсон.

-Тэр нуур гэдэг нь уурхайнхны алт угаахдаа ашигладаг байсан тогтоол ус гэсэн үг үү?

-Тиймээ. Угаасаа уурхайнхны ухаж сүйдэлсэн шороон овоолго, алтаа угаадаг байсан тогтоол нуур нь л үерийн усанд хальсан гэсэн үг. Энд тэндгүй л баахан нуур үүсгээд хаячихсан байдаг.

-Нуурын ус алт угааж байсан болохоор асар их хортой биз?

-Тэгэлгүй яахав. Алтныхны тэр их хортой ус, шавар голын ус руу ороод ирэхээр орон нутгийн иргэд бидэнд асар их хүндрэлтэй шүү дээ. Хүн, малгүй уудаг голын усанд тэр их бохир ус цутгаад ирэхээр мэдээж хэцүү. Алтны уурхайнууд нөхөн сэргээлт хийгээгүй, ухаж байгаад л хаячихаад явснаас болж, энэ бүх хүндрэлүүд үүсээд байгаа юм.

-Яг энэ ойр орчимд амьдардаг хэчнээн өрх айл байдаг вэ?

-Зөвхөн манай Орхон баг л гэхэд малтай 90 гаруй өрх айл байна. Үүнээс гадна ойр орчмын өөр баг, хил залгаа аймгийн иргэдэд ч энэ асуудал хамаарна. Тэр бүх өрх айлын хүн, малын уух ус, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна гэсэн үг.

Төрийн тахилгат Суварга хайрхан уулаас эх аван урсаж, таван аймгийн 130 гаруй сум, багийн хүн малыг ундаалсаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхон голын эх ундарга орших алдарт Орхоны хөндий өдгөө шар шаварт "живж”, шалбааг болсон байгаа бодит байдал энэ. "Малын мөрнөөс өөр мөр гарч үзээгүй онгон байгалийг минь алтанд шунагчид ингэтэл сүйтгэж орхисон нь дэндүү харамсалтай” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярих нутгийн хөгшний яриаг сонсоход сэтгэл өвдөм. "Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэгч ардын зүйр үг энд л жинхэнэ утгаараа оршиж байгаа санагдлаа.

М.Алтантөр: Орхон голын эх загасгүй болсон нь ажиглагдсан

Архангай аймгийн Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч М.Алтантөрөөс дараах тодруулгыг авлаа.


 

-Орхон голын эх юуны учраас үе, үе улаанаар урсах болов?

-Хаврын шар усны үер, зун намрын борооны үерийн үед бол шар  шороо нь тэр чигээрээ л гол руу урсаад ордог юм билээ. Алт угааж байгаа юм шиг л улаанаараа эргэсэн ус  урсчихдаг.

-Улирлын чанартай ийм үерийн улмаас гол байнга бохирлогдож байна гэдэг уурхайн эзэд нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас л болж байгаа  хэрэг биз дээ?

-Тийм. Одоогийн байдлаар "Өлзий тээл”-ийн аманд нөхөн сэргээлт давгүй сайхан явагдсан. Бага зэргийн газар л сэргээлт хийгдээгүй үлдсэн байна лээ. Шийртийн эхэнд бол ямар ч нөхөн сэргээлт хийгдээгүй. Техникийн нөхөн сэргээлт ч хийгдээгүй хаясан байдаг. Зүгээр онгичоод онгичоод тэр чигээр нь ухаад хаячихсан. Амандаа жижигхэн газар техникийн нөхөн сэргээлт хийсэн байдаг. Цаашаа бол огт хийгдээгүй хаясан байгаа. Одоо нэн даруй л нөхөн сэргээлт хиймээр байгаа юм.

-Уурхайнхны бохир ус голд цутгагдсанаас болж олон сөрөг үр дагавар гарна биз?

-Орхон гол урагшаа урсаад Өвөр­хангайн Бат-Өлзий сумын Улиастайн гол гэдэг рүү нийлдэг. Яг тэр залгаан дээр очиж үзэхэд бөөн булингар улаанаараа урсаж байдаг юм билээ. Сая судалгаа хийгээд явж байхад Орхон голын эх болсон голууд загас их муутай болсон нь ажиглагдсан. Энэ бүх зүйл уурхайн шар шавраар булингартаж байсны л нөлөөлөл болов уу гэж бодоод байгаа юм. Үүнийгээ ч Тусгай хамгаалалттай газрын холбогдох хүмүүстээ дуулгасан.

-Энэ бүс нутагт олгогдсон ашиглалтын 13 лицензийг цуцалсан байдаг ч, зарим нь шүүхээр сэргээгдсэн гэх мэдээлэл бий. Таньд ямар мэдээлэл байна вэ?

-Зарим нь лицензээ шүүхээр сэргээгээд ялсан гэж сонссон. Хүмүүсийн яриагаар бол "Алтайгоулд” гэдэг компани ажиллах л юм шиг зүйл сонсогдоод байгаа. Ойр зуур техник хэрэгсэл нь хөдөлцгөөгөөд эхэлсэн байна билээ. Одоо Мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагчид, Экологийн цагдаа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гараад байнгын л хянаж байгаа гэв.

Орхон голыг тэжээдэг амин судлууд болох Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн голын урсац тасарч, ойр орчмын хүн мал ундаалах усгүй болж, амны усаа зөөвөрлөж уудаг болсноо учирлаж байна. Үе удмаараа амьдарч ирсэн уугуул нутаг нь уурхайн лицензийн газар болж, малын бэлчээр байтугай таван ханатай гэрээ тааваараа барьчих эрхгүй болсон эмгэнэлт явдал энэ нутагт болж өнгөрсөн байдаг юм. Болж өнгөрсөн гэдэг нь Орхоны хөндийд олгогдсон ашигт малтмалын 13 лицензийг Засгийн газраас 2019 онд цуцлах шийдвэр гаргаж байв. Тодруулбал,  Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон байдаг. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон байдаг ч өнөөдөр нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийсэн гэхэд тун хэцүү байдалтай байна. Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байдаг. Гэвч хариуцлагагүй уул уурхайнхан нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас уршигт хор дагавар нь өнөө хэр нь үргэлжилж байгаагийн илрэл энэ удаагийн үерийн асуудал юм.

Б.Дэмбэрэлсүрэн: Уурхайнхан дахиад олборлолт хийвэл бид тэмцэнэ

Одоогийн байдлаар алтны уурхайн үйл ажиллагааг зогсоосон ч өнгөрсөн хугацаанд тарьсан балаг өнөө хэр нь орон нутгийн иргэдийн аж амьдрал, байгаль экологийн асуудалд хүндээр туссаар байна. Энэ талаар Шийртийн аманд олон жил нутагласан, нутгийн уугуул иргэн Н.Дэмбэрэлсүрэнгээс сэтгэгдлийг нь сонслоо.


-Алтны уурхайн олборлолтоос болж орон нутгийн иргэдэд ихээхэн хүндрэл учруулсан байдаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Уурхайг одоогоор зогсоосон байгаа ч хор уршиг нь өнөөг хэр нь байсаар л байна. Манайх уг нь Шийртийн аманд нутагладаг байлаа. Гэвч алтны уурхайн олборлолтоос болж, тэнд амьдрахад хэцүү болсон. Одоо хойшоо даваад Ширдгийн голын эх рүү оторлож байна. Уг нь Шийртийн ам маань уурхайн хөлд нэрвэгдэхээс өмнө өвс ус сайтай, отрын бэлчээр нутаг байлаа шүү дээ.

-Нөхөн сэргээлт хийгдсэн гэсэн мэдээлэл гарсан байдаг. Нутгийн иргэдийн сэтгэлд хүрсэн үү?

-Нөхөн сэргээлт хийж байгаа л гэдэг. Бодит байдал дээр хийсэн зүйл байхгүй шүү дээ. Орхоны хөндийн амаар дүүрсэн уурхайнхны сүйтгэсэн газар тэр хэвээрээ л байна. Урьдын адил байгалийн онгон дагшин хэвээр болгоно гэдэг мэдээж чадахгүй. Хэдэн ухсан нүхийг шороогоор дүүргэснээ нөхөн сэргээлт гэвэл хэцүү л байх.

-Өнгөрсөн хугацаанд энд нийтдээ хэчнээн компани олборлолт хийж байсан бэ?

-Ойролцоогоор 40-50 компани байсан байх. Ам, аманд дүүрчихсэн байсан. Манайх хуучин "Алтай гоулд” гээд компанийн олборлолт хийж байсан Шийртийн аманд нутагладаг байхад малын нүд их сохордог байлаа. Бодвол тоос шороо, алт угаадаг байсан хорт бодисоос нь шалтгаалдаг байсан байх.

-Алтны уурхайнхан дахиад олборлолт хийхээр зэхэж байгаа сураг байна. Та бүхэнд энэ талаар ирсэн мэдээлэл байна уу?

-Одоогоор аймгийн Мэргэжлийн хяналт, Цагдаа, Тагнуул зэрэг газраас алтны шороон ордны хажууд харуул хамгаалалт гаргасан байгаа юм билээ. Мэдээж дахиад уурхай эхэлбэл, нутгийн иргэд бид эсэргүүцнэ гэв.

Орхон голын ай савд хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр аюулын ангал "ухсан” алтны компаниудын шунал ханаагүй бололтой. Тэдний тарьсан балаг байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулж, нутгийн иргэдийн аж амьдралд хэдэн үеэр нь хор хөнөөл үүсгэсээр байна. Ийм байхад нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй, бодитойгоор хийж хэрэгжүүлэхгүй бол сүйрсэн байгаль, сөнөсөн гол усаар Монгол орон минь дүүрэх нь ээ. Хэдийгээр үйл ажиллагаа нь зогссон байгаа ч өмнө тарьсан балаг нь арилахгүй өнөө хэр нь үргэлжилж байгааг холбогдох газрууд нь анхааралдаа авч, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдлээс сэргийлэх цаг нь нэгэнт болжээ. Ширүүхэн бороо орох тоолонд алт угаасан бохир шавар Орхон гол руу хальж ороод байвал тунч хэцүү. Алтны угаадсаар бохирлогдсоор байгаад Орхон голын ай сав дахь амьд бүхэн хэзээ нэг цагт мөхөхөд ч гайхах зүйлгүй болжээ. Эхнээсээ загас жараахайгүй болж байгааг ч сонслоо. Энэ бүхэн хангалттай. Эх болсон байгаль дэлхийгээ энэрэн хамгаалах эрх бас үүрэг хүн зонд буйг санацгаая.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Алт угаасан шавартай усаар ОРХОН ГОЛ угжигдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани