Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

GLENCORE: Зэсийн эрэлт жил бүр нэг сая тонноор өснө

GLENCORE: Зэсийн эрэлт жил бүр нэг сая тонноор өснө

 

"Glencore”-ийн гүйцэтгэх захирал Иван Гласенберг  Катарын эдийн засгийн форум дээр хэлсэн үгэндээ зэсийн эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор нийлүүлэлт 2050 он хүртэл жилд нэг сая тонноор нэмэгдэж, 60 сая тоннд хүрэхээр байгаа тухай урьдчилсан судалгаа гарсан талаар онцолжээ.

Тэрбээр "Өнөөдөр дэлхий даяар  жилд 30 сая тонн зэс хэрэглэдэг. Гэхдээ бид жил бүр өсөн нэмэгдэж буй зэсийн хэрэглээг хангахын тулд 2050 он гэхэд жилд 60 сая тонн зэс үйлдвэрлэх ёстой. Хэрэв өнгөрсөн 10 жилийн түүхийг харвал дэлхийн зэсийн хэрэглээ жилд 500 мянган тонноор өссөн байгаа. Гэхдээ бидэнд дэлхийн зэсийн эрэлтийг хангахуйц төсөл алга. Энэ л хамгийн тулгамдаж буй асуудал болж магадгүй” гэжээ.

Сүүлийн үед нүүрстөрөгч ялгарлыг багасгахын тулд улс орнууд олон янзын төсөлт хөтөлбөр хэрэгжүүлж буй нь түүхий эдийн эрэлтийг бий болгосоор байгаа юм. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон цахилгаан автомашинд ашиглах зэсийн эрэлт нэмэгдсэн. Зэсийн ханш тонн нь 10 мянган ам.доллар даваад байгаа билээ. Ойрын хэдэн жил зэсээс гадна никель, кобальтын эрэлт нэмэгдэх хандлагатай байна.

Гласенберг никелийн жилийн эрэлтийг одоогийн 2.5 сая тонноос 9.2 сая тонн болж огцом өснө гэжээ. Түүнчлэн "CRU Group”-ийн зэсийн гол шинжээч Эрик Хеймлич саяхан "Металлын ногоон хувьсгалыг жолоодох нь" сэдэвт семинарт оролцох үеэрээ 2020 оны дунд үеэс эхлэн зэсийн нийлүүлэлтэд 5.9 сая тонны зөрүү гарч байгааг онцолжээ. Тэрбээр  "Энэ салбарын түүхэн жишээнээс  харахад  нийлүүлэлтийн зөрүүтэй тулгарч байгаагүй. Гэсэн хэдий ч зэсийн томоохон төслүүдийг үйлдвэрлэлд шилжүүлэх хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд улам бүр нарийн төвөгтэй, маневр хийх шаардлагатай болно” гэжээ. Олон улсын зэсийн судалгааны групп  зэсийн зах зээлд энэ жилээс эхлэн нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай болж буйг онцолсон билээ.

2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд хүрэхээр байгааг тус байгууллага тооцоолсон байна. Учир нь энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5, ирэх онд 3.7 хувиар тус тус өсөх ажээ. 2021-2022 онд Чилид "Quebrada Blanca”, Перу "Quellaveco”, БНАКонго дахь "Камоа- Какула” зэрэг зэсийн томоохон төслүүд ашиглалтад орох гэж байна. Хэдийгээр тус байгууллага нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэж таамаглаж байгаа ч зэсийн олборлолтоор тэргүүлэгч Чилийн зэсийн уурхайнуудын гарц сүүлийн арван сар дараалан буураад байгаа юм. Гэхдээ Чилийн зэсийн гарц оны эцэс гэхэд 3.7 хувиар өсч 5.96 сая тонн хүрэхээр байна. 2024 онд тус улсын зэсийн гарц 6.7 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг "GlobalData” байгууллага мэдээл­жээ.

Ийнхүү зэсийн нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байгаа ч шин­жээ­чид зэсийн ханш өснө гэсэн өөдрөг таамаг дэвшүүлж байна. Зэсийн үнэ өснө гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж буй өөр нэгэн шалтгаан бол Швейцарийн "Glencore” компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь зэс, кобальтийн Мутанда гэдэг уурхайгаа хоёр жилийн хугацаанд хаах шийдвэрийг өнгөрсөн оны эцсээр гаргасан явдал юм. Хаах болсон шалтгаан нь тус уурхай удаан хугацааны хэтийн төлөвт эдийн засгийн хувьд ашиггүй байхаар тооцоо гарчээ.

Мутанда уурхай 2018 онд 200 мянга орчим тонн зэс олборлож байсан аж. Энэ тухайд хөрөнгө оруулалтын "Морган Стэнли” банкны шинжээч Сюзан Бэйтс хэлэхдээ "Мутанда уурхай хаагдсан, Хятадын агуулахууд дахь металлын нөөц 122 мянган тонноор багассан зэрэг шалгаанаар зэсийн үнэ өсөх өөдрөг таамаг давагайлж байна” гэлээ. Дэлхий даяар олборлож буй зэсийн 30 орчим хувийг барил­гын салбарт, 25 орчим хувийг цахилгаан шугам сүлжээнд, 25 орчим хувийг тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бусад хэрэглээний бараа үйлдвэрлэхэд, тус бүр 10 хувийг хүнд машин ба тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхэд ашигладаг байна. Цахил­гаан автомашин болон шинэ загварын гэр ахуйн техник хэрэгслийн үйлдвэрлэл эрчимтэй өссөнөөр зэсийн эрэлт нэмэгдэж байгаа хэдий ч барилгын ба аж үйлдвэрийн салбар нь зэсийн зах зээлийн өсөлтийн эрчмийг тодорхойлсон хэвээр байна. Дэл­хий даяарх зэсийн батлагдсан нөөц 600 сая орчим тонн байгаа нь өнөө­гийн хэрэглээгээр тооцвол 25-30 жилийн хангалттай хүрэлцэх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

GLENCORE: Зэсийн эрэлт жил бүр нэг сая тонноор өснө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өнөөдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өнөөдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өнөөдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өнөөдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

Өчигдөр, 15:59
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

Өчигдөр, 15:33
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани