Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эз түрэмгий уул уурхайн компани эрээний голын “АМИНД ХҮРЛЭЭ”

Эз түрэмгий уул уурхайн компани эрээний голын “АМИНД ХҮРЛЭЭ”

 

Одоогоос хоёрхон сарын өмнө "Таван голыг "тамлахаар” ирсэн "Мон Ураниум Ресурс” ХХК-ийг Эрдэнэцагааныхан эсэргүүцэж байна” гарчигтай хоёр ч цуврал нийтлэлийг манай сонин уншигчиддаа хүргэж байлаа. Тухайн үед орон нутгийн иргэд "Мон Ураниум Ресурс” ХХК-ийн охин компани болох "Эрээнтолгой” ХХК тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа талаар бидэнд мэдээлж байсан юм. Мөн иргэд энэхүү компанийн үйл ажиллагаа нь орон нутгийн байгаль экологид ихээхэн хор хохирол учруулах нь тодорхой тул тууштай эсэргүүцэхээ илэрхийлж байсан юм. Тэгвэл энэ бүс нутагт үүсээд буй нөхцөл байдал улам хурцдаж, орон нутгийн иргэд болон уурхайнхны хооронд ширүүхэн тэмцэл эхлээд байгаа талаар энэ удаагийнхаа  "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буландаа онцолж байна.

Эрээний голыг өрөмдөж, 18 метрийн цооног гаргасан гэв

 

Монгол орны зүүн хязгаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь тал хээрийн бүсэд багтдаг, үзэсгэлэн төгөлдөр байгальтай газар юм. Дархан цаазат Лхачинвандад уул, Зотол хаан, Уртын цагаан овоо, Норов уул, Бяруутын баян цагаан, Чандмань уул зэрэг ноён уулстай. Хөндлөн Хайлааст, Хэцүүгийн ам, Яам хад, Баян хайлс, Мойлтын өндөр зэрэг үзэсгэлэнт газар олонтой. Хонгор, Жаргалант, Хад, Могойн гол, Усан хөл, Чоно гол зэрэг 20 гаруй булаг, Рашаан Цайдам, Далай булаг зэрэг ховор рашаан устай сайхан газар билээ. Тэгвэл энэ тал нутагт хүн мал амьдрахад хүндхэн байдалд оржээ. Зөвхөн Эрдэнэцагааны бус хил залгаа аймаг орон нутгийнхны ундны усны гол эх  үүсвэр болсон таван голын ай савд төмөр техник ажиллаж, уул уурхайн хар сүүдэр нэгэнт нөмөрлөө. Урьд нь уурхайнхан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхэж байгаа талаар мэдээлж байсан бол харин одоо голын голд өрөмдлөг явуулж, гольдролыг нь өөрчилж, урсацыг нь тасалж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Орон нутгаас бидэнд ирсэн мэдээллээр уул уурхайн компани Эрээний голыг өрөмдөж 18 метрийн урт цооног гаргасан байна. Улмаар голын усыг шавхах хоёр нацосс суурилуулж голыг нэгмөсөн сүйрүүлжээ. Мөн тухайн усыг нөөцлөх таван метрийн гүнтэй хоёр шуудуу татсан гэнэ. Гэвч голоос ус ундарч тухайн компани юүлж дийлэхгүй учир тал дээр их ус асгарсан гэдгийг нутгийн иргэд халаглан хэлж байлаа. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр голын хажууд гурван өрөм тавьсан боловч амжилт ололгүй бетон зуурмагаар бөглөсөн гэнэ. Орон нутгийн иргэдийн хувьд сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун болон Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг энэ асуудал дээр онцгой анхаарч өгөхийг манай сониноор дамжуулан уламжилсан юм.

 

Хайран сайхан гол горхио харсаар байгаад амийг нь таслуулж чадахгүй

 

Эрдэнэцагаан сумын иргэн Г.Өнөрцэцэг төрж өссөн өлгий нутгийнхаа төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж байна. Тэрбээр "Энэ уурхайн олборлолт хийх газар нь тавын таван голын ай савд байгаа нь хамгийн аймшигтай. Эхнээсээ голуудыг маань өрөмдөхийг нь өрөмдөөд, урсгалыг нь хаахыг хаагаад эхэллээ. Харсаар байгаад хайран сайхан гол горхиныхоо амийг нь таслуулж чадахгүй. Нутгийн иргэд бид хандах ёстой газар нь хандаж, тууштай тэмцэнэ. Өнөөдөр манай сумынхан малчид гэлтгүй сумын төвийнхөн ч ундны усгүй болох нь тодорхой байна. Эрээний, Тохойн, Цагаан эрэг, Хонгорын зэрэг олон голыг урсацыг боож, шороо асгаж, ай савыг тарамдаж дууслаа” гэсэн юм.

 

Энэ нутаг чинь уг нь дархан цаазтай газар байсан юм гэв

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг "Монгол Ураниум рерсурс”  ХХК-ийн үйл ажиллагаа  тус сумын хүн, малын ундаа болсон Хулстайн гол, Эрээний гол, Тохойн гол, Хонгорын гол, Цагаан эргийн зэрэг таван голын ай савд нөлөөлөөд зогсохгүй эртний түүхт газруудыг устгах аюулд хүргээд байгаа аж. Энэ талаар Эрдэнэцагаан сумын өндөр настан Буяндэлгэр "Энэ компани анх хэрмийн цагаан гэдэг нэртэй газар хайгуул хийнэ гэж гарч ирсэн. Ерөнхийдөө манай сумыг тойрч олон жил явсан. Одоо байрлаж байгаа газар бол "Таван булшны тал”. Дээр үеэсээ хаадын буюу дээдсийн таван булш өвлөгдөж ирсэн Зотол, Хонгор хайрханы нутаг. Тэр хавийн хойноосоо урагш 25 км, баруунаасаа зүүн тийш 15 орчим километр газрыг ингэж нэрлэдэг юм. Яг энэ хэсэгт таван гол бий. Голоо бараадаж манай сумын гурав, дөрөв, зургадугаар багийн айлууд өвөлжиж, хаварждаг. Угтаа энэ хэсэг 2004 он хүртэл төрийн тусгай хамгаалалттай газар байсан. Тэгтэл гэнэтхэн 2004 онд тусгай хамгаалалтаас нь гаргасан юм билээ. Тэгэхээр энэ уурхай нэлээн дээр үеэс л зэхэж, бэлдсэн хэрэг. Хүрэн нүүрсний уурхай нэртэй болохоос ураных байх. Манайд хэд хэдэн нүүрсний уурхай байгаа болохоор нэмж нүүрсний уурхай хэрэггүй. Энэ таван гол бүрэн ширгэж дуусвал тэнд байгаа айл амьтад хаашаа явах вэ, хаана амьдрах вэ. Бид өвөг дээдсээсээ онгон зэлүүд байгаль өвлөж авсан болохоор үр хойчдоо энэ чигээр нь үлдээе гэж бодсон. Иймээс бидний хэдэн ахмад нэгдэж, Уул уурхайн яам, Байгаль орчны яам, АМГТГ-т 200 гаруй ахмадын гарын үсэгтэй хүсэлт хүргүүлсэн боловч огт хариу ирж байгаагүй” гэлээ.

 

Ц.Магсар: Үнэхээр эмгэнэлтэй байна

 

Уурхайгаас холгүйхэн амьдардаг малчин Ц.Магсартай холбогдлоо. Тэрбээр "Би энэ нутаг усандаа 30 гаруй жил мал маллаж нутаглаж байгаа хүн. Манай нутгийн хөгшчүүл ярихдаа, "Таван булшны тал” гэдэг булш байдаг. Тарвага зурмыг нь агнаж барьж болохгүй. Ламбугай нар ирж ном хурдаг. Эртний түүх дурсгалын өлгий ч гэгддэг. Харамсалтай нь, эртнээс нандигнан шүтэж ирсэн онгон дагшин энэ газар уурхайнхны хөлд сүйрч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй санагдаж байна” гэсэн юм.

 

Баялгийг ашиглаж болох ч байгалиа сүйдэлж болохгүй

 

Монгол орны ихэнх аймаг, орон нутагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынханд тохиолдоод байгаа шиг аюул өнгөрсөн хугацаанд нүүрлэсэн байдаг. Мэдээж, энэ бүхэн уул уурхайнхны үйл  ажиллагаа идэвхжсэнтэй шууд холбоотой. Эдийн засгийн үр ашгийг нь бодоод баялгаа бид ашиглаж болох ч байгалиа сүйдэлж болохгүй гэсэн бат журамтай баймаар байна. Ялангуяа дахиж хэзээ ч нөхөгдөхгүй чандмань эрдэнэ усандаа гамтай хандахгүй бол ирээдүй хойчийг маань эмгэнэлээс өөр юу ч угтаж авахгүй нь тодорхой. Харамсалтай нь хариуцлагагүй уул уурхайнхны балгаар  амьд оршихуй бүхнийг ундаалж байдаг ус уйлж байна. Уйлах, уйлахдаа бүр цурхиран уйлж байна. Урсгалыг нь тасалж, ундаргыг нь үгүй хийж байгаа хүн дүрст араатнуудад гомдож байна. Удам тань тасарч, ураг тань үгүй болбол хүн танд ямар байх вэ. Яг түүн шиг сүүлийн арван жилийн турш  887 гол, нэг мянга 166 нуур цөөрөм, хоёр мянга 96 булаг шанд, 54 рашаан удмаа, ургаа тасдуулчихаад гансарч байна. Хэрвээ тэдэнд хэл байсан бол хэчнээн их гомдол тунирхлыг бидэнд өгүүлэх байсан бол. Хэрвээ тэдэнд хөл байсан бол хаа холын газар луу хамгийн хурднаараа биднээс зугтах байсан биз. Ухаант хүмүүн гэж өөрсдийгөө өргөмжилдөг атлаа бид ухаангүй үйлдэл ихийг хийдгийн тод жишээ нь уул уурхайнхны устай харьцаж байгаа байдал. Эз түрэмгийлсэн уурхайнхан энэ удаад Эрдэнэцагааны Эрээний голын "аминд хүрлээ”. Ирээдүйд харин хэчнээн голын "голыг нь тасдах”-аар зэхэж буйг хэлэхэд ч бэрх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Эз түрэмгий уул уурхайн компани эрээний голын “АМИНД ХҮРЛЭЭ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани