Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шийртийн гол шавраар урсаж, Орхон гол ширгэхдээ тулж байна

Шийртийн гол шавраар урсаж, Орхон гол ширгэхдээ тулж байна

 

Малчдаас ирсэн дуудлага...

Зуны эхэн сар хэдийнэ дундаа орж, Монгол орон даяар хүн, малгүй нуруу тэнийсэн энэ цагт Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Орхон багийн нутагт орших Шийртийн гол улаан шороогоор урсаж. Орхон голд цутгаж байгааг эс тооцвол коронагийн аюулаас өөр сэтгэл түгшээх юмгүй, нэг л сайхан... 

Хангай нутгийн сор, тагт нутаглаж, байгалийн сайхан, өвсний сортой, усны тунгалагийг хөөсөн малчдын хувьд сүүлийн жилүүдэд хамгийн ихээр сэтгэлийг нь түгшээх болсон зүйл бол Шийртийн голын шар шавартай усны аюул гэнэ. Уудам монголын нутаг уул ус, өвс ногоо жигдэрсэн уулсын дунд орших Орхоны хөндий буюу Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдээс "...сэтгүүлчээ, нутагт маань ирээд нүдээрээ хараад, байгаа бүхнийг гоёл чимэглэлгүй, шийдвэр гаргадаг дарга нарт хүргээд өг. Өмнө олон сэтгүүлчийг бид авчирсан ч бидний үгийг гаргах бүү хэл, энд ирсэнээ ч мартчихаад байна... Үнэхээр шударга зүйл гэж байхгүй болчихоогүй юм бол, нутагтаа болгоод л амьдрах гэсэн малчдын үгийг сонсоод, дээр амьдардаг дарга нарт хүргээд өг” хэмээн хатуухан шаардсаны улмаас мянган сонсохоор нэг үзье хэмээн Цэнхэр сумын Орхоны  багийг зорьсон юм. 

Нар жаргаж, бүрий болж байхад даваа өгсөж, сүглийлдсэн их ойн дундуур явж байхдаа "ийм сайхан хангайгаас, энэ хэцүү даваагаас сүрдэхгүй уул, усыг ухахад хүргэсэн зүйл нь дөчийн бидон дүүргээд ачдаг байсан тэр их алт байсан тухай. Их алт харсан хүнд нүгэл, буян хоёр нэг л шугаманд оччихоод маргаашаа мартдаг, магадгүй маш их шунаг, сувдаг сэтгэл нь хаачихдаг юм байхдаа...” гэх мэтээр өвөр зуураа өөрсдийн хэмжээнд мэдээллээ солилцсоор манай сурвалжилах багийнхан тэргэл сар голлосон шөнө дундын үед Орхон голын эх рүү орж ирлээ. Хөндий тэр чигээрээ нам гүм, хоточ ноход нь хүртэл хуцахаасаа залхуурсан мэт налайх аж. Мандах нарнаас түрүүнд донгодох хөхөөн дуунаар сэрсэн бид "сэрүүхэн тунгалаг агаар асгарах мэт амьсгал туучин бие рүү нэвтрээд байна уу гэмээр сайхан” гэдэгтээ санал нэгдсээр нутгийн малчнаар заалган шавар шиг зууралдсан голын эхийг олж, учрыг нь олж хужрыг нь тунгаахаар Шийртийн хөндий өгсөж давхилаа...

Шар шавраар урссан Шийртийн гол

Үнэндээ, хөндий өгсөх тусам зүрх, сэтгэл маш их өвдөж байлаа. Учир нь энэ уудам хөндийн салаа бүхэнд горхи, булаг урсаж, гурван аймгийн 10 гаруй сумын 100-гаад өрх зуны гурван сард энд зусан хүн малгүй жаргадаг байсан цаг ердөө л 30 хүрэхгүй жилийн өмнө гэж байгаа. Гэтэл өнөөдөр хамгийн их үржил шимтэй байсан Шийртийн хөндий тэр чигээрээ гаслан гашуудах мэт шавар нь зууралдсан шар шороог элгээрээ эргүүлүүлж, хаа сайгүй ухаж хаясан хиймэл шавар нууранд хаа нэг ангир амсхийхээс өөр бөртийх эзэнгүй аж.  Алтыг нь аваад авдрыг нь хаясан алт ухсан хүмүүсийн хайхрамжгүй үйлдэл, нөхөн сэргээлтгүй хаясанаас болж өнөөдөр алтнаас болж ухагдаж, угаагдсан шар шаврыг долоон хоногийн өмнө орсон ширүүн  бороо үер болгон өргөжүүлж Шийртийн гол шар шавраар урсаж, 30 км урсаад нийлдэг Орхон голыг ширгээхэд тулаад байгааг малчид сэтгэл нь зовинон өгүүлцгээж байлаа.

Орхоны хөндийд нийлэх Орхон голд урдаас Шийртийн гол, араас нь Өлтийн гол урсаж нэгддэг юм байна. Харамсалтай нь хөрсөн доорхт алтны нөөцөөсөө болж 30 жилийн турш хэвлийгээ ухуулсан энэ хөндийд нөхөн сэргээлт хийгээгдээгүй хаягдсанаас болж өнөөдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн 90 гаруй өрхийн үхэр, адуу, хонь, ямаа энэхүү сайхан уудам хөндийд зусаж байгаа хэдий ч таваараа бэлчих бэлчээргүй, тухалж ундаалах усгүй болчихож. Хангайн малчид ундаалах усгүй, хариуцлагаа ухамсарласан зарим нэгэн хүмүүсийн хүчээр гүний худгаас ундаалж байгааг харахад үнэндээ дэндүү харамсалтай байсан юм. 

2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд уг хөндийг үйл ажиллагаа эрхэлж байсан 11 компанийн олборлолтын эрхтэй 13 лицензийг цуцалсан гэнэ. Компаниудын үйл ажиллагааг цуцлахын өмнө Байгаль орчины сайд Н.Цэрэнбат болон албаны бусад хүмүүсийн хамтаар Орхоны хөндийд ирж, нөхцөл байдлыг нүдээрээ үзэж, танилцаад буцаж байж. Харин тэднийг ирэхээс хоёр хоногийн өмнө Шийртийн хөндийд олборлолт хийж байсан Монгол газар компанийн газар дээр ажиллаж байсан техникууд гэнэт л бужигналдаж, хот руу буцаж, зарим нь хөндий уруудан жалга ганганд нуугдаж, нинжа нараас өөр юмгүй болсон гэнэ. Хэдийгээр сайд энэхүү "айлчлал”-аараа уг хөндийд алтны компаниудын олборлолт явуулахыг хориглож, үйл ажиллагааг явуулах эрхийн лецзинзийг цуцалж "сайхан зүйл” хийсэн ч харамсалтай нь "олборлолтын лиценз цуцлагдсан” хэмээсэн компаниуд ухсан газраа тэр чигээр нь хаяж нөхөн сэргээлт хийлгүй орхисоны горыг өнөөдөр Орхоны хөндийд нутаглаж байгаа малчид, малтайгаа эдэлж байна. Асуудлыг олон гарцаар судалдаггүй, ард түмнийхээ үгийг сонсдоггүй шийдвэрийн горыг эдэлж байгаа малчдын хувьд машид бухимдалтай, зарим нь ярьж байхдаа нулимсаа барьж чадахгүй уйлж байсан нь даанч өрөвдөлтэй байлаа. 

Гучин жил ухлаа, алтыг нь авч дууссан бол нөхөн сэргээгээд өгөөч!!!

Орхон багийн малчин А.Ганбат, ах нь энэ жил 53 хүрч байна. 23 наснаасаа өрх толгойлж, бие дааж мал малласан газар маань энэ Орхоны хөндий. 30-хан жилийн өмнө энэ ухаж төнхөөд улаан шороо болгочихсон байгаа Шийртийн хөндий тэр чигээрээ ферм байлаа шүү дээ. Маш олон айлууд энэ хөндий дүүрэн буучихаад идээ цагаагаа хийж, эвтэй найртай амьдардаг байлаа. Булган, Өвөрхангайн малчид манай нутагт ирж зусдаг, идээ цагаагаа хийдэг байсан. Гэтэл энэ сайхан хөндий маань өнөөдөр ийм болчихсон байна. Анх алт ухах гэж байна гэж ирэхээс эхлээд л өнөөдрийг хүртэл малчид зүгээр суугаагүй тэмцсэн юм. Даанч жирийн малчид бидний үг төрд, түмэнд ч хүрдэггүй юм байна. Харсаар байгаад нүдэн дээрээ нутгаа сүйрүүлсэндээ уйлмаар байдаг. Аргаа бараад сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлт хий гэж тэмцдэг болсон. Манай Орхоны хөндийд олон компани үйл ажиллагаа явуулж байна. Бага нь бага, их нь их гэхгүй нөхөн сэргээлт хийгээд явж байна. Өлт, Өлзийт тээл, Улз гол гээд алт ухсан ч нөхөн сэргээлтээ хийгээд явж байгаа компаниудтай нутгийн бид нар ярих зүйл байхгүй ээ. Харин энэ Шийртийн хөндий бол арай  л дэндүү байна.

Бүх зүйлд гарц байдаг. Энүүхэн ард орших Өлзийт тээлд байдаг компани нөхөн сэргээлтийн талбайдаа ногоон өвс тариалж байна. Тэднээс туршлага судламаар л санагддаг. Болдог бол энэ сайхан нутгийнхаа төлөө ажиллаж чадах, сэтгэлтэй, хариуцлагатай аймгийнхаа компаниудад зөвшөөрлийг нь өгөөд, нөхөн сэргээлтийг нь хийлгээсэй гэж хүсч байна даа.


Өлзий тээл уурхай малчдад гүний худаг, малд цэвэршүүлсэн устай нуур байгуулж өгсөн

Орхон багийн малчин Ш.Доржготов, Маш хэцүү байна. Та бүхэн харж байгаа байх. Энд цутгаж орж ирж байгаа шар шавартай ус бол Шийртийн хөндийгөөс орж ирж байгаа. Шийртийн хөндий тэр чигээрээ ийм шар шавраас бүрдсэн хаягдсан тогоонууд болсон. Лиценз цуцалсан нэрээр хаяж яваад огт нөхөн сэргээлт хийгээгүйгээс ширүүн бороо ороход хиймэл нууруудын далан сэтэрч, шар шавартай ус гол болон Орхон гол руу цутгадаг. Энэ шар шавар маш хортой. Мал туучаад гатлахад туруу нь хагарч, доголдог. Зун хагарсан туруу нь өвөл хүйтрэнгүүт хөлдчихдөг. Өмнө Орхон голооч мал, хүнгүй ундаалдаг байсан. Одоо энэ голоос  хүн бүү хэл мал ундаалах ямар ч боломжгүй болж, хангайд ундны усны гачаалд орж байна шүү дээ. Азаар Өлзийт тээл уурхайгаас гүний хоёр ч худаг гаргаж өгсөнөөр малчид ундны устай болж, энэ компани хиймэл нууруудын усыг шүүж цэвэршүүлж өгсөнөөр малаа ундлах устай болсон. Ингэж нэг Өлзийт Тээлийн амнаас ирж байгаа усаар л хүн, мал ундаалж байна.

Энэ хөндийд 20-иод компанийн нэртэй 80-90 нөхөрлөл үйл ажилагаа явуулж байгаад, бүгд олборлолт хийх лиценз цуцалсан гээд хаяад явсан. Нөхөн сэргээлтээ хийгээд үлдсэн Өлзийт Тээлийн уурхайд баярладаг. Энэ олон компаниас нэг ч гэсэн компани ийм хариуцлагатай байгаа нь овоо доо гэж боддог юм. Бас манай малчдаас нөхөн сэргээлтийн талбайдаа  ажиллуулдаг. Өглөөний 10.00 цагаас өдрийн 16.00 цаг хүртэл 50.000-70.000 төгрөгийн цалинтай ажиллана гэдэг малчдад маш том боломж. Малаа ч хариулчихна, бас ажил хийгээд 10 хоногт 500.000-700.000 төгрөгийн цалин авчихна, Өлзий тээл уурхайн удирдлагуудад Орхон багийн хэдэн малчид баярлаж явдаг даа. Энэ нутгийнханд ээлтэй ажилладаг ганц уурхай болохоор өөр яах билээ. 

Шийртийн гол шавраар урсаж, Орхон гол ширгэж байна

Орхон багийн малчин Ч.Самбуудаш, энэ нутгийн унаган хүү. Манай аавынх Цэнхэрийн халуун рашаанд нутагладаг. Хорь гаруй жил мал маллаж байна. Төрийн тахилгат Суварга хайрхан уулаас эх аван урсаж, таван аймгийн 130 гаруй сум, багийн хүн малыг ундаалж, Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхон голын эх ундарга юм шүү дээ. Орхон голын эх ундарга нь Тээл, Улиастайн гол болдог. Тэгэхээр энэ нутаг шараар урсаж байгаад нутгийн иргэд бидний зүрх шимшрэхээс яах билээ.

Малын мөрнөөс өөр мөр гарч үзээгүй онгон байгалийг минь алтанд шунагчид 20 гаруй жил ийм болтол нь сүйтгэж орхисон нь дэндүү харамсалтай байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа 11 компанийн лицензийг цуцалсан. Лиценз цуцаллаа гэнгүүт бүх компаниуд техникээ ачаад явчихаар нь хамгийн их баярлаж байсан малчид өнөөдөр харамсаж байна. Учир нь тэр олон компаниас хариуцлагаа ухамсарлаж, нөхөн сэргээлтээ  хийсэн нь хоёр, гуравхан нь байна. Бусад нь азны юм гээд зугтаад алга болсоны гор сүүлийн хоёр жил Шийртийн хөндийгөөс урссан шар шавран голын улмаас Орхон гол ширгэхэд хүрч, хангайд амьдарч байж малчид, мал ундлах усгүй болсон.

Хэрэв арын Өлзийт Тээлийн уурхай байхгүй бол энэ хөндийн малчид, мал ундлах усгүй болох байсан. Энэ уурхайн нөхөн сэргээлт хийж нуурын усыг цэвэршүүлж, бас малчдад зориулан гүний худаг гаргаж өгсөнөөр хөндийд нутаглаж байгаа малчид энэ уурхайн гаргаж өгсөн хоёр худагнаас ундаалж байна. Гэтэл энэ хөндийгөөс тонн, тонноор нь алт олборлосон компани, хүн сураггүй алга болсон. Ашиглаж байсан талбайгаа жижиг компаниудад ацаглаж орхиод өөрөө зугтаад алга болсон. Нэг сөөм газар ч нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас өнөөдөр Шийртийн гол шар шавраар урсаж, Орхон гол руу цутгагдаж, Орхон гол ширгэхдээ туллаа.

Орхоны хөндийд Орхон багийн 90 гаруй өрх зусаж байна

Цэнхэр сумын Орхон багийн Иргэдийн хурлын дарга, хэд хоногийн өмнө орсон ширүүн борооны улмаас нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон Шийртийн хөндий дүүрэн байгаа хиймэл нууруудын хуучин далан сэтэрч,  хальж урссанаас болж, Орхон гол руу цутгадаг хэсгээр маш их шар шавартай ус орж ирсэн. Бороо намдаад долоо хонож байхад ус татрахгүй байгаа нь уурхайнханы ухаж сүйдэлсэн шороон овоолго, алтаа угаадаг байсан тогтоол нуур нь л үерийн усанд хальсан гэсэн үг. Энд тэндгүй л баахан нуур үүсгээд хаячихсан,ухсан талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй, ухаж байгаад л хаячихаад явснаас болж үүсээд байгаа юм. Орхоны хөндийд манай багийн 90 гаруй өрх малтай зусаж байна. Үүнээс гадна, ойр орчмын өөр баг, хил залгаа аймгийн иргэдэд ч энэ асуудал хамаарна. Тэр бүх өрх айлын хүн, малын уух ус, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна гэсэн үг. Тиймээс бид хэдийгээр лицензийг нь цуцалсан ч гэсэн өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан гэдэг утгаараа нөхөн сэргээлтийг нь хийлгэх ёстой хэмээн үзэж, дээд шатны байгууллагуудад асуулга хүргүүлээд байгаа. 

Орхон багт 400 га талбайд нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай

Цэнхэр сумын Мэргэжлийн хяналтын байцаагч, Хаврын шар усны үер, зун намрын борооны үерийн үед бол шар  шороо нь тэр чигээрээ л гол руу урсаад орчихдог болохоор алт угааж байгаа юм шиг л улаанаараа эргэсэн ус  урсчихдаг. Та нарыг ирэхийн өмнө хэд хоног үргэлжилсэн бороо орж, үер болсноор Шийртийн хөндийн хаягдсан хиймэл нууруудын далан сэтэрч, Орхон гол руу цутгагдсан байгаа. Хамгийн гол нь нөхөн сэргээлт хийгдээгүй талбайгаас болж байгаль, гол горхи сүйтгэгдэж байна. Мөн энэ нутгийг бараадаж нутагладаг малчид, мал хэцүү байдалд орж байгаа юм. Эхнээсээ уул уурхайн компаниудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөх, цуцлахдаа нөхөн сэргээлтийг нь хариуцлагатай хийхийг шаардаж, хариуцлага тооцох систем нь хатуу чанга байдаг бол ийм харамсалтай зүйл тохиолдохгүй гэж хувь хүнийхээ хувьд бодож явдаг юм. Орхоны хөндийд 11 компанид олгогдсон ашигт малтмалын 13 лицензийг Засгийн газраас 2019 онд цуцлах шийдвэр гаргаж байсан. Ингэснээр усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон байдаг. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон байдаг. Одоогоор Өлзийт тээл шиг нөхөн сэргээлт хийсэн газар алга. Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байдаг. Гэвч хариуцлагагүй уул уурхайнхан нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас уршигт хор дагавар нь өнөө хэр нь үргэлжилж байгаагийн илрэл энэ гэсэн үг. 

Нэгэн зүйл, долоон хоног үргэлжилсэн борооны улмаас ухаад орхисон хиймэл нуурын далан сэтэрч, угаасаар байгаад шар шавар нь л үлдсэн алт олборлогчдын буруутай үйлдлийн улмаас хамгийн ихээр хохирч байгаа Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн хэсэг малчдын хүсэлтээр Орхоны хөндийгөөс хийсэн бидний сурвалжилга энэ хүрээд өндөрлөж байна. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх гэж бас энэ бүхэн маань иргэддээ ээлтэй, энэ засгийн эрх мэдэлтэй нөхдүүд байгаль орчин, малчдадаа ээлтэй шийдвэр гаргаасай хэмээн хүссэн учир бүхий л талыг тэнцвэртэй оролцуулах гэж хичээлээ. Энэ утгаараа Орхоны хөндийд зусаж байгаа малчидтай уулзаж, иргэдээ төлөөлөн төрд ажиллаж байгаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай нь ярилцаж, иргэн төрийг холбосон төрийн албан хаагчаас шаардлагатай тодруулга авсанаа энд багтааж бичлээ.

Бүх зүйлд гарц байдаг. Энүүхэн ард орших Өлзийт тээлд байдаг компани нөхөн сэргээлтийн талбайдаа ногоон өвс тариалж байна. Тэднээс туршлага судламаар л санагддаг. Болдог бол энэ сайхан нутгийнхаа төлөө ажиллаж чадах, сэтгэлтэй, хариуцлагатай аймгийнхаа компаниудад зөвшөөрлийг нь өгөөд, нөхөн сэргээлтийг нь хийлгээсэй гэж хүсч байна даа.

Сэтгүүлч Д.ПҮРЭВ

https://news.zindaa.mn/3s6z



Шийртийн гол шавраар урсаж, Орхон гол ширгэхдээ тулж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

Өнөөдөр, 12:22
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

Өнөөдөр, 11:10
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

Өнөөдөр, 10:52
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

Өчигдөр, 12:01
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут
Эрэгтэй шүршүүрт камер суурилуулсныг илчилсэн ажилтнаа хална гэж дарамталжээ

 "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын барилга засварын цехийн эрэгтэй ажилчдын ...

2024 оны 04 сарын 10, 15 цаг 11 минут
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн эцэг эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

  2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэг сургуульд зэвсэгт ...

2024 оны 04 сарын 10, 10 цаг 03 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд "Шударгаар явж ...

2024 оны 04 сарын 08, 13 цаг 51 минут
Дэлхийн нийт хүлэмжийн хийн 80 хувийг 57 компани ялгаруулж байна

 Нүүрстөрөгчийн ялгаруулалтын тухай үндсэн мэдээллийн сан болох ...

2024 оны 04 сарын 08, 11 цаг 32 минут
Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг ...

2024 оны 04 сарын 08, 10 цаг 54 минут
2024 оны 04 сарын 05, 17 цаг 30 минут
Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /WSJ/. Дэлхийн алтны зах ...

2024 оны 04 сарын 04, 13 цаг 22 минут
Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна

 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 21 минут
Эрэнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг албан ёсоор баталлаа

Хятад, Монголын Эрээнхот-Замин-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны ...

2024 оны 04 сарын 03, 18 цаг 14 минут
Хилийн дөрвөн боомтоор хувийн автомашинаар нэвтрэх боломжтой болов

Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтоор иргэд ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 48 минут
Эрчим хүчний хадгалалт - үндэсний аварга ”power bank”

Өвөр Монгол нүүрсний бодит үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглах боломжтой ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 35 минут
Хятад улсын үр тариа, мах, сүүний гаралтын бүс нутаг

Үндэсний статистикийн газраас 12-р сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл 2023 ...

2024 оны 04 сарын 03, 17 цаг 10 минут
Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз

Монголын хамгийн том Хятад-Европын галт тэрэгний тээврийн бааз ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 53 минут
Нүүрсний супер агуулах

 12-р сарын 10-ны өдөр G10 хурдны зам дээр байгаа Манжуурын авто ...

2024 оны 04 сарын 03, 14 цаг 27 минут
Mining: Чулуужсан түлштэй салах ёс гүйцэтгэхэд урт хугацаа шаардлагатай

 Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, Бээжинг найдвартай эрчим хүчний ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 50 минут
Үйлс нэгтэй, дуу нэгтэй залуус

"Өвөр Монгол /хавар/-ын Хөдөө аж ахуйн машин механик, техник хэрэгслийн XI ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 30 минут
Хятадын дата сан хөмрөг

ӨМӨЗО-ы Хорингэр шинэ дүүрэг нь өгөгдөл хадгалах, тооцоолох хүчин ...

2024 оны 04 сарын 03, 13 цаг 16 минут
Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд ойртов

 ОХУ энэ сард дизель түлшний экспортоо сүүлийн 5 сарын доод түвшинд ...

2024 оны 04 сарын 03, 11 цаг 01 минут
Intellinews: Нүүрсний экспорт Монголын эдийн засгийг өөд татав

   "Intellinews”-т нийтлэгдсэн "Record coal exports ...

2024 оны 04 сарын 03, 10 цаг 31 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани