Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Тэдний тал, манай тал” гэх үргэлжилсэн их маргаанд ХЭН ЯЛЖ БАЙНА ВЭ?

“Тэдний тал, манай тал” гэх үргэлжилсэн их маргаанд ХЭН ЯЛЖ БАЙНА ВЭ?

 

Эртээ урьдын цагт Монгол хүү Рио Тинто гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн харилцаатай болж, тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбов оо.

2009 онд тэд дундаасаа Оюутолгой гэх хүүхэдтэй болж, хүүхэд нь өсөж бойжсоор эрийн цээнд хүрч, их амьдралын гараанд тулан иржээ.

Өдий хүртэл олон жил тэжээж, боловсруулж, ажил хийхэд бэлэн болгосон тул ээж, аав хоёр нь хүүхдээсээ ихийг хүлээж, итгэл тавьж байв.

Энэ бол хэрхэхийг шийдэх 2021 он билээ.

Энэ цагийн бодит байдал буюу хэнийг хохироогоод байна вэ?

 

Үлгэрлэн өгүүлсэнчлэн Рио Тинто болон Засгийн газар хүссэн хүсээгүй нэг тал юм. Учир нь бид дундаасаа "төрсөн” Оюутолгой гэх хүүхдийнхээ олсон ашгийг хуваан хүртэж, хамтдаа урагшлах, ухрахаа шийднэ.

Манай тал, танай тал гэх бүрт хамтдаа хохирч, хөрөнгийн зах зээл дээр Оюутолгойн хувьцаа, хөрөнгө оруулагчдын дунд Монголын нэр хүнд унаж байна. Оюутолгойг хойшлуулснаараа олон боломжийг бид алдах эрсдэлтэй.

Үүний дүнд гүний уурхай гэлтгүй бусад хийж болох эдийн засгийн төслөөс олох ашиг орлого л алдагдсаар байгааг бид мартаж болохгүй.

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээрх Оюутолгойн хувьцаа 3.71 хувиар буурч, 18.67 канад доллар болсон нь үүнийг гэрчилнэ.

Ер нь, мега төслийн гол шинж чанар нь маш том хэмжээний, цаг хугацаа их ордог, урьдчилж харах боломжгүй асуудал олонтой, эерэг төсөөлөл дээр үндэслэсэн байдаг. Тиймээс мега төслүүдийн хугацаа болон зардал хэтрэх нь дэлхий дахинд түгээмэл тохиолддог зүйл юм. Анхны зураг төсөл, зардлаараа дуусаж байсан мега төсөл дэлхий дахинд үгүй.

Харин Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээс гадуур, алсыг харсан, тун ухаалаг шийдвэр хэлсэн нь "Гүний уурхайн олборлолтын ажлыг яаравчилцгаая” гэх үг байв.

Энэ бүх маргааны эцэст "тоонот гэрт толгой холбочихоод” эцэс төгсгөлгүйгээр ийнхүү маргасаар байх уу гэдэг асуулт л үлджээ.

Тиймээс маргааныг даамжруулалгүйгээр хамтдаа ажлаа урагшлуулах нь бидний гол зорилго.

1.4 тэрбум долларын зардлын хэтрэлтийн цаана юу байгаа вэ?

Рио Тинто мэдээлснээр 1,4 тэрбум долларын зардлын хэтрэлт гарч, гүний уурхайн олборлолт 30 сараар хойшилсон гэв. Энэ зардлын хэтрэлт нь ямар учиртай вэ? Яг энэ асуултын хариултыг өгч харилцан ярилцах гэтэл өнөөдрийг хүртэл хэн ч ярилцаагүй байдаг.

Нууц задлахад, зардлын хэтрэлт нь Монголын Засгийн газрын хувьд тийм ч муу зүйл болоогүй гэдгийг дараах баримт илтгэнэ.

 

Засгийн газар хэнтэй "нэг хөнжилд" орчихов?

Засгийн газрын хөлсөлсөн хөндлөнгийн шинжээчдийг эдийн засагч Ч.Отгочулуу "Рио Тинтод ажиллаж байгаад хөөгдсөн, ажлаасаа халагдсан хүмүүс хөндлөнгийн, хараат бус байж чадах уу. Тэд үнэхээр шүгэл үлээгч үү эсвэл ажлаасаа халагдсандаа хорсож гомдол тээж яваа хүмүүс үү гэдэг нь эргэлзээтэй” хэмээн дүгнэжээ.

Тэд Оюутолгой, Рио Тинтотой дээр өгүүлсэн ажлаасаа халагдсанаас өөр ямар ч холбоогүй.

Харин "нөгөө тал” гэж бидний нэрлэж заншсан, үнэндээ бол монголын хамтрагч Рио Тинто групп 12 тэрбум доллараа хэдийнээ монголын хөрсөнд "шингээчихжээ”. Тэд биднээс салах аргагүй болсон бөгөөд энэ нөхцөлд хэн нь мэдэгдэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн хүнтэй нэг хөнжилд орох уу, хэдэн тэрбумаа монголын хөрсөнд шингээсэн Рио Тинтотой хамтын ажиллагаагаа урагшлуулах уу гэдэг сонголт Монголын Засгийн газрын ажлын хэсгийнхний өмнө ирээд байна.

Бид арав гаруй жил "манай тал, дайсны тал”, "тэд, бид” гэж хэрэлдсэн. Одоо хангалттай. Биднийг хэрэлдэх зуур алдагдсан боломж хэзээ ч эргэж ирэхгүй бөгөөд, тэр бүрт мөнгө тоологдож байдгийг санацгаая.

Хамтдаа ажлаа эхлүүлцгээе, гэрээ хэлэлцээрүүдээ сайжруулах ёстой бол шалавлацгаая, хөгжил өөд урагшилцгаая. Өөр гарц бидэнд угаасаа үгүй.

 

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин

“Тэдний тал, манай тал” гэх үргэлжилсэн их маргаанд ХЭН ЯЛЖ БАЙНА ВЭ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани