Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн олборлолтоос боловсруулах салбарт шилжинэ

 

Манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол салбар болох уул уурхайн "Mongolian mining-2021” олон улсын үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд олон улсын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг Буянт-Ухаа спортын цогцолборын гадаа болон дотор танхимд танилцуулж байв. Энэ жил Беларус, Бельги, Чех, Япон, БНХАУ, Солонгос, Швед, Их Британи, Унгарын компани багтсан 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Үүнээс харахад "Mongolian mining-2021” үзэсгэлэн уул уурхайн салбарын чухал ач холбогдол бүхий том арга хэмжээ болохыг харуулж байна. Энэ талаар УУХҮЯ-ны уул уурхайн бодлогын газрын техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар "Уул уурхайн салбар нь ДНБ-ий 20 гаруй, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлдгээс харахад Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч чухал салбар гэдгийг харуулж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэд бүтэц, шинэ техник технологийг бүрдүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн олборлох салбараас боловсруулах салбарт шилжих шилжилтийн үе тохиож байгаа” гэв.
Уул уурхайн том төслүүдийг цаг алдахгүй эхлүүлэх шаардлагатай
Цар тахлын улмаас манай улсын экспортод олон асуудал үүссэн. Энэ оны наймдугаар сарын байдлаар эрдэс баялгийн салбараас нийт 3108.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Тодруулбал, уул уурхайн салбар 29.8 хувийг буюу 2917.6 тэрбум төгрөг, газрын тосны салбар 143.8 тэрбум төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөр 21.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Үүнээс харахад эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 2.6 дахин өссөн байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг одоогийн байдлаар ихэвчлэн түүхийгээр олборлож экспортод гаргадаг. Хэрэв ажлын бүтээмж, ашиглалтыг нэмэгдүүлэх шинэ техник технологийг нэвтрүүлж нэмүү өртөг шингэсэн боловсруулсан бүтээгдэхүүн гаргавал уул уурхайн салбарын төсөвт төвлөрөх хэмжээг үүнээс хэд дахин нэмэх боломжтойг салбарынхан онцолж байлаа. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Монголын эдийн засаг том сорилтын өмнө ирээд байна. Тухайлбал, цар тахлын улмаас нийлүүлэлтийн гинжин хэлхээс тасалдаж хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдсоноор олон сорилт бидний өмнө тулгарсан.
Бид Дэлхийн эдийн засгийн форумаас санаачилсан эдийн засгийг богино хугацаанд сэргээх санаачилгыг төр, засагтаа хүргүүлсэн. Энэ оны наймдугаар сарын байдлаар нийт экспортын 84.1 хувийг эзэлж байна. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийг тэлэхийн тулд уул уурхайн том төслүүдийг цаг алдахгүй явуулах шаардлагатай.
Үүнд шинэ сэргэлтийн хуулийн гол санаа оршиж байгаа. УИХ-аар батлагдвал Монгол Улсад томоохон уул уурхайн төслүүд богино хугацаанд хэрэгжиж эхэлнэ. Тиймээс уул уурхайн шинэ техник технологийг танилцуулах, шинэ түншлэлийг танилцуулахад "Mongolian mining-2021” үзэсгэлэн чухал ач холбогдолтой” гэв.
Ложистикийг хөгжүүлэхгүйгээр уул уурхайн салбарын хөгжил ярих нь өрөөсгөл
Мөн уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн талаар "Эрдэнэс монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа "Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хамтын ажиллагаа, тогтвортой бодлого шаардлагатай. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, бодлого, эрх зүйн зарчим тогтвортой байх ёстой. Уул уурхайн салбарын хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засагт нөлөөтэй чухал асуудал бол зам тээвэр, ложистик. Үүнийг хөгжүүлэхгүйгээр уул уурхайн салбарын хөгжлийг ярих нь өрөөсгөл.
Ложистикийг хөгжүүлэх асуудлыг олон жил ярьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Гэвч зөв менежменттэй байхад ложистикийн асуудлыг шийдэж болдгийг Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалаас харж болно. Тэгэхээр Монгол Улсын том боомтуудад инновац шингэсэн техник технологи бүхий ложистикийг хөгжүүлэх нь чухал” гэлээ.
Шүхрээр эрчим хүч үйлдвэрлэнэ
Үзэсгэлэнд уул уурхайн угсралтаас үйлдвэрлэл хүртэлх шаардлагатай шинэ технологи, багаж хэрэгсэл, техник, хяналтын системийн компаниуд оролцож байна. Үүнээс байгаль орчинд ээлтэй, ухаалаг шийдлийг нэвтрүүлсэн компаниудыг тоймлон хүргэе. Иргэдийн шүүмжлэлийг дагуулдаг уул уурхайн салбарын гол асуудал нь байгаль орчныг бохирдуулж, доройтуулах байдаг. Тэгвэл "Mongolian mining-2021” үзэсгэлэнд байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулах шийдлийг санал болгосон хэд хэдэн компани оролцож байна. Тухайлбал, уул уурхайн компанийн ашигласан их хэмжээний усыг цэвэршүүлэх, дахин ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн "Жи Эф Ай” компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Мөн байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчийг ашигласан онцлох компани нь "Sky Sails” байв. Энэ нь хэт өндрийн салхины эрчим хүчний систем буюу 400 метрийн өндөрт хөөрсөн шүхрийн салхинд хийсэх хөдөлгөөний кинетик энергийг эрчим хүч болгон хувиргах станц юм. Мөн уул уурхайн салбарт ашигласан аюултай хог хаягдал болох хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уул уурхайн салбарын хүнд машин техник хэрэгсэл, шинэ технологийг танилцуулах "Mongolian mining-2021” олон улсын үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.
Зууны мэдээ сонин
Уул уурхайн олборлолтоос боловсруулах салбарт шилжинэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани