Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Жигжид: Хятад улс нүүрс ихээр нөөцөлсөн тул үнэ нь унасан

Зах зээлийг удирдаж тийм, ийм байна гэхэд хэ­цүү. Ерөнхий төсөөлөл гаргаад явдаг. Тэгэхээр хууль эрх зүйн орчноо яаж боловсронгуй, ойлгомжтой болгох вэ гэдэг нь чухал. Түүнийгээ дотоодод төдийгүй гадаадад сурталчилж чадвал тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт татна. Ер нь, жижиг хөрөнгө оруулалт гацаанаас гарч томоохон төслүүд нь хөдлөөд эхлэвэл манай улсыг чиглэсэн мөнгөний урсгал аяндаа нэмэгдэнэ. Дэлхийн эдийн засаг хямралтай, ийм хүнд үед хөрөнгө оруулагчид сонирхолтой зах зээлд мөнгөө хийх бодол байдаг. Иймд эдийн засаг хямралтай үед хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэж бодож болохгүй. Хамгийн гол нь бид л нөхцөлийг нь бүрдүүлж өгөх юм бол хөрөнгө орж ирэх боломж бий.
Р.Жигжид: Хятад улс нүүрс ихээр нөөцөлсөн тул үнэ нь унасан
 
 
 
 

 

 

-Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар тодрууллаа-

-Нүүрсний үнэ унаж экспортын орлого эрс багаслаа. Цаашид зах зээ­лийн төлөв ямар байх  бол?
Нүүрсний экспорт, олборлолтыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газар дорвитой арга хэмжээ авч байгаа. Долоо хоног бүрийн мягмар гарагт  нүүрс экспортлогч компанийн удирдлагууд Ерөнхий сайдад асуудлаа нэг бүрчлэн танилцуулж буй юм. Ингээд нүүрсний экспортод тулгарч байгаа саад тотгорыг арилгах талаар арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд тавдугаар сарын эхний байдлаар 5.6 сая тонн нүүрс экспортолсон. Энэ бол өнгөрсөн жилийнхээс  долоон хувиар өндөр үзүүлэлт. Хятад манай ашигт малтмалын гол худалдан авагч. Тус улсын импортын нүүрсний нөөц ч нэмэгдсэн.  Зах зээл эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг тул нөөц нь дундархаар үнэ өснө. Нөгөө талаар нүүрсний салбартаа томоохон өөрчлөлт хийж буй юм билээ. Гол үйлдвэрлэгч нь Зүүн хойд Хятад, Өвөрмөнголд бий. Бага хүчин чадалтай байгаль орчинд  хор хөнөөлтэй жижиг уурхайнуудаа хаах, аль болох томруулах өндөр технологи нэвтрүүлэх түүнийг дэмжих бодлого хэрэгжүүлж буй гэсэн.
 

-Үнэ нь унасан хэдий ч дээрээс нь манай компаниудад борлуулсан нүүрснийх нь  төлбөр орж ирэхгүй удаж буй гэдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
Нүүрсний зах зээл хүндрэлтэй байгаатай хол­боотой. "Эрдэнэс Таван толгой” компани "Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа авсан. Үүний төлбөрт нүүрсээ нийлүүлдэг. Иймд эндээс орлого олох боломж байхгүй. Нийт 350 сая ам.доллар зээлсэн. Одоо 130 орчим сая ам.доллар үлдээд байна. Үүнээс гадна Баруун Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсээ  борлуулж орлого олж байна. Бусад компаниуд нь борлуулалтын гэрээнийхээ дагуу нүүрсээ нийлүүлдэг. Худалдан авагч  талын эдийн засгийн байдлаас шалтгаалж төлбөрөө дараа өгнө гэж байгаа юм. Иймд ямартай ч нүүрсээ нийлүүлж л буй юм билээ.  
 

-Компаниуд алт тушаах нь огцом нэмэгдсэн байгаа. Энэ онд хэдэн компани хэч­нээн тонн алт олборлож ту­шаах төлөвлөгөө байна вэ?
Нэлээд өөдрөг 30 тонн алт олборлох төлөвлөгөө бий. Энэ оны эхний таван сарын байдлаар 2040 кг алт Монголбанк худалдаж авсан мэдээлэл байгаа. Он гарснаас хойш хоёр сарын хэмжээнд тооцоо хийгээд үзэхэд өнгөрсөн онд тушаасан алтнаас хоёр дахин их байсан. Ийм маягаар байвал алт тушаалт гайгүй байх  юм.  Одоогоор алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын ажил нэлээд идэвхжсэн. Нийт 38 компани ажиллаж байна.  
 

-Манай улсад тэр дундаа уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт Ашигт малтмалын хууль батлагдахыг хүлээзнэсэн байдалтай байгаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
Манай яамны зүгээс хийх гол ажил бол хууль эрх зүйн орчинг нь тогтвортой, ойлгомжтой болгох. Одоо гол найдлага тавьж буй зүйл бол Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө  батлуулах юм. Ингэвэл зогссон  хайгуулын ажил сэргэнэ, гацаад байгаа  зарим лицензийн асуудлыг ярилцах боломж нээгдэх юм. Дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхээр Лондонд хөрөнгө оруу­лагч­дын чуулга уулзалт бол­сон. Үүнд 200-аад хөрөнгө оруулагч цугласан байна лээ. Энэ чуулганаас ажихад тэд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хууль эрх зүйн орчинг тогтвортой, боловсронгуй  болгох арга хэмжээг дэмжиж, ойлгож, найдвар тавьж байна. Жишээ нь, Хөрөнгө оруулалтын хуулиа өөрчилсөн, Алтны худалдааг ил тод болгох хуультай болсон. Мөн эрдэс баял­гийн талаар баримт­лах бодлогоо гаргаад асуу­дал  тодорхой болоод ир­лээ. Эдгээрийг хөрөнгө оруу­лаг­чид ойлгож дэмжиж хү­лээн авч байгаа нь ажиг­лагдсан.
 

-Он дуусахад хагас жил л үлдлээ. Та бүхний тооцоолсноор оны хоёрдугаар хагаст  уул уурхайн салбарт хэдий хэмжээний хөрөнгө орж ирэх боломж байна вэ?
Тийм гэж хэлэхэд төвөг­тэй. Зах зээлийг удирдаж тийм, ийм байна гэхэд хэ­цүү. Ерөнхий төсөөлөл гаргаад явдаг. Тэгэхээр хууль эрх зүйн орчноо яаж боловсронгуй, ойлгомжтой болгох вэ гэдэг нь чухал. Түүнийгээ дотоодод төдийгүй гадаадад сурталчилж чадвал тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт татна. Ер нь, жижиг хөрөнгө оруулалт гацаанаас гарч томоохон төслүүд нь хөдлөөд эхлэвэл манай улсыг чиглэсэн мөнгөний урсгал аяндаа нэмэгдэнэ. Дэлхийн эдийн засаг хямралтай, ийм хүнд үед хөрөнгө оруулагчид сонирхолтой зах зээлд мөнгөө хийх бодол байдаг. Иймд эдийн засаг хямралтай үед хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэж бодож болохгүй. Хамгийн гол нь бид л нөхцөлийг нь бүрдүүлж өгөх юм бол хөрөнгө орж ирэх боломж бий.
 

-Оюу толгойн гэрээ хэлцэл юу болж байна вэ?
Энэ бол аж ахуйн нэгжүүдийн хоорондын асуу­­дал. Төлөөлөн удир­дах зөвлөл, хувьцаа эзэм­шигчдийн хүрээнд ярилцаж асуудлаа шийдээд явж байна.  Монгол Улсын Засгийн газар энэ төслийг урагш явуулна гэсэн баттай байр суурьтай  байгаа.  
 

-Төмрийн хүдрийн үнэ унаж экспорт зогсонги байдалд орсон гэж байгаа. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
Уул уурхайн компаниудыг салбар салбараар нь нэгдсэн зохион байгуулалтад оруулж мэргэжлийн холбоодтой нь манай яам санамж бичиг байгуулсан. Энэ нь аль нэг компанийг бус тухайн салбарыг тэр чигээр нь дэмжиж ажиллах юм. Тухайлбал, бид төмөр олборлогчидтой санамж бичиг байгуулсан. Тэгээд төмрийн хүдэр баяжуулах, ган үйлдвэрлэх бол "Чингис бонд”-оос санхүүжилт авна.

 
                                                                                                             Т.Жанцан

Р.Жигжид: Хятад улс нүүрс ихээр нөөцөлсөн тул үнэ нь унасан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани