Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Тусгаар тогтнолыг үгүй хийхэд хуулийн өөрчлөлт зориулагдав”

 “Тусгаар тогтнолыг үгүй хийхэд хуулийн өөрчлөлт зориулагдав” "Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүй хийхэд Ашигт малтмалын тухай хуулийн энэхүү нэмэлт өөрчлөлт зориулагдав.”

Ийм үгүүлбэр хуулийн өөрчлөлтийн талаархи танилцуулгад нь арай бичигдээгүй л байх даа?!

Ашигт малтмалын тухай хуулиар тусгаар тогтнолыг үгүй хийнэ гэж хэний  санаанд буух билээ дээ!

Гэтэл бүр гайхмаар нарийн бодож олж "чимх чимхээр нь” оруулсан байна гээч!

Харин иргэд бид энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн, ард иргэдийн шаардаж, хүсэн хүлээж байсан Монголын талын 34 хувь гэдгийг 51 болгох гэх мэт өөрчлөлт орж байгаа байх, "одоо л хөгжинө дөө” гэх шүү юм бодож ангайгаад сууцгааж байдаг. Мөн ч таарч дээ.
 
Тэгээд яачихсан байна гэж үү?
Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйл буюу УИХ-ын бүрэн эрхийг заасан заалтуудын нэг нь болох 8.1.3-д "улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;” гэж заасан байдаг.

Гэтэл үүнийг "улсын хилийн зурвас газраас бусад улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж өөрчилжээ.  Өөрөөр хэлбэл "улсын хилийн зурвас”-ыг Монголын төрийн хяналтнаас гаргасан байна.

Тэгээд үүнийг хэн мэдэх болж байна гээд сонирхсон чинь "Үндэсний геологийн алба” гээч байгууллага мэдэх юм байна. Худлаа байлгүй гэж үү?!

    Тус албаны ажил үүргийг заасан 9.1.12-д "улсын хилийн зурваст ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа эрхлэх асуудлыг шийдвэрлэх;” гээд заачихсан байна.

    Сүүлийн үед манайд төр засгийн бодлогын төлөөх хариуцлагыг хүлээхгүй /статусгүй/ ч бодлогын асуудлыг шийдээд байдаг, төрийнх үү, хувийнх уу гэдэг нь мэдэгддэггүй, заримдаа бүр гадаадынх уу, дотоодынх уу  гэдэг нь ч ялгарахгүй эргэлзээтэй, эрх мэдэлтэй байгууллага олширсныг сэхээтэй зарим нь анзаарч л байгаа байх. Тухайлбал "Мон-Атом” компани гэх мэт нь Монголын ураныг ухуулах гэрээг гадныхантай хийгээд байдаг тухай мэдээлэл их л дуулддаг даа.

    Тэгвэл "Үндэсний геологийн алба” гэгч мөн л тийм нэг байгууллага бий болоод Монголын хилийн зурваст ашигт малтмал хайх, ухуулах ажлыг шийдэж байх гэнэ.
    Саяхандаа цэргийн объектыг тойруулж хятадууд газар ухаад Монгол цэргүүд зэвсэг хэрэгслийн агуулахдаа орж чадахгүй байгаа тухай шог ч гэмээр мэдээлэл цацагдаж байсныг уншигчид мартаагүй л байх. Монголын зэвсэгт хүчнээр мөн ч хөөрхөн даажигнаж байгаа хэрэг шүү.

    Тэгвэл одоо бүр Монгол улсын хилийг "устгаж” даажигнадаг болох нь ээ!

    Нөгөө Дорноговьд цацрагаас хордож мал үхлээ гэхлээр Уран ямар ч хоргүй гэж Ерөнхий сайд маань зүтгэдэг шиг Монголын хилийг зөрчөөд дураараа гадныхан ороод байна гэхлээр тэнд чинь хил байхгүй, уурхай л байгаа шүү дээ! гэж ард иргэдээрээ доог тохуу хийх юм биз дээ.

    Хар тамхичин хэрэгтнүүдтэй нэр холбогдож дуулианы эзэн болоод байгаа Хууль зүй дотоод хэргийн сайд гэх Х.Тэмүүжин гэгч банди бүтцийн өөрчлөлт хийж байна гэж Хилийн цэргийг татан буулгаад байсны учир ч одоо тодорч ирж байна. Эрэмбэ дараатай "нарийн боловсруулсан тусгай төлөвлөгөө” хэрэгжиж байгаагийн нэг хэсэг нь энэ ажээ.

    Сар гаруйнхны өмнө алтны татварыг бараг үгүй хийж, Монгол Улсыг хохироосон нэмэлт өөрчлөлтийн "бай” болсон энэ хуульд одоо дахин ийм л өөрчлөлт орох гэж байна.  

    Гэхдээ монгол улсын эрх ашгийг "гадуурхсан” заалт ганц энэ биш ээ.

    Хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилээр 2 удаа сунгах байсныг 3 удаа буюу 9 жилээр сунгах болжээ.

    Хайгуул хийх нэрээр Монголын газар нутгаар нэг таран "бэлчиж” байгаа гадныхны хөрс ус, бэлчээрт учруулж буй сүйтгэлийг хугацаатай нь холбон тооцож үзвэл ямар зорилго бодлого явагдаж байгаа нь ойлгомжтой юм.

Цаашлаад нутгийн хүн ам, ашиглаж болох сул тал, дутагдал гачигдал, ахуй байдал, мал сүрэг, ургамал амьтны тоо толгой, газар орны нүх сүв бүрийг онгичин тэмтчиж судлахад хайгуулын ажил гэгч нь ямархуу боломж олгож болохыг /олгож байгааг/ бодолцож үзвэл улс орны аюулгүй байдал талаасаа ч бодсон "хамгаалалтын хана хэрмийг” санаатайгаар нурааж байгаатай утга ижил юм.

    Тэр ч байтугай улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн заалтыг "дахин хайгуул хийлгэхээр тусгай зөвшөөрөл олгож болно” гэж оруулжээ.

    Мөн  Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах "8.1.6. цацраг идэвхт ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хадгалахтай холбогдсон тусгай дэглэм тогтоох” заалтыг хүчингүй болгосон байна.

    Түүнчилэн улсын төсвийн хөрөнгө луйвардах арга хэрэгслийг ч хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болгохоо мартсангүй ээ. Энэ тухай тусд нь сэдэв болгон бичих болно.
    Харин одоо гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, уул уурхайг хөгжүүлье, Засгийн газрыг ажлаа хийх боломж олго гэх зэргээр амь тавин орилогсод хэн бэ гэдгийг ард иргэд минь тунгаацгаа!

О.Лхагвадорж sonin
“Тусгаар тогтнолыг үгүй хийхэд хуулийн өөрчлөлт зориулагдав”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани