Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхий эрчим хүчний хямралтай нүүр туллаа

Дэлхий эрчим хүчний хямралтай нүүр туллаа

 

Нүүрс, газрын тосны эрэлт ихсэж нөөц багассаны улмаас дэлхий нийтээр эрчим хүчний хямралтай нүүр тулахад тун ойрхон байгааг сүүлийн саруудад хэд хэдэн улсад үүссэн нөхцөл байдал бидэнд баталлаа. Хятад болон дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын эдийн засаг цар тахлын дараа сэргэж эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүчний эрэлт эрс нэмэгдлээ. Мөн Европын орнуудад эрс хүйтэрсний улмаас салхины эрчим хүчний нийлүүлэлт буураад байна. Олон улсад тулгарсан эрчим  хүчний хямралын бодит байдлыг тоймлон хүргэж байна.
 
 
Нүүрс, газрын тосны эрэлт ихсэж нөөц багассаны улмаас дэлхий нийтээр эрчим хүчний хямралтай нүүр тулахад тун ойрхон байгааг сүүлийн саруудад хэд хэдэн улсад үүссэн нөхцөл байдал бидэнд баталлаа. Хятад болон дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын эдийн засаг цар тахлын дараа сэргэж эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүчний эрэлт эрс нэмэгдлээ. Мөн Европын орнуудад эрс хүйтэрсний улмаас салхины эрчим хүчний нийлүүлэлт буураад байна. 
 
 
 
Хятадад нүүрсний нөөц хомсдож эхэллээ
 
Ази болон Европт эрчим хүчний үнэ өсөх хандлагатай байна. Үүнээс үүдэн Хятад улс эрчим хүчний хэрэглээгээ танахаа мэдэгдээд байна. Цахилгаан хангамж, нийлүүлэлт төдийгүй нүүрсний нөөц хомсдож байгаа нь Хятадын эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа томоохон асуудал боллоо. Тухайлбал,  энэ сарын эхээр  Хятадын нийт нутаг дэвсгэрийнхээ гуравны хоёрт цахилгаан тасалж, хязгаарлалт хийсэн юм. Тодруулбал, цахилгааны хэрэглээ өндөр айл өрхүүдэд өглөөний 07:00 цагаас шөнийн 23:00 цаг хүртэл тогны хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөхөөс гадна 2-3 хоног тутамд цахилгаанаа ээлжлэн унтрааж байх хүсэлтийг хүргүүлжээ. Мөн аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүдээ цахилгааны хэрэглээгээ хязгаарлахыг уриалж, жил бүрийн уламжлалт гэрлийн шоугаа цуцаллаа. Тухайлбал, Гуандун мужийн  захирагчид гурваас бага давхар оффисын байранд лифт ашиглахыг хориглов. Энэ тухай  төрийн хэвлэлийн "Global Times" сонин "Хятадын зүүн хойд хэсэг дэх эрчим хүчний хязгаарлалтууд нь цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээг чангатгах шаардлага тулж ирснийг харуулж байна" гэж бичжээ.
Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 орчим хувийг дулааны эрчим хүч нь эзэлдэг. Хятадын нүүрсний импортын хоногийн дундаж хэмжээ 5000 гаруй тоннд хүрсэн нь энэ оны эхний гурван улирлын дундажтай харьцуулахад 21 орчим хувиар өслөө. Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан Хятадын сэрүүн уур амьсгалтай нутгуудад эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдээд байгаа юм.
Цахилгаан үйлдвэрлэгч болон дулаан нийлүүлэгчдийн нэмэгдэж буй энэ хэрэгцээг хангахын тулд Хятад улс Оростой хиллэдэг хойд хилийн төмөр замын боомтоор орж ирэх нүүрсний импортыг нэмэгдүүлжээ. Мөн Өвөр Монголын 70 гаруй уурхайд нүүрсний олборлолтоо энэ сард 100 сая тонноор нэмэгдүүлэх чиглэл өглөө.
Хятад улс цахилгаан эрчим хүчнийхээ 65 хувийг үйлдвэрлэхийн тулд жилд гурван тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Үүнээс ердөө долоон хувийг гаднаас импортолдог. Гэвч энэ нь ихэвчлэн эрчим хүч, ган үйлдвэрлэлийн чухал салбарт ашиглагдах өндөр агуулгатай нүүрс байдаг юм. Хятадад ирэх оны хоёрдугаар сар хүртэл 1.85 тэрбум тонн эрчим хүчний нүүрс хэрэгцээтэй гэсэн тооцоолол гарчээ. Гэвч нүүрс нийлүүлэлт  хомсодсоноос 344 сая тонн нүүрсээр дутах төлөвтэй байгаа  аж.
Цахилгаан станцуудын нүүрсний нөөц нь таамаглаж байгаагүйгээр доод түвшинд хүрсэн Энэтхэг улсад эрчим хүчний үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо. Тус улс эрчим хүчний хомсдолд ороход тун ойрхон байгаа тул Дэли хотын  цахилгааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайд нь холбогдох компаниудад даалгажээ. Мөн мужуудыг цахилгааны хэрэглээгээ багасгахыг уриалж, тодорхой хуваарийн дагуу эрчим хүчийг нь хязгаарлахаар болжээ. Гэвч зургаан цаг хүртэл цахилгаан хязгаарласныг иргэд эсэргүүцэж, жагсаж эхэллээ. 
 
Эрчим хүчний үнэ нэмэгдсэн тул Европын орнууд хэрэглээгээ танав
 
Европт байгалийн хийн үнэ энэ оны эхний есөн сард 200 хувиар өсөөд байна.  Энэ үнийн өсөлт, хийн хомсдолд Их Британи улс хамгийн ихээр нэрвэгдэж, эрчим хүч их хэрэглэдэг үйлдвэрүүддээ байгалийн хийн төлбөрөө төлөхөд нь тусалж Засгийн газраас мөнгө зээлэх асуудлыг хэлэлцэж байна.
Испани улсад арванхоёрдугаар сараас хойш цахилгааны үнэ гурав дахин нэмэгдсэн тул Засгийн газраас нь эрчим хүчний үнийг хязгаарлах арга хэмжээг яаралтай авахаа зарлав. Франц, Итали улс ядуу өрхүүдээ цахилгааны төлбөрөө төлөхөд нь тусламж үзүүлэхээ амлав. Европын холбооны эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Кадри Саймсон ирэх хавраас байгалийн хийн үнэ аажмаар буурна гэж мэдэгдэв. Мөн албаны хүмүүс Орос байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх амлалтаа биелүүлнэ гэж найдаж байгаагаа ярьж байна. Америкт хийн үнэ наймдугаар сараас хойш 47 хувиар өссөн бол газрын тосны үнэ ч мөн нэмэгдэх төлөвтэй байна.  Тус улсад  байгалийн хийн эрэлт бага байгаа нь энэ өвлийг Америк хэрхэн давах бол гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
 
Ливан улсад түлш тасалдаж, тоггүй болов
 
Түлшний импорт тасалдсанаас үүдэн Ливан улсын хоёр том цахилгаан станц ажиллахаа больж, улсын ихэнх бүс нутагт эрчим хүч тасарсныг орон нутгийн хэвлэлүүд энэ сарын 9-нд мэдээлсэн. Тус улсын эдийн засаг гүн хямарсанаас түлшний импортоо зогсоосон нь эрчим хүч тасалдах үндсэн шалтгаан болсон юм. Тодруулбал, Ливаны мөнгөн тэмдэгтийн ханш 2019 оноос хойш 90 хувь хүртэл унаад байгаа юм. Ливанд үүсээд байгаа эдийн засгийн энэ хямралыг Дэлхийн банк сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн гүн, ноцтой хямрал хэмээн дүгнэжээ. 
Тус улсын Эрчим хүч, усны сайд Валид Файяд "Ливаныг нэмэлт  эрчим хүчээр хэрхэн хангах талаар нухацтай хэлэлцэж байна. Энэ нь Дэлхийн банкны санхүүжилтээс хамаарах юм. Тиймээс би Ойрхи Дорнодын Дэлхийн банкны албаны хүмүүстэй уулзахад манай улсыг зайлшгүй шаардлагатай  бүх хэрэгслээр хангаж, эрчим хүчний хямралыг зогсоохоо дамжуулсан” гэж мэдэгдсэн юм.
 
"Улс орнууд эрчим хүчний нөөцдөө санаа зовнихгүй байна”
 
Дэлхийн улс орнууд дахь эрчим хүчний энэ хомсдол нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэхийг санууллаа. Гэвч бүх нийтээр цэвэр эрчим хүч рүү шилжих нь газрын тосны салбарыг уналтад оруулахыг ажиглагчид анхааруулав.
Европ болон Азийн орнуудад байгалийн хийн үнэ тэнгэрт хадсан бол Хятадад нүүрсний үнэ дээд хэмжээнд хүртлээ өсөөд байна. Зарим эрчим хүчний нийлүүлэгчдийн газрын тосны эрэлт нэмэгдсэн нь  газрын тосны үнийг 2014 оноос хойш хамгийн дээд түвшинд хүрэхэд нөлөөлсөн юм. Дэлхий нийтээр 2050 онд хүлэмжийн хийн ялгарлыг тэг хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтөөс аврахын тулд илүү их хичээл зүтгэх гаргах шаардлагатайг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгдлээ. Энэ хүрээнд газрын тосны шинэ орд болон нүүрсний уурхайн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтаа зогсоох ёстойг анхааруулав.
Энэ талаар Олон улсын эрчим хүчний агентлагийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол "Дэлхийн эрчим хүчний зах зээлд маш ойлгомжгүй байдал үүсэх эрсдэл ойрхон  байна. Бид ирээдүйн эрчим хүчний нөөцдөө хөрөнгө оруулахгүй байгаагаас гэнэт тодорхойгүй байдал  үүслээ. Улс орнууд ирэх жилүүдэд цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтаа гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай” гэж ярилаа.
Гэвч эрчим хүчний хямралтай байгаа энэ үед нүүрсний хэрэглээг тэглэх нь энэ төрлийн бизнесийн байгууллагууд үүдээ барьж, энэ өвөл цахилгааны төлбөр өндөр болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.Хятад улсын тухайд гадаадад нүүрсээр ажилладаг эрчим хүчний станц барихгүй гэдгээ НҮБ-ын индэр дээрээс өнгөрсөн сард амласан. Гэвч саяхан үүссэн эрчим хүчний хямралаас үүдэн Бээжин зарим нүүрсний уурхайг гарцаа нэмэгдүүлэхийг тушаагаад байна. 
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Дэлхий эрчим хүчний хямралтай нүүр туллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани