Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Солонгоо: “Рио Тинто” хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна

Б.Солонгоо: “Рио Тинто” хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна

 

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй хэлэлцээ хийх Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа.


-Далд уурхайн асуудлаарх Тусгай хорооны дүгнэлт гарснаас хойш Оюутолгойн хэлэлцээ хийх талууд хоорондоо хоёр, гурван албан бичиг өгч, авалцах шиг боллоо. Сүүлийнх нь өчигдрийн буюу "Рио Тинто”-гоос Х.Нямбаатар сайдад хаягласан захидал болж байна. Эдгээр албан бичгүүдийг дурдахын учир нь энэ болгоны цаана хэлэлцээрт ахиц гарах бодит боломжууд харагдаж байна уу гэдгийг л тодотгож асуух гэсэн юм?

-Оюутолгой төсөлтэй холбоотой яриа хэлэлцээ хэвийн үргэлжилж байгааг юуны өмнө онцолмоор байна. Мэдээж яриа хэлэлцээний явцад талууд өөрсдийн санал, байр суурийг илэрхийлж албан бичиг солилцох нь байдаг л зүйл.

Оюутолгой төсөлд тулгамдаад буй асуудлуудыг бид шийдвэрлэх зорилгоор "Рио Тинто”, "Туркойс Хилл” компаниудын төлөөлөлтэй уулзалт тогтмол зохион байгуулж ажилаж байна. Засгийн газрын Ажлын хэсгийн хувьд Оюутолгой төслийн гүний уурхай аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулахад шаардлагатай ажлуудыг "Рио Тинто” компани хийж дуусгах ёстой гэж үзэж байна. Бид Оюутолгой төслийг харилцан ашигтай нөхцөлөөр хамтарч ашиглахад анхаарч ажиллаж байна. Дэлхийн хэмжээний том уул уурхайн төсөл Монгол Улсад татвар, ногдол ашиг хэлбэрээр зохих үр өгөөжийг өгөх шаардлагатай.

Манай 34 хувьд ногдох өрийн тодорхой хэсгийг тэглэлээ гээд энэ төсөл Монгол Улсад ашигтай болно гэсэн үг биш. Бид тодорхой тооцоолол, судалгааг хийсний үндсэн дээр шийдвэр гаргана.

-Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэх болон бусад саналуудыг нухацтай авч үзнэ гэж та хэлсэн байсан.   92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд, Засгийн газраас хөрөнгө оруулагчдад тавьсан саналуудтай "Рио Тинто”-гийн зүгээс тавьж буй саналууд хэр нийцтэй байгаа вэ?

-Бид яриа хэлэлцээний явцад тодорхой саналуудыг мэдээж гаргаж ажиллаж байна. Санал бүрийг олон нийтэд дэлгээд байх нь зохимжгүй. Бидний гаргасан тодорхой санал, шаардлагыг "Рио Тинто” компани хүлээж авах эсэхээ илэрхийлээгүй, зарим асуудлыг үгүйсгэсэн байдалтай хариу өгөөд байсан. Харин "Рио Тинто” компани санал гаргалаа, буулт хийлээ гэсэн мэдээ хэвлэлээр гарсанд гайхаж байна. "Рио Тинто” компаниас ирүүлсэн албан бичигтэй Ажлын хэсгийн гишүүд танилцаж амжаагүй байхад энэ бичгийн агуулгын талаар их нааштай санал мэтээр хэвлэлээр гарсан байхыг уншсан. Бид яриа хэлэлцээний явцад гарч буй санал бүрийг мэдээж нухацтай нягталж үзнэ. Бидний зорилго бол "Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг бодитойгоор нэмэгдүүлэх, УИХ-ын 2019 оны 92-р тогтоолыг хэрэгжүүлэх юм.

-Засгийн газар 1.6 тэрбум ам.долларын өрөө тэглүүллээ гэхэд далд уурхайн зардлын хэтрэлтийн 1.4 тэрбум ам.доллартай холбоотой асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нөхцөл байдал үүсэх бол гэсэн асуулт тавигдаж байна?

-Манай 34 хувьд ногдох өрийн тодорхой хэсгийг тэглэлээ гээд энэ төсөл Монгол Улсад ашигтай болно гэсэн үг биш. Бид тодорхой тооцоолол, судалгааг хийсний үндсэн дээр шийдвэр гаргана. "Оюу Толгой” ХХК одоогоор 12 тэрбум ам.долларын өртэй, хүү, зээлийн дарамт ихтэй. Энэ өрийн 8 тэрбум ам.доллар нь "Туркойс Хилл” компанид төлөх ёстой хувьцаа эзэмшигчдийн зээл. Цаашид гүний уурхайн ажлыг дуусгахад нэмэлт 3.6 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцооллыг "Рио Тинто” мөн гаргаад байна. "Оюу Толгой” компанийн зээлийн хэмжээ өсөх тусам энэ компани үйл ажиллагааны орлогоо зээлийн хүү төлөхөд зарцуулж ашигтай ажиллагаа нь багасна. Энэ нь Монгол Улсад төлөх татвар, ногдол ашиг төлөх хугацааг хойшлуулж, хэмжээг багасгадаг бодит хүчин зүйл. Тиймээс бид энэ төслийн ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх, үр өгөөжийг сайжруулахад асуудлыг цогцоор нь харах шаардлагатай.

Нөгөө талаас гүний уурхайн зардал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн асуудлыг бид нухацтай судалж хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулаад байна. Юуны өмнө геотехникийн нөхцөл байдлаас буюу урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулгаас болж хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшиллоо гэдэг тайлбарыг "Рио Тинто” компани өгч байсан. Гэтэл хөндлөнгийн шинжээчид хэтэрсэн нийт зардлын 6% буюу 90 сая хүртэл ам.доллар л геотехникийн гэх нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн дүгнэлт гарсан. Ер нь зардал хэтэрсэн үндсэн шалтгаан төслийн менежментийн алдаа дутагдал, ажлын уялдаа холбоо хангалтгүй байсан, менежментийн багийн туршлага, ур чадвар хангалтгүй байснаас болсон гэсэн дүгнэлт гарсан. Мэдээж ийм эрс зөрүүтэй дүгнэлт гарч байхад бид "Рио Тинто”-гоос албан ёсны тайлбар авах шаардлагатай. Төслийн гүйцэтгэлийн талаар бидэнд болон хөрөнгө оруулагчиддаа бодитой мэдээлэл өгч байсан уу гэдэг асуулт яалт ч үгүй гарч байна. "Рио Тинто”-гоос өнөөдрийг болтол тодорхой тайлбар, хариулт бидэнд ирүүлээгүй байна.

Цаашид төслийн гүйцэтгэл, бүтээмжийг хэрхэн сайжруулах уу гэдэг асуудлыг бид мөн хөндөж тодорхой санал гаргасан. Тухайлбал, гүний уурхайн нийт зардал хөндлөнгийн аудит оруулах, төслийн хэрэгжилтэд бид илүү хяналт тавьдаг болох гэсэн асуудлыг "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д оруулсан.

-Тусгай хорооны дүгнэлт гарснаас хойш "Оюу Толгой” компанийн ТУЗ шинжээчдийн дүгнэлттэй холбоотой "Рио”-гийн тайлбарыг албан ёсоор сонсоогүй  байна. Мөн өчигдрийн албан бичиг дэх 34 хувийн өрийг тэглэх талаарх санал  ТУЗ дээр албан ёсоор яригдаагүй байсан. Ер нь төслийн оролцогчид гол асуудлуудаа ТУЗ дээр эхэлж ярих ёсгүй юу?

-Ер нь "Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл нь хэлэлцэж шийдвэрлэдэг байвал компанийн сайн засаглалын зарчимд илүүтэй нийцнэ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардал удаа дараа хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа асуудлыг ТУЗ дээр хэлэлцэж тодорхой арга хэмжээ авах бүрэн боломжтой. Харамсалтай нь "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ менежментэд хяналт тавьж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, энэ компанийн үнэ цэнийг бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд нэмэгдүүлэх тал дээр сайн ажиллаж чадахгүй байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсантай холбогдуулж хөндлөнгийн аудит оруулах, цаашид менежментийг сайжруулж, хариуцлагатай ажиллуулах чиглэлээр дорвитой ажил хийгдсэнгүй. Засгийн газрын төлөөлөл болох ТУЗ-ийн гишүүдээр дамжуулж гаргасан тодорхой саналуудыг "Рио Тинто”, "Туркойс Хилл” компаниуд төдийлөн дэмжихгүй байгаа гэсэн мэдээллийг бид авсан.

Хэрэв хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд "Рио Тинто” тодорхой хариулт өгч чадахгүй бол гүний уурхайн хэтэрсэн зардлыг өөрсдөө хариуцаад явах нь зүйтэй болов уу. Гүний уурхай хугацаандаа ашиглалтад ороогүйгээс Монгол Улсад учирсан хохирлыг хэрхэн барагдуулах, сөрөг үр дагаврыг мөн хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна. "Рио Тинто” энэ төслийг анх төсөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээнд ашиглалтад оруулах үүргээ биелүүлсэнгүй. Том хэмжээний бүтээн байгуулалтын ажилд хугацаа хойшлох, зардал хэтрэх байдаг л асуудал гэсэн тайлбар их гардаг. Гэхдээ жил бүр 200 сая орчим ам.долларын төлбөр авч менежмент хэрэгжүүлдэг компанитай бид хариуцлага, ажлын гүйцэтгэл ярих л ёстой.

ТУЗ-ийн гишүүдээр дамжуулж гаргасан тодорхой саналуудыг "Рио Тинто”, "Туркойс Хилл” компаниуд төдийлөн дэмжихгүй байгаа гэсэн мэдээллийг бид авсан.

-92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд юуны өмнө Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг хүчингүйд тооцох шаардлагатай талаар та хэлж байсан. Энэ тохиолдолд далд уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацаа дахин хойшлох болов уу. Нөгөө талаас харахаар Оюутолгой төслийн эдийн засаг дахь нөлөөлөл томрохын хэрээр, төсөв, мөнгөний бодлогын баримт бичгүүдэд ч уг төслийн тогтвортой байдлын талаар тодотгох болж. Тэгэхээр бид төслөөс хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх шийдэлд хүрэхийн зэрэгцээ төслийн тогтвортой байдлыг хангах чиглэлд хэрхэн яаж анхаарах вэ?

-Бид Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох ямар нэг санал гаргаагүй. Энэ төслийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах нь бүх оролцогч талуудын эрх ашигт нийцнэ. Засгийн газрын Ажлын хэсгийн зүгээс тодорхой санал гаргах нь энэ төслийг гацаах, зогсоох гэсэн үг огт биш шүү дээ. Үүсээд байгаа асуудлыг бид ярилцаж харилцан ашигтай хамтын шийдэл олох шаардлагатай. Төслийн хөрөнгө оруулалтын зардал удаа дараа хэтэрдэг асуудлаас болж бидний анх тооцоолж төсөөлж байснаас энэ төсөл маш өөр болсон, Монгол Улсад ирэх үр өгөөж их хэмжээгээр багассан нь бодит зүйл.

Бид Монгол Улсын эрх ашгийг хангуулж, УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ажиллаж байна. Энэ хүрээнд цогц арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Үүний нэг нь Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хүчингүйд тооцох асуудал байгаа. Дубайн гэрээг 2015 онд байгуулах явцад Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байдаг. Анхнаасаа процессийн алдаатай байгуулагдсан баримт бичгийг бид хүчингүйд тооцож байж яриа хэлэлцээг цаашид шударга үргэлжлүүлэх нөхцөл бүрэлдэх болов уу.  Энэ асуудал өнгөрсөн хавар нэлээн яригдсан. Дубайн гэрээг хүчингүй болгож гүний уурхайг зогсоох нь гэсэн мэдээ ч гарч байсан. Бид Дубайн гэрээг хүчингүйд тооцсоноор далд уурхай зогсох нөхцөл үүсэхгүй. "Рио Тинто” компани ч энэ асуудлаар ойлголцоход бэлэн, Дубайн гэрээг цуцлах боломжтой гэдгээ илэрхийлж байсан.

-Танд баярлалаа.

Б.Солонгоо: “Рио Тинто” хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани