Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Амаржаргал: Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх өгөөжийг 53 хувиас дээш болгох санал тавьсан

Х.Амаржаргал: Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх өгөөжийг 53 хувиас дээш болгох санал тавьсан

 

Оюутолгойн хэлэлцээртэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсний дараа хөрөнгө оруулагчдын хэлэлцээр эхлэхийн өмнө манай сонин "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргалтай холбогдож дараах мэдээллийг авлаа.
 
-Оюутолгойн хэлэлцээ ямар шатанд явж байгаа вэ? Рио Тинто” компани Засгийн газарт санал тавьсан гэсэн?
 
-Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэгтэй Оюутолгойн хөрөнгө оруулагчид хэлэлцээ хийж байгаа. Бид эрчимтэй санал солилцон ярилцаж асуудлаа тодорхой цэгцлээд явж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын дэвшүүлсэн асуудлуудаар дэлгэрэнгүй саналыг тавьсан. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй байх асуудлыг шийдвэрлэх, ногдол ашгийг наашлуулахын тулд  "Эрдэнэс Оюутолгой”-н нэр дээр хуримтлагдаад байгаа өрийг 1.6 тэрбум ам.доллараар тэглэх саналыг өгсөн. Хоёрдугаарт, нэг их наяд төгрөгийн нэмэлт орлогыг улсын төсөвт бүрдүүлэх. Энэ нь гүний уурхайн олборлолт хойшилсонтой холбогдуулан Оюутолгойгоос Монголын ард түмний хүртэх байсан үр ашгийг наашлуулж, цар тахлын өнөөгийн нөхцөлд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Гуравдугаарт, Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу зардлын хэтрэлтийг хариуцах. Үүнийг хэрэгжүүлэхдээ бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтэд ногдох менежментийг үйлчилгээний төлбөрийг авахгүй байх, гүйцэтгэлийн баталгааны шимтгэлийг 2028 оны хоёрдугаар хагас хүртэл тооцохгүй байх санал дэвшүүлсэн.  
 
 
 
 
Эрдэнэс Оюутолгойд ногдох зээлийн хэмжээг 70 хувиар бууруулж, хуримтлагдсан хүүгээ тэглэе гэсэн. Энэ бүхний үр дүнд Монголын талд ногдох төслийн үр өгөөж 53 хувиас дээш гарах бүрэн боломжтой. 
 
 
-Энэ саналаар 22 тэрбум ам.долларын өр шийдэгдэж байгаа гэж ойлгож болох уу? 
 
-Энэ яриад байгаа 22 тэрбум ам.доллар гэдэг нь ирээдүйн таамаглал тооцоолол юм. Энэ хэмжээ нь зэсийн үнэ, инфляц, үйлдвэрлэлийн зардал, шатахуун, түлшний үнэ түүнчлэн санхүүжилтийн хэлбэр зэргээс шалтгаалан хэлбэлзэж байдаг. Харин энэ бүхэн өөрөө одоо байгаа үндсэн зээлийн дүнгээс хамаардаг. Иймээс бид Эрдэнэс Оюутолгойд ногдох зээлийн хэмжээг 70 хувиар бууруулж, хуримтлагдсан хүүгээ тэглэе гэсэн. Энэ бүхний үр дүнд Монголын талд ногдох төслийн үр өгөөж 53 хувиас дээш гарах бүрэн боломжтой. 
 
-"Рио Тинто"-гоос нэг их наяд төгрөгийг санал болгосон нэг талаас хардлага дагуулж байгаа ч нөгөө талаас харилцан буулт хийсэн, хуулийн утгаараа "уучлаарай" гэж тайлбарлах хүмүүс байна. Та бүхэн яагаад ийм шийдэлд хүрэв? 
 
-Монгол Улсын эдийн засаг тэр дундаа цар тахлын энэ хүнд хэцүү үеийг амжилттай даван туулахад Оюутолгой төслийн оруулсан  үр нөлөө их байсан. Үүнийг ч хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд онцолсон байсан. Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон нь цар тахлын хүндрэлийн эгзэгтэй үед таарч байна. Үүнтэй холбогдуулан ирэх гурван жилийн хугацаанд татвар, АМНАТ-өөс гадна нэг их наяд төгрөгийг улсын төсөвт нэмэлт орлого болгон оруулах санал дэвшүүлсэн. COVID-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллөөс ангижрахад улсын эдийн засагт амь тариа болох чухал төслүүдийг дэмжиж улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд энэхүү нэмэлт орлогын эх үүсвэр дэмжлэг болно гэж найдаж байна. Мөн монголчуудын хүртэх үр өгөөж, ногдол ашгийн хугацааг наашлуулах арга зам, Эрдэнэс Оюутолгойн хөрөнгө оруулалтад ногдох, хуримтлагдсан байсан зээлийн эрсдэлийг бууруулах саналыг Ажлын хэсэгтэй хамтран судалъя гэсэн санал хүргүүлсэн. 
 
-УИХ-ын зарим гишүүн "Рио Тинто" компани зардлын хэтрэлтээс менежментийн төлбөр авах зорилгоор Оюутолгойн зардлыг зориудаар өсгөдөг гэж ярьдаг. Энэ тал дээр танай байр суурь юу вэ?
 
-Төслийн зардлын өсөлт ямар ч нөхцөлд хувь нийлүүлэгчдэд ашиггүй. Тиймээс компаниас зориудаар зардлаа нэмэгдүүлнэ гэж яавч байхгүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд чамгүй сорилт бэрхшээлийг даван туулж, өмнийн говьд дэлхийд өрсөлдөхүйц том хэмжээний зэсийн уурхайг цогцлоох бүтээн байгуулалтыг бид хийж чадсан. Энэ зорилтын хүрээнд нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдах болсон боловч "Рио Тинто" зардал хэтэрсний улмаас үүсэх үр дагаврыг бүрэн хариуцаж, холбогдох менежментийн төлбөрийг авахгүйгээс гадна ирээдүйд үүсэж болох тухайлбал, цар тахал гэсэн урьдчилан тооцоолох боломжгүй нөлөөллийг бууруулах саналыг Засгийн газарт өгсөн.   
 
-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд "Рио Тинто" одоо хүртэл хариулт өгөөгүй байгаа гэж байсан. Хэзээ хариу өгөх вэ?  
 
-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд бид хариугаа өгсөн. Бидний хувьд дүгнэлттэй санал нийлэхгүй зүйл их байгаа ч санал нийлэх зүйлс ч бас бий. Тиймээс нэгэнт хамтрагч болсон талууд үүссэн нөхцөл байдалд шалтаг, шалтгаан тоочилгүй урагшлахын тулд бид хүлцэл өчиж, асуудлаа шийдвэрлэх хүсэлтээ гаргаад байна. Үнэндээ Оюутолгой бол олон зүйлээр хөгжил дэвшил авчирсан том бүтээн байгуулалт. Бидний өнөөдрийг хүртэлх зам үргэлж дардан байгаагүй. Монголын говьд, газрын гүнд ярвигтай, далайцтай том төслийг дэд бүтэц хөгжөөгүй тэг цэгээс эхлүүлэхэд амаргүй байсан. Төслийн бүхий л үе шатанд урьдчилан тооцоолоогүй хүндрэл, бэрхшээлүүд үүссэн ч бид бүтээн байгуулалтаа тасралтгүй хөгжүүлэн гүйцээхээр ажиллаж байна.
 
-Эв зүйгээ ололцъё гэсэн саналаас "салхи" нааштай эргэж байгаа юм байна, Хоёр тал харилцан асуудлаа цэгцлээд, дараа дараагийн ажлуудаа эхлүүллээ гэхэд гүний уурхай яг хэзээ ажиллаж эхлэх вэ? 
 
-Оюутолгойн хувь нийлүүлэгчид төслөө урагшлуулах, гүний уурхайгаа ойрын хугацаанд ашиглалтад оруулах нэгдсэн байр суурьтай байна. Ард иргэдийнхээ төлөө Оюутолгойгоос илүү их үр өгөөж хүртэхээр хичээж ирсэн үе үеийн Засгийн газар, Ажлын хэсгийнхний хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлэлийг хүлээн авч, түншлэлээ бэхжүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаа. Тиймээс "Рио Тинто"-гийн шинэ удирдлага энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хамтын төслөө урт удаан хугацаанд тогтвортой үргэлжлүүлэхийн төлөө байна. 
 
 
Ц.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Х.Амаржаргал: Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх өгөөжийг 53 хувиас дээш болгох санал тавьсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани