Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ойрх Дорнодод 50 тэрбум мод тарих ТӨЛӨВЛӨГӨӨ

Ойрх Дорнодод 50 тэрбум мод тарих ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Саудын Араб Ойрх Дорнодын газар нутгийг цэцэглэсэн ой болгон хувиргахаар зэхэж байна. Тус бүс нутагт 50 тэрбум мод тарих аж. Эрх баригчид түүнчлэн утаа, хүлэмжийн хийн ялгаралт, цөлжилтийг багасгаж, хий, газрын тосны үйлдвэрлэлийг илүү экологийн аргад шилжүүлэх эрмэлзэлтэй байна. "Ногоон Ойрх Дорнод” дээд хэмжээний уулзалтын өмнө Эр-Рияд "ногоон” шилжилтэд хүрэхийг эрмэлзэж байна. Энэ төлөвлөгөө хэр бодитой байхаас Арабын цөлд ой мод бий болох эсэх нь хамаарна.

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман өнгөрсөн хавар "Дэлхийд тэргүүлэгч газрын тос үйлдвэрлэгч орны хувьд манай хаант улс уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг даван туулах хариуцлагыг хүлээн зөвшөөрч, илүү ногоон ертөнцийг бий болгоход дэлхийд тэргүүлэгч болохыг эрмэлзэж байна" гэж мэдэгдсэн билээ.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр "Саудын Арабын ногоон санаачилга”, "Ойрх Дорнодын ногоон санаачилга” гэсэн хоёр хөтөлбөр танилцуулсан. Энэ хоёр хөтөлбөр нь улс орныг шинэчлэх "Алсын хараа 2030” стратегийн нэг хэсэг юм. Хөтөлбөрүүдийн гол даалгавар нь зөвхөн Саудын Араб гэлтгүй нийт бүс нутгийн хэмжээнд ногоон бодлогод шилжих, үүнд, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, газар нутгийг нөхөн сэргээх, урьд өмнө байгаагүй мод тарих кампанит ажил хийх явдал юм.

Мухаммед бин Салманы хэлснээр байгаль орчныг хамгаалах нь эдийн засгийн хөгжилд үл нийцнэ гэсэн ойлголт худал бөгөөд сөрөг үр дагавартай аж. Ногоон бодлого нь инновацийг идэвхжүүлж, сая сая ажлын байрыг бий болгоно гэж ханхүү нэмж хэлжээ.

Саудын Арабын төлөвлөгөө:

 

  • 10 тэрбум мод тарих
  • 40 сая га газрыг нөхөн сэргээх
  • Эрчим хүчний 50 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авна  
  • 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийг 130 сая тонноор бууруулахын төлөө тэмцэнэ

 

Одоогоор Тус улс дэлхийн нийт нүүрсхүчлийн хийн ялгаралтын 1.3 хувь (ойролцоогоор 517 сая тонн)-ийг эзэлдэг. Үүнээс гадна, дээрх санаачилга нь хогийн цэг рүү очих хог хаягдлын хэмжээг 94 хувиар бууруулах ёстой юм. Ойрын 10 жилд Саудын Араб 10 тэрбум мод тарихтай зэрэгцүүлэн "Арабын ах дүүс” болох  Катар, Кувейт, Бахрейн, Ирак, Судан улсын тусламжтайгаар Ойрх Дорнод даяар 40 тэрбум мод тарих ажлыг эхлүүлэх аж.

Саудын Арабын төрийн Saudi Press агентлагийн мэдээлснээр, тус улсад 10 тэрбум мод тарих ажил нь 400 мянга орчим кв.км хоосон газрыг сэргээсэнтэй тэнцэнэ. Ханхүүгийн тэмдэглэснээр, энэ нь тус улсад нөхөн сэргээсэн газар нутгийн хэмжээг 12 дахин нэмэх аж. Дэлхийн банкны мэдээлснээр, Саудын Араб 2016 онд 9770 кв.км ойн талбайтай байжээ. Хаант улс нийтдээ 2 сая 150 мянган кв.км талбайг эзэлдэг.

Ийнхүү Эр-Рияд сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх дэлхийн хичээл зүтгэлийн дөрвөн хувийг хариуцаж, Дэлхийн эдийн засгийн форумын хөтөлбөрийн хүрээнд 1 их наяд мод тарих дэлхийн зорилтот төлөвлөгөөний 1 хувийг биелүүлнэ гэж Saudi Press-д өгүүлжээ.

Бүс нутгийн байгаль орчны хамгийн ноцтой сорилт бол цөлжилт гэж ханхүү Мухаммед бин Салман үздэг. Иймд шинэ стратегийн хүрээнд нийт нутаг дэвсгэрийн 30 хувь (600 мянган кв.км) нь байгалийн тусгай хамгаалалттай бүс болох бөгөөд үүнд далайн болон эрэг орчмын бүс нутаг орно. Ханхүү "Элсэн шуурганы улмаас жил бүр 13 тэрбум ам.долларын хохирол учирдаг бөгөөд хүлэмжийн хийгээр үүссэн агаарын бохирдол нь Саудын Арабын дундаж наслалтыг 1.5 жилээр бууруулсан” гэжээ. Тиймээс тэдний хүчин чармайлт байгалийн ургамлын бүрхэвчийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, бохирдолтой тэмцэх, газрын эвдрэлийг багасгахад чиглэх аж.

Ойрх Дорнодын төлөвлөгөө:

 

  • 40 тэрбум мод тарих
  • 200 сая га газрыг нөхөн сэргээх
  • Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 60 хувиар бууруулах

 

Ойрх Дорнодод 40 тэрбум мод тарих тухайд, Эр-Риядын хувьд энэ төлөвлөгөө дэлхийд томоохонд тооцогдох ойг нөхөн сэргээх хөтөлбөр болж байна. Энэ нь Сахелийн хойд хэсэгт байх "Аугаа их ногоон хана”-ны хэмжээг хоёр дахин нэмж, Сахарын цөл ихсэхтэй тэмцэнэ.

Үүнээс гадна Мухаммед бин Салманы ярьснаар "ногоон” эрчим хүчний үлдвэрлэл нь Ойрх Дорнодын бүс нутагт 7 хувиас давдаггүй байна. Энэ нь эхний ээлжинд нүүрсустөрөгч үйлдвэрлэхэд ашигладаг хоцрогдсон технологитой холбоотой аж. Эр-Рияд цаашид тус бүс нутагт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 60 хувиар багасгахын тулд Ойрх Дорнодын хөршүүдтэйгээ туршлага солилцох хүсэлтэй байна.

Ойрх Дорнод дахь "Ногоон санаачилгын” хүрээнд нийтдээ 200 сая га сүйдсэн газрыг сэргээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь манай гарагийг ногоон болгох дэлхийн зорилтот ажлын 5 хувь нь байх болно. Үүнээс гадна Эр-Рияд жил бүр "Ойрх Дорнод дахь ногоон санаачилга” дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих ашгийн бус байгууллага бий болно.

Саудын Арабын зарим хөрш орон хаант улсын "ногоон хүсэл эрмэлзэл”-ийг аль хэдийнээ магтсан. Тухайлбал, угсаа залгамжлах ханхүү Бин Салман болон Кувейтийн Эмир Шейх Наваф Аль Ахмед нарын саяхан болсон ярианд энэ асуудлыг нарийвчлан авч үзсэн гэж Кувейтийн төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэ санаачилгыг НҮБ ч сайшааж, тус улсын төлөвлөгөөг анхааралтай дагаж байгаа аж.

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Эр-Рияд хотыг ногоон болгоход туслахаа санал болгожээ. Мөн Пакистан улс 2014-2018 оны хооронд The Billion Tree Tsunami хөтөлбөрийнхөө хүрээнд 1 тэрбум мод тарьсан байна. Одоо тус улс The Billion Tree Tsunami хэмээх кампанит ажлын дараагийн шатанд шилжиж байгаа бөгөөд энэ нь тарьсан модны тоог 10 тэрбумд хүргэх ёстой.

Тоймч Адхван Алахмари Independent Arabia-д бичихдээ, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулж, байгаль орчинд ээлтэй түлшийг өргөнөөр нэвтрүүлэх үүрэгтэй дэлхийн хоёр дахь том газрын тос олборлогч орон, ОПЕК-ийн хамгийн том гишүүн, дэлхийн хоёр дахь том газрын тосны нөөцийн эзэн бол Саудын Араб юм гэжээ.

Мод хэнд хэрэгтэй вэ?

Саудын Арабын санал болгож байгаа "Ногоон санаачилга” нь уур амьсгалын өөрчлөлтийг мод тарих замаар удаашруулж байгаа анхны кампанит ажил биш. Томоохон зорилго нь дэлхий дээрх хүн бүр 130 орчим мод тарих.

Мод нь дэлхийн дулаарлыг үүсгэдэг нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, хадгалж, хөрсний элэгдлийг зогсоож, жимс жимсгэнэ, бусад зүйлийн амьдрах орчныг бүрдүүлдэг, усыг цэвэршүүлдэг бөгөөд хотуудад ашигтай. Оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө их. Гэхдээ бүх зүйл ийм энгийн биш.

Урт хугацааны төлөвлөгөө

Ихэнх кампанит ажил нь тарих гэж буй модны тоог тойрсон байдаг. Амжилтын тухай ярихын тулд ой модыг хэрхэн арчлах, яагаад ийм их тоо яриад байгаа вэ гэдгийг үргэлж орхигдуулж боддогийг сөхье.

Мэргэжилтнүүд муу төлөвлөлт нь мөнгө, цаг хугацаа, хүчин чармайлтыг үрдэгийг хэлдэг. Тухайлбал, 2004 онд болсон цунамигийн дараа Шри-Ланка арлын эрэг дэх ойг сэргээхээр шийджээ. Энэ нь нэг төвлөрсөн төсөл биш, хэд хэдэн тусдаа төсөл байв. Нөхөн сэргээх ажилд нийтдээ 13 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь гол төлөв хандив юм. Цунамигийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн газруудаас нөхцөл байдал нь тохирсон эсэхээс үл хамааран уг газрыг сонгосон байна. Хэдэн жилийн дараа эрдэмтэд тариалалтыг шалгаж үзээд талбайн тал хувь нь бүхэлдээ ургамал, үлдсэн ихэнх хэсгийн 90-ээс доошгүй хувь нь үхсэн болохыг тогтоожээ.

Тохиромжгүй газрууд

Зарим нь ой модыг нөхөн сэргээж байхад зарим нь хэзээ ч ой байгаагүй газарт мод ургуулж байна. Үүнээс болж өвслөг ургамал, бут сөөг зонхилсон газруудад бий болсон экосистемүүд бүрэн сүйрч магадгүй аж.

Асуудлын гол нь тал хээр газрууд бий болж, оршин буй тал хээр газарт байн байн гал түймэр гарах юм. Ийм газарт мод тарих нь хуучин ойг бодвол илүү олон удаа шатаж, нүүрстөрөгч дахин агаар мандалд гарах болно.

Модод юуг чадах, юуг чадахгүй вэ?

Жишээнүүдээс харахад ойжуулалтын кампанит ажил нь ихэвчлэн орон нутгийн, энгийн асуудлуудтай холбоотой байдаг. Гэсэн хэдий ч эхлээд зарлахдаа бүхэл бүтэн гариг болон алс холын ирээдүйн сайн сайхны тухай ярьдаг. Энэ тухай илтгэлүүд нь мод уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Гэвч бодит байдал дээр ой модны чадвар хамаагүй бага байдаг аж.

Ойд агуулагдах нүүрстөрөгчийн хэмжээг тооцоолох нь чухал. Хэрэв хүлэмжийн хийн ялгаралт 2019 оны түвшинд хэвээр байвал 20-хон жилийн дотор ижил хэмжээний нүүрстөрөгч хуримтлагдах нь үнэн. Уг тооцооллыг хийсэн эрдэмтдийг мэргэжил нэгт нөхөд нь шүүмжилсэн. Тэдний зарим нь 205 тэрбум тонн гэсэн тооцоог тав дахин хэтрүүлсэн тоо гэж үзэж, мод тарихад тохиромжтой газар цөөхөн байна гэжээ. Зарим нь ийм өргөн уудам газар нутагт мод тарих нь туйлын хэцүү байх болно гэжээ. Жил бүр нэг сая га талбайд 50-100 сая мод тарихад бараг мянган жил шаардлагатай. Гэхдээ судлаачид агаар мандлаас ийм их хэмжээний нүүрстөрөгчийг зайлуулах илүү сайн арга байхгүй гэж тэмдэглэжээ.

Хамгийн муу тохиолдолд ой мод хөргөхгүй, харин эсрэгээрээ агаар мандлыг халаах аж.

 
https://news.zindaa.mn/3wzk
Ойрх Дорнодод 50 тэрбум мод тарих ТӨЛӨВЛӨГӨӨ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани