Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭКОЛОГИЙН ЦАГДАА: 3000 гаруй га талбайд НӨХӨН СЭРГЭЭЛТ хийлгэлээ

ЭКОЛОГИЙН ЦАГДАА: 3000 гаруй га талбайд НӨХӨН СЭРГЭЭЛТ хийлгэлээ

 

Өнгөрсөн онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу "Нөхөн сэргээлт 2020” ерөнхий арга хэмжээг 3 үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд улсын хэмжээнд нийт 30798.921 га талбай эвдэгдсэнийг тогтоож, биологийн нөхөн сэргээлтийг 679.93 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 2486.23 га талбайд тус тус хийлгүүлсэн байна.

Энэ онд Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран "Нөхөн сэргээлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар 693.52 га талбайд нөхөн сэргээлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс эзэн холбогчгүй 218.75 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэн ажиллаж байгаа аж.

Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж техникийн 153, биологийн 75,7, дүйцүүлэн хамгааллаар 132 нийт 360,7 га талбайд хийсэн нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр танилцсан аж.

Экологийн цагдаагийн албанаас нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэхээр жил бүр тодорхой зорилго тавьж ажилладаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Толгойт” гэх газарт 1973-1993 онд "Монголросцветмет” ТӨҮГ, 1994 оноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж эвдэгдэн орхигдсон талбайд "Бугант нандин” ХХК нь дүйцүүлэн хамгааллаар 13, "Пентатерра”, "Сонор трейд”, "Болд төмөр ерөө гол”, "Ифинити слэйс”, "Баяжмал алт”, "Шар нарст”, "Ди Зэт энд Ай”, "Капитал авто сервис” компаниудын захиалгаар 44,9, нийт 57,9 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн байна.

Уг компани нь ашигт малтмалын олборлолт явуулах, нөхөн сэргээлт хийх, мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оноос хойш техникийн 140,5 га, биологийн 49,7 га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн бөгөөд энэ онд техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд дараа жил мод тарихаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийж, энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэн гардаг аймаг, сум, газруудыг тодорхойлж, Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 90 хоногийн хугацаанд түр ажиллагаатай 11 ХЯНАЛТЫН ЦЭГ байгуулсан. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц үр дүн гарч байсан тул аймгуудын Засаг дарга нараар санхүүжилтийг шийдвэрлүүлэн хяналтын цэгүүдийг 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунган ажиллуулж байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд ашиглаж байсан техник хэрэгслийг талбайгаас гаргаж, хяналтын постыг байгуулснаар энэ оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 82 буюу 55.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа нь төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд мэдэгдэхүйц ахиц гарсан байна.

Энэ оны эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 8 удаагийн хяналт шалгалтыг зохион явуулж, 124 техник хэрэгслүүдийг олж бүртгэн, 34 техник, хэрэгслийг талбайгаас гаргаж, 57 техник хэрэгслийг хяналтын постод татан төвлөрүүлж, талбайг чөлөөлөн ажилласнаар тухайн газарт гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, голын урсац нэмэгдэж байгаа талаар нутгийн иргэд болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Байгаль орчны газрын дарга, Ерөө сумын Засаг дарга нар танилцуулж ажилласан.

Хяналтын постод татан төвлөрүүлсэн 57 техник хэрэгслээс 25 техник хэрэгслийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд бусад 32 техник хэрэгслийн судалгааг гарган хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар ажиллаж байна.

Экологийн цагдаагийн албанаас хууль бус, гар аргаар ашигт малтмал олборлодог иргэд /нинжа/-тэй тэмцэх чиглэлээр ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, 2020 онд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Увс, Өмнөговь, Завхан Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны 2, бусад 1 ашигт малтмалын илэрц бүхий газруудад 58 удаагийн үйлдлээр, давхардсан тоогоор нийт 18.000 орчим иргэд дайрч хууль бусаар ашигт малтмал олборлож эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрч үүссэн нөхцөл байдлыг хяналтад авч, таслан зогсоосноор Төв, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Ховд аймаг дахь цагдаагийн газраас дээрх этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан.

Цагдаагийн байгууллагад урд нь гар аргаар ашигт малтмал олборлосон этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагүй ба энэ нь шинээр шүүхийн практик болсон.

Мөн хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд ихээр цугларч байгаа газрын судалгааг гаргаж энэ онд 11 газарт хяналтын пост гарган ажилласнаар Төв аймгийн Сэргэлэн, Завхан аймгийн Дөрвөлжин, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт 800 орчим иргэд хууль бусаар ашигт малтмал олборлохоор бүртгэгдсэн тоон мэдээнээс харахад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурсан.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэр Туулын зүүн дэнж гэх газарт "Хамтын эх булаг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бус гар аргаар алт олборлогч /нинжа/ дайран орж нөхцөл байдлыг хүндрүүлсэнтэй холбогдуулан тус албанаас 4 удаа нийт 16 алба хаагч, 6 тээврийн хэрэгсэлтэйгээр Булган аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран ажиллаж гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоон ажилласан.

Мөн энэ оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 4 алба хаагчийг 1 тээврийн хэрэгсэлтэйгээр хяналтын түр постод үүрэг гүйцэтгүүлэн ажилласан. Хяналт шалгалтын ажлын хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр "Тод-алт” нөхөрлөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх гомдол, мэдээллийн материалыг Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх болон хяналтын прокурорт танилцуулан гомдол мэдээллийг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харъяаллын дагуу шилжүүлэн прокурорын тоо бүртгэлд хүлээлгэн өгсөн. Экологийн цагдаагийн албанаас зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан "Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд 2020 онд 173,  энэ оны эхний 10 сарын байдлаар 251 нийт 424 зөрчлийг илрүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 133 зөрчилд 13.300.000 төгрөгний шийтгэлийг оногдуулж, 6 зөрчлийг хүлээн авахаас татгалзаж, бусад зөрчлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн байна.  

2021 оны эхний 10 сарын байдлаар нийт бүртгэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 зөрчлөөр буюу 49.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах зөрчлийн илрүүлэлт ахисан үр дүн гарсан байна.

Зөрчлийн улмаас тарвага 73, чоно 18 ширхэг, цагаан загас 120 кг, шувуу 4, бусад амьтны гаралтай түүхий эд 8 ширхэг, байгалийн өнгөт чулуу 233 кг тус тус хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 42,000,000 сая төгрөгийн хохирлыг учруулсан байна.      

Нийт бүртгэгдсэн зөрчлүүдээс Амьтны, Усны, Ойн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын, Газрын хэвлийн, Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлүүд ихээр үйлдэгдэж бүртгэгддэг бөгөөд дийлэнх хувийг тарвага болон бусад агнуурын гаралтай амьтан, тэдгээрийн эд эрхтнийг гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, агнасан, тээвэрлэсэн, ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан, усны сан бүхий газарт машин техник бохир зүйл угаасан зэрэг зөрчлүүд эзэлж байна.

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх зэрэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олборлолт, ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн байгаль орчны газартай хамтран хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан 99 аж ахуйн нэгжийн олборлолт, ашиглалтаас үүсч эвдэгдсэн нийт 2412,07 га талбайг тоолж, 184,67 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг холбогдох байгууллагаар 490,441,500 төгрөгийн хөрөнгөөр хийлгүүлсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад нийслэлд нөхөн сэргээлт хийсэн талбай 2 дахин өссөн бөгөөд  зарим аж ахуй нэгжүүдийн олборлолтын талбай нь суурьшлын бүсэд орж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа асуудал гарсаар байна.

Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, сул байгаагаас голын эх ундарга, уул толгодын жалга, гуу зэрэг газруудын хэвлийд иргэд дур зоргоороо, зөвшөөрөлгүйгээр халдаж, түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайрга, шаварыг ухаж олборлон худалддаг, гол, горхи, усны сан бүхий газруудад хог хаягдал хаях, машин, техник бохир зүйл угаадаг, олон нийтийн цахим сүлжээг ашиглан ашиг олох, бусдад өөрийн авласан ангаа харуулж гайхуулах, амьтныг агнах, тээвэрлэх, эд эрхнийг нь худалдсан, худалдсан авсан мэдээллийг ихээр нийтэлж оруулж байгаа нь холбогдох хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар амьтан бүрээр экологи эдийн засгийн үнэлгээг зааж өгсөн байдаг. Жишээ нь 1 ширхэг тарваганы үнэлгээг эр, эмээс хамааруулан 170.000-200.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн байдлаар хохирлыг тогтоодог. Иймд зохих зөвшөөрөлгүйгээр агнуурын гаралтай амьтан, тэдгээрийн эд эрхтнийг тээвэрлэсэн, агнасан,  худалдсан, худалдан авсан, хадгалсан тохиолдолд экологи эдийн үнэлгээг тогтоож, хохирол нөхөн төлбөрийг гаргуулан хуульд заасан шийтгэлийг давхар оногдуулж шийдвэрлэдэг.

ЭКОЛОГИЙН ЦАГДАА: 3000 гаруй га талбайд НӨХӨН СЭРГЭЭЛТ хийлгэлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өнөөдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өнөөдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани