Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Роялти Монголд өгөөжөө өгсөн үү?

 

 

Роялти Монголд өгөөжөө өгсөн үү?

 

Манай улс ашигт малтмалын олборлолтдоо түлхүү анхаарсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн ашиглалт явуулж, улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй. Компаниудын хувьд ч улс орны өмнө хүлээсэн үүргийн дагуу бүх татвар хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төсвийн орлогын 40 гаруй хувь, экспортын орлогын 98 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж буй юм.

 

Гэвч аж ахуйн нэгжүүд гэрээний бус, жишиг үнээр татвар тооцож, хүндрэл учруулж буйг шүүмжилсээр байна. Сангийн яам 2021 оны долдугаар сараас хойш гэрээний үнээр тооцуулах хүсэлт хүлээн авахаа больж, борлуулсан бүтээгдэхүүнийг бүгдийг нь жишиг үнээр тооцон, АМНАТ ногдуулж буй юм.

Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” компанийн эрчим хүчний зориулалтын нүүрсийг ямар нэг ангилалд оруулдаггүй. Харин коксжих чанаргүй нүүрс гэх ангилалд оруулан тооцдог нь учир дутагдалтай тул стандартын ангиллыг шинэчлэх шаардлага тулгарч байгаа аж. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т "дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасныг үндэслэн 2021 оны 3, 4 дүгээр улирлын борлуулалтын гэрээний дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож гаргах зэрэг шаардлагыг Сангийн яаманд хүргүүлээд буй юм.

 

Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ буюу өсөн нэмэгдэх роялтын зохицуулалт оруулсан нь зөв бөгөөд боловсруулалт болон борлуулалтын түвшинд түүнийг анхаарч өөрчлөх ёстойг эдийн засагч Б.Батхүү хэлсэн.


АМНАТ нь газрын доорх баялгийг олборлосон л бол ашигтай ч, ашиггүй ч төлөх ёстой татвар. Зэс, алтан дээр гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулснаас болж алтны салбар уналтад орсон. Энэ татварын улмаас аж ахуйн нэгж, иргэд алтаа Монголбанкинд тушаахаа больж, алтны арилжаа нууц хэлбэрт шилжсэн муу түүхтэй. Дараа нь гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгож, өсөн нэмэгдэх АМНАТ-ын татвараар сольсон нь зөв арга хэмжээ болсон гэдэгтэй эдийн засагчид санал нэг байдаг.

Эдийн засагч Ч.Отгочулуугийн хэлснээр, АМНАТ-ын үр өгөөж чамлалтгүй. Тодруулбал, "Оюутолгой” компани жилд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж байгаагаас 300 сая ам.долларыг татвар, НӨАТ, роялти, ОАТ зэрэг татвар байдлаар улсын төсөвт өгдөг. Дотоодын худалдан авалт нь 400 сая ам.доллар. Цалин 150-200 сая ам.доллар. Борлуулалтын орлогынх нь 80-90 хувь нь монголчуудад шингэж үлдэж байгаа аж. Оюутолгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээгээр 5 хувийн АМНАТ төлдөг.

"Анх энэ төслөөс 9 тэрбум ам.долларын ногдол ашиг авна гэсэн хүлээлттэй байв. Гэтэл энэ ашгийг авахын тулд 22 тэрбум ам.долларын өрөнд орох байдал үүсээд буй юм. Есөн тэрбумын ашгаа 350 тэрбумын орлогодоо шингээгээд, тодорхой хэмжээний хувь хэмжээгээрээ одоо авч буй роялтигаа өсгөвөл энэ хэрүүл тэмцэл хардлагагүйгээр бид авах ёстой мөнгөө эрсдэлгүй авна. Харин одоо 51 хувийг авбал илүү их эрсдэлтэй” гэж Ч.Отгочулуу байр сууриа илэрхийлсэн юм.

 

Монгол Улс өсөн нэмэгдэх АМНАТ-ыг хуульчилсны үр дүнд ашигт малтмалын үнэ өссөн. Алтны хувьд олборлосон алтаа Монголбанкинд тушаавал 2.5 хувь байхаар хуульчилснаар алт олборлогчид алтаа Төв банкинд тушаадаг болж, улсын валютын нөөц нэмэгдэн, нууц арилжаа ил болсон билээ.


Зэсийн баяжмалд дэлхийн зах зээлийн үнэ тонн нь 5000 ам.доллараас дээш байх тохиолдолд 5 хувийн АМНАТ дээр 11-15 хувь нэмж авахаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт үйлдвэр”-ээс Монголд ирэх ашгийг нэмэгдүүлэх зорилгоор зэсийн салбарт өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр гэгчийг бий болгож, үндсэн суурь 5 хувь дээр үнийн өсөлтөөс хамааруулаад нэмэлтээр 15 хувь буюу нийт 20 хувь байхаар өсгөсөн байна. Оросууд тухайн үед зардлаа нэмээд, Монголд ашиг өгөхгүй байсан учир манай улс ийм арга хэмжээ авчээ.

Борлуулалтын орлогоос авдаг өсөн нэмэгдэх АМНАТ бий болсноор "Эрдэнэт үйлдвэр”-ээс Монголд орж ирэх орлого эрс нэмэгджээ. Энэ татвар үүргээ гүйцэтгэсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Б.Батхүү "Clubhouse" платформ дээр өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Түүний хэлснээр, өдгөө өсөн нэмэгдэх роялти их дарамт болж, бусад зэсийн төслүүдийг эхлүүлэх боломжийг хааж, урагшлуулахгүй байгаа аж. Улмаар зэсийн хайгуулын хөрөнгө оруулалт зогсчээ. Судалгаа нь хийгдээд ажиллахад бэлэн болсон Цагаан суваргын орд энэхүү АМНАТ-аас болоод эдийн засгийн үр ашиггүй төсөл болж буй аж. Өөрөөр хэлбэл зэсийн бусад төсөл зөвхөн өсөн нэмэгдэх роялтитой холбоотойгоор гацсан байдалтай байна.

 

Судалгааны байгууллагуудын таамгаар, тонн тутамдаа 10 мянган ам.доллар даваад буй зэсийн ханш удахгүй 20 мянган ам.доллар руу дөхөх төсөөлөл бий. Зэсийн баяжмалын АМНАТ-ыг бусад ашигт малтмалтай ижил болгож, зэсийн хэд хэдэн ордоо яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй.


Өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бусад ашигт малтмалтай ижил болгосноор "Эрдэнэт үйлдвэр”-ээс авах АМНАТ багасах боловч ашгийн татвараараа нөхөөд авах боломжтой аж. "Эрдэнэт үйлдвэр” шиг "Оюутолгой” дээр энэ татварыг эхэлж тавьсан бол төсөл эхлэх ч үгүй байсныг Б.Батхүү хэлсэн.

"Оюутолгой” төслийн далд уурхай буюу нийт нөөцийн "өрөм” ашиглалтад ороогүй тул АМНАТ өөрчлөх тухай ярих нь эртдэх бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн учраас анхны хөрөнгө оруулалтаа нөхтөл 5 хувийн роялти төлсөөр байх нь тодорхой аж.

Мөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувь, тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг Орон нутгийг хөгжүүлэх сангаар дамжуулж, орон нутагт олгох хууль Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан. Энэ хуулийн үр дүнд орон нутгийнхан уул уурхайд эерэгээр ханддаг болсон нь бас нэг дэвшил болохыг энд дурдъя.

 

News.mn

https://news.mn/r/2494756/

Роялти Монголд өгөөжөө өгсөн үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани