Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Говийн их дархан цаазат газраар оролдохын цаана алт, нүүрсний тонуулчдын эрх ашиг байна уу

Говийн их дархан цаазат газраар оролдохын цаана алт, нүүрсний тонуулчдын эрх ашиг байна уу

 

      Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОВОО ХАРААГАА БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЦӨЛМӨХ ДЭЭР ОНИЛЧИХ ШИВ ДЭЭ

        Газрын баялгийг сорчлогчид Говь-Алтай аймгийг, дамаа Говийн их дархан цаазат газрыг "онилж” эхэлсэн юм биш биз. Алт, нүүрсний "тонуулчдын” овоо хараанаас "Говийн их дархан цаазат газар” гэх нэршлээр халхлагдаж, өдий хүрсэн Говь-Алтай аймаг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн үед уул уурхайн золиос болж дуусах юм биш байгаа.


       Хардах эрх байна, үндэслэл ч байна. Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хоёр Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэр, байршил өөрчилсөн асуудлаар мэтгэлцсэн. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн нутагт байх Говийн их дархан цаазат газрын "Б” хэсгийн хамгаалалтын захиргааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны хоёрдугаар сарын 10-ний өдрийн А/45 дугаар тушаалаар Зүүн гарын дархан цаазат газар болгон нэрийг нь өөрчилж, захиргааг нь Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлснийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан эсэргүүцэж, асуулга тавьснаар энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан сайдын суудалд залраад ажилтайгаа танилцаж ч амжаагүй байхдаа буюу 11-хэн хоногийн дараа Говийн их дархан цаазат газрын "Б” хэсгийн хамгаалалтын захиргааны нэрийг өөрчлөх, байршлыг нь Ховд аймаг руу шилжүүлэх шийдвэр гаргажээ гэсэн үг л дээ. Ажлаа авмагцаа нэн яаралтай ийм шийдвэр гаргасан нь хэнд ч хар төрүүлнэ. 
 
Үүнийгээ тайлбарлахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Говийн их дархан цаазат газрын "Б” хэсгийн хамгаалалтын захиргаа Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд байсан нь асар их зардал чирэгдэлтэй байсан. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт гарсан ашигт малтмалын олборлолтын хууль бус зөрчлийг таслан зогсоох зорилгоор Цагаан толгойн постод Тахийн талаас нэг талдаа 260 км замыг туулж очдог бол Ховд аймгийн Алтай сумаас 130 км зам туулж очно. Шатахууны зардлыг 50 хувь хэмнэнэ гэсэн үг. Нөгөөтээгүүр, байгаль хамгаалагчдын хүүхдүүд Тахийн талын бага сургуульд 1-5 дугаар анги, Бугат сумын дунд сургуульд 6-9 дүгээр анги, Төгрөг, Есөнбулаг сумдын сургуульд 10-12 дугаар ангидаа суралцаж гурван шатны сургууль дамжин суралцаж байна. Харин Ховдын Алтай суманд хамгаалалтын захиргааг байршуулснаар албан хаагчдын хүүхдүүд нэг сургууль, нэг ангид суралцан ерөнхий боловсрол эзэмших боломж бүрдэнэ” гэжээ. 

Харин шатахуун хэмнэх, байгаль хамгаалагчдын хүүхдүүдийг нэг сургуулиар төгсгөхөөс илүү чухал зүйл орхигдож болзошгүйг байгааг Н.Уртнасан сайд дурдаагүй байна. Тодруулбал, Говийн их дархан цаазат газрын "Б” хэсгийн хамгаалалтын захиргааг Ховд аймаг руу шилжүүлснээрээ алт, нүүрсний тонуулчдын анхаарлын төвд байдаг Говь-Алтай аймгийн сумдууд хараа хяналтгүй хоцорвол яах вэ гэдэг асуудлыг дурдсангүй. Эсвэл алт, нүүрсний тонуулчдыг Говь-Алтай аймаг руу оруулах гэж зориудаар Говийн их дархан цаазат газрын "Б” хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэв үү. 

 

ХАРДАХ ЭРХ 1. ГОВЬ-АЛТАЙГ ХАЯАД ХОВД РУУ...

 
           Гол асуудал нь, Говийн их дархан цаазат газрын "Б” хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргаас албан бичиг ирсэн гэх бөгөөд уг албан бичигт "Дархан газрын захиргааг нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотой Бугат сумын газар нутагт хамааран дархан цаазат газарт ордог 616.562 га газар тусгай хамгаалалтаас гарах сөрөг нөлөөлөл бий боллоо” гэсэн байгаа юм. 
           Жинхэнэ хардах асуудал эндээс эхэлнэ. Тодруулбал, Говь-Алтай аймагт одоогоор 93 орд, 700 гаруй илрэл мэдэгдээд байгаа гэх. Мөн  тус аймагт 96 аж ахуйн нэгж 140 гаруй лиценз эзэмшдэг бөгөөд Хөв булаг, Зээгтийн нүүрсний уурхай, Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, Зүүн сайр, Хуурай, Бөөрөгийн алтны шороон орд үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр бол, газрын хөрсөндөө алт тэргүүтэй асар их баялагтай аймаг гэсэн үг л дээ. Харин аймгийн газар нутгийн 53.9 хувь нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад багтсан байдаг учраас өдий хүртэл энэ хэмжээнд алт, нүүрсний тонуулчдыг дураараа дургидаг газар болохгүй тэсэж үлдсэн гэхэд болно. Харин Говь-Алтай аймгийн Бугат суманд байсан Говийн их дархан цаазат газрын "Б” хэсгийн хамгаалалтын захиргааг Зүүн гарын дархан цаазат газар болгож нэрийг нь өөрчлөөд, байршлыг нь Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлсэн нь "Говь-Алтай аймгийг бүхэлд нь хамгаалалтгүй, хараа хяналтгүй болгож үлдээх гэсэн нэг алхам" гэж учир мэдэх хүмүүс шүүмжлээд байгаа юм л даа. 
 
          Түүнчлэн, 2019 оны статистик мэдээллээр Говь-Алтай аймагт зөвшөөрөлтэй нэг холбоо, есөн ТББ, зөвшөөрөлгүй 20 гаруй нөхөрлөлийн 300 гаруй "нинжа” алт олборлож байгаа гэх бөгөөд том уурхай, жижиг "нинжа” нарын балгаар тус  аймгийн 15 сумын 159 газрын 415 га талбай уул уурхайн олборлолтын эвдрэлд орсон гэх мэдээлэл байна. Хэрвээ Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Ховд аймгийн Алтай суманд нүүчихээд, Говь-Алтай аймаг руу хараа сунгаж чадахгүй бол газрын баялгийг сорчлогч акулууд, "нинжа” гэх жараахайнуудын дураараа дургих баялгийн нуур болж хувирах юм биш үү. Ховдын газрыг хамгаалж чадахгүй байна гээд тийшээ нүүсэн хойгуур нь Говь-Алтайг цөлмөчихвөл юу болж хувирах вэ гэсэн үг. Хэрвээ тэгвэл Говь-Алтай аймагт нутаглаж буй 350 толгой тахь, 13 мянган хар сүүлт, 9000 орчим хулан хаачих вэ. 
 

ХАРДАХ ЭРХ 2. ТҮҮХ ДАВТАГДСАН НЬ...

 
            Өнгөрсөн хугацаанд Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд харьяалагдах зарим талбайг хамгаалалтаас гаргах, улмаар ухаж төнхөхийг санаархсан оролдлого нэг биш удаа гарч байсан. 
 
Хамтарсан Засгийн газрын үед буюу С.Баяр Ерөнхий сайд байхдаа "Талбайг нөөцөд авах тухай” 86 дугаар тогтоол гаргаж  байсан. Тогтоол ёсоор 25 талбайг нөөцөд авахаар тусгасны дотор Говийн их дархан цаазат газрын А хэсэгт хамаарах талбай багтаж байсан нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, уг тогтоол цуцлагдсан байдаг. Тодруулбал, уг тогтоол Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутагт хамаарах Наран сэвэстэйн талбай, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт хамаарах Хатан суудалын талбай багтаж байсан юм. 
       Түүнчлэн, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа буюу 2013 оны есдүгээр сард Говь-Алтай аймгийн тухайн үеийн Засаг дарга Ш.Амгаланбаярт "Говийн их болон бага дархан цаазат газрын зарим хэсэгт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, тусгай хамгаалалтаас гаргах тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа тул саналаа яаралтай ирүүлнэ үү” гэдэг албан бичиг илгээсэн байдаг. Тухайн үедээ орон нутгийн зарим удирдлагууд, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, нутгийн иргэд эсэргүүцэж, асуудал тэгсгээд мартагдсан. 
           2015 оны хоёрдугаар сард УИХ-аас "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр” гэгчийг батлахдаа "Улсын хилийн зурвас газар дахь алтны зарим ордыг тусгай хамгаалалттай ангиллаас гаргах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх” гэх ноцтой заалт оруулсан нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Учир юу гэвэл, "Яг энэ заалтаар Говь-Алтай аймгийн Говийн их дархан цаазат газарт хамаарах Талын мэлтэс, Хатан суудал гэх мэт алтны нөөцтэй газруудыг ониллоо” гэж шүүмжлэл гарч байлаа. 
 
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрээр "Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл” гэгчийг Сангийн сайд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр зэхэж байгаа тухай мэдээлэл сая намрын нэг дуулиан байсан. Цар тахлаар түрий барьж, эдийн засгаа эрчимжүүлэх нэрийн дор казино, бооцоот морин уралдаан, мансууруулах бодис тариалах зэргийг зөвшөөрөхөөр уг хуулийн төсөлд тусгасан нь олны шүүмжлэлд өртсөн учраас УИХ-д өргөн мэдүүлэхээс түр хойш тавьж байгаа гэх. Хамгийн гол нь, энэ хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутагт байх ашигт малтмалын тухай ноцтой гурван заалт тусгагдсан байдаг. Чухамдаа эдийн засгаа сэргээх нэр барьж тусгай хамгаалалттай газар нутаг руугаа дайрах гэсэн өмнөх Засгийн газруудын түүхийг энэ Засгийн газар ч давтаж байгаа юм байна гэж харагдаж байна. 
 
Тодруулбал, Уг хуулийн төслийн 2.5.13-т "Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэхэд орон нутгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал, дүгнэлт авахыг шаардахгүй”
 
9.27.1.1-т "Тусгай хамгаалалттай газар нутагт болон хил орчмын нутаг дэвсгэрт ашигт малтмал, газрын тосны олборлох үйл ажиллагааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр шийдвэрлэх”
 
10.33.1-т "Энэ хуулийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл нь хуулийн хүчинтэй хугацаа дууссанаас үл хамааран тусгай зөвшөөрөлд заасан хугацаанд хүчинтэй байна” гэж заасан. 
 

Товчхондоо, тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлох эсэхийг Засгийн газар толгой мэдэн шийднэ, сум орон нутгийн удирдлагууд оролцох эрхгүй гэх утгатай заалт оруулсан нь учиртай. Цар тахлыг далимдуулж, эдийн засгаа сэргээг нэрээр халхавчилж тусгай хамгаалалттай газар нутгийн дор байгаа баялаг руу дайрах гэсэн нэг санаархал гэсэн үг. 

 
            Ингээд харвал, Говь-Алтай, Ховд аймгийн дамнан орших Говийн их дархан цаазат газар луу алт, нүүрсний "тонуулчид”-ын шуналын нүд хэдийнэ орчихоод ямх ямхаар, сөөм сөөмөөр ойртож байна гэж харагдаж байна. Энэ хүслээ биелүүлэхийн Засгийн газарт нөлөөлж, Засгийн газар нь цар тахал, эдийн засгийн хямралыг түрий барьж, энэ хүслийг нь гүйцээж өгөх гэж хардах гэж хардах үндэслэл ч байна. Говийн их дархан цаазат газрын нийт газар нутаг 1.8 сая га болчихоор Говь-Алтайд байгаа ганц захиргаа хамгаалж чадахгүй байна гэж Н.Уртнасан сайд өөрөө мэдэгдсэн. Тэгвэл яагаад Говь-Алтайд нэг, Ховдод нэгийг байгуулж болдоггүй юм. Яагаад ганц захиргаатай байлгах гээд, тэрийгээ заавал Ховдод байлгах гээд байгаа юм. Тэр байтугай хоёр яам байгуулах гээд хэдэн арван тэрбумаар тоологдох төсөв батлаад сууж байгаа биз дээ, хоёр хамгаалалтын захиргаа, хорин хэдэн байгаль хамгаалагчийн идэх хоол, унах машины шатахууны зардал өндөр байна гэж үү дээ. Энэ мэтээр Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны нэр, байршлыг өөрчилсөн асуудал цаанаа алт, нүүрсний тонуулчдын эрх ашгийг агуулж байна уу гэдэг хардлага дагуулж байна.

https://ergelt.mn/news/44/single/15420



Говийн их дархан цаазат газраар оролдохын цаана алт, нүүрсний тонуулчдын эрх ашиг байна уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани